ҮНЭНИЙГ НОТЛОХ БАРИМТ БУЮУ ЕСӨН ТЭРБУМЫН НЭХЭМЖЛЭЛД ӨГӨХ ХАРИУ
“Өнөөдөр” сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн дугаарт “Алтайн хүдэр” компанид ажиллахаар ирсэн унгар иргэн амиа алджээ” гэсэн гарчигтай мэдээ хэвлэгдсэний дараа тус компаниас “Өнөөдөр” сонинд хандан мэдэгдэл ирүүлж, “…Нэр төрд халдсаны улмаас үүссэн мөнгөөр үнэлшгүй хохирол, түүнчлэн бодит хохирол болох 8-9 тэрбум төгрөгийг “Өнөөдөр” сониноос нэхэмжлэх болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээсэн тухай бид өчигдрийн дугаарт мэдээлж, болсон үйл явдлын талаар Бүгд Найрамдах Унгар Улсын хэвлэлд гарсан зарим мэдээллийг орчуулан хүргэсэн билээ. “Алтайн хүдэр”-ийнхэн
-Монголд өндөр цалинтай ажилд хүмүүсийг авч ажиллуулна хэмээн Унгарын хэвлэлд зар нийтлүүлж хэд, хэдэн хүн авчирч, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллуулснаар гадаадын иргэний амь нас хохирчээ гэсэн нь гүтгэлэг -Өдөрт 14-15 цаг ажиллаж, тохь тухгүй орчинд ажиллаж, амьдарч байсан бөгөөд амласан цалингаа ч өгдөггүй байсан гэсэн нь гүтгэлэг
-Хүйтэн байранд барилгын хавтангаар наар маягийн ор засаж гадаад, дотоодын ажилчдаа байрлуулж байсан гэсэн нь гүтгэлэг
-Талийгаачийг амь насаа алдсаны дараа уурхайд эмч нар очиж гадаад, дотоодын ажилчдыг эмнэлгийн үзлэгт хамруулсан бөгөөд бүх хүний эрүүл мэнд тааруу, хоол хүнсээр дутмаг байсан аж гэсэн нь гүтгэлэг
-“Алтайн хүдэр” компанийн монгол ажилчид цалингаа бүтэн авч байсан удаа бараг үгүй гэсэн нь гүтгэлэг
-Жолооч нар таван ханатай гэрт фанераар зассан нааран дээр наймуулаа зэрэгцэж хэвтээд хоногийг өнгөрөөж байна гэсэн нь гүтгэлэг гэж үзэж байгаа билээ. Бид тэднийг огтоос гүтгээгүй гэдгээ нотлох зорилгоор холбогдох баримтуудыг дэлгэсэн нийтлэлээ үргэлжлүүлж байна. Болгооно уу.
БНУУ-ын үндэсний мэдээллийн “FN-24” сайтад 2012 оны гуравдугаар сарын 22-нд дараах
нийтлэл гарсан байна.
Пэчи Яношийн бэлбэсэн гэргий Каталин
Монголд нас барсан унгар ажилчны чандрыг мөнгөний түрийвч болон хувцас хунарынх нь хамт спорт цүнхэнд хийн нутагт нь ирүүлжээ. Нөхрийнхөө чандрыг дөрвөн сарын дараа авахдаа 10.000 форинт төлсөн гэж гэргий Каталина нь хэлсэн. Төмрийн хүдрийи ил уурхайд ажиллан аз сорихоор нэг найзынхаа хамт Монгол руу явсан нэгэн эрийн аялал амь насны үнэтэй байлаа. Зөвхөн тэр ч биш, олон унгар мэргэжилтнүүдийн зарим нь цалин огт аваагүй, зарим нь эрүүл мэндээрээ хохирсон юм.
СҮҮЛИЙН НАЙМАН МИНУТ
Пэчи Янош яг нэг cap ажиллаад инфаркт болсон юм. 2011 оны 10-р сарын 27- нд Унгар улсаас явсан гэж бэлэвсэн эхнэр нь хэлсэн. Арваннэгдүгээр сарын 27- ны орой утсаар яг найман минут ярьсан. Утсаар ярьж байхдаа “Ажлын нөхцөл маш муу” гэж гомдоллож байсан гэнэ. Тэгээд тэр өдрийнхөө шөнө зүрх нь зогсчээ. Талийгаачийн шарилыг бүтэн хагас хоног байлгасны эцэст хамт ажиллагсад нь авсанд хийж, авсыг нь ачааны машин дээр босоогоор нь ажлын багаж хэрэгслийн хамт ачсан байна. Энэ эмгэнэлт явдлын тухай Монголд ажиллаж байсан унгарчууд Каталинд дуулгажээ.
ДИСПЕТЧЕРЭЭР АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ
Талийгаач Пэчи Янош “Алтайн хүдэр”-т байхдаа
Янош байрны мөнгө олох гэж Монгол руу явсан байна. 13 сая форинтийн өрийг Ка талин төлж чадахгүй тул зээлийн гэрээг цуцалж, орон сууцыг нь хураагаад Каталиныг гудамжинд гаргах байсан. Нөхөр нь Монгол компа нитай нэг жилийн гэрээ бай гуулсан бөгөөд сарын 1600 ам.долларын цэвэр цалин авах ёстой байсан. Янош цахилгаанчин мэргэжилтэй, га даадад ажиллаж байсан нэ гэн байжээ. Монголд бол дис петчерээр ажиллана гэсэн гэрээтэй байсан боловч өг лө өнөөс орой болтол төмрийн хүдрийн тоосон дунд ажилласаар байжээ. Нөхрийнхөө чандрыг ирж ав хэмээсний дагуу Каталин нөхрийнхөө найзын хамт очжээ. Хятадын нэгэн вааранд чандрыг нь хийсэн байсан. Аз болоход ваар хагараагүй байв. Тэрхүү спорт цүнхэнд чандраас гадна Яношийн паспорт, гар утас хоёр нь байсан. 30 хоногийн дотор Янош хэрхэн турсныг энэхүү зурган дээрээс харж болно гээд гар утсан дээрх түүний зургийг Каталин үзүүлэв.
ҮХЛИЙН ШАЛТГААН
Задлан шинжилгээгээр зүрхний гол судас хаагдаж нас барсан гэсэн оношийг Монголын эмнэлэг тавьсан. “Монголд очихоосоо өмнө эмнэлгийн үзлэгт бүрэн хамрагдсан. Тэгэхэд бүх юм нь зүв зүгээр, эв эрүүл байсан. Утсаар “Их хүйтэн байна. Байр халаалтгүй. Хоол нь идэх аргагүй. Шөнө ажиллаж байна” гэж гомдоллож байсан. Үхлийн шалтгаан нь энэ байжээ гэж ярих Каталин одоо нөхрийнхөө цалинг авч болох болов уу? Хөдөлмөрийн гэрээгээр бол 1600 америк. доллар авах ёстой аж. Каталин одоо эмнэлэгт байгаа. Түүний өвдгөнд хагалгаа хийх шаардлагатай. Сарын 50,000 форинтоор амьдардаг энэ бүсгүй оршуулгын зардлыг өөрөөсөө гаргажээ.
ЦААШДЫН ТЭМЦЭЛ
Монголд очсон ажилчдын нэг Кишш Янош Монгол компанийн эсрэг тэмцэж байжээ. Хоёр сарын хүнд хүчир ажлын дараа Кишшийн бригадыг монголчууд нутагт нь буцаасан талаар бид өмнө нь бичиж байсан. Цалингийн тухайд гэвэл идэхийн аргагүй хоол, байр, онгоцны билетэнд тооцоод, юу ч олгоогүй байна. 7000 км-ийн цаана орших Будапешт юу ч хийгээгүй. Бээжин дэх Унгарын ЭСЯ, Гадаад явдлын яам, хамаатан садангууд, найз нартаа утсаар хэлсэн боловч тэд туслаагүй. Кишшийнхэн Монголын компанитай яриа хэлэлцээ хийх гэж оролдсон боловч тэд “Та нар даруй нутагтаа буц, буцахг үй бол бид онгоцныхоо тасалбарыг буцааж авна” гэжээ.
Тус улсын мэдээллийн өөр нэг сайт “Csepel. info”-д ийм нэгэн мэдээлэл нийтлэгджээ.
СИГЭТМИКЛУШИЙН ЭРЭГТЭЙГ ҮХТЭЛ НЬ АЖИЛЛУУЛЖЭЭ
Ихээхэн хэмжээний цалин амлаж, олон арван унгар эрэгтэйчүүдийг Монголын төмрийн хүдрийн уурхайд аваачиж хүнлэг бус орчинд боолын хөдөлмөр эрхлүүлж байжээ.
Сонины зарын дагуу цугласан унгар ажилчид долоо хоногийн долоон өдөр өдрийн 10-12 цаг говийн цөлд, зохих хэмжээний хангамж болон мэргэжлийн эмчийн хяналтгүйгээр ажиллаж байжээ. Эцэст нь тэд цалин аваагүй байна. Тэдний ихэнх нь бэртэж гэмтсэн ба Пэчи Янош (54 настай) нас баржээ.
-Уг нь Яношийг зохицуулагчаар авч ажиллана гэсэн боловч тэр ажлыг нь хийлгээгүй. Тэрбээр бидний адил өдрийн 10 цагийн ажлыг хүнлэг биш, хүйтэн орчинд зохих хувцас болон хамгаалах хэрэгсэлгүйгээр чулуу нунтагладаг машины дэргэд тоос шороонд ажиллаж байлаа. Тэнд хоёр метрийн цаана байгаа хүнийг ч олж харах боломжгүй гэж Каса Южэф хэлэв. Каса Южэф нь талийгаачтай хамт нэг өрөөнд амьдарч байжээ. Талийгаач олон өдрийн турш “Миний хажуу хавиргаар бадайрч өвдөж байна” хэмээж, улмаар хоолоо идэж чадахгүй болсон. Дөрвөн удаа уурхайн эмчид үзүүлсэн боловч “Амарч бай, бүх юм зүгээр болно” гэж хэлдэг байсан. Эмчийн зөвлөгөө тус болоогүй, Пэчи нас барсан.
-Бид талийгаачийг авсанд хийсэн. Тэгээд элдэв багаж хэрэгсэл ачсан ачааны машин дээр шарилыг нь босоогоор нь авч явсан гэж унгар ажилчин тамхи татах зуураа хэлэв. Талийгаачид хийсэн арваннэгдүгээр сарын 27- ны задлангаар “Зүрхний гол судас нь хаагдсан” гэдэг онош тавигдсан. Талийгаачийн чандар хаана байгаа тухай Сигэтмиклушт амьдардаг талийгаачийн бэлэвсэн гэргий, гэр бүлд нь огт мэдэгдээгүй.
-Явахаасаа өмнө эмчийн нарийвчилсэн үзлэгт ороход талийгаач эв эрүүл гэж тогтоогджээ. Монголоос хэдэн удаа утсаар ярихдаа “Их хүйтэн байна. Байр халаалтгүй. Хоолыг нь идэж чадахгүй байна. Шөнө ажиллах их хэцүү юм” гэж гомдоллож байсан. Банкны зээлийн барьцаанд байсан байрыг банк Каталинаас хураан авчээ. Уг нь “Олон мянган километр хол явж ажиллаж хэрэггүй дээ гэж түүнд хэлж байсан. Үхлээ эрж явсан юм болов уу даа” гээд эхнэр нь уйлж байна.
“Алтайн хүдэр”-ийн уурхайд ажиллаж байгаад хуруугаа гэмтээж, улмаар Унгарт очоод тайруулсан Кишш Янош хэмээх өөр нэг ажилчны талаар гаргасан эмнэлгийн дүгнэлт энэ байна.
Эмнэлгийн нэр: Гэмтэл судлал
Журналын дугаар: 10412485
Хүлээж авсан огноо: 2011.10.12 10:35:00
Гэмтэл судлалын мэргэжлийн амбулатори
Эмчилсэн эмч: Шибэши Эндрэ
Доод тал нь зөөлрөөд идээлчихсэн байсан учраас тайрч авлаа. Шарх хэвийн. цусыг нь сайн шахаж гаргасан. Хумсны толины ясархаг хэсэг нь чөлөөтэй биш байсан. Бүх хэсэг нь зөөлөрсөн байсан. Гидрогенийн уусмалаар зайлсан. Гинтомецин тарьсны дараа нийлэг хуруувч угласан. 2011 оны 10-р сарын 14-ны өдрийн 10 цагт хяналтанд ирнэ. Доктор Шибэши Эндрэ-гийн нэр, гарын үсэг бүхий дардас
Эмнэлгийн нэр: Гэмтэл судлал
Журналын дугаар: 10413927
Хүлээж авсан огноо: 2011.10.14 09:48:59
Гэмтэл судлалын мэргэжлийн амбулатори
Эмчилсэн эмч: Шибэши Эндрэ
Гарын мэс заслын мэргэжлийн эмчийн дүгнэлт:
Гадаадад ажиллаж байхдаа ажлын байрны осолд өртөж баруун гарын ядам хуруугаа суурь машинд гэмтээжээ. Түүнээс хойш зургаа хоногийн дараа эмчилгээнд орсон. Манай эмнэлэгт 2011 оны 09-р сарын 29-нд ирж газрын хөрсний халдварын эсрэг тарилга хийлгээд RTG шинжилгээнд хамрагдсан. Манай тасагт эмчлүүлж ядам хурууных нь санжигнасан хэсгийг тасалж авсан. Epigardot байрлуулсан. Suppurat iot ажиглагдсан учир хумсыг нь авч хаясан. 2011 оны 10-р сарын 12-нд хурууны хэв авсан. Одоогийн байдлаар шарх хэвийн, ямар нэгэн гоожсон зүйл үгүй. Урт удаан хугацааны дараа эдгэрнэ гэж ойлгож болно. Эдгэрсэн тохиолдолд пластик хуруу хийнэ. Хэрэв шарх нь сэдрэх юм бол ядам хурууг бүтнээр нь тайрна.
(Доктор Шибэши Эндрэ -гийн нэр, гарын үсэг бүхий дардас)
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 18, 2012 4:06:33 pm )
YASAN ZEVUUN SETGELGUI PIZDAKUUD VE TER HYTADUUDAA INGEJ CHADAHGUI BAIJ TSALIN MUNGIIG NI GER BULD NI UGUUL BAS NER TUR GUTAASAN GEJ HUTSAAD
-
Anonymous (May 18, 2012 8:19:00 pm )
bi ochij yzsen ynexeer xangamj saitai gazar bn lee setgyylch nar tomilolt avaad ochood gazar deerees ni survaljlaga beltgevel ynend niitsex bx.yariad bx bish ochood l yz te tsagt bichsen ene niitleleesee ichix bxaa
-
Anonymous (May 19, 2012 8:15:11 am )
evrogiin hudulmuriin geree manai Mongol ulsiin hudulmuriin geree shal ondoo bdagt hamaguchir n bgaa um aa. Evropt ajliin 8 tsagiin geree n udurt ymar ajil hiih yostoi ter ajilaa hiih bolno gedeg huuli uilchildeg harin manaid bol udurt buhii l chadalaaraa ajil harn sariin daraa hiij chadaagui bol tsalin chin bhgui gedeg huuli uilchildeg umaa.Tegeed ch evropt barag gar ajillaggaa bhgui buh zuil n tehnikjsen bolohoor knop daraad suuj bh um bodood irj ajilaad burhrn boljdee. huurhii!!!!!!!!!!!UM MA NI BAD NI HUM.
3 Comments