
Монгол улс өнөөдрийн байдлаар пост коммунист олигархиудын занганд бүрэн оржээ. Төр, шашин хоёр зэрэгцэн оршдоггүйтэй адил төр, олигархи хоёр хамтдаа удаан орших ямар ч үндэслэлгүй юм. Энэ утгаараа манай төр нэг ёсны улс төрийн шилжилт хийх ёстой. Олигархиуд гэдэг нь пост коммунист орон зайд аль Ельциний үед түгэж байсан нэр томьёо юм. Одоогийн Монголын төрийн эрхийг гартаа авсан МАН-ын олигархи бүлэглэл ард түмний өмчөөс авсан баялгаа, эдийн засгийн эрх ашгаа л хамгаалахын төлөө оршиж байгаа тул уг нь ийм эрх баригчдыг “олигархи” бус “плутогархи” гэвэл зохино гэх онолчид ч бас байдаг. Орчин үеийн улс төр судлалд “Ард түмний баялгаас өөртөө хуримтлуулсан мөнгөнийхөө ачаар төрийн эрх мэдэлд хүрсэн хүмүүсийг “плутогархи” хэмээн нэрлэх болжээ. Хэдийгээр олигархи хэмээх үг улс төрийн өнөөгийн бодит нөхцөлд нийцэхгүй байгаа ч нэгэнт энэ гуншин Монголын олон түмэнд баттай түгсэн байна.
Өнөөдөр Монголын олигархиуд төрд эрх ашгаа тулгаж буйг өөрчилж харин төр нь олигархиудад эрх мэдлээ тулгах механизмыг бүрдүүлэх нь дараагийн эрх баригчдын гол зорилго байх ёстой. Монголчууд төрөө олигархиудаас салгах явц нь дараахь дөрвөн аргачлалын үндсэн дээр хийгдэж болох юм.
Үүнд: 1. Хагарал (Fracture): Эрх баригч олигархиуд өөр хоорондоо хагарсны үндсэн дээр хоёр хуваагдан харилцан бие биенийгээ төрөөс зайлуулах гэж оролддог. Энэ үйл явц Монголд хэдийнэ эхэлсэн МАН, МАХН гэсэн хуваагдал үүний бодит илрэл юм. Саяхан Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар хагарлыг улам гүнзгийрүүлэв. Одоо экс коммунистууд хоёр талд гарчихаад биенийхээ харыг гайхаж байна.
2. Хэлцэл (Negotiation): Шинээр сонгогдон ирэх 4 жилд эрх барих нь тодорхой болсон сөрөг хүчин улс оронд хямрал, мөргөлдөөн үүсгэхгүйн тулд харилцан хэлэлцээний үндсэн дээр олигархи болон сөрөг хүчин хэлэлцээр хийж төрийн эрх мэдлийг хуваалцах, аажим өөрчлөлтөөр олигархийг бөхөөж болно. Энэ бол Монголд ямар ч боломжгүй хувилбар юм. Ардчилсан нам хэзээ ч ийм замыг сонгох, ард түмний өгсөн эрх мэдлийг хуваалцах хүчин биш.
3. Эрс өөрчлөлт (Breaking): Олон түмэн тайван жагсаалаар эсвэл шударга сонгуулиар дамжин нийтээр эсэргүүцэн олигархиудыг гарцаагүй байдалд оруулж унагана. Сонгууль луйвартай болж, МАН ялбал олон түмэн(масс) эсэргүүцлийн хүчээр олигархийн засаглалыг унагах болно. Аль ч хувилбар нь ирэх сонгуулиар хийгдэх нь тодорхой болсон үйл явц. 2008 оны 07 сарын 01-нд монголчууд МАН сонгуулийг луйвардах замаар ялалт байгуулсныг эсэргүүцэн жагссан. Энэ тэмцлийг үймээн самуун болгох ажлыг гадны оролцоотойгоор хийсэн байх магадлал маш их гэдгийг гадаад, дотоодын эх сурвалжууд байнга хэлдэг. Бүх судалгаагаар Ардчилсан нам ирэх сонгуулиар ялж олонхи болох нь тодорхой болсон. Үүнийг МАН зөвшөөрч чадахгүй сонгууль луйвардвал хоёр дахь хувилбар бодит зүйл болно. Улс орон нэг хэсэгтээ үймээн, самуунд автах магадлалтай.
4. Хувиргалт (Transformation): Олигархиуд бага багаар төрд үлдэн, хувиран өөрчлөгдөж, олон нийтийн эрх ашигт захирагдаж болно. Цөөхөн нь төрд үлдэж, ихэнх нь төрөөс хагацна. Улс төрөөс гарахаасаа өмнө өөрсдийгөө хамгаалах тохиролцоог төрд үлдсэн хүмүүстэйгээ хийдэг. У.Хүрэлсүх энэ аргыг сонгож, хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээ бий. У.Хүрэлсүх “Намын нэр солиод сонгуульд ялагдвал би хариуцлага хүлээнэ” гээд ам гарчихсан тул сонгуулийн дараа албан тушаалаа өгөхөөр бэлтгэж байгаа. Харин буухаасаа өмнө МАН-ын удирдлагад өөрийн хүмүүсийг үлдээх, төрийн чухал албан тушаалууд дээр өөрийн хүмүүсийг үлдээх гэсэн хоёр ажлыг үлдсэн хугацаанд амжуулахаар яаравчилж байна. Дээрх 4 аргачлал тус бүртээ тодорхой нөхцлүүд бүрэлдсэний үндсэн дээр явагддаг болохыг тэмдэглэе. Хагарлын хэлбэр олигархиуд олноороо төрд шургалсан Монголын нөхцөлд явагдах бүрэн бололцоотой. Явагдаж ч байгаа. Орост их сонин шийдэл хийсэн байдаг. Олигархиудын хагарлыг (Березовский, Гусинский) ашиглан Путин Оросын голлох олигархиудыг 2000 оны сүүлээр албан ёсоор дуудаж уулзан : – Улс төрд оролцохгүйгээр та нар татвараа шударгаар төлөөд яв, хариуд нь Оросын төр та нарыг тайван бизнесээ хийх орчинг бүрдүүлнэ – гэснээр ОХУ олигархиудаасаа салж чадсан. Хэн нэг олигархи энэ тохиролцоог эвдэх гэж оролдвол татварын асуудлаар Кремлийн овоо хараанд өртдөг. Харин тохиролцоогоо хүндэтгэн мөрөөрөө явсан нь ямар ч асуудалд өртдөггүй. Цөөхөн монголчууд ийм шийдлийг хийж ч бас болох. Уул уурхайн олигархиуд энэ жишгээр дараагийн эрх баригчидтай тохиролцон, ард түмний өмчлөлд тодорхой хувиа шилжүүлж, нөхөн төлбөр төлөх замаар мөрөөрөө бизнес хийх боломжоо олж авч болох юм. Харин өнөөгийн эрх баригчид, Д.Зоригт нарт өршөөл байх ёсгүй. Тэд бол Монголын эдийн засгийг санаатайгаар алж байгаа урвагчид.
Хэлцлийн аргаар олигархийн дарангуйллаас салах нь Монголд ямар ч боломжгүй асуудал юм. Учир нь, жижиг иргэний хөдөлгөөнүүд, сонгуулийн үеэр амь ордог жижиг намууд, атаа хорсолдоо нэвчиж эргээд засгийн эрхэнд гарах бодол агуулсан хуучин удирдагчийн нам болон ганц нэг биеэ даасан цогтой тэмцэгчид бүгдээрээ нийлээд ч найдвар төрүүлэх хүчтэй сөрөг хүчин биш. Цор ганц найдвартай, тууштай улс төрийн хүчин Ардчилсан нам сонгуульд ялчихаад хуучин эрх баригчидтай хэлцэлд орвол МАНАН гэдэг үлгэр, хараал ахин амилах учраас тэд хэзээ ч ийм алхам хийхгүй. Эрс өөрчлөлт нь Монголын нөхцөлд сонгуулиар хийгдэх нь тодорхой. Хуучинсаг хүчин МАН-ыг ард түмэн ирэх сонгуулиар халж, шинэлэг хүчин Ардчилсан намд эрхийг шилжүүлнэ. Үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй Ц.Нямдоржийн бэлтгэж байгаа луйврыг хэрэгжүүлбэл 07 сарын 01-ний үйл явдал илүү хурц хэлбэрээр давтагдана. Монголын нийгэм дэх ядуус баян, хоосны ялгаа улам ихсэхээс айж байгаа. Ядуурал иргэдийг ахин удаан тэсвэрлэх аргагүй байдалд хүргэсэн тул эрх баригчдад зөвлөхөд улс орноо бодоод суудлаа тайван замаар тавьж өгөх хэрэгтэй. Үгүй бол таамаглах аргагүй үр дагаврыг авчрах болно.
4 дахь аргачлал буюу хувиргалт нь Монголд бага хэмжээгээр хэрэгжих нөхцлийг У.Хүрэлсүх хийгээд эхлэснийг дээр дурдсан. Ялагдсан олигархиуд өөрсдийнхөө залгамж халааг гаргаж ирэхэд онцгой анхаарна. У.Хүрэлсүх намынхаа итгэлтэй залуучуудаас англи хэл сайтайг нь гадаадын улс төрийн сургуулиудад төлбөрийг нь дааж явуулахаар бэлтгэж эхэлсэн нь үүний нотолгоо. Олигархиуд ялагдлынхаа дараа хүчтэй сөрөг хүчин гэдэг имижийг зохиомлоор бүрдүүлэхийг оролдох нь гарцаагүй. Тэгээд ч нэгэнт олон нийтэд нэр нүүрээ алдсан тул явуургүй болохоо ойлгож, шинээр гаргаж ирсэн боловсон хүчнүүдээ нийгэмд танилцуулаад өөрсдөө улс төрийн талбараас холдоно. Монголын олигархиудын гол алдаа нь нийгмийн бүх асуудал, бүх зүйлийг мөнгөөр шийдвэрлэх гэдэгт оршиж байна. Олон нийт хичнээн өлсч ядарлаа ч итгэл үнэмшил гэж юмаа үмх талхаар сольдоггүй гашуун үнэнийг тэд ойлгох болоогүй байна. Мөнгө тэднийг олон түмний оволзсон хилэнгээс авраагүй юм.
Улс төрийн ухааны доктор О.ЧИМЭГМАА
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 22, 2012 12:21:48 pm )
ardiin namiig unagaa !ard tumen min end dund sain hun bhgui shuu!
-
Anonymous (May 22, 2012 12:22:30 pm )
Uneheer ene zanganaas turgen angijrahgui bol bidnii ireedui mash burheg bolno. Odoo turgen angijraad, daraa ni huuliin heregjiltiig yalgavaralguigeer hangaad yavah yum bol bidend gerelt ireedui oirhon baigaa. Hamgiin gol ni ene MAN-hanii zanganaas, erh medliin huleesnees garah heregtei.
-
Anonymous (May 22, 2012 12:52:39 pm )
hurelsuh sain horchin.iim huneer ene nam yadag bnaa
-
Anonymous (May 22, 2012 1:12:54 pm )
Asuudliig uneheer zov tavij, shiidverleh argachilaliig todorhoi helj ogson bna, bayarlalaa.
-
Anonymous (May 22, 2012 3:31:57 pm )
TIIIMEE MAN BOL MONGOLIIN ALIALAGCH NOHOINUUD UM, TED ULS TOROOS ZAILAN OROO TOLCHGOO ARD TYMEND…
-
Anonymous (May 22, 2012 4:33:48 pm )
Ene huuhen MANAN-g bish, zovhon MAN-g n ustgaj, AN-g n gargah tuhai bichsen n Mongoliin oligarhuudiin tuhai medleg muutai hun yumuu, esvel …
-
Anonymous (May 22, 2012 4:49:28 pm )
man-n 2008 oni songuulid hurelsuh HZHorshoodiin mongiig zoriulaad bultuulsan luibarchin hogshin man-n daraa ueiin luibarchin
-
Anonymous (May 22, 2012 5:45:37 pm )
unen zuil bichsen bn
-
Anonymous (May 22, 2012 8:12:55 pm )
tanai namiig demjij bna amjilt
-
Anonymous (May 22, 2012 8:13:51 pm )
amjilt amjilt
-
Anonymous (May 22, 2012 10:05:50 pm )
ene huuhen gantshan MANiin oligarhuudin talaar bichsen baih ym ungursun 4jil ene 2 nam todruulbalMANAN 1hunjild orj baigaad aimshigtai huvildaj mongoliig muljij oligarhagjij ard tumniig denduu yduuruulj mongoliig barag ter chigeer ni zarchihsan shuudee. songuuli uguhdee uuniig sanahtun.
-
Anonymous (May 22, 2012 10:12:06 pm )
Eniig bichsen soliotoi yum odoo unekheer doktor uu? Chi frantsad banzaldsaar baigaad bogsooroo l doctor avsan bailgui dee. Bichij baigaa yumiig ni kharchikhaarai. Frantsad ajilladag iim doctor baidaggui yumaa, yankhaan. Chi unekheer ajilladag yum bol yamar baiguullagad ajilladagaa bicheldee. Bi Parist 15 jil amidarch baina. Chimegmaa doctor gej sonsoogui l yum baina. Paris-t chimegmaa gej negriin boov khokhoj mongo oldog khuukhen bol baidag. Chamaig nertei ustai, khayagtai chini zuragtai chini interneted tavinaa. Gekhdee chi ter yadarsan yashka chimegmaagii neriig barij bichsen bailgui dee. ternees bol ter yashka elentsegee khiij uls toroor zanimaldakhavdee.
-
Anonymous (May 22, 2012 10:31:42 pm )
ene chutgeriig zailuulaachee. zail chi khulgai novshoo. Mongol turiig min’gutaasan khulgaich khurelsukh.
-
Anonymous (May 23, 2012 4:45:54 am )
Ene hunii baih gazar bol UIH bish shuu
-
Anonymous (May 23, 2012 9:02:51 am )
Ene Chimegmaa gj hariin bool bolson huuhen yugaa meddiin. Uls eh orniho tuluu setgelee chileesen gechjee ineed hurchihlee. Bichsen niitleld n yamar ch utga alga.
-
Anonymous (May 23, 2012 1:06:04 pm )
ХҮРЭЛСҮХИЙГ ХҮЧТЭЙ УЛС ТӨРЧ БОЛОХООР ЭНЭНЭЭС ӨӨР ЭЛДЭВИЙГ БИЧИХ ЗҮЙЛ ОЛДОХГҮЙ БАЙНА УУ ЧАМД . ХҮРЭЭЛСҮХИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭ ЧИ ГАДААДАД ЯНХАН ХИЙДЭГ БОЛОХООР МЭДЭХГҮЙ БАЙХ ШИГ БАЙНА ДАХИН ДАЛДААХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДАЛАЙСАН ГАЗАРТ ЧИНЬ ДАЛД ОРУУЛНА ШҮҮ
-
Anonymous (May 23, 2012 4:35:42 pm )
hurelsuhiig uih-d gargabal mongold fashizm irlee uesen ug estoi adgiin amitan
-
Anonymous (May 23, 2012 5:09:51 pm )
Ìààñàéãààä áàéëã¿é ýíý õ¿í ÷ ãýñýí äàìæëóóëàõààð áàñ ë èäýýä ë áàéãàà õ¿í ø¿¿ äýý.
18 Comments