Увсын засаг ноён, аймгийн ИТХ-ын дарга нар хэцүү нэртийн хаалга татах тухай асуудал яригдаж эхэлсэн тэр л мөчөөс эхлэн улаан тойргоос төрд төлөөлөл болж сонгогдсон эрхмүүдийн хөлд нь хий орж, хөдөлгөөн ширүүссэн билээ. Сор залуулж, туг тахиулж байгаа мэт хоёрхон хүнийг буруутан хэмээн нэрлэж, хоёрхон хүнээр хорвоогийн түмэн нүглийг таглах гэсэн оролдлого ч олны нүдэнд ил тод явж эхэллээ. Увсад хийгдсэн бүх луйвар, Увсад явагдсан бүх хуульбус ажиллагаа алсын зайн удирдлагатай мэт байсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Одоо хөдөлгүүр нь гэмтэж эхлэхээр удирдлага нь савлаж байгаа дүр зураг ч олон нийтэд харагдаж эхэлж байна. Аймгийн удирдлагууд чих халууцуулж эхлэх үед хотод доргилт мэдрэгдсэн. Тэр үед хамгийн их сандарч хамгийн их хөдөлгөөнд орсон эрхмүүд бол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар байсан байх. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гүйж, заримыг нь мөнгөөр угжиж, заримыг нь дарамталж, хараат бус сэтгүүлзүйн салбар үндэстэн дамнасан сүлжээ бизнесийг илчлэн, олонд хүргэснийхээ төлөө буруудаж байхыг нь ч харлаа.
Тэд одоо Монголын сэтгүүлзүйн салбарт Засгийн газрын шугамаар хүнд дарамт учруулдаг болоод байна. Зүй нь бол бид идсэн уусан хэрэг нь баримтаараа дэлгэгдэж, хэний ч зугтаж гарахгүй төрийн хуулиар ял зэм хүлээгээд байгаа Э.Цасчихэр мэтийн нөхдийг зөв зүйтэй, гэм буруугүй хэмээн бичиж нийтлэх учиртай байсан гэнэ. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр, үеийн үед, нэгэн фракц бүрдүүлэн, хүчирхэг бүлэглэл хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж, төрийн өмч хөрөнгө, төсвийн мөнгө, албан томилгоогоор бизнес хийдэг нуршгүй бат бөх цайзыг зузаалах учиртай байгаа. Гэхдээ олигархижсан энэ дэглэмийг Увсчууд хэдэн үеэрээ хүлээн зөвшөөрч байсан. Одоо бол цэг тавих цаг нь ч болсон, шаардлага ч тулгарсан байна. Өдгөө Увсын МАН дотроосоо задарч, нуран унаж эхэллээ. Иргэд олон нийтийг басамжлан доромжилсон, дорд үзэж, элэг доог хийн, өнгөн дээр ил харагдах 10 мянган төгрөгөөр хуурч, далд цаана нь 10 тэрбумаар иддэг эрх баригчдаас Увсчууд залхаж эхлээд байна. Шалтгаан шаардлага байгаа учраас асуудал яригдаж байгаа юм. Увсад өнгө өөрчлөгдөх тохироо өнөөдөр биш өчигдрөөс эхэлсэн гэдэг.
1. Бодлогогүй боловсон хүчнүүд:
Улс төрийн нам эвслүүд сонгуулийн зурхай дээр жигдэрсэн, барианд хэн түрүүлж орох вэ гэдгээ уясан морьдынхоо өнгөөр харж байгаа. Харин Увсад эрх баригч намаас нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа нөхдүүдийг уралдах морьдоор зүйрлэвэл хоол нь ихдэж, гэдэс алдсан, цатгалан тарган нь дэндсэн төрх нүдэнд буухаар байна. Ийм морь уясан хүн эхний тавд морио харна гэдэг утгагүй юм.
Сайн залуусаар багаа бүрдүүлж гол нь “цэвэр нэр төртэй” хүнээ дэвшүүлж байж УИХ-ын нэг суудал, цаашлаад ерөнхий утгаараа амжилт гэдэг зүйлийг яривал зохилтой байх. Тэгвэл Улаан өнгөтэй Увс аймагт эрх баригч намаас энэ удаад тэр мэтийн хөнгөн болзлыг хангах боловсон хүчин байна уу гэвэл үгүй болжээ. Тэрнийг ч гэрчлэх мэт үйл явдлууд түрүүчээсээ болж эхлээд байгаа. Одоо МАН-ын дарга удирдлагууд Увс аймагт байдал ийм байхад одоогийн нэр дэвших бүрэлдэхүүнийг Увс руу илгээвэл “навс тавиулж”, суудалгүй болно гэдгийг ч мэдэж байгаа байх. Тиймдээ ч тэргүүн зэрэгт яригдаж байгаа боловсон хүчний асуудлаа эргэж харах цаг болоод байна. Одоо асуултын тэмдгэн дотор хэн бэ гэдэг нэр сонин байна.
2. Шахааны албан тушаал, шантаажны улс төр:
Увс аймагт боловсон хүчний бодлого нэртэй албан тушаалын их цэвэрлэгээг гардан хийсэн хүн бол ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар гэж нутгийн иргэд дуу нэгтэй хэлж байгаа. Ч.Хүрэлбаатар энэ албанд очмогцоо орон нутгийн төр захиргааны байгууллагыг хөдөлгөөнд оруулж, өөрийнх нь эсрэг зогсож, үйл ажиллагааг шүүмжлэх хэнийг ч болов хоморголон халах ажлыг хийсэн гэж байгаа. Одоо ардууд дарлагдаж, дарга нар дархлагддаг цаг үе өнгөрсөн. Нэгэн цагт Ч.Хүрэлбаатарын золиос болж ажил амьдралаа алдсан иргэд энэ асуудлыг ахин хөндөж тавихаар зэхэж байгаа гэнэ. Тэд энэ удаад засаг дарга Э.Цасчихэрийн холбогдсон хэргүүдийн жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг олонд хүргэхээр зэхэж байгаа аж. Гэхдээ иргэд Засаг даргаа өмөөрсөндөө биш, харин орон нутагт нь хуульгүй мэт авирладаг шударга бус байдалтай тэмцэнэ хэмээн мэдэгдэж байгаа гэнэ.
3. Бөхмөрөнгийн лиценз буюу цагаа олоогүй шоу:
Энэ хаврын супер сенсациудын нэг Увсын Бөхмөрөн суманд өрнөсөн байгаа. Үнэхээр цагаан зээр адил нутаггүй болж буй Монгол түмний эмзэг сэдэв тэнд дэндүү хавтгайрсан байсныг ч нутгийн иргэд ам уралдан хэлж ярьж байсан. Тэмцсэн нь ард түмэн өөрсдөө, үр дүн гаргасан ч ард түмэн өөрсдөө байсан. Харин олонд танил нүүр царайг ашиглаж шийдвэр гаргах төвшинд нөлөө үзүүлсэн хүн нь МУГЖ С.Жавхлан байсан гэдгийг ч бүгд мэдэж байгаа. Асуудал хурцадсан, иргэд өлсгөлөн зарласны хүчинд лиценз цуцлахаар боллоо гэсэн мэдээ олонд хүрэх үед гэнэтхэн нэгэн урилгагүй зочин тэмцсэн иргэд дээр очин, миний хүч хөдөлмөр мэтээр шоу дэглэх гээд бүтэлгүйтсэн нь Ч.Хүрэлбаатар дарга байсан. Нутгийн иргэддээ хөөгдөх шахам буцсан түүнийг өөр аймаг, нийслэл хотын иргэд гайхаад гайхаад учрыг нь олж чадалгүй л өнгөрч байлаа.
Тэгвэл асуултын хариулт юунд байсан юм бэ гэдгийг нь сонсвол аргагүй юм байна гэдэг нь тодорхой байгаа. Сонирхолтой нь Бөхмөрөн сумын хууль бус лицензийн ард байсан нууц ноён нь мань Ч.Хүрэлбаатар дарга өөрөө байсан болохоор иргэд нь түүнийг хөөсөн хэрэг гэнэ. Түүнийг түлш эрчим хүчний яамыг толгойлж байх үедээ сөрөг хүчинтэйгээ нэг хөнжилд орж байсныг гэрчилж болно хэмээн саяхан нэгэн иргэн багагүй сенсаци дэгдээж байсан нь түүнийг улс төрийн хувьд ч барьцгүй хүн юмаа гэдгийг нь гэрчлэх мэт. Одоо Ч.Хүрэлбаатар Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ажил эрхэлж байгаагаараа “ардаа асаасан танк” мэт найдвартай хамгаалалтаа босгож, хэнийг нэвтэрч үл чадамж бат бөх байр суурьтай болжээ. Ч.Хүрэлбаатар Ц.Нямдорж нар ТЕГ-ын дарга Б.Баттөмөрөөс эхлэн ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавыг, одоо Төрийн өмчийн хорооны дарга Б.Заяабал гэхчлэнгээр төрийн удирдах аппаратад байж болох бүхий л албанд өөрийн хүмүүсээ багтаасан байдаг. Тэд ч “ах нарынхаа” энэ тусыг усаар хариулах эрхгүй болохоор албан тушаалд байгаа үедээ “ах нарыгаа” хамгаалж байхаас өөр аргагүй байдалд байдаг бололтой юм. Яана даа, энэ янзаараа бол Увс аймагт улаан өнгө өөрчлөгдөх нь дээ.
Б.Билэг
Olloo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 18, 2012 3:41:36 pm )
Sumiin surguulid bagsh awhad hurtel Hurelbaatar oroltsoj bsn estoi honishgui archaagui zaluu da sain horchin turiin albaar duuren ah duu hamaatan sadan in bdg jihsee in Uvsiin halamjiin dargaar tursen ah Ganbold neg buduuleg nowshiig hurtel tawichsn bj l bn
-
Anonymous (May 18, 2012 3:41:56 pm )
ЖААХАН ӨЛССӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ,ХАЖУУ ХАВИРГАНИЙХАА АЙЛААС АЯГА ГУРИЛ,300-ГРАМ ХООЛНЫ МАХ ГУЙЧИХГҮЙ ЯАВДАА,НУТГИЙН МИНЬ НЭРИЙГ БУЗАРЛААД ,ЯАЖ БАЙГАА ДАМШИГНУУД ВЭ? ОДОО НААД ЯЛНААСАА ЯАЖ САЛАЯДАА,АРГА МЭХ БАЙГАА ЮУ,ЭВГҮЙ ЭХЭЛЧИХСЭН БАЙНА ШҮҮ,хэнээс ийм арга заль,зальлан,авилага,хээл хахуул,идэж уухыг яаж байгаад хэдүү завандаа сурчдаг байна аа,Аймгийн ажил ажил алба гэдэг чинь нүсэр 90-100000 хүн амтай томоохон төвлөрсөн газрыг удирдах ажилд зав гарх цаг баймааргүй ,хэзээ,хэдүү завандаа ийм их хөрөнгө мөнгөтэй холбогдоод байна даа_ЦААШИД анхаарх зүйл төрд их байна шүү,төрд гарах хүнийг ард түмнээр нь байцаалган шүүлгэж байж,ам тангарагийг авч байж ажилд тавьж байхгүй бол ,мөнгө л харвал идэж уугаад шоронгийн зайг бөглөх ажилд явцгаах нь байна даа,сэрэмжлүүлэг хэрэгтэй байна,хайран залуус аа/ анхааралтай бай,шуналаар юу хийхийм дээ.тухайн өдөртөө хоолтой,өвчин зовлонгүй,дааж давшгүй хөрөнгө хогшил огт хэрэггүй,
-
Anonymous (May 18, 2012 3:59:50 pm )
Ер нь Увсынхан нэг юм бодохгүй бол болохгүй болоод байгаа нь үнээн. Монголчуудын дунд Увсынханы нэр хүнд маш их унаж байгаа, хэтэрхий нутгархаг, нэг л сонин буруу санаатай улсууд болчихоод байгаа. Нутгаа гэхгүй, Монголоо гэх цаг болсон баймаар. Тэгээд ч та нар жоохон зөв явж нэр хүндээ өсгөхгүй бол болохгүй болж ээ.
-
Anonymous (May 18, 2012 10:41:55 pm )
uvsiihan mini dee ta nar ymar aimaar shunaltai ym dee.
-
Anonymous (May 19, 2012 8:29:00 am )
Minii aav,eej min uvsaimagiinhaniig helehedee ih ulsiin dund bgaa jijig uls gej heldeg bj bilee.Yos judagaa sain meddeg,gadnii hun ochhod hamag unguteigee gargaj daildag,nutag,hugaa boddog hoorondoo zuu orohoorgui ev nairtai bdag,harin ih muu sanaatai gevch ochnoon jil oorsdiinhee oron zaig bii volgoj,bailgahiin tuld ene aash,avig,sanaa n bh heregtei gehdee davaraaj bolohgui gej yridag bj bilee.
-
Anonymous (May 19, 2012 10:55:22 am )
хүрлээ чойжоо 2 та нар ингэж тэнгэгтсэн тэнэгтэйгүй халх монголд нэрээ мөнхөлөх лидерүүд юм шүү .битгий атаарх .чиний толгой хүрэхгүй за.
-
Anonymous (May 19, 2012 10:57:03 am )
халхууд та нар мангар гэдэгээ одоо мэдэж байгаа юм аа даа.
-
Anonymous (May 19, 2012 1:03:12 pm )
uvsaar orolddag muu iljighen halhuud hen be ta nar hamgiin turuund manjid dagaar oroo biz de nowshnuud min tuuhee sain har
8 Comments