antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2012 8 comments

Б.Наранхүү эгчийнхээ хамт нэр дэвшихээр болов

нийтлэсэн Admin

Нэг нь эс боловч нөгөө нь гэсэн марафоныг “Мон-Уран”-ы Б.Наранхүү эгчийнхээ хамтаар эхлүүлэв. Эгч, дүү хоёрын хэн нэг нь Дундговиос зайлшгүй төлөөлөл болон гарах ёстой гэсэн зорилгыг өмнөө тавьж, нэг нь биш юмаа гэхэд нөгөөх нь гэсэн уриалга дэвшүүлжээ.

“Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн эгч нь Б.Ургамалцэцэг гэгч эмэгтэй бий. Тэрээр АН-д олон жилийнхээ ажил амьдралыг зориулсан нэгэн бөгөөд тус намын хүний нөөцийн албаны дарга юм. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд хүйсийн давуу байдал, квотоо ашиглаж төрөлх нутгаасаа нэр дэвшихээр болоод байгаа аж. Улс төрчийнхөө хувьд дүүгээсээ илүү нэр хүндтэй ч түүнийг нутгийн иргэд сонгох уу, үгүй юу гэдэг нь урьдчилан хийсэн судалгаагаар сайнгүй дүн гарснаас харж болох аж.

Харин Б.Наранхүү аймгийнхаа сүүлийн 2 жилийн наадмын зардлыг дааж, уяачдыг айрагдуулж, унаач хүүхдүүдийг хуушуурдуулснаа их зүйлд саначихсан нэр дэвшигч царай гаргаад явж байгаа гэнэ. Түүнд улс төрийн намууд “сарьсан багваахай” гэдэг нэр хайрлажээ. Учир нь, МАН-д хэдэн төгрөгний ч  хамаагүй хандив өргөөд Дундговьд нэр дэвших эрх авахаар хөөцөлдөж байсан бол эгчдээ эрхэлж мөн л АН-аас тус аймагт нэр дэвших эрх авах гэж зүтгэжээ. Гэвч эгч нь дүүгээ биш өөрийгөө зүтгүүлэхээр эрс шийдсэн гэсэн. Ийнхүү хоёр ч намд гологдсон Б.Наранхүү бие даан нэр дэвшигч гэсэн статусыг сонгож авсан байна. Хоёр мандаттай байсан тус аймгийн хувьд энэ удаагийн сонгуулиар нэг мандат авах юм.  Гэтэл нэг мандатын төлөө эгч, дүү хоёр нэг тойргоос үзэлцэнэ гэдэг нь хөндлөнгийн хүмүүст сонин санагдаж байгаа аж.
Х.Пэрэнлэй (www.wikimon.mn)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (May 17, 2012 1:03:12 pm )

    Луйварчид …. би л дав саналаа иа нарт өгөхгүйдэг…. битгийг горьд

  • Anonymous (May 17, 2012 3:15:25 pm )

    ene setguulch mal bichij baigaa yumaa sudlahad yadag yum naranhuugiin egch ni urgamaltsetseg bish saranchimeg shuu dee

  • Anonymous (May 17, 2012 4:27:09 pm )

    Za Mongolchuud mini ene durakiig bitgii demjeerei uhaant ard tumen min Naranhuu gej sayhan hooson baisan durak ard tumen gazar nutgaar togloj nasand hureeegui ohidiig zarj ashig sonirhol n herees hetersen ene teneg zaluud Dundgovichuud mini bitgii sanalaa ogoorei ene mongol ulsad mongoliin ard tumend gai avchirna!!!!!!!!!!!!

  • Anonymous (May 17, 2012 4:46:50 pm )

    Naranhuugiin egch ni Sarantchimeg gej MAH-n hun baigaa sh dee. Naranhuu bol nutag usandaa harin ch neg sain nertei baih shuu. Yadaj l ugch chaddag um. Naranhuu busad baychuud shug horgoloo toolson hun bish. olj chaddag bas heregtei hund ni ugch chaddag cadaltai zaluu baigaa um. Sain medehgui bol bitgii hudlaa bicheed bai

  • Anonymous (May 17, 2012 5:22:01 pm )

    Худал юм бичихээ боль доо

  • Anonymous (May 28, 2012 5:38:55 pm )

    дундговиос гарсан гишүүд хийсэн зүйл байгаа бил үү. хийснээ дуусгаж чаддаг, хэлснээ өгч чаддаг, амалсандаа хүрч чаддаг тийм л хүн бидэнд хэрэгтэй. наранхүү харин тийм л нэг хийморлог эр хүн шүүдээ

  • Anonymous (June 03, 2012 1:52:17 am )

    Ene suuliin ueiin setguulchid gj hunii ovog ner ch zuv bichij chadahgu i tolgoi n ergsen hunes mungu l Saaha bodsn ymnud boljde

  • Anonymous (June 18, 2012 2:17:50 pm )

    андаа амжилт хусье нутаг орноо гэсэн чиний сэтгэл заавал амжилт авчирна жич : мэдээ бичигч нохор худал мэдээ тавихаасаа ичэхгүй байна уу

antalya rent a car