antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2012 6 comments

Ардчилсан намын лиш цэцэгтнүүд Н.Алтанхуягийн эсрэг хөдөллөө

нийтлэсэн Admin

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдана. Н.Алтанхуягийн багийнхан өчигдөр ийм шийдвэрийг гэнэт гаргажээ.

Тийм ээ, тэд тулаанд ороход бэлэн болсон. Ардчилсан нам дахь МҮДН, МоАХ, “Шонхор”, бас Ц.Элбэгдоржийн экипажийнхантай Н.Алтанхуяг улс төрийн тохиролцоогоо хийчихсэн. Тиймээс “хөлөг онгоц” аян замдаа гарлаа. “Чи надад чоно шиг загнавал би чамд анчин шиг аашилна” хэмээн нэг нэгнийхээ эсрэг хөдөлж байсан фракциуд нэг эгнээ болон жагсах нь тэр. Ардчилсан намын толгойд заларсан улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд УИХ-ын 2012 оны сонгуулиас урьтаж улс төрийн хорыг хамтдаа найруулсан нь энэ. Харин тунг нь хэр тааруулсан бол.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Үндэсний зөвлөлдөх хороогоо гэнэт зарлан хуралдуулах болсон нь учиртай. “Алтангадас” фракцийнхан амбиц ихт бусад фракцитайгаа хуйвалдан намын нэрсийн жагсаалт буюу пропорциональ 28-д жагсах нөхдийн нэрсийг аль хэдийнэ гаргачихаж. Ардчилсан намын нэрээр албан тушаалын өндөрлөгт заларсан эрхмүүдийг тэрхүү жагсаалтын эхэнд биччихэж. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн З.Энхболд, нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж. Энэхүү жагсаалтаас үзвэл Ардчилсан намын эрчүүд 28-ын эхний тавд жагсана. Харин бүсгүйчүүдээ яах вэ. Н.Алтанхуягийн найруулсан “хор”-оор бол нэрсийн жагсаалтын зургаа дахь нь эмэгтэй нэр дэвшигч байх юм. Тэр эмэгтэйн нэр ч хэдийнэ тодорчээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэгийг намын нэрсийн жагсаалтын зургаа дахид бичихээр шийдсэн аж. Тэгвэл жагсаалтын долоо, найм, ес, 10, 11, бас 12-т хэн, хэн байна вэ. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Ламбаа, Баабар мэтийн нөхөд жагсаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Ч.Куланда 12-т бичигдэнэ.

Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас” фракцийнхан Ардчилсан намд нүүрлэсэн их хямралыг намжаах зорилгоор фракци тус бүрийн төлөөллийг пропорциональ 28-ын эхэнд бичихээр болсон нь энэ. Бүр нарийн гаргалгаа хийвэл, Ардчилсан намын генсек Д.Эрдэнэбат МҮДН угшилтай, З.Энхболд гишүүний хувьд Н.Алтанхуягийг намын даргын албанаас огцруулах зорилгоор Ардчилсан хүчний холбоог байгуулж, эцэст нь “Шонхор” фракцийг тэргүүлэн “дэвж” эхэлсэн. Ш.Түвдэндорж ч мөн ялгаагүй. “Женко” Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцийн төлөөлөл. Тиймээс Н.Алтанхуяг тэдэнтэй тохиролцож, амбицаар нь атгах бодлогоо амжилттай хэрэгжүүлжээ. Ц.Элбэгдоржийн экипажаас эмэгтэйчүүдийн төлөөллийг нь эхний зургаад бичих эвтэйхэн аргыг ч бодож олсон байна. Харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болсон бол Э.Бат-Үүл мөн л Сэлэнгийг сэлгэх нь тодорхой болов.

Ардчилсан намын удирдлагууд эрх мэдлийн хуваарилалтыг ийн хийсэн нь бүсгүйчүүдэд таалагдсангүй. Тиймээс тэд амбиц, ааш хоёроороо Н.Алтанхуягийг номхруулахаар шийджээ. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр намынхаа дарга нарыг нокаутанд оруулах аргаа өчигдөр оройжин ярилцав. Ардчилсан намын адтай бүсгүйчүүд “Н.Алтанхуяг Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг гэнэт зарласан нь сэжигтэй. Тэрбээр намын нэрсийн жагсаалт буюу 28-д жагсах нөхдийн нэрсийг энэхүү хуралдаанд оруулж ирнэ. Түүнийгээ батлах журмыг биднээр хэлэлцүүлэх юм гэсэн” хэмээн ярилцсаны эцэст намынхаа даргын шийдвэрийг эсэргүүцэхээр нэгдсэн аж. Тэр тусмаа улс төрийн тавцнаа ширүүн тулаанд орж үзсэн УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмаа нарын нэр пропорциональ 28-ын эхэнд байхгүй байгаа нь Ардчилсан намын бүсгүйчүүдийн гэдэнг бүр ч их хөдөлгөжээ.

Үнэхээр ч улс төрд олон жил зүтгэж, сайн, муугаараа дуудуулсан эдгээр эмэгтэйчүүд биш, Элбэгээгийн экипаж, Н.Алтанхуягийн фракцийн бүсгүйчүүд жагсаалтын зургаа, арванхоёрдугаарт бичигдэх болсон нь дэндүү ойлгомжтой бус гэж үү. Б.Мөнхтуяа, Р.Бурмаа нар биш юм гэхэд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл М.Батчимэгийн оронд байж яагаад болохгүй гэж. Түүнийг “Намдаа хандив болгон өгөх 50 сая төгрөгөө өгөөгүй” гэдэг шалтгаанаар энэ тоглоомноос хассан ч байж болох юм. Ямартай ч өнөөдөр Ардчилсан нам дахь фракциуд биш, бүсгүйчүүд Н.Алтанхуягийн но-г дэлгэж, нүүрийг нь улалзуулахаар зэхжээ. УИХ-ын сонгуулийн өмнө эрчүүддээ лиш цэцэг бэлэглэдэг байсан бүсгүйчүүд энэ удаад тэдэн рүү ямар дайралт хийх бол.

С.БАТТУЛГА

info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (May 17, 2012 11:56:39 am )

    AN-d mash chuhal huselt bna. Bi jiriin demjigch. Jagsaaltand chin Altanhuyag, Tuvdendorj, Baabar nariin ner orsond demjigchdiin setgel sanaa hyamarch bna. Endees Ardchilliin une hund unaj bna. Jagsaaltiinhaa ehend Oyungerel, Burmaa nariig bicheechee. Ardchilalaa end haruulaach. Yalalt avchrah shiidel bol ene shuu

  • Anonymous (May 17, 2012 12:08:44 pm )

    АЛТАН ХУЯГИЙГ ЁРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭМЖЭЭНД АВААЧВАЛ ГОЛОО ОЛНО,ЭЛБЭГДОРЖИЙН оронд сонговол зүгээр байхаа,мАНАЙ Алтанхуяг дарга хил даваад явчихгүй бол сайн,даргын суудалд дахин дахин бөх хадах хэрэгтэй,хүнийг сайн ажил үүргээ хийгээд ирэхээр хоорондоо юундаа муудалцана бэ?ХАРИН БУРМАА,БАТЧИМЭГ хоер энэ удаад жаахан ном сурах,мэдлэгээ ахиулж үз?Мөнхтуяа уул нь чадвартай ,хүний өс сайтай сайн хүүхэн_ер нь удирдагч боох боомжтой,харин шудраг талыг хатуу барьж сураарай

  • Anonymous (May 17, 2012 12:11:27 pm )

    АЛТАН ХУЯГИЙГ ЁРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭМЖЭЭНД АВААЧВАЛ ГОЛОО ОЛНО,ЭЛБЭГДОРЖИЙН оронд сонговол зүгээр ХАРИН БУРМАА,БАТЧИМЭГ хоер энэ удаад жаахан ном сурах,мэдлэгээ ахиулж үз?Мөнхтуяа уул нь чадвартай ,хүний өс сайтай сайн хүүхэн_ер нь удирдагч боох боомжтой,харин шудраг талыг хатуу барьж сураарай

  • Anonymous (May 17, 2012 4:58:27 pm )

    õºëºº æèéëöäýý òà íàð íýýõ óðàãø ÿâíà ãýæ¿¿ ýëáýãäîðæ òà íàðûí íýð õ¿íäèéã óíàãàñàí ø¿ äýý

  • Anonymous (May 17, 2012 10:16:52 pm )

    Ardchilsan nam iin luivarchid khezee ch tor barikhgui. Muusain luivarchid ta nariig bugdiig chini barij shorond khataakh odor udakhgui irne. Ard tumnii shudraga shuukhees ta nar idej uuj ulsaa khudaldsaniikhaa shang avnaa. Onoodor ta nar ATG aar damjuulj ard tumniig khelmegduulj baina. Oorsdiin chi khariugaa tolokh tsag udakhgui ee.

  • Anonymous (May 19, 2012 4:10:12 pm )

    shal teneg uymaa ter Tuvdendorj saihan bileg mileg gesen uymnyydaa odoo boloichee , yadaj Ouyngerel , Amarjargal , Battulga, Batbayr ene tere oryyldag bga da ene ydaach gesen ynhiin bndo tanai nam

antalya rent a car