УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш их зүйл өөрчлөгджээ. Тэр үед сөрөг хүчний орон зайд тоглох улс төрийн хүчний хомсдолд орчихоод байсан бол өнөөдөр нийлүүлэлт эрс өссөн харагдаж байна. Нэгэн цагт төрийг төлөөлөгчтэй нь хамт захирч байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ талбарт амжилттай тоглож байна. Тэр арав хоногийн өлсгөлөнгөөр ард олныг уйлуулж, бурхны хойд дүрээр тодорсны дайнд сүсэгтэн олныг өөрийнхөө зүг хуйлруулав.
Энэ бол УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН ядаж л ганц суудал авахын дохио. Гэхдээ түүнд ирэх зургаадугаар сард шүүхээс ял оноохгүй л бол шүү дээ. Гэсэн ч МАХН, МҮАН гэсэн хоёр улс төрийн намын нэгдэлд УИХ-ын мандат олдохгүй гэвэл худлаа болно байх. Учир нь Н.Энхбаярыг ялласан ч ялагдлыг ялалт болгон хувиргах улс төрийн нүүдлийг тэд гарамгай сайн хийх нь ойлгомжтой юм. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хамгаалсан улс төр хэзээ ч зогсоно гэж байхгүй. Гэхдээ Н.Энхбаяр өлссөн ч, өлдсөн ч уг хоёр намын байгуулсан эвсэл УИХ-д хэзээ ч олонх болж чадахгүй. Үүнийг туйлын үнэн ч гэж тодорхойлж болно.
Харин Ардын нам хийгээд Ардчилсан намын хувьд нөхцөл байдал хаашаа эргэхийг төсөөлөхөд бэрхтэй аж. Сонгуулийн тухай хууль ёсоор нэг ч судалгааны тайлан мэдээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулах боломж байхгүй. Тийм болохоор судалгааны байгууллагууд бүхэлдээ энэ өдрүүдийг “ашиггүй ажиллагааны өдөр” болгон зарласан гэж болно. Гэхдээ энд Н.Алтанхуяг даргын хүсч мөрөөдөж байсанчлан Ардчилсан намын нэр хүнд сэргэж боссон зүйл байхгүй гэдэг нь ойлгомжтой. Бүхэл бүтэн 3.5 жилийн хугацаанд унадгаа уначихсан нэр хүндийг зургаахан сарын дотор сэргээнэ гэдэг боломжгүй учраас тэр. Тэгээд ч Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарсан цагаасаа хойш хүчтэй сөрөг хүчний байр суурь баримталсан нь үгүй. Асуудалд харьцангуй хүлцэнгүй хандсан. Иймд Ардчилсан нам энэ удаагийн УИХ-ын сонгуулиар олонхийн санал авч, ялалт байгуулах магадлал тун бага болчихож байгаа хэрэг.
Ардын намын тухайд 2000 оноос хойш түүхэндээ анх удаа Н.Энхбаяргүйгээр УИХ-ын сонгуульд оролцоно. Их ялагдлын араас үнэмлэхүй ялалт дагуулсан намын дарга асан Н.Энхбаяр нь өнөөдөр тэдний эсрэг сонгуульдана. Энэ бол Ардын намын хувьд яах аргагүй асуудал. Намынхаа нэрийг сольсон, УИХ-ын гурван гишүүн нь намаасаа гарсан, сонгуульд нэр дэвшигчид нь ерөнхийдөө шинэчлэгдэх магадлалтай зэрэг нь Ардын намын одоогийн удирдлагуудыг хүндхэн сорилтын өмнө авчирч буй. Гэсэн ч Ардын намд үнэмлэхүй ялалт ирэхгүй гэдгийг өнгөрсөн хугацааны судалгааны дүнгүүд нотолж ирсэн.
Мөн сүүлийн нэг сардаа амжиж “Хүний хөгжлийн сан”-гийн үлдэгдэл болох нэг сая төгрөгийг иргэдэд тарааж чадвал ялалт Ардын нам руу шууд утгаараа эргэх боломжтой. Гэхдээ энд нэг айдас бий. Тэр нь нэгэн цагт тус намыг тэргүүлж, бүх шатны сонгуульд ялалт байгуулахад нь удирдаж байсан намын дарга асныг нь Авлигатай тэмцэх газраас барьж хорьсон. Улмаар зургаадугаар сард ял оноохоор яригдаж байгаа. Тэгэхээр Ардын намын өмнө “Н.Энхбаярыг дагаад…” гэсэн холбоотон, сүлбээтнүүд олноор гарахыг үгүйсгэх аргагүй. Хам хэрэгтнүүд ч гэж болно. Энэ тохиолдолд амлалтаа хэрэгжүүлж, бас ч гэж бусдаасаа илүү ажиллаж чаддаг Ардын намын рейтинг унах магадлалтай юм.
Иргэний зориг-Ногоон намын тухайд “Сант марал” судалгааны төвийн захирал Л.Сумати нэгэнтээ “Олигтой сөрөг хүчин байж чадаагүй. Миний бодлоор энэ бол юм хийхээсээ илүү ярих дуртай сэхээтний өвчин л байх. Нэг хэсэг сэхээтнүүд уг нам руу хошуурдаг байсан. Одоо сэхээтэн нь ч тоохоо болилоо” гэж хэлсэн байдаг. Тус намын дарга С.Оюун УИХ-ын 2008 оны сонгуулиар арай хийж ялалт байгуулсан. Энэ удаад тун хэцүү.
Харин Д.Энхбат, С.Дэмбэрэл нарын хувьд боломж илүү нээлттэй байхыг үгүйсгэх аргагүй. Мэдээж мажоритар тогтолцоооны 48 суудал дээр.
Эцсийн дүндээ аль ч улс төрийн хүчин нь ард олны олонхийн сэтгэл ханамжаар балиашиглуулж чадахгүй байгаа тохиолдолд УИХ-ын сонгууль нь өөрөө “Сонгуулийн хямрал” болж хувирах магадлал тун өндөр гэдгийг харуулж байгаа хэрэг.
Ардын нам арай илүү суудал авч харин Ардчилсан нам сөрөг хүчний орон зайг бусадтайгаа хуваана. Аль эсвэл шинээр бүрэлдэх УИХ нь эрээвэр, хураавар улс төрийн олон эрх ашигт талхлагдана. Ерөнхий урьдчилсан анализ хийхэд нэг ийм. Ирэх 2 гэхэд намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж дуусах ёстой. Тэр үед асуудал бүр ч тодорхой болно. “Сонгуулийн хямрал”-ын эхлэл тавигдахыг ч үгүйсгэх аргагүй.
Г.ОТГОНЖАРГАЛ
info.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 18, 2012 10:11:54 pm )
BITGII GORID MAN ODOO BOSOJ IRJ UNDUUHUU BOLISON HAANI ALBA HALAATAI GEDEG, HALAAGAA UGUH ZAG NI BOLSON TEGEED CH 20-D JIL MONGOLIIN TUR TEDNEER ERKHEE BARIULSAN HARIUD NI ZUUHUN HEDEN HUN BAYJIJ ULS ORNII TUSGAAR TOGTNOL AYULD OROHOD OIRHON BOSLON TIIMEES IIM HARIUZLAGAGUI HUMUUSIIG AHIJ SONGOVOL YU BOLOH NI OILGOMJTOI, AN ARAI DEVSHILTTEI ZORILGOITOI ARAI YOS SURTAHUUNTAI NI YUMDAA
-
Anonymous (May 19, 2012 5:27:05 pm )
AH Altanhuyagaa avch hayaj chadaagui gorguidee…Iim zuild irgenii zorig gargaad ooroo buuchihbal AH yalah uchirtai daa
-
Anonymous (May 20, 2012 3:10:51 am )
2013оны 01сарын 01-нээс байгалийн баялгийн өмч хувьчлалаар бүх лиценз гэрээ цуцлагдаж, иргэдийн өмчлөлд тэгш хуваарилалтаар шилжиж ирнэ.2014оноос Монгол улс Европын холбооны гишүүн болно. дэлгэрэнгүйг facebook.com/HUTULBUR
3 Comments