antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2012 4 comments

“Авилгатай тэмцэх газар айлган сүрдүүлэх байгууллага байх ёсгүй”

нийтлэсэн Admin

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх

тухай хууль УИХ-аас батлагдан гарч энэ сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн.
Үүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газрын орон тоог өргөтгөх хуулийн төсөл боловсруулаад байсан. Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 77.3 хувийн саналаар өчигдөр баталлаа. Тогтоол батлагдсанаар Авлигатай тэмцэх газар / АТГ/-ын чиг үүрэг, үйл ажиллагааг өмнөхөөс хавьгүй өргөжүүлж, албан хаагчдынх нь орон тооны дээд хязгаарыг 145 болгон нэмэгдүүлж, үндсэн дөрвөн бүтцийг нь тав болгон тэлж байгаа юм.
Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон АТГ-ын удирдлагад хандан “АТГ-ын орон тоо, зохион байгуулалтын бүтцийг УИХ-ын тогтоолоор ийнхүү шинэчилж байгаа нь авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн дунд соён гэгээрүүлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах боломж олгож байгаа тул хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлаа сайн зохион байгуулаарай.
Ялангуяа ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой сургалт, сурталчилгаа, семинарыг чанартай сайн зохион байгуулахад онцгой анхаарах хэрэгтэй.
Тэгэхгүй бол олон нийтийн дунд бүх асуудлыг АТГ хамж аваад байгаа мэт сэтгэгдэл төрж, төрийн албан хаагчид айн болгоомжлох байдлаар хүндрэл бэрхшээл гарч байгаа тул энэ ажлыг зөв талаас нь сайтар зохион байгуулах хэрэгтэй. АТГ бол айлгадаг байгууллага биш гэдгийг ойлгуулж, ач холбогдол багатай, ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг байгууллагууд дотооддоо шийддэг байхад анхаарах нь зүйтэй юм.
Хуулиар эрх олгосон байгууллага гээд л төрийн албан хаагчдыг хөрөнгө орлогын мэдүүлгээр нь айлган сүрдүүлэх байдлаар авлигатай тэмцэх ажлыг зохион байгуулж болохгүй шүү” хэмээн онцлон захилаа. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нар “Сонирхлын зөрчлийн тухай хууль бүрэн утгаараа үйлчилж эхлээгүй байхад төрийн албан хаагчдын дунд зохиомол эсэргүүцэл гарч байгаа нь Монголд төрт ёс, дэг журам байна уу гэж бодоход хүргэж байна” хэмээн шүүмжилж байсан юм.
Уг хуулийг гүйцэд уншаагүй, түүний зорилго, мөн чанарыг бүрэн ухаараагүй, яг ямар заалт нь ойлгомжгүй, амьдралд нийцэхгүй байгааг хэлж мэдэхгүй атлаа гадаадаас хуулбарласан, төрийн албаныханд гэм халтай хууль мэтээр айж сүрдэхүйц сөрөг суртал нэвтрүүлэг төрийн албаныхны дунд газар авч, хуулийг хүчингүйдүүлж байгааг тэд анхааруулаад хуулийн сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарах шаардлагатайг сануулсан.
АТГ-ын соён гэгээрүүлэх алба чиг үүргийнхээ дагуу УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодтой хамтарч хууль, тогтоолыг сурталчлан таниулах сургалт семинар зохион байгуулахын чухлыг гишүүд анхааруулсны дээр хуулийн хэрэгжилтийг хангахад УИХ өөрөө үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр тэмдэглэн хэлсэн.
Б.БАТ-ЭРДЭНЭ

www.UNEN.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (May 23, 2012 1:07:49 pm )

    Àâèëãà àâñàí õ¿ì¿¿ñò ÀÒà àéìààð õàðàãäàõã¿é ººðººð ÿàæ õàðàãäàõ þì.Àâèëãààñ õîë áàéäàã õ¿ì¿¿ñò ÀÒÃ-ñ àéõ øàëòãààí ¿ã¿é .Õàðèí àëü íýã íàìûí åðºíõèéëºã÷ íºãºº íàìàà öýýðë¿¿äýã áàéãóóëëàãà øèã õàðàãäààä áàéãàà ýíý æèøèã ¸ñ áîëîîä òîãò÷èõâîë õîæèì õàðàìñààä ÷ áàðàõã¿é þì áîëíî. ÀÒÃ-í íýð õ¿íä ÷ óíàíà.ßã ë ÖÅÃ-í ýìãýíýëò õóâü çàÿàã äàâòàõ áîëíî.ÖÅà ÷,ÀÒà ÷ óëñ òºðèéí òîãëîîì, áîðîîõîé áàéõ ¸ñã¿é.

  • Anonymous (May 24, 2012 3:09:31 pm )

    kkkkkk abilga abaagui bol yunaasaa tegtlee aih shaltag bhbdee vnheer abilga hahuuli abj bgaagui bol yunaasaa aina gj

  • Hi Guess the Food (September 07, 2013 1:28:08 pm )

    734666 529577I likewise conceive thus, perfectly written post! . 750297

antalya rent a car