antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2012 1 comment

“САУСГОБИ”-ГИЙН ДУУЛИАН ТӨРИЙН НЭРЭЭР ЛИЦЕНЗ ХУЛГАЙЛАГЧДЫГ “ГЭРЭЛД ЦОХИУЛАВ”

нийтлэсэн Admin

АМГ-ЫН ДАРГА НАР АТГ-Т “ЗОЧИЛСОН” ШАЛТГААН

Авлигатай тэмцэх газрынхан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг баривчилж хорьсон, “Саусгоби сэндс” компанийн байрыг битүүмжлэн шалгасан үйл явдлууд бараг зэрэг шахам болсон нь УИХ-ын сонгуульд биеэ бэлдэнгээ Ерөнхий сайдын дэргэд ажиллаж байсан эл эрхмийг “Саусгоби сэндс”-ээс хахууль авч байж гэсэн хар сэрийг нийгэмд шуудхан төрүүлсэн билээ. Д.Батхуяг өдгөө Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдаад буй. Түүний хамт АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтыг хорьж байгаад гадуур байцаахаар батлан даалтад гаргасан боловч оргон зугтсан нь хэрэг явдлыг бүр ч хачин жигтэй болгож орхилоо. Л.Даваацогт гадаад руу зайлсан, эсвэл хөлгүй тайгад бүгсний аль нь болохыг цаг даагийнхан тогтоохоор эрэн сурвалжилж эхэлсэн.

Д.Батхуягийг УИХ-д нэр дэвших зорилгоор 2011 оны арванхоёрдугаар сард АМГын даргын албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш АМГ-ын даргаар түр хугацаанд ажилласан М.Ариунбаярыг ч мөн авлигын хэрэгт сэжиглэн шалгаж байна. (М.Ариунбаяр өмнө нь АМГын Уул уурхайн тасгийн даргаар ажиллаж байсан) АТГ өдгөө АМГ-ын Эрх зүй, хуулийн тасгийн дарга Ч.Алтанбаатар, Статистикийн тасгийн дарга Х.Батбаатар нарыг ч авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. АМГ-ын удирдах албан тушаалтнуудыг авлигын чухам ямар сэж мээр ийн “хоморголон” баривчилж, шалгах болсон тухай олон нийтийн таамаг алдсангүй. Тэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон, бусдад шилжүүлсэн, улсын нууцад хамаарах кадастрын зургийг гадаадынханд худалдсан хэмээн сэжиглэх үндэслэлүүдийг АТГ-ынхан лавхан атгажээ. Тэд “Саус гоби сэндс”-тэй авлигаар холбогд сон хам хэрэгтнүүд үү, эсвэл тэдний хэрэг үйлдсэн хугацаа, авлига авсан арга барил, үйлдлүүд харилцан адилгүй юү гэдэг нь одоогоор олон нийтэд тодорхойгүй байна.

Юутай ч, “Саусгоби”-гийн тарьсан дуулиан төрийн нэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хулгайлагсад, луйвардагсад, завшигсдыг “гэрэлд цохиулах” нь л цохиулж өглөө. Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг өнгөрсөн онд АТГ-т шалгагдаж байгаад “цагаадсан”. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаас хойш нэр бүхий компаниудад 192 тусгай зөвшөөрөл олгож, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж АТГ түүнд хэрэг үүсгэн шалгаад хэрэгсэхгүй болгосон билээ. Харин энэ удаа Д.Батхуягийн өмнөх хэргийг сөхөн буруутгахын сацуу “Саусгоби сэндс”-ийн тусгай зөвшөөр лүүдийн хугацааг сунгасан хэрэгт буруутгаж байж болзошгүй гэж үзэж болох баримт бидэнд олдсон юм.

Энэ тухай хойно дэлгэрэнгүй өгүүлэх болно. Харин М.Ариунбаярын хувьд 2010 онд АТГ-т шалгуулж, бүр “Ганц худаг”-т саатуулагдаж байсан намтартай. Тэгэхэд түүнийг 2000-2008 онд “Монголросцветмет нэгдэл” компанид ерөнхий геологичоор ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан төрийн өмчийг шам шигдуулсан хэрэгт буруутган шалгажээ. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон 18 ордыг ашиггүй гэж худал тодорхойлоод хувьдаа нөөцөлдөг байсныг нь Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид нотолсон ч Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгож, харин хэргийг АТГ-аас сэргээх санал тавьж байв. Тухайн үед М.Ариунбаярт холбогдох хэргийг улс төрийн шалтгаанаар хэрэгсэхгүй болгох сонирхол байгаа гэдгийг АТГ-ын дарга Ч.Сангарагчаа онцолж байсан билээ. Харин одоо энэ хэргийг АТГ дахин сэргээн шалгаж байх магадлалтай юм.

Л.ДАВААЦОГТ БА “САУСГОБИ СЭНДС”

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтыг мөрдөн байцаалтаас оргон зайлахаас өөр аргагүй байдалд юу оруулсан хэрэг вэ? Энэ үйлдэл нь өөрийнхөө гэм буруутайг нотолсон явдал уу, эсвэл..? Тэр ганцаараа Монголын хуулиас бул таж дөнгөхгүй. Зугтах талаар хэн түүнд зөвлөв, оргоход нь туслав? Л.Даваацогт буруугаа хүлээвэл хамт даа ял үүрэхээс аргагүй байдалд орох хэн нэгэн, эс бөгөөс аж ахуйн нэгж байгаа юм биз. Хууль хяналтын бай гууллагууд мөрөөр нь мөшгих нь гарцаагүй. Л.Даваацогт “Саусгоби сэндс” компанитай 2009 оноос хэрэлдэж, хэлэлцэж явсаар нэлээд зузаан холбоо үүсгэжээ.

Монголчууд БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанийн мэдэлд шилжих дуулианаар нь “Саусгоби сэндс”-ийг нүүрсний Овооттолгой ордыг эзэмшигч хэмээн мэддэг болсон. Гэвч уг компанийн мэдэлд Монголын ашигт малтмал хайгуулын 10 гаруй тусгай зөвшөөрөл бий. “Саусгоби сэндс” 2009 оны зургаадугаар сарын 22-нд АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтод өргөдөл хүргүүлэн, үүндээ “Манай компанийн ажилтан Ч.Ганбат хайхрамжгүй хандсаны улмаас…” хэмээн учирлаж, хайгуулын 11187, 11190 тоот тусгай зөвшөөрлүүдийнхээ хугацааг сунгуулахаар ханджээ. Энэ өргөдлийнх нь хариуд Л.Даваацогт нааштай хандахыг Бүртгэл, техникийн тасаг, Статистикийн тасагт даал гасан байх юм.

Ийнхүү Өмнөговь айм гийн Гурвантэс сумын Гашуун толгой-1 нэртэй ордын 11187Х лицензийн хүчин төгөлдөр хугацааг 2012 оны тав дугаар сарын 22-ныг, 11190 лиценз 2012 оны есдүгээр сарын 5-ныг дуустал гурван жилийн хугацаагаар сунгаад байлаа. АМГ-ын дарга Д.Батхуяг 2010 оны хоёрдугаар сарын 12-нд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн фондод хадгалагдаж байгаа тусгай зөвшөөрлийн олголт, сунгалт, шилж үүлэг, барьцаалалт, цуцлалт, дуусгавар болгох, буцаан өгөх, төлбөр төлөлтийн талаар хяналт хийлгэхээр Ажлын хэсэг байгуулсан байна. Энэ Ажлын хэсгийг өдгөө сураггүй алга болсон Л.Даваацогт ахалж, авлигын хэргээр байцаагдаж буй АМГ-ын Эрх зүй, хуулийн тасгийн дарга Ч.Алтанбаатар, Статистикийн тасгийн дарга Х.Батбаатар нар гишүүнээр нь ажилласан байх юм. Ажлын хэсгийн дүгнэлт мөн оны тавдугаар сарын 1 гэхэд гарах ёстой байсан боловч аравдугаар сар хүртэл сунжирчээ.

Дүгнэлтээр “Саусгоби сэндс” компанийн 11187, 11190 тусгай зөв шөөрлүүдийн хугацааг сунгасан шийдвэрийг хүчингүй болгон, аль алиныг нь 2009 оны тавдугаар сарын 23-нд дуусгавар болсонд тооцсон шийдвэр гарчээ. Энд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт өөрийнхөө нэг жилийн өмнө гаргасан шийдвэрийг өөрөө “үндэслэлгүй” хэмээн үзсэн нь харагдана. “Саусгоби сэндс”-т дээрх шийд вэр таалагдсангүй. Тус компанийн гүйцэтгэх захирал Дэвид Бартел Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд 2011 оны гуравдугаар сарын 23-нд хандсан байна. Шүүх хуралд “Саусгоби сэндс” ялж, АМГ-ын шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна. Эл хуралдааныг даргалсан шүүгч Б.Хажидмаад “Саусгоби сэндс” компаниас 2011 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд гаргасан хоёр ч нэхэмжлэл хуваарилагдаж таарсан нь анхаарал татаж байгаа юм.

“Халтар царайт” кинонд Лампарита хэмээх ганцхан ламд биширдэг шиг л “Саусгоби сэндс”- ийнхэн Б.Хажидмаагаас өөр шүүгчид нэхэмжлэлээ өгдөггүй бололтой. Эхний нэхэмжлэл нь хайгуулын 5267, 5275, 5278, 9442, 9443, 9446, 9449, 13779 тоот тусгай зөвшөөрлүүдийг нь сунгахгүй байгаа АМГ-ыг “ховлосон” байх бөгөөд Дэвид Бартел удалгүй нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Хоёр дахь нь Л.Даваацогтын гаргасан шийдвэрүүд хоорондоо зөрчилдөж байгааг буруутгажээ. Эдгээр лицензийн “хувь заяа” үүнээс хойш хааш эргэсэн, чингэхдээ авлига үнэртүүлсэн эсэхийг тогтоохоор эл хэргийн мөрөөр АТГ орж, АМГ-ын таван даргын хоёрыг хорьж, нэгийг нь алдаад, бусад гурвыг сэжиглэн байцааж байгаа болов уу.

Б.ЭНХЦЭЦЭГ

mongolnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 24, 2012 2:18:06 pm )

    сайн шалгаад өгөх хэрэгтэй. буруу зөв нь олдоно.

antalya rent a car