Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын нацу башё хэний ч таамаглаагүй үр дүнгээр төгсч, Кёкүтэнхо Н.Цэвэгням макүүчи зиндаанд анхны түрүүгээ авлаа. Монгол хүн арлын оронд сумо бөхийн дэвжээнээ барилдаж эхэлсэн цагаас хойш 20 жилийг ардаа үдсэн энэ үед сумо бөхийн Монголын “алтан хараацайнууд”-ын нэг гэж болох Кёкүтэнхо түрүүлсэн нь бахархалтай, басхүү өвөрмөц ялалт байлаа. Тэрбээр ийнхүү 38 насандаа дээд зиндаанд түрүү авч байгаа юм.
Тавдугаар сарын 6-20-нд үргэлжилсэн хаврын башёд дээд зиндаанд Монголын найман бөх зодоглосон. Кёкүтэнхо Н.Цэвэгнямын тухайд баруун жигүүрийн маэгаширагийн долоогоос босч барилдан, 12 даваа, гурван унаатай башёг өндөрлүүлж, улмаар сүүлийн өдрийн барилдаанд зүүн жигүүрийн маэгаширагийн дөрөв дэх бөх Точиозантай нэмэлт барилдаан хийж, хатакикоми мэхээр ялснаар түрүүлэв.
Монгол хүний хүч чадлыг сумогийн дэвжээнээ мэдрүүлж, анх хөл тавьсан Монголын анхны зургаан сумочийн нэг Н.Цэвэгнямын энэ ялалт макүүчи зиндаанд авсан монголчуудын 50 дахь түрүү байснаараа онцлогтой байлаа. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг макүүчи зиндаанд анхны түрүүгээ авсанд нь баяр хүргэж, цахилгаан шуудан илгээсэн байна.
Дээд зиндаанд зодоглосон Монголын бусад сумочдын тухайд их аварга Хакухо М.Даваажаргал 10 даваа, таван унаа, озэки Харумафүжи Д.Бямбадорж 8-7, озэки Какурюү М.Ананд 8-7, Асасэкирюү Б.Дашням 6-9, Токитэнкү А.Хүчитбаатар 7-8, Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7, Шотэнро Д.Нямсүрэн 9-6 гэсэн амжилтаар хаврыг башёг үдлээ.
Тэд маргааш эх орондоо хүрэлцэн ирж, тавдугаар сарын 23-нд болох “Их Монголын алтан одод-2” шоунд үндэсний бөхчүүдтэй сагсан бөмбөгөөр өрсөлдөх билээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 20, 2012 6:53:21 pm )
Цэвэгнямдаа Баяр хүргэе. Сайхан давсан шүү чи. Хакухог олон унаад ирэхээр заавал монгол хүн түрүүлэх ёстой гэж би хэлээд байсан юм аа. Биеллээ. Сайхан байна.
-
Anonymous (May 20, 2012 6:54:01 pm )
Гэртээ ганцаараа орилоод үсэрсэн. Нулимс гарсан шүү.
-
Anonymous (May 20, 2012 7:19:16 pm )
болоош дээ хөөрхий, олон жил зүтгэж явсны үр дүн гарлаа гавьяат өгөх хэрэгтэй. Сайн байна, японы бөхөд түрүү өгсөнгүй шүү дээ.
-
Anonymous (May 20, 2012 7:21:19 pm )
үнэхээр сайхан байна аа цэвэгээ ахад түрүү авах гавьяа байгаа амжилт сайхан байна
-
Anonymous (May 20, 2012 7:26:02 pm )
Баяр хүргэе. Ёстой л нулмис унагаж үзлээ. Тугчаар нь Хакухо явах болсонд бүүр их баяртай байна. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй
-
Anonymous (May 20, 2012 8:05:18 pm )
http://www.sponichi.co.jp/sports/news/2012/05/20/gazo/G20120520003292980.html Yalaltiin parade iin photo
-
Anonymous (May 20, 2012 8:14:24 pm )
Áàÿð õ¿ðãýå.
-
Anonymous (May 20, 2012 9:48:07 pm )
baharhaj bnaa amjilt hvsie
-
Anonymous (May 20, 2012 10:05:39 pm )
saihan bnaa, bayar hurgie, sain bn, bolooshdee, mundag bn. Tsevegnyamdaa az jargal, ulam ih amjilt husen eruue! Bid taniar baharhaj bn. Saihan medee, saihan bn shuu!
-
Anonymous (May 20, 2012 10:08:29 pm )
Битгийн япон бөхөд түрүү өгсөнгүй гэж монгол ухаанаараа хандаад байгаагч. Хэн чадаж байгаа нь түрүүлдэг барилдаан япончууд ч ингэж хүлээж авч, хүч чадал, арга ухааныг л үнэлдэг хүмүүс. Цэвэгэям нэгэнт Монголын харъяат биш болохоор Монгол улсын гавъяат цол өгөх нь утгагүй байхаа. Япон эх орон нь үнэлэх биз ээ. Элбэгдорж цахилгаан явуулаад яахнав дээ. Үүнийг чинь тоохгүй шүү дээ.
-
Anonymous (May 20, 2012 10:26:02 pm )
үнхээр гайхалтай байлаа. би өөрөө түрүүлчихсэн юм шиг баярлалаа ш дээ. Дараагийн башад дахиад түрүүлнэээээээээээээээээээээээээээээээээ
-
Anonymous (May 20, 2012 10:59:24 pm )
Tsevgee gaviyat tsoltoi shdee
-
Anonymous (May 20, 2012 11:15:14 pm )
UNEHEER GAIHALTAI BAYAR HURGEY. ELBEGEE YURUNHIILUGCH GAVIYAT UGUH BAILGUI DEE. YAPONCHUUD OZEKI TSOL UGUH BOLOVUU?
-
Anonymous (May 20, 2012 11:37:15 pm )
yun oseki ve?SUMO meddeggui balai yu?harin sekivake avah bolov uu gej bodoj bna.tegehdee hetsuu.deer ni sain barildsan humuus bnaa
-
Anonymous (May 21, 2012 12:06:06 am )
Болоош дээ эр хүн эр хүн зорьсондоо эмээлт морь харайсандаа гэж би хувьдаа өөрөөр чинь бахархаж байна шүү. Аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
-
Anonymous (May 21, 2012 1:15:06 am )
estoi shan er hun shig daruu shan zantai estoi mundag yumaa iim nasandaa turuulj bn gedeg odoo uram orood bur mundag barildah bhdaaa bayar hurgei ter deer yum bichsen tenegee chinii naad ene hun bol mongol hun za yu
-
Anonymous (May 21, 2012 8:53:31 am )
Uneheer gaihaltai 38 nastai ahmad boh maani turuullee. amjilt husie
-
Anonymous (May 21, 2012 9:37:35 am )
АРАНШИН БОЛ БАЙГАЛИЙН БҮТЭЭЛ ТҮҮНИЙГЭЭ ЁС ЗҮЙГЭЭР ХААХ ЭС ХААХ ТУХАЙ АСУУДАЛ БАЙДАГ БОЛОХООС ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ХҮНД ИЙМ АРАНШИН ОГТ БАЙДАГГҮЙ ГЭСЭН ҮН БИШ БАЙХААА. ӨДРИЙН ХАГАС ХООЛГҮЙ БАЙХАД Л БАРАГ УУР ХҮРДЭГ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ХҮН 4 ХОНОГ ХООЛ ИДЭЭГҮЙ ДЭЭР НЬ СЭТГЭЛ САНААНЫ АСАР ИХ ДАРАМТАНД БАЙГАА ЗЭРЭГ НЬ НӨЛӨӨЛӨӨ БИЗ ДЭЭ ЭНЭ ИЙМ ЧУХАЛ ГЭЖ ҮҮ.ХАРИН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БУСДЫН ЭРХ ЧӨЛӨӨ НЭР ХҮНДЭД ХАЛДАХ БАЙДАЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ. ӨНӨӨДӨР БИШ ГЭХЭД ИЙМ БАЙДАЛ МАРГААШ ЖИЛИЙН ДАРАА ТАНАЙ ГЭР БҮЛД МЭДРЭГДЭХ БОЛНО. ТЭР ҮЕД ХЭН ҮРҮҮ ХАНДАХ ВЭ. ЁС БУС ТӨРИЙН МАХНЫ МАШИН АЖИЛЛААД ЭХЭЛСЭН УЧИР ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ ГЭГЧЭЭР ЭНЭ БҮХНИЙГ МЭДРЭЭД ЭНХБАЯРЫГАА БОДООД БАЙЖ БАЙХ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ МОНГОЛЧУУДАД.
-
Anonymous (May 21, 2012 9:52:12 am )
ямар сайхан мэдээ бэ үздэг байж Цэвэгнямдаа баяр хүргье
-
Anonymous (May 21, 2012 9:54:38 am )
бичлэгийг нь хаанаас үзэж болох бэ ард түмээн
-
Anonymous (May 21, 2012 10:00:56 am )
wow gaihalti. bayr hurgey.
-
Anonymous (May 21, 2012 10:02:41 am )
mash sain bna shuu Tsevegnyamaa Anhnaasaa yabsan sain boh tegeed bas turuulj bgaad mash ih bayar hurgej bna Hedii Japanii irgen bolson chgesen torson eh oron ard tuman chine bainga demjij baidag shuu Tegeed ch ard tumniihee hair hundetgeliig daaj yabaarai Amjilt husie
-
Anonymous (May 21, 2012 2:21:43 pm )
үнэхээр гайхалтай байна. ахиад нилээн хэдэн жил сайн барилдаарай амжилт хүсье.
-
Anonymous (May 21, 2012 7:21:59 pm )
ee tsevegnyamdaa bayar xurgeed xelex ch ug olddoggui ee.jinxene er xun shuu chi.nuguu teneg batbayar bil uu neg maanag novsh bol zugeeer l shalnii alchuur.chi bol er xun.
24 Comments