Өнөөдөр Ардчилсан намын 21 аймаг дахь намын хороод хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байгаа. Ховд аймгийн Ардчилсан нам ч мөн энэ өдөр хуралдаж байгаа бөгөөд тус тойргоос УИХ-д нэр дэвшихээр аймгийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдорж, өмнө нь мөн тус тойрогт нэр дэвшиж байсан Н.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн кёкүшюзан Д.Батбаяр нар аймгийн намын хороон дээрээ өрсөлдөж байгаа гэнэ. Харин Ардчилсан намын дүрэм ёсоор дунд шатны намын дарга нар УИХ-д нэр дэвшихээр бол намын даргын ажлаа хүлээлгэж өгөх ёстой гэнэ. Гэтэл Б.Пүрэвдорж даргын хувьд “ажлаа өгөхгүй” гэснээс болж маргаан дэгдээд байгаа бололтой. Нийслэлд ч ялгаагүй Нийслэлийн намын дарга Ш.Түвдэндорж, Чингэлтэй дүүргийн намын дарга Б.Батбаатар, Баянгол дүүргийн намын дарга С.Эрдэнэ нар мөн л намын даргын сонгуульт ажилтайгаа нэр дэвшиж байгаа нь бусад нэр дэвшигчдэд тэгш бус байдал үүсгэж, сонгууль шударгаар явахад саад болж байна гэсэн гомдол бусад нэр дэвшигчдийн зүгээс гарч байна. Б.МАНД Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 21, 2012 5:32:39 pm )
Хуулийн дагуу нүүрс олборлох эрхтэй болсноос хойш 20 хоногийн дараа, 2008 оны 12-р сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн засаг даргын орон тооны бус зөвлөх, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Л.Батчулууны гарын үсгээр “Ажнайн” Д.Бат-Эрдэнийг “Таван толгой” ХХК-ийн орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон. Мөн хоёр сарын дараа Хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ын даргаар Д.Бат-Эрдэнийг сонгож баталсан байна. Д.Бат-Эрдэнэ бол Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, нэгэнтээ АН-аас УИХ-д сууж байсан хүн. Түүний хөрөнгө бэл, танил талаараа хөшүүргэ хийж өнөөдөр бага Тавантолгойн орон нутгийн өмчит 51, үлдсэн 49 хувийг ч гартаа атгах болсон зам ийм дардан юм.
Өмнөговь аймгийн иргэд захиран зарцуулж байх ёстой хувийг тэрбээр орон нутгийн ТУЗ-д өөрийгөө, өөрийн хүнийг суулгаснаар мэдэлдээ аван амар тайвандаа жаргаж байгаа юм. ТУЗ-ын гишүүд бүгд Д.Бат-Эрдэнэ, “Ажнай” корпорацийн холбоотон, Өмнөговь аймгийн удирдах тушаалтнууд байгааг доорх хүснэгт харуулна.
Дээрх хүмүүс Өмнөговь аймгийн иргэдийн эзэмшилд байх ёстой уурхайг хуваан эзэмшиж, нүүрсийг нь борлуулан ашиг олж байгаа нь цөөнгүй баримттай юм. Үүнд Засгийн газар анхааран 2009 онд ЗГХЭГ-аас Татварын ерөнхий газарт “Таван толгой” ХК-д шалгалт хийхийг үүрэг болгосноор ЗГХЭГ, ЭБЭХЯ, СЯ, Татварын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг гаргасан байна. Шалгалтаар албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, нүүрсийг хууль бусаар дамжуулан экспортлосон, татвар нуун дарагдуулсан гэх мэт олон зөрчил илэрчээ. Тухайлбал,
-”Таван толгой” ХК 2004-2008 онд нийт 80 тэрбум төгрөгийн татварыг төлөлгүй нуун дарагдуулсан.
-Тусгай зөвшөөрлөөр олборлодог, дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй, сайн чанарын коксжих нүүрсийг нэг тонныг 3.1-25.00 ам.доллар буюу дотоодын зах зээлээс 7.7-2.9 дахин хямд үнээр борлуулсан.
-“Таван толгой” ХК 2006-2008 онд 89.200-44.496 сая төгрөгийн орлого, ашигтай ажилласан байхад тус компаниас тээвэр зуучлалын эрх авсан “Таван толгой Транс” ХХК /Д.Бат-Эрдэнийн эзэмшилд байдаг/ түүнээс илүү орлоготой буюу 104.746.5-10.890.8 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
-“Таван толгой” ХК-аас нүүрс худалдан авч борлуулдаг болон үйл ажиллагааны холбоотой “Пүшинговь”, “Голдентрайнгле”, “Дээдийн говь”, “Говь урал”, “Пүшинмон”, “Энк”, “Таван толгой транс”, “Баян-Уул” ХХК-ууд болон ТУЗ-ын гишүүдийн сүүлийн 1-5 жилийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд хийсэн шалгалтаар 213,861,8 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 1,521,7 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.Гэсэн ч дээрх зөрчлийг арилгахын тулд өнөөг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа юм. Манай сурвалжлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс энэ асуудлыг тодруулах гэсэн боловч “Том Таван толгой, Оюутолгойн сүүдэрт жижиг Таван толгойн хувьцааг гадаадын болон хувийн компаниудад өгчихсөн асуудлууд яригдахгүй байна. Олон жил хувь хүний мэдэлд байгааг цөөнгүй хүн мэднэ. Ярих ёстой хүмүүс нь ярих байх” гэсэн бүдүүн хариулт өгсөн. Бага Таван толгойд гэрэл тусгахын тулд бид дараагийн удаа дээрх шалгалтын дүнг тоо баримт, тодорхой нэртэй нь хамт нийтлэх болно.
1 Comment