antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2012 1 comment

Б.Сүрэнжав: Согтуу гэх жолооч зөрчилгүй байвал яах вэ

нийтлэсэн Admin

Өнөөдөр өглөө 9.40 цагийн орчимд МУИС-ийн 4-р байрны замын эсрэг талд Дашчойлон хийдийн ойролцоо 12-26 УНЛ дугаартай Гранд марк 2 загварын машины жолоочийг хяналтаа алдсан байдалтай замын хөдөлгөөнд оролцож байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Иймээс ЗЦГ-ын хэвлэл мэдээлэл, вэб хариуцсан байцаагч Б. Сүрэнжавтай холбогдож дээрх асуудлыг тодрууллаа. Тэрээр “ЗЦГ-ын 124 лавлах утас өнгөрсөн дөрөвдүгээр сард ашиглалтад орсон. Ганц сүлжээгээр иргэдийн санал гомдлыг авахад ачаалал нэлээд нэмэгдсэн. Тиймээс иргэдийг хохироохгүйн тулд жолооны үнэмлэх, осол авар, замын түгжрэл гэх мэт асуудал бүрээ агуулгаар нь ангилж, сүлжээгээ нэмсэн. Зарим иргэд үүнийг хүнд суртал гэж ойлгоод байна. Үнэндээ хэн нэгэн зөвлөгөө, лавлагаа авах гэж утасдаж байх хооронд авар ослын дуудлага орж ирвэл яах вэ. Энэ бүхнийг бодолцож, иргэдээ хүндрүүлэхгүйн тулд  124 лавлах утсаа агуулга агуулгаар нь ангилсан. Энэ ч иргэдэд таалагдаж буй байх. 124 лавлах дугаарт нэг цагдаа, гурван станц, дөрвөн утас ажилладаг. Иргэд та бүхэн хүсвэл 93021124, 70112100 зэрэг нэмэлт мэдээллийн дугаарт залгаж гомдол, санал, дуудлага өгөх боломжтой” хэмээн ярилаа.

Түүнчлэн,  “124 лавлах утсанд ирсэн 12-26 УНЛ дугаарын Гранд марк 2 машины жолоочтой холбоотой гомдлын дагуу ямар нэг хариуцлага тооцсон эсэхийг би одоохондоо сайн мэдэхгүй байна. Ер нь иймэрхүү дуудлага манайд ирдэг. Дуудлага өгч байгаа хүнээс “Согтуу байгааг та яаж мэдэж байгаа юм бэ” гэж бид лавлаж асуудаг. Магадгүй согтуу байх магадлалтай гэх иргэн дараагийн пост дээр замын цагдаа зогсоож шалгахад ямар нэг зөрчил илрэхгүй бол яах вэ. Энд Замын цагдаа цаг алдаж байхад цаана нь өөр зөрчилтэй жолооч явж өнгөрөхийг үгүйсгэхгүй” гэлээ.

Б.Дэжид


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 23, 2012 2:41:55 pm )

    Битий тэнэгтээд бай. Иргэд тийм байх гэж сэжиглээд л мэдээллээ өгнө цагдаа нар тэрийг нь шалгах ёстой.

antalya rent a car