antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 4 comments

НЯЛХАМСУУ ОДНОО.

нийтлэсэн Admin

МУГЖ И.Одончимэгийг орчин цагийн хошин урлагийн загалмайлсан эх гэж хэлж болно. Хошин урлагийн салбарынхан төдийгүй Монголын ард түмэн Одноо гавьяатыг хайрлан хүндэлдэг. Ялангуяа “Х ТҮЦ” продакшны жүжигчид гавьяатыг гар дээрэ өргөх шахуу хүндэлж, хацраа тосон угтдаг юм билээ. Авьяас чадвараараа бусдыгаа манлайлж, үлгэр дуурайлал нь болж, эгч шиг, ээж шиг нь байж, бодол санаагаа шуудхан хэлж, зааж сургаж чаддаг түүнд энэн их хүндлэлийг хүртээх нь зүйн хэрэг биз ээ. Алаг нүдэн Одноогийн ур ухаан авьяас чадвараас бий болсон олон сайхан бүтээлүүд Монголчуудын зүрх сэтгэлд хүрсэн. Гэхдээ түүний хувийн амьдрал нь уран бүтээл шигээ дардан байгаагүй. Анх мэргэжил нэгт Н.Зориг хэмээх залуутай ханилж хөөрхөн охинтой болсон ч энэ гэрлэлт нь бүтэлгүйтсэн. Олон жил ганц бие явсаны эцэст өрөөсөө 15 насаар дүү залуутай хайр сэтгэлийн холбоотой болж нэг гэрт ороод цөөнгүй жилийг үдээд байгаа. Гавьяамын энэ сонголтонд олон хүн гайхаж байсан ч тэрээр хамтлагынхаа залуу жүжигчин Т.Бархүүг “ажил амьдралд нь түшиг тулгуур болдог учраас сонгосон” хэмээн тайлбардаг. Жижүгчин хос маань шинэ хүнээ өлгийдэн авч бүл нэмээд удаагүй байгаа. Гэтэл сүүлийн үед хос хоёрын амьдралд ан цав гарч, нялх биетэй Одноог хүүхдээ харан гэртээ суух зуур Т.Бархүү залуу охидтой зугаацан гэрийн бараа харахаа больсон. Үүнд нь галзуурах дөхсөн Одноо нөхрөө нүүр нүдгүй самардаж, бөөн хэрүүл шуугиан болсон талаар жиг жуг хийх болсон. Үүнээс үүдэн гэр бүлийн харилцаан нуран унаж ч магадгүй гэсэн яриа олны чихийг сортойлгож байгаа. Магадгүй үргэлж ажил ихтэй байдаг гавьяат маань гэртээ хамаг цагийг өнгөрүүлээд эхлэхээр эр нөхрөөсөө халамж анхаарал ихээр хүсч, нялхамсан тунирхсан байх. Ямартаа ч жүжигчин хос маань “хамтдаа урт удаан амьдарна” гэсэн амлалтандаа үнэнч хэвээр байгаа ажээ. Саяхан болсон “ХТҮЦ” хамтлагийн жүжигчин Л.Баттулга гавьяатын найран дээр хосууд тун ч сайхан харагдаж байсныг манай сайт танд уламжилж байна. Одноо гавьяат маань төрөөд удаагүй болоод ч тэрүү жаахан жин нэмсэн харагдана лээ.  Урлагын салбарт өөрийн хүч хөдөлмөрөө харамгүй зориулж, насны зөрүүтэй ч нэгэн сайхан гэр бүлийг бий болгож, Монголын үрсийг нэгээр нэмсэн жүжигчин хос болон тэдний бяцхан хүүд дүүрэн жаргалыг манай сэтгүүлийн зүгээс хүсч байна.

 

Фото мэдээллийн HOT news сэтгүүл.

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 19, 2011 2:34:55 am )

    uuchlaarai setguulchee toroogui bga shu

  • Anonymous (October 19, 2011 7:04:56 am )

    Nasni zuruutei bgad salsan ch hend ch hamaagui Odnoo nuhruusuu nasaaraa ah ch gesen Barhuud ahdah huuhen shuu

  • Anonymous (October 19, 2011 7:37:03 am )

    barxvv saixan zalyy shv veiinxee xvntei syyxgvi de xairan zalyy

  • Anonymous (October 19, 2011 9:27:23 pm )

    az jargal huseh l baisan yum bol yun muuhai garchig ogdogiin. Yor ni ene humuuseer oroldohoo bolimoor yum, unshij baigaa bid omnoos ni yadarchihiin

antalya rent a car