Улаанбаатар хотноо өнгөрсөн долоо хоногт болсон уул уурхайн олон улсын чуулга уулзалтаар хөндсөн сэдвүүдийн нэг нь урт нэртэй хуулийн хэрэгжилт байлаа. Хэдийгээр шийдвэрлэх асуудал олонтой, хэл ам багагүй дагуулж хэрэгжилт нь удаандуухан байгаа ч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг ямар нэгэн байдлаар хэрэгжүүлэхээс өөр сонголт Засгийн газарт үлдээгүй. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн нийтдээ 242 алтны шороон ордын лицензийг цуцалж эхэлсэн бөгөөд тэдэнд хуульд заасны дагуу нөхөн олговор өгөхөөр болсон. Гэхдээ тусгай зөвшөөрлөө хураалгасан болгонд Засгийн газар нөхөн олговор өгөхгүй гэж “Mining Mongolia 90” чуулганы үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт мэдэгдсэн юм. Урт нэртэй, уршиг ихтэй хэмээн нэлээд баалуулсан уг хуулийг батлахдаа тусгай зөвшөөрлөө хураалгасан аж ахуйн нэгжүүдэд найман их наяд төгрөгийн нөхөн олговор өгөхөөр хуульд тусгасан ч ийнхүү цагаа тулахаар жилийнх нь улсын төсвөөс давчихаад байгаа уг мөнгийг өгөхөөс Засгийн газар татгалзаад буй нь энэ аж. Урт нэртэй хуулийн хүрээнд алтны шороон орд эзэмшдэг 242 компанийн лицензийг хураасан бөгөөд үүний 103 нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, зургаа нь хамтарсан, 28 нь цэвэр гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан бөгөөд ихэнх нь нөхөн төлбөр авах саналаа Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд ирүүлсэн байна. Харин тус яамнаас тусгай зөвшөөрлөө хураалгуулсан бүхэнд нөхөн олговор өгөхгүй гэдэг байр суурь баримталж буй аж. Үнэндээ ч Монголын Засгийн газар хамгийн багаар бодоход найман их наяд төгрөгийг уул уурхайханд гаргаад өгөх боломж ч байхгүй.
Хууль батлагдсаны дараа Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас орон нутгийн байгууллагуудтай хамтраад гол ус, ой модны сав газрын хилийн кадастрын зургийг гаргасан байна. Үүнийг хоёр жилийн туршид гаргаж, хилийг нь тогтоож салбарын яаманд өгсөн. Харин ЭБЭХЯ-наас тухайн талбай дахь лицензийг тодорхойлсон байна. Үүний дараагаар ажлыг нь зогсоохын тулд нөхөн төлбөр олгох асуудлыг хэлэлцээд 98 компаниас бусдад нь олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар энэ долоо хоногт танилцуулнэ гэдгээ мэдэгдэж байсан ч ямар ч байсан өнгөрсөн лхагва гаригт болсон ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээгүй өнгөрсөн байгаа.
Урт нэртэй хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө хураалгуулсан алтны шороон орд эзэмшдэг 242 компаниас зөвхөн 98 компанид нөхөн олговор өгөхөөр болсон талаар Ашигт малтмалын газраас тодруулахад тэд үүнийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас асуухыг зөвлөсөн. Ашигт малтмалын газрын дарга нарыг АТГ-аас шалгаж, энэ нь нийгэмд дуулиан тариад байгаа болохоор тэд ямар ч асуудлаар одоохондоо мэдээлэл өгөхөөс татгалзаж байна лээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтний хэлснээр нөхөн олговор олгогдохгүй бусад лицензийг хэсэгчилэн болон бүхэлд нь цуцлах аж. Нийт 98 компанийн нөхөн олговрыг улсын төсөвт суулгахаар болжээ. Мөн компаниудад нөхөн олговор олгох хүртэл ажлыг нь хязгаарласан байна. Нөхөн олговрыг татвараа цаг тухайд нь төлсөн, татварын зөрчилгүй, нөхөн сэргээлтээ тодорхой хэмжээгээр хийж байсан компаниудад олгох гэнэ. Улсад өртэй, татварын зөрчилтэй, нөхөн сэргээлтээ хийж байгаагүй компаниудын хувьд нөхөн төлбөр авна гэж горьдолтгүй юм байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан гол ус, ой модны сав газрын хилийн кадастрын зургийн дагуу гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан газраас зайдуухан талбайд үйл ажиллагаа явуулж байсан компаниудад нөхөн олговор өгөхөөр болж байгаа гэж салбарын яамныхан ярьж байна лээ. Харин тусгай зөвшөөрлөө хураалгасан компаниуд өнгөрсөн хугацаанд зарцуулсан хөрөнгөө Засгийн газраас авахыг хүсч байгаагаа ч нуугаагүй. Нөхөн олговроо өгөөгүй байж үйл ажиллагааг нь хааж боосонд эсэргүүцсэн аж ахуйн нэгжүүд өнгөрсөн жил олборлолт явуулж байгаад Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрынханд баригдсан байдаг. Харин байгаль хамгаалах хөдөлгөөнийнхөн байгаль орчин сүйтгэж, хамаг баялгийг нь хуу хамж идчихээд бас дээрээс нь нөхөн олговор авахаар санаархаж байна хэмээн эсэргүүцэж байсан удаатай. Ямар ч байсан улсад татвараа төлөөд, нөхөн сэргээлтээ хийгээд явж байсан компаниуд хуульд заасны дагаа Монгол Улсын Засгийн газраас нөхөн олговроо авах бөгөөд улсын төсөвт суутгасны дараа энэ оноос эхлэн уул уурхайнхан нөхөн олговрыг нь өгөхөөр төлөвлөөд буйгаа ч салбарын яамныхан ярьж байна лээ. Удаан ч гэсэн урт нэртэй хууль ийнхүү бага, багаар урагшилж эхлэв бололтой.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 18, 2012 4:33:05 pm )
ULS ORON MINI ZUV GOLDIROLDOO OROH GEJ YDAJ BGAA NI SAIN BNA. ENE CHIGEEREE AMJILTTAI AJILLAAD BGAARAI ERHEM ERUNHIILEGCH ATG, ZASGIIN GAZARTAA AMJILT HUSYE.
-
Anonymous (May 18, 2012 9:54:44 pm )
Энэ бол алтаар үнэлж болох шийдвэр.Одоо алдсан лиценз нэртэй цаасныхаа хойноос урагшаа хуулийн хүмүүсээ баяр хүргэе.
-
Anonymous (May 19, 2012 7:42:20 am )
nh sain bn. nh bayrlaj bn. tsaashid huulia deedlej,eh orniihoo tuluu ,ard tumniihee tuluu ueiin ued duursagdah zorigtoi alham hiij bui ATG -d bolon huulia deedlen heregjuulj bgaa salbariin nuhduuded mash tom amjiltiig husen eruue.yadarsan heden ard tumen chini ard chini debjeed sain tsag ireesei geed l zalbirch suuna daa.
-
Anonymous (May 19, 2012 7:44:18 am )
ih sain bn. nh bayrlaj bn. ueiin ued duursagdah zorigtoi alham hiij bui ATG -d bolon huulia deedlen heregjuulj bgaa salbariin nuhduuded mash tom amjiltiig husen eruue.yadarsan heden ard tumen chini ard chini debjeed sain tsag ireesei geed l zalbirch suuna daa.
-
Anonymous (May 19, 2012 2:53:23 pm )
ATG sain bna , gehdee ta nar törd suuj bgaa oligahinuudiig schalgaarai
-
Anonymous (May 20, 2012 3:14:25 am )
2013оны 01сарын 01-нээс байгалийн баялгийн өмч хувьчлалаар бүх лиценз гэрээ цуцлагдаж, иргэдийн өмчлөлд тэгш хуваарилалтаар шилжиж ирнэ.2014оноос Монгол улс Европын холбооны гишүүн болно. дэлгэрэнгүйг facebook.com/HUTULBUR
-
Anonymous (May 20, 2012 3:21:09 am )
hamag ongon baigal gazar shoroog mini tsolomchihood bas yunii nohon tolbor ve!!! Davarsan ulsuudiig hooj garga!!
-
Anonymous (May 21, 2012 11:26:26 am )
Байгаль орчныг бохирдуулсаны төлбөрийг авахын зэрэгцээ гол ус , ширгээж устгасаны төлбөрийг яаж авах гэж байна. Орон сууцанд суугчид литрээр хэмжиж мөнгөө төлдөг байхад голыг тэр чигээр нь устгасан хүмүүст ямар ч төлбөр хариуцлага ноогдуулахгүй байгааг ямар бодлого гэж үзэх вэ? Уурхайн эздэд гол,ус, нуурыг ширгээж устгасаны хохирлыг гаргуулдаггүй хирнээ төгтмол мөнгөө төлөөд явж байгаа байрны оршин суугчдын ус хэрэглэсэний мөнгийг нэмэх гээд байдаг нь мөн л жирийн ард иргэдрүүгээ гар далайсантай адил бусуу.
8 Comments