antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 19, 2012 3 comments

Ерөнхийлөгч “Тиранозаурус Батаар”-т анхаарал хандуулахыг хүсэв

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяртай ярьж, нэгэн зүйлд яаралтай анхаарлаа хандуулахыг хүслээ. АНУ-ын Нью-Йорк хотноо үлэг гүрвэлийн маш ховор, бүтэн араг ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсныг сонссон монголын эрдэмтэд, судлаачид Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан юм.  Уг дуудлага худалдааг хийхээр албан ёсоор зарласан Херитейж Аокшн байгууллагаас мэдээлж байгаагаар энэхүү үлэг гүрвэлийн бүтэн араг ясыг  сүүлийн 10 жилийн хугацаанд Говь /Gobi Desert/-оос олсон гэжээ.

Гурав хоногийн дараа болох уг дуудлага худалдаанд “Тиранозаурус Батаар”-ыг дуудах анхны үнэ нь 950 мянган ам.доллароос эхэлж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сайд Ё.Отгонбаярт чиглэл өгөхдөө, уг олдворын гарал үүслийн талаар дуудлага худалдааг эрхлэн явуулах байгууллагаас тайлбар авах, хэрвээ монголын говиос олдсон, хууль бусаар монголоос гарсан нь батлагдвал олон улсын конвенцийн дагуу уг олдворыг эх орондоо буцааж авчрах талаар ажиллахыг үүрэг болголоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 19, 2012 1:08:12 pm )

    olj avchirah heregtei manai tomchuudaas bas oroltsson yum shig bgaa yum.

  • Anonymous (May 19, 2012 3:06:55 pm )

    òîäîðõîé

  • Anonymous (May 19, 2012 3:27:11 pm )

    odoo tegeed yaanaa

antalya rent a car