antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2012 13 comments

“Тиранозаурус Батаар”-ын араг ясыг худалдсан уу?

нийтлэсэн Admin

Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн ясыг дуудлагаар худалдаалахыг эсэргүүцэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Даллас хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан ч аварга үлэг гүрвэлийн ясыг өчигдөр Нью-Йоркийн Херитэжийн дуудлага худалдаанд нэг сая ам.доллараар зарсан тухай LiveScience.com сайтад гурван цагийн өмнө мэдээлсэн байна. Тус сайтад өчигдөр буюу энэ тавдугаар сарын 20-ны үдээс хойш Нью-Йоркийн Херитэж дуудлага худалдаагаар аварга үлэг гүрвэлийн ясыг шүүхийн зөвшөөрлийн дагуу худалджээ. Бараг бүтнээрээ олдсон “Тиранозаурус Батаар”-ын араг ясыг хэн гэгч худалдаж авсан нь тодорхойгүй байна.

Долоон жилийн өмнө Монголын говиос олдсон “Тиранозаурус Батаар”-ын араг ясыг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин, малтлага хийж, хилээр нууцаар гаргасныг эсэргүүцэж, дуудлага худалдааг зогсоохыг шаардаж, эрдэмтэн, шинжээчид, АНУ-д амьдардаг монголчууд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан юм. Дээрх хэрэг дээр Роберт Пейнтер гэгч өмгөөлөгч ажиллаж байгаа билээ.

Даллас хотын шүүх аварга үлэг гүрвэлийн ясыг Монголын хилээр хууль бусаар гаргасныг нотлохоос нааш  худалдан авагчийн талд хүлээлгэн өгөхгүй байх нөхцөлтэйгээр дуудлага худалдааг явуулахыг зөвшөөрсөн юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тусгайлан томилсон өмгөөлөгч Роберт Пейнтер дуудлага худалдааг зогсоохыг шаардсан нэхэмжлэлийг үл харгалзан араг ясыг худалдсан “Heritage Auctions”-ыг шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна.

Дуудлага худалдаа болох үеэр Нью-Йорк хотод хэдэн арван монголчууд цугларч,  “Хулгайлагдсан үндэсний өвийг Монголд буцааж өг” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. Монголын Үлэг гүрвэлийн судалгааны институтын дарга палеонтологич М.Болорцэцэг “Монголоос хулгайлсан үлэг гүрвэлийн ясыг эх нутагт нь буцаах ёстой” хэмээн ярьсан байна. Дуудлага худалдааг явуулсан Нью-Йоркийн “Heritage Auctions” өнгөрсөн баасан гаригт “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн ясыг АНУ-ын хилээр зохих хууль журмын дагуу нэвтрүүлсэн” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч “Heritage Auctions” харилцагчтай байгуулсан итгэлцлийн дагуу Тиранозаурус Батаар”-ын эзэмшигч болон худалдан авагчийн нэрсийг нууцалж байгаа юм.

АНУ-ын Үндэсний түүхиийн музейн палеонтологич Марк Норелл үлэг гүрвэлийн яс ихээр олддог Монгол нутагт үүн шиг хулгай, дээрэм цаашид улам нэмэгдэх вий гэхээс санаа зовж байгаа бөгөөд үлэг гүрвэлийн ясыг эх нутагт нь буцаахыг шаардсан монголчуудын нэхэмжлэлийг дэмжжээ. 2.4 метр өндөр, 7.3 метр өргөн бараг бүтнээрээ шахуу “Тиранозаурус Батаар”-ыг араг ясыг ердөө 1,052,500 ам.доллараар худалдсан гэх мэдээлэл гадны хэвлэлүүдээр гарч байна.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр Ажлын хэсгийг ахалж буй албаны хүний хувьд албаны байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “Тиранозаурус Батаар зарагдаагүй. Одоо бид энэ олдвор Монголоос гарсан, хууль бусаар гарсан гэдгийг нотлох естой. ЭСЯ-аар дамжуулж албан ёсоор хvcэлт тавьсан. Мөн шүүxээр шийдвэр гаргуулсан. Арав хоногт багтааж бид нотлох ёстой. Ажил ид үргэлжилж байна. Тиранозаурус Батаарын ажлын хэсгийг цуглуулжж, чиглэл өгч байна” гэх тайлбар өгснийг Shuud.mn сайтад мэдээлжээ. Мөн Ё.Отгонбаяр сайд Twitter хуудсандаа “Олдвор Монголоос гарсан, хууль бусаар гарсан гэдгийг нотолж чадвал ЮНЕСКО-ийн конвенцоор буцаан авах эрх үүснэ” хэмээн бичсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ч дээрхийн адил мэдээлэл өгч байна.

Н.ЭНХ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (May 21, 2012 3:24:13 pm )

    монгол улсийн гаал ийм муу

  • Anonymous (May 21, 2012 3:52:41 pm )

    iim tom arga yasiig nuutsaar gargaad baihad l medehgui bn shdee hilchid.

  • Anonymous (May 21, 2012 4:05:36 pm )

    GAAL-iinhan gej neg saihan MUNGU avdag ajil baina sh dee. Mungu uguud bai Mongoliin gesen buh unet zuilsiig gargaad baiya gedeg uriatai yum bishuu. GAALIINHANAAS ASUU NAADAHAA…

  • Anonymous (May 21, 2012 4:51:37 pm )

    Хн СДА мэдэгдсэн нь энэ болжаагаа болхоос мэдэгдээгүй хичнээн их монголын өв соёлын эд зүйлс гадагшаа гараа болдоо,хэдэн бор төгрөг, өнөө маргаашийн зугаа цэнгэлээ бодсон хоосон толгойлсон хэдэн юмнаас болж ийм байдалд хүржаагаан ш дээ тэр хүмүүсийн хувьд мөнгө л сонин болхоос эх орны эрх ашиг, түүх соёл бол ерөөсөө ч хамаагүй байгаа биз үүнийг МУ-н ерөнхийлөгч өөрөө харлаа шүү дээ ийм хэрэг хийсэн хүнийг олоод эх орноосоо урвасан гэж үзэж ял тулгах хэрэгтэй арай дэндүү юмаа энэ СДА-кууд!

  • Anonymous (May 21, 2012 6:49:35 pm )

    bi ch gsn ta nartai sanal neg bna oo tuuhen dursamj ov soyol bol mash unetei gedgiig ta buhen medej bga biz ee uunees hoish gants tuuh soyol ged bhku gazriin baylaga unet chuluugaa ch bid ogmoorgui ban tm bz de eleg negt mongolchuda

  • Anonymous (May 21, 2012 7:20:02 pm )

    arai ch dee ter gail hiliinhen gj mungunuus uur yum medgui sdanar bainaa bain
    neg medhed eh ornoo zartsan bhwii dee

  • Anonymous (May 21, 2012 7:37:55 pm )

    NOTOLJ CHADAHGUIEE MANAIHAN,TEGEED SHIVSHIGEE TARINA DAA.ER NI HEN ZUVHUN MONGOLD TER NI BAIDAG GEED BGN? HEDEN MYANGAN JILIIN UMHU BAISAN AMITAN HAANA CH BSN BJ BOLNO SHTE.

  • Anonymous (May 21, 2012 8:00:40 pm )

    Chadraa akh gargasan baih aa

  • Anonymous (May 22, 2012 8:55:57 am )

    МОНГОЛ ТӨРИЙН ОДООГИЙН НҮҮР ЦАРАЙ,ХАРИУЦЛАГА ,САХИЛАГА БАТ,СОНОР СЭРЭМЖ,ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛАГАГА .ГААЛИЙН ДАРГА УВСЫН ЦЭВЭЭНЖАВ даргын хийж баыгаа хариуцлагагүй ажил шүү дээ,Цэвээнжав өөрийнхөө зардлаар амерек явж хөөцөлдөхгүй юу?ЦЭВЭЭНЖАВЫГ МӨРДӨНД ХИЙЖ БАЙЦААХ ХЭРЭГТЭЙ,ХОЛБООТОЙ Ч МАГАДГҮЙ

  • Anonymous (May 22, 2012 5:21:18 pm )

    ali 5,6n jiliin omnoh ywdliig odool medj bgamuu? tgd odoo Mongol ulsiin omch ene ter geed elbegee yu yriad bgan? duudlaga hudaldaag 10 honogoor hoishluulahiig guisan gsen gtel tsaaduul ni yaaw zaraal haychj bnshdee mongoliin hilchid odoo yu harj bsiin be? tuhain uedeee

  • Anonymous (May 22, 2012 9:52:18 pm )

    Монгол Улсын гаалиар өөрч олон үндэсний баялагууд гадагшаа гараад явчихсан. Гаалийг яамаар ч юм бэ дээ. Бүр орвонгоор нь өөрчлөмөөр ч юмуу

  • Anonymous (May 23, 2012 11:13:32 pm )

    xairan ym xmmmmmmmmmmmmmmmmmmmmm

antalya rent a car