Сангийн сайд Д.Хаянхярваа дарханчуудад нэгэнт нэр нүүргүй болсон хүн. АТГ-т шалгагдаж, аймгийн Засаг дарга байх үеэсээ л асуудал дэгдээж явсан тэрбээр өдгөө Сангийн сайдын суудалд тухлаж яваа сүйхээтэй эр. Хаян сайд харин Монголын ард түмнийг дарханчуудын нэгэн адил хууртахдаа амархан гэж ойлгосон бололтой. Эх орны хишгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд өгөх тухай асуудлын гол хэргийн эзэн болсон тэрбээр долоон хоног эхлэх бүрт л хэвлэлийн хурал зарлаж 1 сая төгрөгийн эхлэл 330 мянгыг энэ 7 хоногт өгч эхэлнэ хэмээн нэг сар гаруйн хугацаанд иргэдийг хуурч байна. Түүний хэлснээр бол, ирэх 7 хоногт 330 мянгыг энэ сарынхтай нийлүүлэн 660 болгож гарцаагүй өгөх гэнэ.
Гэтэл уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ноогдол ашиг Сангийн яаманд шилжиж, энэхүү мөнгөнөөс Хүний хөгжил сан руу дахин 334 тэрбум төгрөг шилжсэний дараа Сангийн яам Хөдөлмөр халамж үйлчилгээний газар руу, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар Капитал, Хадгаламж банк руу гэсэн нийт дөрвөн дамжлага хийгдэх юм. Банк хоорондын гүйлгээ Төрийн сангаас бол 24 цагийн дараа хийгддэг. Өнөөдөр энэ мөнгийг шилжүүллээ гэж бодоход ирэх долоон хоногоос иргэдийн 660 мянгыг өгөх бололцоо бүрдэх л байх.
Харамсалтай нь, 660 мянгыг өгнө гээд Сангийн сайд нь ярьчихсан байхад өдгөө эхний ээлжийн 334 тэрбум төгрөгний санхүүжилт ч хийгдэх нь тодорхойгүй байгаа юм. Засгийн газар, тэр дундаа Сангийн яамнаас үүдэлтэйгээр Хөдөлмөр халамж үйлчилгээний газрынхан өндөр настангууд болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс үгний мууг сонсч байгаа аж. Тэгэхээр 334 тэрбум нь шийдэгдлээ гэж бодоход дахин 334 тэрбумыг хаанаасаа олж 660 мянгыг эхний ээлжинд тараахыг хэн ч мэдэхгүй. Харин настайчууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд эх орны хишгээ авна гэж нүдээ чилтэл хүлээж байна.
У.Сарнай (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 18, 2012 12:20:11 pm )
Haynhyrba ta hudlaa yrihaas zalhahgui bnuu ard tumnee bitgii huuraad blda ogoh gej bga mongo chin haana bna amlalta bieluulj shadagui bol ajilaa ogooch bas idej uuj hanaagui bnuu
-
Anonymous (May 18, 2012 12:20:56 pm )
Haynhyrba ta hudlaa yrihaas zalhahgui bnuu ard tumnee bitgii huuraad bl
-
Anonymous (May 18, 2012 8:02:52 pm )
хэдэн хөгшчүүл таны худал үгэнд итгээд сая төгрөгөө буухаар өгнө гэж өр хийсээр байгаад сая төгрөг нь өгсөн ч өр, түүнийхээ хүү хоёрт яваад өгөхөөр боллоо. Өгч чадах хугацаагаа л хэл л дээ. Худлаа ярьж, хүн горьдоож явах чамд сайхан байдаг юм уу. Өгч чадахгүй бол чадахгүй гэдгээ зоригтой хэл л дээ. Дэмий юманд найдах хэрэггүй гэдгээ хөгшчүүл мэдээд нүд аниг дээ.
-
Anonymous (May 18, 2012 8:49:06 pm )
Яах гээд ядарсан хөгшчүүлээ хуураад байгаан бэ?1 Хүүхэд шиг болсон хөгшчүүл маань яасан их баярлаж байсан бол тэгсэн одоо бас өгөхгүй болж байна уу? Худлаа ярихаа болиоч дээ идэмхий мангасуудаа!!!
-
Anonymous (May 19, 2012 1:51:24 pm )
ene muu nowsh iig buudhimsan nohoi shig
dundaas ni hed 3wan yum shaah geed tolgoi ni hurkuu budliad ywaa biz -
Anonymous (May 20, 2012 5:30:23 pm )
eo ymar teneg said ve hudalaa hutsaad baih chini herev ingej toglood baih ym bol songuuli ogohgui shu ard tumengigeer ymar songuuli boldog ym hariy
-
Anonymous (May 20, 2012 5:33:31 pm )
ymar teneg said ve selengechuud bid nar mongo ogohgui bol songuuli ogch haragdaach hudalch hulgaich chini
-
Anonymous (May 20, 2012 5:54:28 pm )
ogch chadahgui baij 660 ged soliorood suudag ym be zugeer l ehnii eeljind 330ig ogchooch e said a hamuurtsan tolgoitoi ym be estoi songuuli ogohgui shu
-
Anonymous (May 20, 2012 5:56:57 pm )
zailaach e saidaa mongo ogno gej ard tumnee huurhaa bolioch
9 Comments