antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2012 18 comments

Ц.Мөнх-Оргил: Жагсаалыг үймээн болгосон хүмүүс сонгуульд оролцож байгаа цагт миний нэр дэвших эрх хаагдахгүй

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос дараахь тодруулгыг авав.

-Энэ парламент хэр үр бүтээлтэй ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

-Эдийн засгийн өсөлтийг ард иргэддээ яаж тэгш хүртээх вэ гэдэг талаар бодлогын арга хэмжээ авсан. Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталлаа. Уул уурхайн болон бусад нийгмийн баялгаас төсвийн саванд хуваарилагдаж байгаа хөрөнгийг дараагийн парламент үрэн таран хийчихгүйгээр тодорхой хэсгийг нь эдийн засгийн хөгжилд зориулж, нөгөө хэсгийг нь ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулах хэрэгтэй болох нь. Хэрүүл уруултай ч гэлээ Оюу толгойн гэрээг хийлээ. Ямар ч байсан энэ гэрээг хийснээр Монгол Улс гадны хөрөнгө оруулалтыг маш ихээр татсан. Бидний хийж амжаагүй нэг том ажил бол нийгмийн даатгалын асуудал. Боловсролын салбарын өөрчлөлтийн асуудлыг хийж амжсангүй. Жижиг, дунд бизнесийг дэмжсэн нэлээд чухал хуулиуд баталсан. Тухайн иргэний авч байгаа зээлийнх нь 60 гаруй хувьд нь төрөөс баталгаа гаргахаар болсон. Зээлийн мэдээллийн сангийн тухай чухал хууль гарсан байгаа. Хэнд хэзээ зээл өгвөл найдвартай юм бэ гэдгийг мэддэг болсноор зээлээ төлдөг найдвартай харилцагчдын зээлийн хүү буурдаг болох сайн талтай. Гэх мэтчилэнгээр яриад байвал олон хэрэгтэй хуулиудыг энэ удаагийн парламент баталсан.

-Долдугаар сарын 1-ний асуудлаар та өнөөдрийг хүртэл дуугүй явлаа. Энэ хэрэгт хэн буруутай нь тогтоогдоогүй байна. Юу хэлэх вэ?

-Хангалттай тайлбар хэлсэн. Түүнээс биш зарим хүмүүс шиг өдөр болгон зурагтаар гарч, хэвлэлээр яриад байх боломжгүй, шаардлагагүй. Тийм сонирхол ч алга. Яагаад гэвэл бүх зүйл хуультай. Төрийн нууцын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж байна. Долдугаар сарын 1-ний хэрэг ч хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдээд явж байна. Ийм байхад би ардын баатар ч юм шиг эсвэл өөрийгөө өмөөрөөд ч юм уу, хэн нэгнийг буруутгаад тайлбар тавиад явах шаардлагагүй. Хэрэв тэгвэл төрийн хууль зөрчинө. Миний ярих зүйлд төрийн нууцад хамаарах зүйлүүд ч бий. Тэгээд ч хувь хүний хувьд ярих хязгаар байх ёстой. Хэргээ шалгуулж байгаа цагдаа нар, хохирогчдын ар гэрийнхэн, нас барсан хүмүүсийн ард хоцорсон гэрийнхэн нь байна. Тэдэнд хүндэтгэлтэй хандах гарцаагүй шаардлага надад бий. Долдугаар сарын 1-нд яг ийм зүйл болсон, тэгэхэд ингэсэн юм гээд нарийвчлан яриулахыг сэтгүүлчид хүсээд байдаг. Тэгж болохгүй, надад тийм эрх байхгүй. Ярьж болох хэмжээний бүх зүйлийг би ярьдгаа ярьсан. Жишээ нь буудах тушаалыг хэн ч өгч болдоггүй хуультайг хэлсэн шүү дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Цагдаагийн дарга ч ийм тушаал өгөх ёсгүй. Тийм ёс зүйтэй, эрх мэдэлтэй хүн байхгүй. Болсон үйл явдал ард түмний нүдэн дээр ил болсон учраас үүнээс илүү тайлбар өгөх боломж байхгүй.

-Таныг долдугаар сарын 1-ний гол буруутан учраас сонгуульд орох эрхгүй гэж үзэх хүмүүс бий. Тэгсэн ч сонгуульд орох уу?

-Намаас нэр дэвшүүлбэл оролцоно. Яагаад гэвэл би өөрийгөө сонгуульд оролцох бололцоотой, ёс зүйтэй гэж бодож байгаа. Үүнтэй санал нийлэхгүй хүмүүс гарах л байх. Хохирогчдын ар гэрийнхэн, зарим төрийн бус байгууллагынхан эсэргүүцэх биз. Тэдний байр суурийг би хүндэтгэнэ. Гэхдээ үймээн самуун үүсгэж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэсэн хүмүүс сонгуульд орох эрхтэй, ёс зүйтэй гэж үзээд нэрээ дэвшүүлээд явж байгаа цагт миний сонгуульд оролцох эрх хаагдахгүй. Жирийн эхэлсэн жагсаалыг үймээн самуун болгож, онц байдал зарлах хэмжээнд хүргэсэн хүн нь би юм бол сонгуульд оролцохгүй байж болно. Гэхдээ би тийм зүйл хийгээгүй. Тухайн үед өөрт оногдсон хийх ёстой зүйлээ хийж, үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байна. Түүний буруу, зөвийг тогтоох нь өөр асуудал.

Я.Мөнгөнцэцэг

medee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (May 24, 2012 8:51:49 am )

    chi aij bna uu? monhh orgil guai? chi ch dee enhbayariin hergeer araas n barag yvah bh doo!

  • Anonymous (May 24, 2012 9:16:05 am )

    Gilger har

  • Anonymous (May 24, 2012 9:30:32 am )

    Ёс зүйтэй гэнэ шүү. Ийм балайр новш ингэж хэлээд хээв нэг сууж байхаар энэ монгол улс хэзээ өөдлөх вэ?!

  • Anonymous (May 24, 2012 9:58:08 am )

    unen dee urialj udirdsan humuus ni neree debcnuulj baihad debsnij l taaraa snuu dee busad busarmag ym hiisen humuus zarim ni ondor alban tusnaal ezemsneed yabj bna daa humuusee………

  • Anonymous (May 24, 2012 10:36:19 am )

    unenig yarij b.na Munhorgilo songuuld orj yalalt b.hiig husie amjilt

  • Anonymous (May 24, 2012 10:36:52 am )

    ЭНЭ БҮХНИЙ ЧИНЬ АРД ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ БАТЗАНДАН МАГНАЙ НАР БАЙГАА Ш ДЭЭ НААД МӨНХОРГИЛ ЧИНЬ ЯМАРЧ ХАМААГҮЙ ХҮН Ш ДЭЭ. ХАРИН ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ГЭМ ХИЙСЭН НЬ ГЭМГҮЙ ЮМ ШИГ ЦАРАЙЛЖ ЯВАХАА БОЛЬЁ.

  • Anonymous (May 24, 2012 10:47:02 am )

    ичиж амьдар эргүү малаа ямар нүүрээрээ дэвших гээд байдаг байна аа

  • Anonymous (May 24, 2012 10:55:11 am )

    batzandan gej es zuigui yum songuuld ichihch ugui ner devsheed b.had Munhorgil suugaad b.huu zuv shuu amjilt husie

  • Anonymous (May 24, 2012 12:02:01 pm )

    Bayngold hureed ir,UNGAAD SHIBSHIG BOLGOOD OGNOO!!!!!!!!ALUURCHIN

  • Anonymous (May 24, 2012 12:22:57 pm )

    oo ene chin iim ariltsan dotortoi amltan bsan yum uu ovoo yum bh gj bodsiim jinhene darnguilagch namiin hun bi gsn shig ddgdarch bh chin oliggui mahan tolgoit bnadaa

  • Anonymous (May 24, 2012 1:04:39 pm )

    Яг зөв Мөнх-Оргил гишүүний зөв…. ичих айх хүн нь ичихгүй айхгүй байхад яагаад Мөнх-Оргил Баяр нар нь айх гэж……… Таны үг хэл үйл хөдлөл болгон зөв байдаг шүү таныг дэмждэг залуусын нэг байна

  • Anonymous (May 24, 2012 5:09:51 pm )

    yag zuv bi demjij bna ene bugdiin tsaana elbegdorj batzandan nar buhniig bujignuulj ashig honjoo harsan tegeed odoo yaj bna baahan humuusiig helseer yallah gej bna elbegdorjiig ogtsoruulya

  • Anonymous (May 24, 2012 7:37:59 pm )

    yimeenii g samuun bolgoson humuus bol s bayr ta hoyr

  • Anonymous (May 24, 2012 8:58:27 pm )

    ñàíàëûí ëóèâàðä÷èõààä æàãñàõààð íü áóóäàà áìçäýý àëóóð÷èí õàðâàðäûí ãàíö êîììóíèñòàà äàìæëóóëàõàà õ¿ëýýæ áàè

  • Anonymous (May 24, 2012 10:53:13 pm )

    Зөв байна. Дэмжиж байна. Мөнхоргил гишүүний боловсрол, үг хэл яриа, эмх цэгцтэй байдал энэ төрийн үлгэр жишэээ болно гэж би боддог. Аль ч тойрогт нэр дэвшсэн гараад ирэх хүн. Монгол төрийн ноён нуруудын нэг нь та шүү. Амжилт хүсье

  • Anonymous (May 25, 2012 12:37:50 pm )

    Мөнх-Оргил сайхан хүн. Нэр дэвшиж болно. Манай дүүрэг учраас Мөнх-Оргил таныг сонгоно.

  • Anonymous (May 25, 2012 12:39:25 pm )

    Хуульч хүн алдаа гарганаа гонжийжоо доо. Дэмжиж байна.

  • Anonymous (May 25, 2012 12:41:47 pm )

    Хүн бууд гэдэг хуульч байхгүй, тэр тусмаа сайд хүн тэгэж хэлэхгүй.

antalya rent a car