antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2012 33 comments

Олигархи бүлэглэл ба “Женко” Х.Баттулга

нийтлэсэн Admin
Монгол Улсын 2.7 сая иргэний ердөө нэг хувь нь амьдралаас тасарсан эрхмүүд.

Хөрөнгө, хэрэглээ, хүсэл сонирхол гээд бүх зүйл нь та бидэнтэй зүйрлэшгүй. Тэнгэрийг худалдан авч болдог бол авч чадахаар тийм баян. Тэдний нэг нь яах аргагүй Халтмаагийн Баттулга. Сайнаар хэлэхэд үндэсний тэрбумтан. Саараар хэлбэл олигархи. Ардчилсан нийгэм рүү шилжсэн шинэчлэлт өөрчлөлтөөс хамгийн их олз ашгийг хүртэгч. Ард түмний социализмын үед бүтээсэн үнэ цэнэтэй бүхнээс сорчилж өмчилсөн азтай, одтой эр.

Улс төрд ч тэр гэрлийн хурдаар давшигч. Харсан бүхнээ өмчлөх чин хүслээ биелүүлэхдээ гаргуун. Тийм ч учраас улаанбаатарчуудыг ходоодоор нь атгаж чадсан нэгэн. “Талх авъя”-Х.Баттулга. “Мах авъя”-Х.Баттулга. “Гурилтай шөл хийе”-Х.Баттулга. Тэгэхээр иргэн миний амьдралд Х.Баттулга шиг хэрэгтэй хүн байхгүй гэсэн үг. Мөн түүн шиг хүчтэй нөлөө үзүүлэгч эр олдохгүй гэж хэлж болно. Эр нөхөр нэгэнт талх эсгэж, мах борлуулж, гурил үйлдвэрлэхгүй болохоор тэр. Ийм ч учраас тэрбээр энэ бүх хүч нөлөөндөө тулгуурлан өдгөө эрх мэдлийг төгс төгөлдөр утгаар нь эзэмшихээр шуурч байна. Яг л хуй салхи шиг. Тааралдсан бүхнээ хуйгаар нь хамж, эвдэнэ, сүйтгэнэ, хийсгэнэ. Үр дүнд нь монголчууд нүдээ анин нөмөр дагаж нуугдана. Хуй салхинд нүдээ анихаас өөр аргагүй учраас. Яаж ийгээд нөмөр бараадчихвал амьсгаа авч чадах болохоор. Тэгээд л Х.Баттулга хүчтэй болно. Байгаа ард түмэн нь салхинд туугдахаас эмээсэндээ нүдээ аньж, нөмөрт нуугдчихсан тул түүнд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх эрх нээлттэй гэсэн үг.

Тэр үед Х.Баттулга Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд гээд хүссэн албан тушаалаа мөрөөдөх бус харин өмчлөх эрхтэй болно. Энэ бол түүний чин хүсэл. Эх орон намаас анх УИХ-д нэр дэвшсэн ч замын дундаас Ардчилсан нам руу урвахдаа тэрбээр үүнийг л хүссэн. Цаашлаад Монголын ардчилсан холбоог авахдаа улам их хүчтэй болж буйгаа мэдэрсэн. Холбооны нурах дөхсөн байшинг зассанаараа гээгдэж хаягдсан Монголын ардчилсан холбооны партизнуудын нүдийг нээсэн. “Х.Баттулга мөнгө хаяж чадах юм байна” гэдэг горьдлогоор тархийг нь угаасан. Их удалгүй баярын хүлээн авалт, байрны түлхүүр, одон медаль гээд өгөхгүй зүйлгүй өгч эхэлсэн. Тэр бүрт Х.Баттулгыг шүтэх партизны тоо олширсон. Гэсэн  ч эрх мэдэл зөвхөн нэг л хүний гарт үлдсэн. Мэдээж Х.Баттулгын гарт. Бусад нь зөвхөн эрх мэдлийн хоёрдугаар эгнээнээс хорьдугаар эгнээ хүртэлх байрандаа татлаа түтлээгүй үлдэх үүрэгтэй болсон. Халтмаагийн хүү зөвхөн нэгд.

Тэрбээр бизнест ч энэ л зарчмыг баримталсан. Ардчилсан хувьсгалын он жилүүдийн онцгой боломжийг түүн шиг ашигласан хүн ховор. Өмч хувьчлалын хамгийн том тоглогч нь хэн байсан бэ гэхэд Х.Баттулга гэсэн нэр л гарна. Учир нь тэрбээр 1999 оны наймдугаар сарын 11-ний өдөр “Мах импекс”-ийн 51 хувийг 1,954 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Гэхдээ зүгээр ч нэг ногоон гэрлээр бус. Харин яаж ийгээд өөртөө ногоон гэрэл гаргуулсан байх магадлалтай. Учир нь 1999 оны долоодугаар сарын 1-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар “Мах импекс”-ийг хувьчилж үл болох обьектийн тоонд оруулах асуудлыг хэлэлцүүлэх ёстой байсан. Гэтэл Төрийн өмчийн хороо УИХ-ын эцсийн шийдвэр гарахаас өмнө буюу наймдугаар сарын 11-ний өдөр гэнэт хувьчилчихсан. Нэгэнт Төрийн өмчийн хороо тодорхой бус шалтгаанаар УИХ-ын шийдвэрээс өрсөж хувьчилсан тул гишүүд яалт ч үгүй 1999 оны аравдугаар сарын 14-ний өдөр хувьчилж үл болох обьектийн жагсаалтыг батлахдаа “Мах импекс”-ийг хассан гэдэг.

Үүнээс өмнө тэрбээр “Баянгол” болон “Улаанбаатар” зочид буудлын тус бүр тавин хувийг өөртөө цуглуулж чадсан байдаг. Харин өдгөө эзэмшилд нь байдаг “Талх чихэр” компанийн хувьчлалын эхлэл түүнтэй холбогдолгүй. Будилаантай хувьчлалыг замаас нь Х.Баттулга  өөрийн болгосон гэвэл зохилтой. Тодруулбал 1999 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Талх чихэр”-ийн 30 хувийг 669,9 сая төгрөгөөр эзэмшилдээ шилжүүлсэн. Мөн “АПУ” компанийн 49 хувийг эзэмшиж байгаад зарсан.

Яаж ийж өөрийн болгочихоод сайтар үнэ хүргэж зарсан нь тодорхой. “Улаанбаатар” зочид буудлыг ч тэр адилхан. Энэ бол түүний өмч хувьчлалаас, ардчиллаас хамгийн их олз ашиг хүртснийх нь баталгаа. Хамгийн сонирхолтой нь сүүлийн хувьчлалууд нь дандаа 1996-2000 оныг хамарсан Ардчилсан холбоо эвсэл төр барьж байх үед болсон. Түүнчлэн тэрбээр Улаанбаатар банк, Худалдаа хөгжлийн банк, Капитал банкны нууц эзэн гэдэг ярианы бай болоод удаж буй. Өөрөө л үгүйсгэдэг болохоос бус салбарынх нь томчууд бүгд энэ тухай ярилцдаг. Нэг ёсондоо Монголд Х.Баттулгагүй хөдлөх аргагүй гэсэн үг. Энэ бол олигархийн хил хязгаар.

Харин өөрөө олигархиудын эсрэг тэмцэх хүсэлтэй. Дээрх баримтаас харахад өөрөө өөрийнхөө эсрэг ч гэж болно. Шударга тэмцэгч мөн л юм бол шүү дээ. Муугаар бодоход өрөөлийг бусдынхаа эсрэг босгож байж эргээд нэг л өдөр өөрөө өвдөг шороодох магадлалтай. Учир нь ард олон тэмцэхдээ, эсэргүүцэхдээ хүрвэл Х.Баттулгыг ганцааранг нь хайрлаж үлдээхгүй нь ойлгомжтой.

Ядахад түүнийг өөрийнхөө яриад байгаа шиг ард олонд чин сэтгэлээсээ хайртай юмуу гэвэл үгүй. Саяхан гэхэд “Талх чихэр” компани нь бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн. Нэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад үйлдвэрүүд нь нэмээгүй байхад шүү. Яагаад нэмсэн тухайг нь асуухад “Нэмэх шаардлагатай учраас” гэх маягийн хариултыг үйлдвэрийнх нь удирдлагууд өгсөн. Угтаа бол Х.Баттулга гэдэг улстөрч бусад үйлдвэрлэгчдийг барааныхаа үнийг нэмэх, хэт их ашиг олоход дургүй. “Олигархиудыг давраахгүй” гэх маягтай. Гэтэл өөрөө даврах дуртай нэгэн бололтой. Цаашлаад “Мах импекс” компани гэхэд улаанбаатарчуудын хэрэгцээнд зориулсан нөөцийн махны ихэнх хувийг хангадаг. Байнга л давуу эрх эдэлдэг. Төрөөс мөнгө авдаг. Тендерт шалгардаг. Мөн тус компанийн мах, махан бүтээгдэхүүнүүд нь хамгийн үнэтэй.

Жирийн иргэн цалингаараа байр авч чадахгүйтэй адилхан “Мах импекс”-ийн хиам авч иднэ гэвэл худлаа. Саяхан мөн л хиамныхаа үнийг бас л нэмсэн. Шалтгаан нь “Мах үнэд орсон” гэх богинохон өгүүлбэр.     Энд бяцхан тайлбар хийхэд тэр үнэтэй махыг нь “Мах импекс” нь “Мах импекс”-тээ л хангаж байгаа. Харин саяхан сайн малчин бүсгүйчүүдийн уулзалтад ирсэн нэгэн эмэгтэй “Хөдөө нэг км махыг 2500 төгрөгөөр авдаг. Ямар их өсгөдөг юм бэ” гэж байгаа дуулдсан. Тэгэхээр хий хөөрөгдөл байгаа нь тодорхой гэсэн үг. Тэрхүү хий хөөрөгдлөөс хамгийн их ашиг ологч хэн бэ гэдэг нь бүр ч тодорхой Х.Баттулга. Тэгсэн хэрнээ л “Ард олон ядуураад, амьдрал хэцүүдээд байна.

Үүнд олигархиуд буруутай. Гэхдээ надаас бусад нь” гэж хашгираад байгаа нь сонин. Мөн өөрөө ардчилсан хувьсгал эхлэхтэй зэрэгцээд Монголын хамгийн үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийг өөрийн болгочихоод бас л “Ардчиллаас зөвхөн олигархиуд л ашиг хүртсэн. Ард түмэнд тус болсонгүй” гэдэг. Энэ үеэрээ янз нь “Намайг харин марчихаарай. Олигархи гэдгийг минь” гэж чимээгүйхэн холбооныхоо нөхдөд шивнэчихсэн байж магадгүй л юм. Тэгээгүй бол бурууд нүд хурц байхаа тангаргалаад буй Монголын ардчилсан холбооныхонд Х.Баттулгыг цайруулах шалтгаан олдохгүй баймаар.

Уг нь тэд өөрсдийгөө “Монголын ардчилал, шударга ёсны бэлгэ тэмдэг” гэдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ Х.Баттулгыгаа аялдан дагаж байгаагаас нь харахад “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй хэрнээ өрөөлийн толгой дээрх өвсийг харав” гэдэг л болоод байх шиг. Түүнээс бус Монголын ардчилсан холбооны “Өнөөдөр Монголын төрийн ард түмний ашиг сонирхол бус нам дамжсан бүлгүүдээрээ хэрэгжих олигархиудын шунал залж байна. Энэ шунал хаа хүрч зогсох, улс орныг ямар гамшигт унагахыг бид төсөөлөшгүй. Иймд “Монгол Улсын жинхэнэ эзэд нь ард түмэн” гэдгийг өнгөн дээрээ шударга ёс ярьсан, үнэн хэрэгтээ ард түмний эсрэг хандсан цөөн хэдхэн луйварчдад ойлгуулах, мэдүүлэх цаг болжээ.

Бидний тэмцэл ариун учраас ялагдашгүй” гэсэн уриалгын хаагуур нь ч Х.Баттулга сугарч гарах учиргүй байлтай. Ядаж л амны бэлгээс ашдын бэлгэ гэгчээр “Х.Баттулга олигархи биш болж гэнэ” гэвэл өөрт нь муухай л сонсогдмоор юм. Нэг бол “Олигархи Х.Баттулга олигархи биш болж гэнэ” гэсэн онигоо зохиохоор шийдсэн байж болох л юм. Ядуу иргэдэд хөгжилдөх шалтгаан олж өгөх гэсэндээ тэр ийн өөрийнхөө байгаа бүхнээс татгалзахын зэрэгцээ явж ирсэн зам мөрөө үгүйсгэгч мэт аашлахаар шийдсэн байж болох л юм.

Эцэст нь түүний тухай хүргэх нэг тодорхойлолтыг онцолъё.
Алдартай хулгайчийг явбал
Шөнө байтугай өдөр ч хардана
Атаач хүнийг мэдвэл
Муухай байтугай сайхан загнавч үл үнэмшинэ
Монгол ардын цэцэн үг цаанаа л нэг янзтай. Оносон гэж жигтэйхэн. Тэр Ардчилсан намыг, төрийг эрх мэдэлдээ авчихвал ийн бодох хүн ядаж нэгээр тогтохгүй гэж найдая. “Алдартай хулгайчийг явбал…”

Д.ЦЭЛМЭГ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.
INFO.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • Anonymous (May 16, 2012 9:28:45 am )

    ¿íýíäýý áàò òóëãà øèã ãàíçàãà ¿¿ðæ ãàðààîàà ýíý àìüäðàëàà áîñãîñîí õ¿í öººõºí êîììóíèñòóóä øèã ãàðûí ¿ñýãýýð òºðººñ ëóèâàðäñàí õ¿í áèø áóðõàí ò¿¿íä õàèðòàè ÿàãààä ãýâýë òýð øóäðàãà õ¿íëýã õºäºëìºð÷

  • Anonymous (May 16, 2012 9:38:31 am )

    Яг үнэн. Баттулгын эсрэг хар пиар эхэлжээ. Ардын дундаас төрсөн өөрийнхөө гараар босгосон энэ амьдралыг нь хэн ч хараар будаж чадахгүй Ардуудыг дэнсэн дээр тавиад үзээрэй ихэнх нь Батттулгын талд байгаа шүү.

  • Anonymous (May 16, 2012 9:43:54 am )

    D.Tselmeg gedeg nuhur huurhii heden tugrug oloh geel hen negnii zahialgaar bichijdee.
    Omch huwichlaliin tuhaid zogsoh duhuj baisan uildveruudiig ter awaagui bol uur hen neg ni awah l baisan shuudee. Harin ch chadaltai hun awsnaar tus uildveruud udii zeregtei ajillaj bidniig talh hiam mahaar hangaj baigaad bayarlah heregtei. Hiamnii uniin huwid zah zeeliinhee zarchmaar yvj yumand uls torjuuleed bh hereggui mahnii une ymar baigaa bilee hun bur l medej bgaa bas hiamiig mahaar hiideg gedgiig. MAH-iin hiam gantsaraaa undur unetei bgaad bgaan bish shuudee busad hiamnuud ch gesen unetei bna.
    Kh.Battulga umch huwichlalaar gazriin license zawshij gadniihand zaraagui, arhi tamhi uildverlej busdiigaa horloogui shuudee. Harin tuun shig olon ter bum tugrug eh orniihoo baharhaliin (chinggisiin hushuu) tuluu zoriulsan hun odoogoor bna uu baihgui l bna shuudee. Tuunii achaar Mongol uls anh udaa olymp-oos altan medal awsan geed sain yum ih bna. Kh.Battulga shig manai eronhii said bolwol manai uls dorhnoo hugjinu doo. Kh.Battulgad amjilt husii

  • Anonymous (May 16, 2012 9:58:12 am )

    Uneheer har piar bn daa kkk battulgaa uragshaa

  • Anonymous (May 16, 2012 10:08:34 am )

    Battulga gazar zaraagui gene u? Omooroh umaa olovoo. Tugalgatain buleg ordiig hyataduudad tegeed hen zarsiin?

  • Anonymous (May 16, 2012 10:15:41 am )

    Hooh shine ord neegdsiimuu tiim ord ali aimgiin ali sumiin nutagt baidgiin hen gedeg hujaad hezee ymar toot lizenzeer ymar uneer zarsiin chi hajuud ni haraad zogsoj baisiimuu???

  • Anonymous (May 16, 2012 10:30:18 am )

    Энэ тэнэг … ингэсэн нь тодорхой, тэгсэн байх… гэх шиг ямар ч баримтгүй юм бичээд, Баттулгын баяжсан түүхийг олигархи болгох гэж их л мэрийж, энэ хүний бодлоор Билл Гетс ч олгарх болох нь ээ.

  • Anonymous (May 16, 2012 10:32:02 am )

    Баттулга ямар ч байсан Төрөөс баяжаагүй нь л үнэн юм даг. Мах Импекс, Талх чихэр зэргийг бизнесийн хуулиар л авсан ш дээ. Тэр аваагүй бол өөр хэн нэг нь тухайлбал, Эм Си Эс авах л байсан. Бизнес хүн ашигтай наймаа хийхийг л бодох нь зөв байлгүй. Атаархах хэрэггүй, Хүнийг муулах гээд тэнэглэх хэрэггүй. Цэлмэг ээ, танд ном жаахан уншихийг санал болгож байна.

  • Anonymous (May 16, 2012 10:35:19 am )

    He he yag unen Nuer tsaraig n ilchleed tavichihjee. Battulga guai ard tuned neg in hairtaidaa ch bush, Ooroo uul uurhai, bank sanhuugiin magnat-jinhene oligarhuudiin hajuud jijigersendee l bagtarch uheh geed baigaa hun shig baidgiin.

  • Anonymous (May 16, 2012 11:51:23 am )

    ene setguulch nar g jhn yum unshij nud tail gj zovolmoor bn ydj ll oligarh gdg ugniihaa utaga g medej bichmeer bh yum, zov hunee oligarh gj bichildee modon mudak tolgoi mine. for tselmeg and MAN……….

  • Anonymous (May 16, 2012 11:55:30 am )

    Баттулгыг Монголын ард түмэн мэднээ. Тэр хаана ч өрсөлдсөн номер 1 хүн. Улаан гараараа амжилтаа атгасан хүнд битгий атаарх. Энэ хүн ерөнхий сайд ер нь баг бүрдүүлээд улсыг толгойлвол Монгол улс хурдан хөгжинө гэж найдаж байгаа надтай ижилхэн үзэл бодолтой залуус олон бий шүү. Энэ бичсэн нөхөр захиалгат нэрээ нууцалсан сэтгүүлч ухаантай амьтан юм шиг байна.

  • Anonymous (May 16, 2012 12:05:59 pm )

    Tuunii bosgoson ehluulsen amidraliig chamaar heluultgui ard tumen medne gehde ene olon companuudiig hudulmurluj olsonu gdg l ergelzeetei shuudee gazar zarj olson mungu ch bga bh luivardaj avsan mungu ch bga bh avilgald ch avsan mungu bga

  • Anonymous (May 16, 2012 12:13:00 pm )

    terend eronhi said hiih medleg ni dutna l daa bussinesee hiivel ilu bhaa esul avilgalaa ch yumuu gazrii9n naimaa ch yumuuu

  • Anonymous (May 16, 2012 1:03:28 pm )

    zahialgatai niitlel baina shuu dee D.Tselmeg gedeg hun delhiid baihgui dee neree nuutsalsan nuhur baina daa X.Battulga bol jinhene eh orniihoo tuluu setgeltei hun shuu dee ene huniig bulavch bultaina daravch dardaina daa

  • Anonymous (May 16, 2012 2:09:01 pm )

    kkkk ene Setguulch hoorhii heden haltar zos hurtsen bol doo orovdoltei ym. Oirin 5-10 jild Battulga shig eh oronch hun uls tord garahgui l bh. Hamaagui shd tor tumnee tetgej bval huviin buzness yamar hamaa bna gehdee yamar garin useg zurj luivardaj avsan company bish dee hunii hodolmor shingesen ym arai oor bdag shuu dee…

  • Anonymous (May 16, 2012 2:13:28 pm )

    Баттулгын 1хан юмыг л хэлэхэд л бусад нь будаа ш дэ. Баттулгыг жүдогийн холбооны ерөнхийлөгч байхад МОНГОЛ УЛС олимпийн аврагатай болсон биз дэ. Одоо тэгээд Лондонгын олимпид хэдэн эрх авсныг нь 1 харчих тэгэхэд л Баттулга шууд харагдана. Ерөнхий сайд болвол МОНГОЛ УЛС жүдогийн холбоо шиг л шууд эгц дээшээ цойлоно дө.

  • Anonymous (May 16, 2012 3:03:10 pm )

    battulga jinhene er hun ardiin bbatar eronhiilogch blooroi daraa jil mongonii hor garsan hun gedeg chin battulga shdee hor n garaagui humuus abilga avdag yum shdee uragshaa battulgaaaaaaa amjilt

  • Anonymous (May 16, 2012 3:38:27 pm )

    баттулгыг дээш гаргаж 4 жил харцгаая залуучуудаа одоогоор манайд энэ хүнээс илүү ажил хэрэгч зохион байгуулагч эх оронч хүн харагдахгүй л байна шүү дээ бусад нь нэг бол худалч авилгалч нэг бол ярихаас чаашгүй чадваргүй нөхдүүд байна шүү дээ ингэж бичхээр одоо баттулгын хүн байна л гэх байх даа гэхдээ энэ хүн одоогоор хамгийн нэр хүндтэй хүн нь үнэн шүү дээ бидний залуучуудын дунд лав

  • Anonymous (May 16, 2012 3:58:21 pm )

    ^TSelmeg guia ta yagaad nohoitood bgaa um be?CHi ganzaga uurch naimaa hiij uzsen um uu?CHam shig baasnii nohoi meddeggui bhgui.Battulga<Nymdorj shig Hudlaa medemhiirdeggui,Enhbayar shig luivardaj bayjaagui um shuu,tolgoigooroo,meedlegtei zaluuchuudiig tushiglej Mongol ulsaa yaval saihan bolgoh ve gej bodoj zutgej bna.Iim humuusee Mongolchuud bid demjihgui um bol hen demjih um be? TIIM UU???????MONGOLCHUUDAA

  • Anonymous (May 16, 2012 4:01:25 pm )

    Ardchilsan uul n boldogson bol Battulgaar namiin dargaar songood songuulid orvol ANaas ner devshij bgaa humuusiin ard Battulga haragdaj AN buren bureldehuuneeree songodoh um shuu dee

  • Anonymous (May 16, 2012 4:05:25 pm )

    eronhii said bolgobol ih um hiine de amjilt

  • Anonymous (May 16, 2012 4:31:48 pm )

    tseegii chamaig tuukii anusdana da . . . .!!!!!!!!

  • Anonymous (May 16, 2012 6:35:26 pm )

    MUUHAI HARSAN AMISGAA,TAL NUTAGT HEER TALD HOSHOO BOSGOJ TENEGTEHEES OOR UM MEDEHGYI HULGAICHUUD OROO TOLON TOROOS ZAULSUGAI…

  • Anonymous (May 16, 2012 7:40:46 pm )

    MCS-iin zahialgat medee l bna. odoo odjargal shees aldchih gj yavaa biz. Battulga gishuuniig urgelj demjdeg. Tand iim ner ogood zutgeed bgaa humuus hen be gdg ni todorhoi. MCS gj mongoliig hudaldaj bayjsan gazar. ted tsever bish bohir business hiideg gdgee ene niitleleeree haruullaa

  • Anonymous (May 16, 2012 8:08:10 pm )

    маш зөв хүндээ. ажил хииж болно биздээ. тэр бүгдийг аваад тараагаад хаясан биш. тэгээд цэлмэгийн бодолоор яах байсан юм болоооооооооооооо?????????????????????????

  • Anonymous (May 16, 2012 8:30:45 pm )

    battulgig demjdeg shu,ene xun xodolmorch bas ex oronch gej bodoj bn.battulga shig daxiad 10 gishun ix xurald garaasai!

  • Anonymous (May 16, 2012 8:51:55 pm )

    vndesnii vildberlel maani 1 ch gesen mongol hvnii gart bgaa ni yamai da.mah ,talhaa urdaas guidag bolchihbol ch udahgvi bvgd chad boloh blgvi de. battulgadaa amjilt hvsie. uragshaaaaaaaaaaaaa

  • Anonymous (May 16, 2012 9:51:16 pm )

    BATTUIGA BARAG YNEGYI DEERHI OBIEKTUUDIIG AWSAN NI LUIWAR SHUU DEE SHUDRAGA TCARAILAAD BITGII JYJIGLEETCEE

  • Anonymous (May 17, 2012 1:17:43 am )

    Manai yildver sklad in hoosrood, suudai guril chn ugui ajilcid in salingui dampuurch baixad bidnii 800 garui ajilchniig at gertei in avarsan ym suu. Battulgiig muuxai xarsan xyniig alna suu.

  • Anonymous (May 17, 2012 2:14:06 am )

    Энэ зүгээр зохиомол гүтгэлэг байна

  • Anonymous (May 17, 2012 11:18:21 am )

    Хүнийг тэгж өөчилж болохгүй Баттулга бол эх орноо гэсэн үнэн үгтэй, үнэн явдал мөртэй хүн шүү олон түмэн мэднэ

  • Anonymous (May 17, 2012 12:36:39 pm )

    batulga zailaa

  • Anonymous (May 17, 2012 2:21:12 pm )

    tulgaa demjij bnaaa

antalya rent a car