Наадмын наана сонгууль болно. Гэвч энэ жил бэлтгэл хийх завтай бөх тун ховор байгаа гэнэ.
Ирэх сард болох УИХ-ын сонгуульд МАН-ын зүгээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга Д.Сумъяабазар , АН-аас Монгол Улсын гарьд Б.Гантогтох, сумоч Д.Батбаяр, МАХН-аас аварга А.Сүхбат нар зодоглохоор ам, угтуулаа авч авч эхэллээ. Д.Сумъяабазар аварга нийслэлд нэр дэвшиж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, сумоч Д.Батбаяр нартай Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр зодоглоно. Тэгвэл
10 удаа тасралтгүй улсад түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагт Мон роудын Гарамгайбаатар, Монголын хамгийн баян эр Д.Зоригттой хүч үзэхээр болоод байна. Ардчилсан намаас Увс аймагт нэр дэвшигч Монгол Улсын гарьд Б.Гантогтох нутгийн хуурай дүү бие даан нэр дэвшигч Монгол Улсын гавъяат жүжигчин С.Жавхлантай өрсөлдөхөөр болоод байгаа юм. Түүнээс гадна Гантогтох гарьдыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, “Цэдэнбал гал голомт” хөдөлгөөний тэргүүн Б.Бат-Амгалан зэрэг хүчтэй өрсөлдөгчид хүлээж байгаа. Хор шарандаа зодог тайлсан А.Сүхбат аварга мөн л хүчтэй өрсөлдөгчидтэй тунаж барилдана. Төв аймаг Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд нар нэр дэвших учраас А.Сүхбат аварга хүндхэн учраатай таарсан нь тодорхой.
ШУДАРГАМН
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 16, 2012 11:13:36 am )
yanaa yu hiij chadna gj ingedeg bn.mgliin min ireedvi yana da. vr hoichiin min ireedvid setgel hymarch bn.
-
Anonymous (May 16, 2012 11:29:56 am )
ene Suhbat chini orohgui geed l bsan yamar hudalch yum be songuulid oroh geed l yavj baih shivdee
-
Anonymous (May 16, 2012 11:54:23 am )
ЯАНАА, ЭД НАР ИХ ХУРАЛД ЯАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛООООО….ЭД НАРЫГ СОНГОГЧИД НЬ ТЭНЭГҮҮД БАЙЖ ТААРАА…….
-
Anonymous (May 16, 2012 11:56:03 am )
ИХ ХУРЛЫН ТАНХИМ БӨХИЙН ДЭВЖЭЭ БОЛЧИХ ЮМ БАЙНА Л ДАА. ЭД НАР ИХ ХУРЛЫН ТАНХИМД БАРИЛДАНА ГЭЖ АНДУУРААГҮЙ БИЗ ААН…
-
Anonymous (May 16, 2012 12:44:11 pm )
bodvol barildahgui ZUGEER l suudal bugluj suuh yum bgaaz dee. Barildahgui bhoo. kkkkk
-
Anonymous (May 16, 2012 1:46:24 pm )
эд нар гарвал мөнгө огт идэхгүй,бүх зүрх сэтгэлээ эх орон ард түмэндээ зориулна.харин хууччуул нь үгүй үгүй гэж наанаа хэлж байхдаа арын хармаандаа ард түмний хөрөнгийг цус нулимастай нь хамт ичих ч үгүй хийж байдаг хувалзнууд.Тэд хэзээч ийм амттай цуснаас салж чадахгүй болохоор дахиад сороотхоё гээд зүтгэж байгаа эр,эм бэрднүүд.Цусандаа хахаж үхмэрүүд.үхэцгээ үхэцгээ
-
Anonymous (May 16, 2012 2:30:23 pm )
ta nariig yu gej songoh be dee bolobsorol gui baij bohiin debjeegee oor gazar urgeljluulsen olziitei BAterdeneteigee bartsaj bga ym uu ih hurlin yamar tobshin uil ajillagaagaa ybuuldag ni doroitsoni shinj shuu dee
-
Anonymous (May 16, 2012 4:22:22 pm )
Suhbatad ogno yadag ym.neg boh ch gsn bayjag da.shadar Enkhbold bl novshiin gar.
-
Anonymous (May 16, 2012 6:33:40 pm )
ENE 3-N ZALUUG DEMJIJ BN
-
Anonymous (May 16, 2012 7:14:10 pm )
3 бөхийг дэмжиж байна өөө.наадуул чинь хөрөнгөтэй улсууд мөнгө идэх гэж орохгүй ээ.нэр хүнд л хэрэгтэй байгаа байха.
-
Anonymous (May 16, 2012 10:01:08 pm )
za ,yahaw arduudana ingeed itgii naaduul chin boh hvmvvs bn muu 76 malaas doloon door baiv gej barilddag hvmvvs bolhooroo shiliin sain iriin shiiriig gargaj yunii magad tiim bizdee taminee
11 Comments