Хэд хоногийн өмнө Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг АТГ-ынхан баривчлах гэж буу зэвсэг барьж,
400 гаруй цагдаагийн хүч хэрэглэж, бөөн үймээн дэгдээж байж барьсан. Тэр үед олон хүн “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Н.Энхбаяр иргэн хүнийхээ хувь эсэргүүцэл үзүүлэхгүйгээр шалгуулах ёстой” хэмээн бодож байлаа. Гэвч сүүлийн үед олны итгэл найдвар нэг л суларсаар…
АТГ-ынхан өнгөрч байгаа долоо хоногт АМХЭГ-ын дарга Д.Батхуягийг шөнө дөлөөр баривчлан алдарт Төв аймгийн хорих руу ачиж, Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэрийг гурван жилийн ялаар шийтгэх шүүх хуралд материалаа ирүүлэв. Гэвч тэдэнд хэн ч баяр хүргэсэнгүй. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын зөвлөхийг Төв аймгийн хорих руу аччихаад байхад бүгд чимээгүй. Улс төрчид бүү хэл хууль хяналтынхан энэ мэдээг их л болгоомжтойгоор хүлээж авлаа. Хүмүүс айдас хүйдэст битүүхэн дарагдаж эхлэв. Ерөнхий сайдын зөвлөх Д.Батхуяг өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт ажиллаж байсан гэнэ. Гэвч АТГ-аас түүнийг дуудаж, тэрбээр энэ дагуу онгоцоор нисч иржээ. Гэвч түүнийг шөнө дөлөөр баривчилсан гэнэ. До яамны ногоон малгайтнууд харанхуй шөнөөр л баривчилгаа явуулдаг байсан юм гэнэлээ. Яагаад АТГ-ынхан шөнө орой болохоор баривчилгаа явуулж байна вэ? гэсэн айдас хүйдэс дагуулсан яриа хаа сайгүй тарж байна. Үүний цаана улс төрчдийн албан тушаал, амин хувийн эрх ашиг л нуугдаж байгаа гэж хардах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр…
Ц.Элбэгдоржийн гарт орсон хууль хяналтынхан
АТГ сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарт бүрэн орсон хэмээн улс төрчид шүүмжилж, иргэд хардаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөснийхөө дараахан л АТГ-ыг сонирхож эхэлсэн. Тэрбээр Д.Батзандангаар толгойлуулсан зөвлөл байгуулж, Ч.Сангарагчааг унагах ажилд ханцуй шамлан орж байлаа. АТГ-ын бүхий л санхүүгийн баримтыг Л.Гүндалайгийн гар атгуулж, авлигал авсан, хүүхэн хүчиндсэн хэмээн шалгагдаж байсан Э.Амарбатыг Ч.Сангарагчаагийн эсрэг мэдүүлэг өгүүлж амжсан. Албан тушаалаа урвуулан ашигласан, хуурамч мэдээлэл цуглуулж бусдын захиалгаар хүн ялласан, хүүхэн хүчиндсэн гэгдэж байсан Э.Амарбат АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн эсрэг мэдүүлэг өгснийхөө төлөө өнөөдөр Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байна. Харин АТГ-ын дэд даргаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамгийн дотны хүн болох Б.Хурц ажиллаж байгаа. Их хэмжээний хахуулийн хэрэгт холбогдож ажлаасаа халагдаж, Солонгос дахь МИАТ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Хурц 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржид том тус хүргэсэн юм гэнэлээ. Солонгосчуудаас их хэмжээний хандив авсан хэрэгт нэр холбогдоод байсан Ц.Элбэгдоржийн эсрэг мэдээллийг няцаахын тулд Солонгост сурдаг оюутнуудыг цуглуулан хэвлэлийн хурал хийлгэж Элбэгээд хүчин зүтгэснийхээ хүчинд ҮАБЗ-ын нарийн бичгийн даргаар томилогдож байсан нөхөр. Үүнээс гадна УЕП ч бас түүний мэдэлд бий. Ц.Элбэгдоржийг олон жил дагасан хамгийн үнэнч найз нь Д.Дорлигжав. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын ажлаа орхиж УЕП-ын даргаар томилогдсон Д.Дорлигжав, АТГ-ын дарга Б.Хурц байгаа цагт монголын хууль хяналт тэр чигээрээ Ц.Элбэгдоржийн гарт байх нь тодорхой.
Ц.Элбэгдоржийн гол өрсөлдөгч Н.Энхбаяр зайгаа тавьлаа
Манайхан УИХ-ын сонгууль ярьж баахан улс төржиж байна. Харин Ц.Элбэгдоржийн хувьд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг урьдчилан харж байгаа. Түүний хамгийн гол өрсөлдөгч бол Н.Энхбаяр. Намаасаа гарч, гэнэтхэн шударга улс төрч болж хувирсан Н.Энхбаяр хэтэрхий олон дайсантай. МАН дотор ч, АН дотор ч түүний дайснууд бий. Тиймээс Н.Энхбаярыг эхлэж улс төрөөс холдуулах нь Ц.Элбэгдоржид ашигтай байсан хэрэг. Олон жил төр толгойлж, нам удирдаж явсан Н.Энхбаярыг унгаах, гэмт хэрэгт холбогдуулах тийм ч хэцүү биш. Хэдийгээр Н.Энхбаярын идсэн уусан, ашигласан шамшигдуулсан зүйл өнөөдрийн толгой баячуудын улсаас унагааж, төсвөөс танасан хөрөнгөний дэргэд бол “хүүхдийн будаа” төдий л зүйл гэдэг нь хэнд ч тодорхой. Олон зуун тэрбумыг тендер нэрээр хувьдаа завшиж, хөрөнгө мөнгө гадагш нь гулгуулж, хууль бус арилжаа наймаа хийж баяжсан нөхдүүд хэдэн арваараа байгаа ч тэд Ц.Элбэгдоржид гай болохгүй. Харин Н.Энхбаяр бол осолтой дайсан. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр шиг хэн ч түүнд гай болохгүй. Тиймээс л түүнийг Төв аймгийн хорих руу ачигдсны дараа Ц.Элбэгдорж “зангиагаа зүүгээд, гутлаа тосолж өмсөөд хуулийнханг дагаад явах ёстой байсан юм” хэмээн араас нь чулуу шидээд сууж байна.
Н.Энхбаярын араас С.Баяр…
Одоо Ц.Элбэгдоржийн цорын ганц дайсан бол С.Баяр. Хэгжүүн үгтэй, хэтэрхий бардам зантай, бас өөрийн гэсэн том хүрээлэлтэй С.Баяр ирэх 2013 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихээр чимээгүйхэн бэлтгэж суугаа. Тиймээс Ц.Элбэгдорж С.Баярын хамгийн ойрын хүн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Батхуягийг баривчлан шоронд орлоо. Үйл явдал эргэж байна. АТГ-ынхан анх Н.Энхбаярт дохио өгөхийн тулд түүний шадар туслах Д.Тулгыг барьж хорьсон. Харин одоо С.Баярын ээлж ирэв. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д. Батхуяг гэгч энэ залуу С.Баярын гарын ганц хүн. Угаасаа сэжигч, муу санаатай, элдэв хэл ам хэрүүл тэмцлээс байнга хол явахыг хичээдэг С.Баярт ойр дотны хүн тун цөөхөн. Тэрбээр Ерөнхий сайд болонгуутаа Хөвсгөлд бизнес эрхлэж, тариа ногоо тарин амьдралаа өөд татаж, хувиа л борлулж байсан жирийн нэг залууг шууд дэд сайдаар томилж, 2008 оны сонгуулийн дараа шууд л АМХЭГ-ын дарга болгон өөд нь татаж байлаа. Д.Батхуягийг С.Баяр байнга өмгөөлж хамгаалдаг гэдгийг улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ. Тиймээс энэ залуу С.Баярт зориулсан Ц.Элбэгдоржийн гэнэтийн бэлэгний золиос болон хувираад байна. АТГ-ынхан хэдэн сарын өмнө Д.Батхуягийг шалгасан. Гэвч ямар ч зүйл тогтоогдоогүй, хэргийг нь хаасан. Гэвя яг сонгуулийн өмнө, Хөвсгөлөөс нэр дэвших нь тодорхой болсон үед түүнийг харанхуй шөнөөр баривчлан хорьлоо. Сэжигтнийг 14 хоног хорино. Мэдээж энэ хугацаанд нэр дэвшигчид тодорч дуусна. С.Баярын хуурай дүү ялгүй салсандаа баярлаад чимээгүйхэн хоцорно. Үүний цаана монголын хууль улс төрийн хонжоо, өш хонзон авах том хэрэгсэл болоод л үлдэнэ.
Хуулиа зөрчдөг хуулийнхан
Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас үзэхэд хэрэг бүртгэлт урьдчилсан мөрдөн байцаалтын
шатанд цагдан хорихыг дотор нь сэжигтнээр цагдан хорих, яллагдагчаар
цагдан хорих гэж хоёр ангилдаг. Хуулинд “онцгой“ тохиолдолд
гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдэд ял сонсгохын өмнө таслан
сэргийлэх арга хэмжээ авч болохоор заасан. Харамсалтай нь манайд хорих цагдах явдал хэт хавтгайрсан, хэрэг хүлээлгэх гол хэрэгсэл болон хуьирчээ. Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын Пактад “Хэргийг нь шүүхээр таслан шийдвэрлэх хүнийг цагдан хорих
явдал нийтлэг журам байх ёсгүй“ гэсэн заалт бий. Харамсалтай нь өнөөдөр сэжигтнээр цагдан хорих гэдэг энэ заалтыг манайхан хэрэг тулган хүлээлгэн гол зэвсэг болгон ашиглаж байгаа нь нууц биш. Үүнээс гадна ажлын бус цагаар хүнийг дуудах, мэдүүлэг авах, цагдан хорих нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Үүнийг захын хуулийн ангийн оюутан ч мэднэ. Гэвч хуулийнхан хуулиа зөрчсөөр л байна.
АТГ-ын дарга нь хэн бэ?
Үнэнийг хэлэхэд энэ асуултын хариуг АТГ-ын ажилчид нь ч сайн мэддэггүй юм билээ. Уг нь УИХ-ын чуулганаар АТГ-ын даргаар Н.Ганболд гэгч нөхөр томилогдсон. Гэвч өнөөдөр түүний эрх мэдэл АТГ-т тун даржин. Дэд дарга Б.Хурц бүхий л асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий прокурортой л шийддэг байх гэж ярих хүн олон байх юм. Харин АТГ-ын дарга Н.Ганболд гадаадад аялж, найз нөхдийн хүрээнд найр наадам хийж, шинэ машин тэрэг л сонирхлж суудаг гэсэн яриа хүртэл гараад байна. Ирэх 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо Ц.Элбэгдорж авлигачдыг дарсан баатрын дүрээр гарч ирнэ. Хуулийнханг барьцаалсан улс төрийн энэ өш хонзон хэдий болтол үргэлжилж, хөлд нь хичнээн хүн үрэгдэхийг цаг хугацаа л харуулах байх даа.
shudarga.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 16, 2012 9:55:54 am )
MAN,AN namd sanalaa buu ogoorei
-
Anonymous (May 16, 2012 10:02:20 am )
дээрхи нийтлэл үнэнд ойрхон байна.элбэгээ монголчуудийг тэнэг гэж бодож болохгүй шүү.
-
Anonymous (May 16, 2012 10:31:17 am )
тэгээд авилгатай тэмцэхгүй юм бол улам л ихсэнэ шдээ тэд нарыг хэн улсын мөнгө ид гэсэн юм,
-
Anonymous (May 16, 2012 10:34:06 am )
atg sain ajillaj bna demjij bna
-
Anonymous (May 16, 2012 11:18:58 am )
ATG-g tatan buulga Ard tumnii munguur tsalin avdag aluurchid bolj bna
-
Anonymous (May 16, 2012 11:19:25 am )
ter ueiin DO yaam chini hereg hiigeegui buruugui humuusiig barij avch alj baisan HU namin baiguullaga, odoonii ATG bol jinhene novshnuudig olj shiitgej bgaa byuntai baiguullaga yum shuudee
-
Anonymous (May 16, 2012 11:22:58 am )
Tgd AVILGA tai hen tsemtseh bolj bn Ingej bichij bga ta yu Gadnihnii gar hul bologsodoo!!! Elbegeeg demjij bn Buu zogsooroi Tani minii UR UDAM amidrah Ene Mongol ornoo Avilgachdaas Tseverliye.
-
Anonymous (May 16, 2012 11:24:58 am )
Hi MGL daa Uhaarch amidariya. Ta bidend Avilga heregtei yu Eh oron heregtei yu
-
Anonymous (May 16, 2012 11:37:18 am )
Авилгачидад АТГ одоо ДО яам шиг харагдаад санагдаад байхыг бодоход айсандаа сүнс нь зайлж урд төрөлрүүгээ явж байнаа гэсэн үг мөн үү хэхэххэ
-
Anonymous (May 16, 2012 11:38:30 am )
Yag sain ajillaj haragdaach.sain ajillaj baigaa yum bol Hurts ehleed ooriigoo herhen bayajij holjsonoo shalgachaach.
-
Anonymous (May 16, 2012 11:44:19 am )
Kkk. Elbegdorj guaid bayarlaj bna. Yamar ch ued negent hudulchihsun galt tergiig zogsooj bolohgui shuu. Bi mgliin ard tumend gantshan zuiliig sanuulchihya. Enkhbayar zasag turiig tasraltgui 13Jil barihdaa hiisneesee businuulsan ni ih baisan. Ene bugdiigee zasaj hetrgjuulj baihgui yasiin boloo. Enkhbayariig erh medeltei baih ued gol gorhi gazar shoroo bugd ugui bolson. Enhbayariig erhmedeltei baih ued mongoliin baylag ugui bolson. Enhbayariig erenhii said baih ued mgliin tumur enkhbayariin shiidvereer uragshaa zuugduud duussan. Enkhbayariin ih hurliin darga baih ued gishuud baihgui negnyhee konopyg darj huuli bataldag bolson. Enkhbayar2004 ony songuulid devshij baihdaa nadad neg nuhur 500say tug ugyu geheer bi avaagui gej ysrij baidan. Ter hahuul uguh baisan hunii mgl ulsyn huuliin daguu shiitguuleh yostoi baisan yum. Enkhbayar esergeerei huhuulen demjsen biz. Enkhbayariin metiin yumnuudyg odoo l nuhchon darah heregtei. Aan tiim. Tuv aimgiin horihyg delhiid baihgui hargis shoron gej Enkhbayariin talynhan medegdsen bnalee. Tiimee enkhbayarig 13jil turiin erhtendarhtan baihad ene horih baij l baisan. Heleed.baival ih yum bnaa. Er ni gereg hiisen hun ulsuj bultdag mehanixniig ustgah heregtei yum. Enkhbayar gej hun uuruu ulsuud uhii gej baigaa biz dee. Hench enkhbayariig uksguugui biz dee. neg hunii ami yahvee hu. Minii mgliin ireefui tsever ariun baih.ni chuhal. Hariutslagaa uurch chaddaggui.nuhduud ulsuud ugej baogee. Aan tiim 7.1onts vaidlyg enkhbayar l garyn usegee zurj zarlasan biz. Uur henchbish. Bi zarlahgui gesiin genuu. Tegeed ard tumen ochood zarlachihsan yumuu. Buh erh medel Enkhbayart l baisan biz hu. Hariutslagaa uurch chadahgui bol uhech l baigee tiimuu.
-
Anonymous (May 16, 2012 11:49:19 am )
3 ЖИЛИЙН ДАРАА ЭЛБЭГДОРЖ ӨӨРӨӨ ЭНЭ ДО ЯАМНЫХАА ГАРТ ОРЖ ШОРОНД ОРОХ БИВИЙ АРД ТҮМЭН УХААНТАЙ ШҮҮДЭЭ
-
Anonymous (May 16, 2012 11:55:08 am )
Huuliinhan ajlaa l hiij baina Avilgatai temtsehgvi uym bol ATG baigaad yahiin Avilgin zagalmailsan etsgiin hvvhdvvd aigaad shees n goojij baina ATG ajillaad bai ajillaad bai amjilt Vneheer sain ajillaj baina shvv
-
Anonymous (May 16, 2012 12:07:58 pm )
тийм л хүн бүхэн хуулийн өмнө эрх тэгш юм бол АН-ын шуналын тулам авилгачдаа яагаад толгойг нь илээд зүгээр байлгаад байна.Дээрх нийтлэл үнэний ортой дог шүү.Ан-ийн бэртэгчингүүд минь
-
Anonymous (May 16, 2012 12:08:14 pm )
Манай Ховдын хүү Элбэгдорж төрөөс хулгай хийхгүй ээ. Тэр онцгой эр
-
Anonymous (May 16, 2012 12:11:21 pm )
хйисэн байгаа юм даа бүр ядарсан амьтан
-
Anonymous (May 16, 2012 12:14:55 pm )
ӨӨНӨӨДӨР МОНГОЛЫН ТӨРИЙГ ИЙМ ХУЖААГИЙН ШЭЭС БАРЬЖ БАЙГАА БОЛОХООР УЛС ОРОН МААНЬ НЭГ ИЙМЭРХҮҮ ГАНЦ ЭРЛИЙЗИЙН СҮЛЖЭЭГЭЭР ЯВЖ БОЛОХГҮЙ.ҮҮНИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГД МЭДЭЖ БАЙГАА. ЭЛБЭГДОРЖ ХУЖААГИЙН ШЭЭСЭЭ ЧИ ЭНЭ БАЙДЛААРАА УДААН ЯВНА ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ТОМ ЭНДҮҮРЭЛ ШҮҮ.УДАХГҮЙ ЧАМАЙГ БОЛОН ЧИНИЙ ХӨЛ ГАР БОЛОГСДЫГ ТОЛГОЙ ДАРААЛАН ДЭЭЛИЙГ НЬ ЧИНЬ НӨМРҮҮЛЖ ЧАНГА ГЭХ АХ НАРТ ЧИНЬ ТУШААНААА ЗА. ТЭР ҮЕД ЧИ БОЛОН ЧИНИЙ ГАР ХӨЛ БОЛОГСОД ӨЛСӨГЛӨН ЗАРЛААД Ч АМЖИЛТ ОЛЖ ЧАДАХГҮЙ. ЧИ БОЛ БАЯРЫН ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ
-
Anonymous (May 16, 2012 12:17:41 pm )
ШУДАРГЫНХАН ТА НАРТ БАЯРЛАА ЭЛБЭГДОРЖИЙН ҮНЭН ТӨРИЙГ БАГАЧ БОЛОВ ДЭЛГЭСЭНД.
-
Anonymous (May 16, 2012 12:24:04 pm )
ene muu novshiin elbegeeg suudlaas ni ogtsruulj baij huuliin baiguullaga ajlaa unen zuv yavuulana.ter dorligjavt yamar yumniih ni huuliin bolovsrol bh ve de elbegiin baruun gar.hamgiin gol zuil bol uls undestnee umhii hyatuudaas hol bailgaachee, yagaad hujaa nariig ui olnoor ni oruulj ireed bhad yu ch hiihgui suugaad bnaa ene turiinhun.
-
Anonymous (May 16, 2012 12:28:32 pm )
avlaigaar turii barij piardahaa boliochee elbegee, ternees iluu mongol ulsiinhaa tuluu hiih chuhal ajluud zunduu bna shuu de.elbegdorj ulsiig hugjuuleh bish yaj turiin tolgoid udaan suuh ve gedegt l hamag anhaarlaa handuulj tolgoigoo gashilgaj udur unguruuldeg yum bish uu
-
Anonymous (May 16, 2012 1:02:32 pm )
Маш зөв Хууль зөрчсөн хэн боловч харуцлага хүлээх ётой одоо ардчилалын олигаркуудаас барьж ах ётой,З Энхболдоос эхлээд л олон хүн бий бүгдийг хямагадах хэрэгтэй улс цэвэршиг
-
Anonymous (May 16, 2012 1:30:13 pm )
зааа ягшдээ энэ амьтанийг ямар гавьяа байгуулсан гэж дахиж сонгохий ичихгүй дараагийн сонгууль бодож яваам биш биздээ горьд
-
Anonymous (May 16, 2012 1:31:50 pm )
ДО ЯАМ ОДОО ХЭРЭГТЭЙ ЮУНД ХЭРЭГТЭЙ ВЭ ГЭВЭЛ ХЯТАДЧАЛАХ БОДЛОГ БА МОНГОЛЫН БАЯЛЛАГИЙГ СОРОН ИДЭХ ГЭСЭН ГАДНИЙХАНИЙ БОДОЛГООС ХАМГААЛХАД ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (May 16, 2012 1:34:53 pm )
З ЭНХБОЛД БОЛ ХАРИНЧ АРАЙ ГАЙГҮЙ ХҮНИЙ НЭГ ШҮҮ ЭЛБЭГДОРЖ ХУВЦАЙ ЭЗЭМШЭДЭГ ГЭСЭН БИЗДЭЭ УЛААН ЛУЙВАРЧАНГУУД БОЛ М ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ С БАЯР БАЯРЦОГТ ГЭЭД ХӨВӨРЧ ГАРНА ШҮҮ ДЭЭ
-
Anonymous (May 16, 2012 1:41:26 pm )
МОНГОЛД ХУЖААГААС ӨӨР ХҮН ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭНЭ ХУДЛАА ЭНЭ НАМ ХЭМЭЭХ БАЙГУУЛГААС БОЛООД МОНГОЛ ТӨР ЛУЙВАРЧАН ХУЖАА НАРААР ДҮҮРЛЭЭ
-
Anonymous (May 16, 2012 1:54:23 pm )
МАН,АН энэ сонгульд орохгүй байвал яасан юм энэ 2 нам санал бана л авах байх даа
-
Anonymous (May 16, 2012 1:58:39 pm )
хүн чанар,шудрага биш намуудад санал битгий өгөөрэй сайн бодно биз дээ монголчууд аа сайхан зан гаргаж худлаа амлаж байгаад гарч ирчихээд Энхбаяр шиг болгоно шүү ухаантай л байгаарай сонголтыг ухаантайхан хийгээрэй
-
Anonymous (May 16, 2012 2:07:04 pm )
АЙЖ САНДАРЧ БАЙГАА ХҮМҮҮС ХУЛГАЙЧ Л БАЙДАГ БАЙХГҮЙ ЮУ.ХУЛГАЙЧЫГ ХАМСААТАНГУУД НЬ Л ХАМГААЛАХЫГ БОДДОГ.АТГ-ЫГ УЛАМ ӨРГӨЖҮҮЛЖ ЭРХ МЭДЛИЙ НЬ ТОМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.ЭНЭ НЬ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЮМ.ЦЭВЭР ХҮНИЙГ ХЭН Ч ЯАХЧ ҮГҮЙ.ТЭР ХҮН СЭТГЭЛ ТАЙВАН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ ЮМ.ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ АТГ-Т ИЛҮҮ ИХ ЭРХ МЭДЭЛ,МӨН ХАРИУЦЛАГЫГ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АЙХГҮЙ ӨГӨХ ЦАГ НЬ БОЛСОН.ТЭГЭХГҮЙ БОЛ ЭНЭ ХУЛГАЙЧУУД БҮХНИЙГ ЭРГЭЭД ДАЛД ОРУУЛЖ НУУЦААР ИДЭЖ ЭХЛЭНЭ ШҮҮ.ТАНААС ГУЙЖ БАЙНА.
-
Anonymous (May 16, 2012 2:07:28 pm )
MAHAH -g ene jil neg songohgui baigaad uzie l dee. Tegehed um arai uurchlugduj unenii uner oirtoh bailgui dee.tiim uu? humuus ee
-
Anonymous (May 16, 2012 2:42:08 pm )
Энэ их үнэн юм бичсэн байна Элбэгээ ард түмнийг тэнэг гэж боддог
-
Anonymous (May 16, 2012 2:43:14 pm )
Ардчилалынхан баривчилдаггүй цэвэр хүмүүс Элбэгийн урдаас нь гарсан
-
Anonymous (May 16, 2012 2:58:11 pm )
Mongolchuud teneg hunee erunhiileg bolgoson hohinoo elbegdorj, dorilogjav, hurts 3 nasaaraa ene suudaldaa suuhiim shig aashilj bna daa Hurts gadaadiin shorondoo uhuul taarah bsiin
-
Anonymous (May 16, 2012 3:34:30 pm )
AJLAA VAAD 4 HJILCJ BOLOOGUI HUNII GL AJLIIG NI HIILGEHGUI YUMAA ENE MUUSAIN AVILGACHID AIJ UMDUNDUU SHEEGEED L INGEJ SANDARZGAAJ BNA DAA UUR YU GEH YUM BE? ENKHABAYAR-IIN UYED ATG-IIN ANKHNII DARGA ALUULAA BIZDEE, TER HUN YAAHAARAA GENET ALUULAV SONIN BGA BIZDEE? INGEE DYARIAVL ZUNDUU L YUM BGA SH DEE AN-IINHAN HUNII BUGS UMAN-SHIG UHAHGUI L BGA BOLOHOOS UHVAL BUR AIMAAR YUM BNO BIZ
-
Anonymous (May 16, 2012 4:25:09 pm )
avilgachin hurts ooriigoo bas elbegdorjoo shalgaach, tegvel shudraga boloh baihaa
-
Anonymous (May 16, 2012 7:25:33 pm )
ОДОО Ч МАН АН ГАРАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ . ШАЛГУУЛААД ШОРОН УРУУ ЦУВААД БАЙЖЭЭ ШОРОН ТИЙШ ЗУРАЙХ ЛУЙВАРЧДЫН ЗАМ БАЛРАХГҮЙ УЛАМ ӨРГӨЖИХ БОЛНО ТЭР ЦАГТ МОНГОЛ ТҮМЭН АМАР ЖИМЭР АМЬДРАХ БОЛНО.
-
Anonymous (May 16, 2012 7:40:30 pm )
AN -han bol elebgdorjiin anmiinh ychiraas ene jiluuded barigdahguiee,esreg namiihan l ih barigdana,yagad gebel elebgdorj AN-n bolon MAOX -nii tuluu ajillaj bn,tuund niit mongolchyydiin erhashig,ouytolgoi,5 tolgoi erduu hamagui zubhun ene songyyliin omno BATTYLGA-n zohioson jorooor daragiin songyylid yalyylah ajild l zutgej bn.oor yu ch bish shuudee gene t1 mongolchyyd min
-
Anonymous (May 16, 2012 7:43:04 pm )
AN -han bol elebgdorjiin anmiinh ychiraas ene jiluuded barigdahguiee,esreg namiihan l ih barigdana,yagad gebel elebgdorj AN-n bolon MAOX -nii tuluu ajillaj bn,tuund niit mongolchyydiin erhashig,ouytolgoi,5 tolgoi erduu hamagui zubhun ene songyyliin omno BATTYLGA-n zohioson jorooor daragiin songyylid yalyylah ajild l zutgej bn.oor yu ch bish shuudee gene t1 mongolchyyd min.zubhun MAN-n oligarhiyd ,abilagchid l shorond syyna.AN -han yah ch ugui,tsberhen syyj bgaad songyylid yalna… ha ha ha ene unen
-
Anonymous (May 16, 2012 7:47:54 pm )
Elbegdorj guaid bayrlaj bna gchihjee neg muu 8 jiliin bolovsroltoi mal. ali esvel elbegee ooriigoo omoorood bnauu. chadah l gar shuu. hoshgiruulalt gdg aldart ugee helseer bsn hirnee garch irj bsn. odoo tarvagan sureg mongoliin tur zasagiig burhej guitslee. yah gj ene alban tushaaliig bii bolgood, yah gj ene alban tushaaldaa ooriinhoo humuusiig tomilood yah gj erh medeld ni hen ch buu saad bol gd bgaan. ene ih sonin. tgd halhavch hiij bgaa ner ni avilgaltai temtseh. naad gazar chini ooroo avilgal avdag gazar bolson bna. darhanii tumurlugt nodnin havar ochson 2 ATG-iin baitsaagch yagaad hel suraggui ajliin tailan ch bhgui bolchiv. Elbegee endees ih ashig unagaj halaasaa zuzaalj suudag gsn. zuger zahiin jishee shuu dee
-
Anonymous (May 16, 2012 7:53:37 pm )
Авилгачдыг барьж ол хорь шийтгэ гэж АТГ байгуулагдсан. Гайхаад байх юм алга. Авилгачид хулгайчид олон тул олон хүн баригдах болно.Ер эмзэглээд хэрэггүй.
-
Anonymous (May 16, 2012 9:55:39 pm )
Нэгэнт эхлүүлж, хөдөлгөөнд оруулсан энэ үйл явцыг хэрхэн үргэлжлэхийг нь л харж байя. Авилгын үндэс суурийг эх орондоо тавьж, цэцэглүүлж эхэлсэн Н. Энхбаяр мэтийг барьж, шийтгэж эхэлснээр монголын жирийн ард түмэнд хохиролтой юм юу ч байхгүй. Харин ч цаашид утасны үзүүрээс хөвөрч, амин хувиа хичээн улс орныхоо эдийн засаг, хөгжил дэвшилд хохирол учруулагчдыг нам харгалзан ая тал засахгүйгээр хүний өөрийнгүй хийсэн нүглийнх нь ялыг үүрүүлэх эхлэл болоосой гэж залбирч байна. Хамтарч цуслаагүй л юм бол хулгайчдыг бүү өмгөөл. Харийн гүрнүүд тэгж ярьвал Монгол гэдэг улсыг авилгад идэгдсэн, авч завшихад хялбар байлгахыг үнэхээр хүсдэг юм шүү. Авилгачдыг өмгөөлж бичээд байгаа хүмүүс бол эх орныг маань аль болох муу муухай байлгаж, хялбархан завших гэсэн гадныхны гар хөлүүд. Бузар буртаг, идээ бээрийг шахаж цэвэрлэх үйл явц үргэлж эсэргүүцэл, зовиуртайгаар хийгддэг. Ерөнхийлөгчийн манлайлан эхлүүлсэн ажилд амжилт хүсье. Яаж ч хэлэгдсэн юунаас ч шантралгүй тэмцлээ шударгаар үргэлжлүүлэхийг хүсье. Ер нь бол муусайн хулгайчид Н. Энхбаярынхаа л адил иймэрхүү л новшууд байгаа ш дээ. Та нар одоо өөрсөд рүү нь дөхөөд очно гэхээс үхтэлээ айсандаа, нүглээ наминчилж тэвчихгүй До Яам, хэлмэгдүүлэлт ч гэх шиг чацгаа хавчиж битгий гүйлд. Хийсэн нүглийнхээ цээрлэлийг эдлэлгүй улс төржүүлж байгаад бултана гэж бүү горьд. Шударга хүмүүс нь тайван лбайцгааж байна даг.
-
Anonymous (May 17, 2012 3:57:54 am )
ATG-D AMJILT HUSYE.
-
Anonymous (May 17, 2012 10:35:04 am )
ym hiihui bolohoor hiisengui gne huugeed ehleheer hiij bgaagaa muu helne zaluusaa enhbayr uneheer ih ym isen biz de idej uusan garuudiig ailgadag hun garch irj bn bayrlaj bn Go Go ATG
42 Comments