antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2012 1 comment

“АМЬ ӨРШӨӨ”

нийтлэсэн Admin

2012.05.11. 16.30 цаг Хар тамхи тээвэрлэсэн монголчуудыг хорих анги руу

 “МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧ ШҮҮХ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ ЯАГААД ХҮСЭВ”

Хар тамхины наймаачид бараагаа Малайзаас Хятадад борлуулах сүлжээндээ монголчуудыг тээвэрлэгчээр ашигладаг болсоор удаж байна. Хар тамхи зөөж, бусдад дамжуулснаар жилд доод тал нь 3-5 монгол хүн ялын дээд хэмжээ, эсвэл бүх насаараа хоригдох ял сонсдог. Цөөхөн монголчуудыг тахал мэт нэрвэх болсон хар тамхи тээвэрлэдэг хэргийн талаар сурвалжлага хийхээр БНХАУ-д суугаа Монголын ЭСЯ-нд хүсэлт тавьсан юм. Хар тамхины хэргээр Хятадад ял эдэлж буй Монголын болон гадаадын бусад орны иргэн ар гэрийнхэнтэйгээ жилд нэг л удаа уулзах эрхтэй байдаг аж. Сэтгүүлч миний бие тэрхүү боломжийг ашиглачихвал ар гэрийнхэнд нь хохиролтой. Тэгээд ч ял эдэлж буй монголчуудтай уулзахыг Хятадын тал зөвшөөрөөгүй юм.

БНХАУ-ын шүүх хатуу чанга дэглэмтэй, хүссэн сэтгүүлч орж сурвалжлах, олон нийтэд мэдээллэх эрхгүй байдаг аж. “Өмнө нь монголчуудтай холбоотой шүүх хурал олон болж байхад нэг ч сэтгүүлч ирээгүй хэрнээ энэ удаа яагаад сонирхох болов. Ямар учир шалтгаантай юм бэ” гэдгийг Хятадын шүүгчид манай ЭСЯ-нынхнаас асууж, нарийн судалсан гэсэн. Манай Элчин сайдын яамнынхан удаа дараа хүсэлт тавьж, гурван сар гаруй хөөцөлдсөний эцэст “Сэтгүүлчийг шүүх ху ралд оролцуулж болно” гэсэн хариу ирснээр хар тамхи зөө сөн мон голчуудыг яллах шүүх хурлыг сурвалжилахаар Бээжинг зорилоо. Манай гурван иргэн Хятадын өмнөд хилийн ойролцоох Сямэний хил дээр баригдсан учир тэндхийн шүүхээр таслах ёстой аж. Ингээд Бээжингээс 2000 гаруй км нисээд Сямэньд ирлээ.

Монголчуудыг айдаст автуулсан хар тамхи, түүнийг зөөвөрлөгчдийн тухай мэдээлэл сэтгүүлч бидэнд ховор. “Баянгол дүүрэгт оршин суудаг Г гэгч их хэмжээний хар тамхи хил давуулах гэж байгаад баригдав. Хятадын тал шалгаж байна” ердөө л энэ. Гэтэл мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон сэтгэхүйтэй, хорьхон грамм хар тамхи хил давуулаад 2000 ам.доллар халааслах гэсэн ухар мөчид бодолтой хүмүүст хор холбогдол, гэмт хэрэг үйлдсэнээрээ ямар ял эдэлдэг, эрүүл мэнд амь насанд нь ямар хор уршигтайг таниулж, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй гэдгийг ойлгуулж, Хятадын нэг хотын хүн амаас цөөхөн монголчуудаа энэ аюулаас аврах нь чухал болоод байна. Сямэнь хотын шүүх рүү нэвтрэхэд олон шалгалт давав. Гар цүнх, бичиг баримт шалгасны дараа, металл илр үүлэгчээр хэдэнтээ шал гаад дуу хураагч, утас, зургийн аппа ратыг маань хурааж авсны эцэст нэвтрэх эрх олгов.

Шүүх хурал энэ сарын 11-ний 08.50 цагт Сямэний шүүхийн эрүүгийн хэргийг шүүх танхимд товлосон цагаасаа нэг ч минут хоцролгүй эхэллээ. Шүүх хурлын дараалал ерөнхийдөө манайхтай адилхан ч ялгаатай нь шүүх хуралд иргэдийн төлөөлөл оролцдоггүй, анхан шатны шүүх хурлаас шийдвэр гаргадаггүй, шүүгдэгчид (гадаадын иргэд) өмгөөлөгчөө сонгодоггүй юм билээ. “Амийг минь өршөөж, цөөн жилийн ял оноож өгөөч. Амьдын хагацал амсаж буй гурван хүүхэд рүүгээ хурдан очмоор байна” хэмээн БНХАУын шүүхийн өмнө толгой гудайлган, хүлцэл өчин, уйлж зогсох монголчуудаа хараад элэг эмтрэх шиг болов. Гэсэн ч тэд дэлхий нийтээрээ жигшин, хууль бус наймаа хэмээн онцолсон хар тамхи тээвэрлэж яваад баригдсан учир ийн шийтгүүлж байгаа юм. Монгол Улсын харьяат Д, Д, Д нар 0,9 грамм савлаж бэлтгэсэн 1.585,2 кг героин залгиж Хятадын Сямэний хил дээр саатуулагдсан өдөр 20011 оны арванхоёрдугаар сарын 17 байсан юм.

Хэрэгт холбогдсон гурван хүний ар гэрийнхэн шүүх хуралд оролцсон. Ная гарч буй ээж, аав, бага насны хүүхдүүдэд нь энэ тухай хэлээгүй учир овог, нэрийг нь бичихгүй байхыг хүссэн юм. Хэрэгт холбогдсон гурван хүний нэрийн эхний үсэг адил Д учир эмэгтэйг нь Дэнсмаа, түүний нөхрийг Дорж, хамт явсан залууг нь Дамба гэж өөр нэрээр орлуулан бичлээ. Шүүх хурлын танхимд гартаа гавтай орж ирсэн Дорж, Дамба, Дэнсмаа нарт хөх өнгийн цамц, богино өмд өмсгөж, эрэгтэйчүүдийнх нь үсийг хусчээ. Дамба шүүх танихмд хөл нүцгэн орж ирэв. Учир нь шүүгдэгч шүүхийг хүндэтгэж битүү гуталтай ирэх байсныг тэрбээр мэдэлгүй шаахайтай ирснээс тэр аж. Баригдсан цагаасаа хойш нэгнийхээ барааг огт хараагүй тэд шүү хийн хаалгаар орж ирүүтээ ар гэрээсээ хэн, хэн ирснийг амжиж харах гэж хичээх аж.Шүүх хурлын явцад шүүг дэгч эргэж харах, зөвш өөрөлгүй ярих, босож суух гээд хориотой зүйл олон. Шүүх хурлыг шүүгч Лу Цюшоу даргалж, прокурор Фэн Жухуй, Чэн Жибин, өмгөөлөгч Фузянь Сязинь, Хум Шуню, Лю Зяпинь, Хө Фэнвэй нар оролцов. Мөн ЭСЯ-ны дэд консул Т.Мөнхгэрэл, орчуулагчаар Сямэний их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалж буй Ц.Мандах, Э.Гансүх нар байсан юм.

Сямэний шүүх 

ОЛНЫГ ЗАЛГИВАЛ ИХ МӨНГӨ АВНА

Шүүгдэгчид яагаад хар тамхи зөөх болсон, хэн тэдэнд санал болгосон тухай эхлээд өгүүлье. Ховд аймгийн угуул Дорж, Дэнсмаа нар гэр бүл болоод гурван үртэй болсон аж. Амьд ралаа дээш лүүлэхээр хо тод ирсэн тэд барилгын за сал чимэглэл хийж хавар, зун, намар хангалттай мөнгө олдог байж. Бага хүүхэд нь нэг ой хэдхэн сартай байхад эхнэр Дэнсмаа нь “Малайзад хүүхэд асарч их мөнгө олно” гэж зүтгэжээ. Та нил нь түүнд энэ ажлыг санал болгосон юм билээ. Нө- хөр нь түүний саналыг эсэрг үүцсэнгүй. Малайзад очоод удаагүй тэрбээр эрүүл мэндээр тэнцээгүй учир нутаг буцах болжээ. Айлын эзэн Баянжаргалын Халиун “Чи нутаг буц. Гэхдээ би чамд мөнгө олох өөр ажил санал болгоё. Богино хугацаанд, ажил хийхгүйгээр их мөнгө олох боломж байна. Чи сайн бодоорой” гэж хэлэв. Их мөнгө гэсэн үг түүнийг “Юу ч байсан хийе” гэх бодолд хөтөлжээ. Нөхөр нь барилгын засал чимэглэл хийгээд гурван хүүхдээ тэжээж дөнг өдөг ч хүйтний улирал эх лэхээр барилгын ажил зог сож, мөнгөөр дутагдаж эхэл дэг аж. Тэр үед нөгөө их мөн гөний ажил бодогдож, нөхрөө ятгаж эхлэв. Нөхөр нь эхэндээ татгалзаж байсан ч сүүлдээ зөвшөөрч, хамт ажилладаг Дамбад санал болгож, зөвшөөрүүлснээр Малайзаас онгоцны тийз, ойр зуур хэрэглэх мөнгө иржээ.

Африк гаралтай эртэй гэр бүл болж, Малайзад амьдардаг эгч дүү Б.Халиун, Б.Хулан нарт хар тамхи зөөгч олж өгдөг хүмүүс Монголд байдаг аж. Нэг ёсондоо сүлжээ болон ажилладаг юм билээ. Тэд Доржийн гэрт удаа дараа ирж, Б.Халиун, Б.Хулан нартай интернэтээр холбогдож, хэзээ ямар онгоцоор явуулах, хэн тосох, хэзээ буцаах гээд бүх ажлаа ярилцаж байсан талаар Дэнсмаа шүүхэд мэдүүлэв. Хилийн дээс анх удаа алхаж буй Дамба, Дорж нар юм бүхнийг сонжин харж шохоорхсоноос юу хийх гэж буйгаа огт бодолгүй явсаар Малайзад очжээ. Ирсэн даруй Б.Хулан, Б.Халиун нар ресторанд оруулж дайлаад, үнэтэй буудалд буулгав. Маргааш нь гэртээ урьж гурилаар хийсэн зүйлээ залгиулжээ. Хэмжээ нь бага учир Дамба, Дорж нар төвөггүй залгив. Харин Дэнсмаа огиулж, олныг залгиж чадахгүй байсан учир “Дараагийн удаа чи ирэх хэрэггүй. Олигтой залгиж чадахгүй юм байна” гэж Б.Халиун хэлжээ. Гэдсийг нь цатгаж, нүд хужирлах газраар явуулсны дараа 2011 оны арванхоёрдугаар сарын 16-ны 22.00 цагаас тэд хар тамхи залгиж эхэлжээ. Тэдний өмнө 0.9 граммаар савласан тус бүр 60 ширхэг хар тамхи тавив. Хэд хэдийг залгисны эцэст огиулж эхлэнгүүт нь эм, ус уул гаж, хэсэг амраагаад дахин залгихыг шаардсан тухай тэд шүүгчдэд ярьсан юм. “Олныг залгивал их мөнгө авна” гэж тэд байн байн хэлж байв. “Дунджаар 30-40 ширхгийг залгивал бид балансаа барьдаг юм шүү” хэмээн шаард саар байсан гэдэг.

Мөнгө авах хүсэл дээр нь ахиухан зал ги гэсэн шаардлагатай тул сан тэд шөнөжин үр гэлжлүүлсээр 17-ны 07.00 цагт Дэнсмаа 25 капсул буюу 275.5 грамм, Дорж 85 капсул 936.6 грамм, Дамба 35 капсул 373.1 грамм героин залгиж дөнгөв. Тэднийг Куала-Лумпурт ирэхэд нь тус бүрт нь сүүлийн үеийн гар утас авч өгөөд нисэх үед нь шинэ дугаартай өөр утас өгч, буусан хойно нь ямар зүс царайтай хүн тосохыг сайн хэлж өгчээ. Монголчуудынхаа биед “тэсрэх бөмбөг” зүүж орхисноос өөрцгүй ажил хийсэн Б.Халиун “Залгих нь хамгийн найдвартай. Хэн ч мэддэгг үй юм. Нохой үнэр лээд ч илрүүлж чадахгүй. Монголчууддаа хар тамхи зөөх өөр арга санал болгож, хүний нутагт хатаамааргүй байна” гэж хэлсэнд тэд итгэн хэдхэн цаг тэсээд 2000-3000 ам.доллар халааслах тухай бод соор БНХАУ-ын Сямэний нисэх буу далд газарджээ. Хар там хи авах хүн нь тэднийг Гуанжоуд хүлээж буй хар арьстан аж. (Б.Халиуны нөхрийн дүү тэднээс ба раа хүлээн авах байсан) “Та нар Монгол руу буцах гэж байна гэж хэлээрэй. Гуан жоу явна гэж хэлж бо лохгүй шүү” хэмээн Б.Халиун са нуулжээ. Хар там хины най маачид Малайз- Бээжин-Гуан жоу гэсэн маршрутаар бараагаа зөөдгийг Хятадын хууль хя налтын байгууллагынхан юу эс андахав. Түүнийг мэддэг Б.Халиун сануулж буй нь тэр. Гаалийн шалган нэвтрүүлэх хэсэгт мэдүүлэг өгдөггүй гарц байдаг тухай там тум сонссон тэд түүнийг хайж явсаар гаалийнхны анхааралд өртжээ.

ХҮҮХДҮҮДИЙГ МИНЬ САЙН ХАРЖ, ХАНДААРАЙ

Хар тамхи мансууруулах бодис ямар хор хөнөөлтэй, дэлхий нийтээрээ “цагаан тахал”- ын эсрэг яагаад хатуу тэмцэж буйг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Одоогоос хоёр жилийн өмнө хар тамхи зөөж, на саараа хорих ял сонссон Л.Байгальмаагийн хэр – гээс хойш бүр сайн мэдэх бол – сон. Гэтэл Куала-Лумпураас хар тамхи зөөж, Хятадын хил, гаа лийнханд саа туулагдсан мон голчууд “Хар тамхи хууль бус гэдгийг мэ дээгүй, нийгэмд асар их хор хөнөөлтэйг одоо л ухаарлаа. Цөөн жилийн ял оноож өгөөч, амь өршөө” гээд нус, нулимастайгаа холилдон зог сохыг хараад уур хүрсэн ч “Гурван хүүхэд нь яана даа” гэж бодохоор өрөвдөх сэтгэл төрж байсныг нуух юун. Шүүхээс томилогдсон өм гөөлөгчид хуульд заасны дагуу ялыг нь хөнгөрүүлэх ямар боломж байгааг шүүгчдэд танилцуулав. “Тэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хү ний ятгалгаар хар тамхи зөөсөн, хар тамхи нь нийгэмд хор хөнөөл учруулаагүй хил дээр хураагдсан, үйлдсэн гэмт хэргээ хүлээж байна. Тиймээс хөнг өрүүлэх боломжтой” гэж шүүх бүрэлдэхүүнд танил цуулав. Харин прокурорууд “Б.Халиун, Б.Хулан нар энэ хүмүүст хар тамхи залгих, зөөхийг санал болгосон. Тэд мэдсээр байж залгисан учир хуулийн дагуу ял шийтгэл оноох ёстой” гэж хэлэв. Шүүх хурал нарийн дэг журмын дагуу боллоо. Шүүгдэгч нарыг тус бүрийг нь нэг цагдаа, хамгаалалтын ажилтан харгалзаж, сууж босох, хаашаа харж, хэнд юу хэлэх гээд үйлдэл бүрийг нь нарийн хянана.

Прокурор Фэн Жухуй БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 347 дугаар зүйлээр ял лах ёстой гэж үзэв. Энэ зүйлийн нэгд 15 жилийн хорих ял, хоёрт насаар нь хорих, гуравт цаазаар авах шийтгэлтэй юм байна. Хуульд зааснаар 50 граммаас дээш хар тамхи зөөсөн хүнд цаазаар авах ял оноодог. Тэдний тээвэрлэсэн хар там хи энэ хэмжээнээс хэд дахин илүү учир цаазаар авах ял оноож мэдэх аж. Шүүгч Лу Цюшоу “Өмгөөлөгчдийн са – налыг харгалзан Эрүүгийн хуулийн 67.3-аар хөнгөрүүлж үзэх боломжтой. Шүүхийн Ерөнхий зөвлөл шийдвэр гаргасны дараа Элчин сай дын яамаар дамжуулж мэдэгдэнэ” гэв. Шүүх хурал дуусахын өмнө хөн шүүх хурал даргалагч шүүгдэгч нарыг эц сийн мэ дүүлэг өгөхийг зөв шөөрсөн юм. Дэнсмаа “Танай улсын хуулийг зөрчиж, хар тамхи зөөсөндөө би үнэхээр их гэмшиж байна. Амийг минь өрш өөж, цөөн жилийн ял оноож өгөөч” гээд уйлав. Түүний нө- хөр Дорж, хамсаатан Дамба нар “Хар тамхи зөөсөн хүнд ийм хүнд ял оноодог гэдгийг мэдээгүй, ийм хор хөнөөлтэй гэдгийг сая ухаарлаа. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэж хэлсний дараа дөрвөн цаг гаруй нам жим байсан шүүх хурлын танхим тэр чигтээ уй гашууд автав. Цагдаагийн ажилтнууд шүүх хурлын танхимаас шүүгдэгчдийг авч гарах мөчид тэд гэр бүлийнхэн рүүгээ хараад толгой бө- хийлгөн залбирч, уйлж байгаа харагдав.

Дэд консул Т.Мөнхгэрэлийг ялтнуудтай уулзах зөвшөөрөл олгосон ч орчуулагч залуучууд шүүх хурлыг даргалагчид хүсэлт тавьснаар ар гэрийнхэн нь шүүгдэгчидтэй нэг минут уулзах эрхтэй болов. Хонгилд толгой гудайлган уйлж зогсох тэд “Би алзахгүй, санаа битгий зовоорой. Хүүхдүүдийг минь сайн харж хандаарай” гэж гэрийнхэндээ захиад эхэр татан уйлж байв. Шүүх хурал дууссанаас хойш хагас цаг бололгүй тэднийг Сямэний нэгдүгээр хорих төв рүү цагдаагийн мик роавтобусанд суулган дуут дохиогоо хангинуулсаар явж одлоо. Ар гэрийнхэн нь гараа даллаж, уйлсаар үлдлээ. Дэнсмаа, Дорж нарын 11 настай хүү “Хайрт аав ээждээ” хэмээн хаягласан за хидал эзэндээ хүрэлгүй эр гээд ирсэн. Хятадын шүүх, цаг даагийн байгууллага ялтанд зураг, захидал дамжуулахыг хориглодог юм билээ. Бяцхан хүүд “Аав ээж нь хол газарт ажил хийж байгаа” гэж хэлсэн аж.

ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛЭГЧИЙГ МЭДЭХГҮЙ ӨНГӨРӨӨНӨ ГЭЖ БАЙДАГГҮЙ

Хялбар аргаар мөнгө олох хүсэлдээ автсан хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгчид амь насанд нь хүрэх барааг залгих нь хамгийн найдвартай гэдэгт итгэдэг бололтой. Хар тамхины эсрэг хатуу хууль, бодлоготойгоор тэмцдэг хятадууд бүх хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтуудаа техник хэрэгслээр хангасан учир хар тамхийг нууна, нууцаар гаргана гэж бодохын ч хэрэггүй гэдгийг онцгойлон анхааруулъя. Таны таньдаг хүн нэг удаа хар тамхи зөөгөөд 3000 түүнээс ч их доллар халаасалснаа ярьж, баяр хөөр болгож мэдэх юм. Тэгвэл тэр хүн аль эрт Хятадын гаалийн хар дансанд орж, тэд дараагийн үйлдлийг нь отож буй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үйлдлийг нь баталгаажуулахаас гадна хамсаатныг нь олох зорилготой байдгаа Хятадын хууль, цагдаагийнхан хэлсэн юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car