Сүүлийн үед Moнгол Улсын Засгийн Газар ганцхан хүний эсрэг бүрэн хэмжээний “компанит” ажиллагаа явуулах болсон нь анхаарал татах боллоо. Аргагүй шүү дээ нөгөөх нь дотор эрхтэнийг нь тэр чигт нь эргүүлээд бүх булхайг нь муу муухайтай нь дэлгэж тавиад зогсохгүй засгийн газрын командыг нь тэр чигт нь “Авилга” руу шалгуулах гээд өгчихөөр яалтай ч билээ дээ. Сонгууль хаяанд ирчихээд байдаг… ”Ядаж байхад яр” гэгчээр тэгээд зогсчихгүй зурагтаар өөрсдийнх нь бараагүй ажлын алдааг нэгд нэгэнгүй тоочоод төмөр зам, дэд бүтэц, 100 мянган айлын орон сууц, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Таван Толгой Ухаа Худаг, макро эдийн засгийн асуудлууд гээд ярихгүй сэдэв байхгүй… Хүн явуулаад “нухчих” санаа их байвч ар монголын нутагт тэр хүнийг танихгүй хүн бүү хэл нохой ч байхгүй байдаг. Ёстой нөгөө “хүсэхэд хясна” болж байх шиг…Тиймээс МАН-ын Засгийн Газар, Ардчилсан Намыг гэхээсээ илүүтэйгээр Женко Баттулгыг гол дайснаараа тодруулан “хүчтэй” тэмцэл өрнүүлж эхэлжээ. Энэ нь эргээд нөгөө хүн нь ямар чухал хүн болохыг нийгэмд сурталчилсан “пи ар” болж байгааг мэдэх ч сөгөөгүй яваа бололтой.
Өөрсдөөс нь өөр хүн тоож уншдаг эсэх нь эргэлзээтэй “Үнэн” гэдэг сонингоороо дамжуулсан ээлжит гүтгэлгийг нь Х.Баттулга сайд шүүхэд өгснөөс үүдэн нэг сонин юм боллоо. Би хувьдаа намайг жаахан хүүхэд байхад нэг тийм сонин байсныг бүдэг бадаг санадаг болохоос одоо байдаг гэж мэддэг ч үгүй. Гэтэл нэрээ өөрчлөөд “Монголын үнэн” нэртэй байж байдаг юм байна “гэгээн минь”… Зуун жил монголчуудыг боомилсон коммунист аргаараа үзэж “хэрвээ гомдлоо 1 дэх гэхэд татахгүй бол таван шалтгаанаар авилгатай тэмцэх газар руу шалгуулна, нутагт нь хүртэл хөдөлгөөн өрнүүлнэ” хэмээн “рекетэлвээ” хөөрхий яг нөгөө хууль зүйн сайд Нямдорж шигээ! Монголын ард түмэн бид нэг намын тогтолцоотой, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай коммунист нийгэмд биш хүний эрх, шударга ёс ярьсан зах зээлийн эдийн засагтай Ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж сэрүүн зүүдлээд яваад байгаам биш үү? Хэн нэгнийг улс төрийн зорилгоор, намынхаа удирдлагаас захиалгатай бичиж гүтгэчихээд дараа нь юу ч болоогүй юм шиг “бид мэдээллийн эх сурвалжаа хэлэх албагүй” хэмээн гүрийдэг байснаа, одоо бүр давраад “гомдлоо татахгүй бол их хуралд гарахгүй болтол чинь хөдөлгөөн өрнүүлнэ” гэж заналхийлж байгааг чинь жирийн ард түмэн бид юу гэж ойлгох вэ! “Хэвлэлийн эрх чөлөө” гэж та нарын тунхаглаад байдаг зүйлийн чинь мөн чанар энэ үү? Аль нэг намын “бууны ноход” болсон иймэрхүү сэтгүүлчдийн үйлдлээс болж нийт сэтгүүлчдийн нэр хүнд унаж байгаа нь нууц биш. Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Галаарид хэмээх нөхөр ийм хууль бус үйлдлийг дэмжиж, хамт мэдэгдэл хийснээрээ энэ албан тушаалд байх ёс зүйгүй хүн гэдгээ харууллаа. Энэ талаар тус байгууллагын гишүүд бодно биздээ. Уучлал гуйхын оронд заналхийлж байгаа үйлдэл чинь гэмт хэргийн шинжтэй төдийгүй Монгол улсын мянга мянган шударга иргэдийн дургүйгүйцлийг төрүүлж байгаа гэдгийг хэлчихэе. Oйлгохгүй бол одоо яая гэхэв “сүх далайтал үхэр амар” гээд ээлжит гүтгэлгээ хийгээд явж л бай хө, ганцхан сарын дараа ард түмэн хэн нь хэн бэ гэдэгт дүн тавиад өгнө!
Ингээд бичихээр намайг Женко Баттулгын хүн л гэх байхдаа бодвол. Би өнөөг хүртэл аль нэг нам улс төрийн хүчинд элсэж, өөрийн үзэл бодол итгэл үнэмшлээ хэнд ч худалдаж яваагүйдээ бахархдаг нэгэн билээ. Өнөөгийн нийгэмд оршин буй авилгал хээл хахууль, түүнийг даган бугшсан бохир зүйлсийг харан эх орныхоо сайн сайхан, үр хүүхдийнхээ ирээдүйд сэтгэл өвдөн явдаг жирийн монгол иргэдийн нэг. Үүнийг хэн өөрчилж чадах, хэн чадахгүйг мэдэхтэйгээ билээ. Өнөөдөртөө Х,Баттулгаас өөр олигархийн засаглалтай тэмцэж чадаж байгаа хүн хаана байна. Жинхэнэ монгол хүний бахархалыг сэргээх гэж өөрийн хөрөнгө мөнгөө гарздаж яваа хүн тийм олон байна уу. Иргэнийхээ хувьд ийм хүнийг сэтгэлээсээ дэмжихгүй бол өөр хэнийг дэмжих юм бэ. Тэрнээс энэ эрхэмтэй биеэр уулзаж яваагүй, нэг аймгийн улс ч биш. Нутаг усаа яривал би Сү.Батболдтой нэг нутаг Сүхбаатар аймагт төрсөн, тэр бүү хэл нэр нэгтэй. Гэхдээ би одоогийн ерөнхий сайдыг “Бороогийн алтыг зарж баяжсан луйварчин, Монгол улсын төлөө биш намынхаа хэдэн луйварчдын эрх ашгийн төлөө л ажилладаг жижиг гар” л гэж боддог. Ер нь нэг жалганы хэмжээний сэтгэхүйтэй юмнууд л нутаг усаараа талцаж авгай хүүхний хэрүүл хийдэг. Яагаад чухам Х.Баттулгыг хүндэлж явдаг тухайгаа хэдхэн баримтаар хэлэе. Баримттай ярих бол хамгийн ардчилсан шударга зарчим. Эс бөгөөс хий хоосон шүтэж, хүнийг хөөргөсөн юм болно.
“Нүгэлгүйгээр засагладаггүй” гэж Сэн Жюстийн алдартай үг бий. Одоогийн байдлаар ямар нэг хувьдаа идсэн уусан зүйлгүй, хүнд өгөөш болох зүйлгүй, нүгэл хийлгүйгээр төрд сайд хийж чадсан хүн бол Х.Баттулга юм биш үү. Алдарт “хар дэвтэрт хуульч” Нямдорж хүртэл дэвтрээ ухаж ухаж ганцхан “но” гаргаж ирж, хэвлэлийхэнд дэлгэсэн. Тэр нь Х.Баттулга ЗТБХБ-ын сайд байхдаа гадныхантай нууцаар төмөр зам тавих нууц гэрээ хийсэн тухай гэж байгаа. Тэр нууц гэрээ гэгчийг нь англи эх дээр үзэхэд нэг санамж бичиг л байгаа юм. 1100 км урттай төмөр замыг нууц гэрээгээр, нууцаар тавих ямар ч боломж байхгүйг эрүүл бус сэтгэхүйтэй хүн ч ойлгоно. Ц.Нямдорж Х.Баттулгыг гүтгэсэн нь батлагдаж, уучлалт гуйлгах шүүхийн шийдвэр гарлаа. Ардын Намын гаргаж тавьсан ганц ”факт” нь нэг иймэрхүү зүйл байхаар одоо яалтай ч билээ дээ… “Ирээдүйд сайн сайхны” талаар амилсан бурхад шиг л ярин иргэдийн тархийг байнга угааж, энэ сонгуульд ялахын тулд юу ч амлаж хийхээс буцахгүй байгаа улайрсан Ардын Намынхны булхайтай үйлдлүүд, нийт иргэдийн бус нэг компанийн эрх ашигт нийцүүлж бодлогоо тодорхойлдог өнөөгийн төр, нийгэмд нүүрлээд буй зохион байгуулалттай гэмт хэргүүд гэх мэт маш олон шударга бус зүйлсийг Х.Баттулга баримттай нэр устай нь гарган тавьсан нь бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олны сонорт хүрч байгаа учраас энд бичих нь илүүц биз. Хэрвээ эрхэм гишүүн сайд байхдаа эд нар шиг төрийн мөнгөнөөс идэж уусан бол нөгөөдүүлийнхээ дарамтанд орж энэ бүх булхайг илчлэхгүй байсан нь ойлгомжтой.
Женко Баттулга Монголын ард түмэнд анхны олимпийн аваргыг төрүүлж өгч, монгол хүн бүрийг баяр бахдалд умбуулж чадсан хүн. Монголчууд түүхэндээ Манжийн дарлалаас гарахад нэг дэх удаа, сансарт монгол хүн нисэхэд хоёр дахь удаагаа, 2008 оны зун монгол хүн анх удаа олимпийн аварга болоход гурав дахь удаагаа ингэж нийтээрээ байрлаж байсан юм гэнэлээ хэмээн нэгэн судлаач бичиж байсныг би тодхон санаж байна. Чухам энэ л эрхмийн ачаар жудо бөхийн хөгжил энэ цаг үед оргил үедээ хүрч тив дэлхийн олон алдартнууд төрөн гарсаар байна. Энэ бүхэнд зориулж хувиасаа тэрбум тэрбум төгрөг гаргаснаа тэр өр нэхэж хэзээ ч дурьдаагүй.
Үндэсний гэгдэх хөрөнгөтнүүд их л сайндаа ашгийн төлөө Чингис хааны нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэхээс хэтрэхгүй байхад энэ эрхэм
Цонжин Болдогт Чингис хааны дэлхийд хамгийн томд орох морьт хөшөөг бариад тойруулан Их Хааны байлдан дагуулалтын үеийш харуулсан том цогцолбор бариулж байна. Үүний санхүүжилтийг төрөөс ганц ч төгрөгийн дэмжлэг авалгүй өөрийн хөрөнгөөр босгож байгаа нь гайхалтай. Үүнийг тэр өөрийн халаасанд орох ашгийн төлөө хийгээгүй, Монгол хүний бахархал, үндэсний үзлийг дэмжиж ирээдүйн Монгол улсын сайн сайхны л төлөө босгож байгаа. Өөрийнх нь товчхон тодорхойлсноор “аваад үхэхгүй”, монгол улсад л үлдэх их өв билээ. Түүнчлэн Женко Баттулга бол маш олон хүний хувийн амьдралд дэмжиж тусалж явсан нэгэн. Монголын Ардчилсан Холбооны 40 орчим ахмадад өөрийн хөрөнгөөр 2 өрөө байр авч өгсөнийг хүмүүс мэднэ. Мөн ч олон өнчин ядуу, өвчтэй зовлонтой хүмүүст орох орон, эмчилгээний зардлаар ч тусалж, шинжлэх ухааны нилээдгүй төслийг санхүүжүүлж байсан гэдэг. Тэглээ гээд тэрбээр өөрийгөө сурталчилж хүнээр яриулж явсангүй. Харин би Сү.Батболдыг ганц удаа өөрөөсөө мөнгө гаргаж өрх толгойлсон эмэгтэйд байр авч өглөө гэж дуулаагүй, дуулах ч үгүй биз… Энэ мэтчилэн их хурлын болон засгийн газрын гишүүний хувиар биш хувь хүнийхээ хувьд хийсэн зүйлийнх нь тухай дуулснаа нэг бүрчлэн дурьдвал сунжирсан юм болох учраас ингэсгээд орхиё.
МАН-ыхан өнөөдөр “заналт дайсан” Х.Баттулгын 2004 оноос их хурлын гишүүн, 2008 оноос сайд болоод ажиллах үеэс хойшхи түүхээс “нокаутанд хийх баримт” олоогүй учраас бизнесийн салбарт ажиллаж байсан үеээс нь “факт” гаргаж ирэхээр 10-20 жилийн өмнөхийг ухан улансгасч эхэллээ. “…олигархи Х.Баттулга” хэмээх захиалгат нийтлэл бичүүлж цацлаа. Өөрөөр хэлбэл “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол буудал”-ын эзэн, хувьдаа телевиз сонинтой Женко Баттулга бол өнөөдөр төрд байгаа учраас “олигархи” мөн хэмээн хоолой мэдэн бахирав. Ерөнхий сайд Сү. Батболд 3 сард болсон нэг хурал дээр “олигархийн засаглалаас олон нийтийн засаглалд шилжие” хэмээн сүрхий толгой холбодог хүн болох гээд өөрийн танхимыг тэр чигээрээ олигархиуд гэдгээ баталсан. Угаасаа ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг нэвт харж байгаа. Тухайн үедээ төр өөрөө алдагдлийг нь дийлэхгүй хувьчилахаар шийдсэнээр, хуулийн дагуу хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулагч болсноор өнөөдөр үндэсний үйлдвэрүүдийг амжилттай ажиллуулж, олон зуун хүнийг ажлыг байраар хангаж, эргээд төрдөө татвар төлснийхөө төлөө адлагдана гэдэг бол ардчилал бишээ. Жинхэнэ олигархи бол амьдралдаа ганц ч хадаас зарж үзээгүй байж төрд шургалан, татвар төлөгчдийн мөнгийг хулгайлан энэ хэмжээ хязгааргүй хөрөнгө хогшлыг хувьдаа бий болгосон хулгайч нарыг хэлдэг. Өнөөдрийн МАН-ын Засгийн Газар бол нэг иймэрхүү хүмүүсээс бүрдсэн нь нууц биш. Тэрнээс энэ амьдралыг бий болгохын тулд хувийн хэвшилд төдийгөөс өдийг хүртэл нөр их хөдөлмөрлөсөн, засагт ард түмний итгэлийг дааж орсоныхоо дараа төрийн мөнгөнөөс төө хэрийг ч завшаагүй Женко Баттулгыг бол яаж ч мачийгаад олигархийн тоонд багтаахгүй. Сүүлдээ Ардын Намыхан гүтгэх зүйл нь хомсдоод ирэхээр архи оруулж ирдэг хэмээн “үнэн” сонин дээрээ бичсэн сурагтай. Долоо хоногийн дараа хар тамхи оруулж ирж зардаг гэсэн байвал үнэндээ гайхах юм алга. Үнэнийг хэлээд өөрсдийнх нь гэмт үйлдэлтэй тэмцээд эхлэхээр урдаас нь саармагжуулах цуу тараадаг бол МАН-ын орос ах нараасаа сурсан шалгарсан арга л даа, гайхах юмгүй энэ чинь нөгөө хуучин “ху” нам маань шүү дээ… Тэд хийсэн бүтээсэн рүү нь дайраад зогсохгүй хийхээр санаачилсан ажил руу нь хүртэл сүрхий “мэдэгдэл” чулууддаг болсон байна лээ. Х.Баттулгын нэр л гарсан бол гүйцээ…!! Манай улс түүхий эдээ гадагш нь түүхийгээр нь хамгийн хямдаар гаргахын горыг тултал амсаж яваа. Эцсийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, аж үйлдвэрлэлийг хөгжүүлээгүй цагт хөгжлийн тухай дурсаад ч хэрэггүй. Иймээс Оюутолгой Тавантолгой ордыг түшиглэж Сайншандын аж үйлдвэрийн паркийг цогцлоохоор шийдэж төрөөс шийдвэр нэгэнт гарсан байгаа. Үүнд Монгол улсын жирийн ард иргэд нэгдэж хөрөнгө оруулая, энд баригдах боловсруулах үйлдвэрүүдэд хувь эзэмшие, иргэд бид эх орны баялгаас хишиг горьдогч бус эзэн нь байх ёстой гэсэн зорилгоор “Баялгийн хувь” гэх компанийг санаачилсан бололтой. Үнэн чанартаа бол ард иргэд үйдвэржилтийг, баялаг бүтээгч эдийн засагтай болохыг дэмжээд бага ч гэсэн хувь нэмэр оруулахаар хөрөнгө босгож эхлэхэд засгийн газар нь баярлаад дэмжих ёстой бол харин эсрэгээрээ “Монгол улсын засгийн газарт хамаагүй…” хэмээн мулгуу мэдэгдэл гаргаж байх юм. Өөрөөр хэлбэл ард түмэн Үндсэн Хуульд “ газар түүний хэвлий болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд байна ” хэмээн тунхагласны дагуу өмчдөө эзэн болчих вий гэхээс олигархийн засгийн газар их л сандарч мулгуу мэдэгдэл гаргаснаараа огцорсон ч багадна. Х.Баттулга зөвхөн санаачилсан болохоос бус цаад эзэд нь ард иргэд гэдгийг л ойлгохгүй байгаа юм хөөрхий. Энэ мэт олон булай үйлдлүүд нь энэ МАН болон түүний засгийн газар нь нийт ард түмний төлөө биш намынхаа эвэртэн туурайтнуудын төлөө л ажилладаг гэдгийг мянгантаа батлаад байхад бид энэ сонгуулиар эднийг дахин гаргаж, гэмт хэрэгтнүүдийг зулай дээрээ залсаар байх гэж үү. Идсэн ууснаа батлах гэсэн мэт том гүзээтэй, булбарай царайтай, жонгиносон дуутай том дарга нараас тэр өөр төрхтэй, дэлхийд данстай тамирчин явсан хүн. Өчүүхэн муу ходоодондоо өдрийн хоёр тавгаас илүү хоол шидэж чадахгүй байж ханаж цаддаггүй “философитой” олигархуудаас ухамсарын хувьд тэр бас тэс өөр хүн. Боловсролтой хүн гэж өөрийнхөө мөн чанарыг таньсан, өөрийгөө нээж чадсан, ухамсарын хувьд гэгээрсэн хүнийг хэлдэг болохоос өнөөдрийнх шиг олон сургууль төгсөх, зэрэг цол авах бол боловсрол биш, хувь хүний амьдрах арга хэрэгсэл юм. Жинхэнэ хүн бол амьдрал тэмцэл дунд улам хатуужиж, он цаг өнгөрөх тусам алдаа оноогоо тунгаан улам боловсордог. Х. Баттулга бол үүнийг бодитоор харуулж чадсан, домогт монголын нутагт зовхи нь өөдөө төрсөн эр хүн. Эцэст нь МАН-д хандаж ганц үг…. “Монгол улсын 2.7 сая хүний эрх ашиг чухал уу, 20-хон гэр бүлийн эрх ашиг чухал уу гэдэгийг эцсээ хүртэл үзнэ” хэмээн тангарагласан ард түмний хүү Халтмаагийн Баттулга ганцаараа биш, үйлс нь ариун сэтгэл нь халуун түмэн олон ард нь байгаа гэдгийг хатуухан сануулчихая.
Иргэн Г.Батболд 2012- 05-21
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 21, 2012 10:20:50 pm )
x. battulgiig demjij baina xox tengeriin xuu mine uragshaa ard tumen ex oron nutag us chine tushine jingiin tsuvaag borgooxgui ongoroodog noxoinuud baidaggui ym
-
Anonymous (May 21, 2012 10:21:28 pm )
battulga bol ard tumnii gants naidvar gej bodoj bn,ardchilsan nam tuuniig dargaaraa tavih heregtei bn
-
Anonymous (May 21, 2012 10:25:29 pm )
БАТТУЛГА ЛУЙВАРЧИН ЦААШАА ЯВАХГҮЙ ХҮН
-
Anonymous (May 21, 2012 11:03:11 pm )
BATTULGA-G LUIVARCHIN GEJ BGA BOL MONGOLD ER OLIGTOI AAVIIN HUU BAIHGUI USTAJ BGA UNDESTEN YUM BNA L DAA ODOO ENE MAN-IINHAN HEREES HETERLEE, TED UURSDIIGUU YU HIIJ YAJ BGAGAA UHAMSARLADAGGUI CH BH, UHAMSARTAI HUN BOL UCHIJ UHMEER L BOLOOD BH YUM, GETEL EDEND ER NI UURSDUU L DIILJ BAIAVL ULS ORNII ERKH ASHIG ENE TER BOL PADLII CH ALGA YUM SHIG BNA INGEED UURSDIIGUU EH ORNOSOO URVAGCHID GEDGEE HARUULJ BGA YUM
-
Anonymous (May 21, 2012 11:10:20 pm )
amjilt xusie, ex orni xuu shuu chi
-
Anonymous (May 22, 2012 12:34:18 am )
heden jiliin umnu hugjliin berhsheeltei neg irgenii nasaaraa tsugluulsan 10 saya tugruguur bair hudaldaj abah gehed ni bair uguud mungiig ni butsaaj ugch bilee. ter hun tergentsertei murtuu 3 huuhedtei ger bulee henees ch dutahgui abch yabaa hun baisan. iim hun Mongold uur hen hen baigaa bilee? Battulgig gutaaj chadahgui ee,ter ard tumniihee tuluu yabdag hun, ter ulam gyalalzah bolno!
-
Anonymous (May 22, 2012 12:52:01 am )
battulgaa zuvhun uragsaa man aas yundaa aidag yum be chinii ard ard tumem chin bgaa suu chi zuvhun zuv l yum hiigeeree
-
Anonymous (May 22, 2012 1:37:04 am )
sain uils delgerex boltugai
-
Anonymous (May 22, 2012 2:11:04 am )
battulgaa chi shuu!nyamdorj bol novsh shuu!ard tumen medej baigaa.
-
Anonymous (May 22, 2012 2:30:31 am )
ta bid bienee tanixgui ch gesen Axaa geed duudii. ta bol mongoliin ard tvmnii tuluu zutgesen zalgamj xalaanii vldsen gants ireedvi n bulguuuu.
-
Anonymous (May 22, 2012 2:32:45 am )
ulsaaas mungu idej uu, xarin ter mungu n yaduu ardad irj baigaa gedgiig medej baigaa boloxoor idej xergel zaluu min.
-
Anonymous (May 22, 2012 2:51:21 am )
Battulgiig urgelj demjdeg shuu!!, urgelj uragshaa temuuleerei–amjilt!!!!!!
-
Anonymous (May 22, 2012 2:53:40 am )
saixan niitlel bichij ene olon dund battulga ard tvmnii dund negel saixan xvndlel olson baigaa shvv. minii medxiin 70% hvntgej baidag shvv. sain vilsee ulam ixeer bii bolgooroi. MONGOL ULSIIG DELHIIN TVSHIND CHI AVIACHIJ CHAD NAA. Ta harin xiisen ajilaa vrgeljlvvlen xiij sanaagaa gvitseegeerei. Taniig gvnee hvntgej yavdag shvv
-
Anonymous (May 22, 2012 5:49:55 am )
Battulga gishuunees oor ingej eh oroniihoo toloo temtsej baigaa hun baihgui shdee ene tord. Busad ni bugd l yaj iij baigaad iluu ideed uuchih sanaatai l suuj baina. Tegeed bie bienteigee orsood l ulam l ih idej uuh geed zutgeed baihaas bish busdad tusalj demjij amidrahgui l baigaadag. Hamgiin gol ni bayalagiin tegsh bish huviarlalt dendej baina shuudee, chinii minii avah yostoi huviig bidnees bulaagaad tsoohon ger bul tengert tultal bayjaad, odoo bur baigaad hagas say dollariin mashin avch unaj baina. Edgeer humuus hodolmorooroo mongo oloogui, harin gazar shoroogoo hudaldaj, bidnii youmiig bulaaj deeremdej avaad tuugeeree zugaatsaj baina daa. Ard tumen mini uhaantai baij songoltoo zov hiih heregtei baina shuu, ene songuulid.
-
Anonymous (May 22, 2012 6:45:32 am )
Ene AN dargaa msolidoggui um bhdaa.Hervee Battulga AN iin darga bolchihvol AN yostoi jinetei garch ireh bsan um gedgiig yagaad oilgodoggui um bol ene AN-iinhanBattulgaa chi shuu.Banboldoo tsus huurgutul bichsen bna shuu.IIm setgeld bgaa galiig min durelzuulsen niitlel olniig bicheereiBAYARLAA
-
Anonymous (May 22, 2012 7:28:50 am )
saikhan niitlel bna bayrlalaa
-
Anonymous (May 22, 2012 8:03:19 am )
turiin hamag umtciig luiwraar hyamdhan awsan luiwartcin gedgiig medeesei hudlaa tcewer um shig jujigledeg gedgiig medne bitgii bas munguur setguultcdiig luiward
-
Anonymous (May 22, 2012 8:15:21 am )
Battulga ahiig demjij bna
-
Anonymous (May 22, 2012 9:01:10 am )
Battylgiig mash ixeer demjij bna shyy.Amjilt hycie
-
Anonymous (May 22, 2012 9:14:10 am )
zbattullga chi shuu,ard olniihoo utgeliig daaj yavaarai.tand amjilt hisie
-
Anonymous (May 22, 2012 9:17:27 am )
Баттулгаа чи шүү ок.
-
Anonymous (May 22, 2012 9:21:06 am )
chamaig gemjij bna. odoo ynenii duu hooloi heregtei bnaa hen ni ymar hyn baisan yah estoig ni helj l baij shyygdene biz dee. eleen luiwarchid hudal amalsan adgiin shaarnuudiig neg negeer ni shil daran ilchilj zailuulah heregtei
-
Anonymous (May 22, 2012 9:26:22 am )
Г.Батболдоо сайн бичсэн байна шүү. Баттулгын байгааг нь нэмж чимэлгүй бичсэн байна. Нээрээ л тэр МАН бидний түмнийг мулгуу мэтээр бодож их л мөлжиж байна даа. Таминээ сонгуулаа ухаалгаар өгөөд тэр олигархуудыг ичээгээд өгцгөөе.
-
Anonymous (May 22, 2012 9:28:20 am )
Баттулга үнэхээр зоригтой Дахиж хэд хэдэн ийм хүн гөрч ирээсэй. Оросод Навальный гэж зоригт эр бий. Навальный шиг Баттулга шиг зоригт хүмүүс Монголоо аврна.
-
Anonymous (May 22, 2012 10:13:17 am )
battulga gj luiwarchin shuu dee elbegeeteigee niileed hamag baylagiig ideh gj ulairch bgaa nowshnuud
-
Anonymous (May 22, 2012 10:15:34 am )
Баттулго ОК миний нутгийн хүү чамайг баянхонгорынхон төдийгүй шударга үнэний төлөө эх орныхоо төлөө сэтгэлтэй хүн бүхэн дэмжиж байгаа шүү
-
Anonymous (May 22, 2012 10:21:07 am )
ekh orondoo ym hiigeed idehed yadag ym.gadaadad zarj bga bish zuv idehed yahav dee.menget enkhbayar shig ger bul gadagshaa zarj bga bish.tulgaa demjij bna shuu.daraagiin ernhii said bolooroi gej husie
-
Anonymous (May 22, 2012 10:24:18 am )
Battulgaa chi sain shuu unxeer ajilsag sain bn demjij bn songuulid demjinee
-
Anonymous (May 22, 2012 10:27:12 am )
battulgaas uur hvn turiin ter umchvvdiig avsan bol udiid mongoliin ard tvmen yaduugiin tuil bolood mah guril talh ni gadnii medeld oroh bsan yum. yumnii uchriig olood daraa ni yarij sur zarim neg hazgai heltei hvmvvsee.
-
Anonymous (May 22, 2012 10:32:58 am )
тулгаа чи шүү муу новшнуудыг арчаад өгөө
-
Anonymous (May 22, 2012 11:02:56 am )
Battulgiig demjij baina, urgelj khamt shuu ard tumen. Amidral dund ukhaajij, khat suuj, ekh ornoo gekh chin setgeltei bolson Battulga, Elbegdorj, Batuul nariin zam mur ariun bainaa. Ted ekh ornoo avilagchidaas chuluulj ediin zasgiin erkh chuluund khurgekh arga ukhaaniig ni zaan manlailan udirdaj chadna gedegt itgej bna. zuv zuild nud khurts Mongoliin ard tumeen songuuliar zuv khumuusee, sain bodlogo bolovsruulan ard tumnii erkh ashgiin tuluu yvakh Ardchilsan namaa songoy!
-
Anonymous (May 22, 2012 12:08:57 pm )
Дэижиж байнаа. Амжилт хусье.
-
Anonymous (May 22, 2012 5:25:52 pm )
Ar Mongoliin domogt hovguuniig yaj ch gutaagaad barahgui shuu zasgiin gazriin baasnuudaa! Battulgaas oor hen temtsej chadah yum be oligarhuudtai.
-
Anonymous (May 22, 2012 11:19:38 pm )
battylgiig demjij b.na erdenetchvvd
-
Anonymous (May 26, 2012 1:22:14 pm )
uneheer taalagdlaa. shudarga bus zuiliin hajuugaar herhewch duugui zugeer ungurch bolohgui. Taniig demjij bna. Dahiad manai barilgiin yamiig hariutsaj Mongol ulsaa tsetsegluuleerei. Urgelj chin shudarga baigaach gej husch bna. Amjilt!!!!!!!!!!!!
-
Anonymous (June 06, 2012 10:19:41 am )
Mongolyn toloo duugarsan bolgonyg eldveer ni hellee geed yu hoji baigaa yum be? Mongol uls hynii hool bolood duusch baina
-
Anonymous (June 22, 2012 9:05:40 am )
Solo hiigeed nemergyi ee. Bagaaraa temtsehgyi bol odoohon udahgyi Battulga hoolny hordlogo boloh yum uu esvel osold orno. Bolgoomjtoi baigaarai. Iim yumyg bagaaraa hiihgyi bol amind ulziigyi ee.
37 Comments