Франц, Хятад, Герман, Австрали гээд дэлхийн толгой улсууд эдийн засгийн өсөлт нь алт хэмээх ойлголт байдаг аж.
Тэднийхээр бол ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого өсч, арилжааны банкууцын зээлийн хүү багасч байж ДНБ-ий хувь ийнхүү өөрчлөгдөх учиртай.
Хамгийн сүүлд Хятад улс арилжааны банкуудынхаа заавал байлгах нөөцийн харьцааг багасгаж, 400 тэрбум юань банкны системд
нийлүүлсэн бол, Францын шинэ Ерөнхийлөгч иргэдийн орлогыг хумихын оронд ажлын байр олноор бий болгохоо амласан. Ашигт малтмалаараа дэлхийд тэргүүлэгч Австрали улсынТөв банк бодлогын хүүгээ бууруулж, эрдэс баялгаас хэт хамааралтай эдийн засгийнхаа мөнгөн урсгалыг боомилохгүй байхаар шийдвэрлэлээ. Үсрэнгүй хөгжлийн сонгодогжишээ Герман улс үйлдвэрлэлдээ харамгуй хөрөнгө оруулахаа амлав.
Тэд зөвхөн эдийн засгийн бодлогоороо биднээс ялгаатай бус. Гол оншыг нь бидэн шиг аманд орсон тоон үзүүлэлтээр гоёж, сүр бадруулдаггүй. Европын 17 улс тэрчигтээ энэ онд дөнгөж О.З хувиар эдийн засаг нь өснө гэж таамаглаж байхад бид төмрөө ч боловсруулж чадахгүй хэрнээ энэ онд ДНБ 20 гаруй хувиар өснө гэсэн хэт өөдрөг, муугаар хэлбэл гэнэн бодлогоор их хямралын эсрэг тэмцэж байна.
Монгол Улсын Төв банк нь эдийн засгийн алуурчин болоод байгаа нь ийнхүү зөвхөн уул уурхайгаас хамааралтай замыг бий болгосон юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл хүссэн иргэдэд шаардлага- тай 900 тэрбумын санхүүжилт Засгийн газар нь дөнгөж 60 тэрбумыг нь шийдэж өгч байхад Төв банк нь бүр буруу хараад суучихлаа. Бодлогын хүүгээ хэд дахин өсгөж, амьдралд нийцсэн хямд зээл олгох бүх сувгийг хааж байна. Тэд эдийн засгаа дэмжих гол бодлого явуулах ёстой байтал эсрэгээрээ унагаж буй нь энэ. “Мөнгө хэвлэж инфляц үүсгээд байгаадаа биш харин хэрэгтэй газар нь нийлүүлэхгүй байгаад учир байна. Уг нь Төвбанк эдийн засгийн үйлдаэрлэл, бизнесийн салбар руу банкуудаараа дамжуулан мөнгөө нийлүүлэх ёстой. Гэтэл эсрэгээрээ мөн- гөний хомсдол үүсгэж, мөнгийг үнэтэй болгож зээлийн ХҮҮГ ӨСГӨЖ ,ҮЙЛДВЭР БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН бүтээгдэхүүний өр- төгт сөргөөр нөлөөлж байна. Ингэснээр эдийн засп1йн алуурчдын ажлыг Төвбанк хийгээд байна” гэжсудлаач Б.Оюунбилэгг хэлсэн.
Үүний баталгааг бодлогын хүүгээ өсгөсөн Монголбанкны шийдвэрийн дараа инфляц 16, ажилгүйдэл 29 хувиар өссөнийг Үндэсний статис- тикийн хорооноос мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд, Төвбанкнаас ганц удаа ч болов ЖДҮ-ийг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд бодлогоо чиглүүлж байсангүй. Харин ч хамаг бурууг Засгийн газарт, улстөрчдийн бэлэн мөнгөний амлалтад тохчихоод өөрсдөө энхийн тагтааны дүрд тоглож байв. Бодлогын хүү өсгөх шийдвэр бүрээ Төвбанк “Төрөөс бэлэн мөнгө ихээр тарааж байгаа нь инфляц өсгөх гол нөхцөл болж байна. Тиймээс хүүгээ өсгөхөөс аргагүй” гэдэг байв. Үнэн хэрэгтээ өөр гарц олж харахыг тэд хүсээгүйдээ ийн тайлбарладаг. Гэрч нь инфляц. Үнийн өсөлт эмзэг бүлгийнхэн, бага орлоготой иргэдэд хамгийн хүндээр тусдгийг тэд мэддэг ч мэдээгүй дүр эсгэж байгааг эдийн засагчид сануулдаг. Учир нь бодлогын хүү өсгөх тоолонд үнэ буурах бус харин ч өгсч буйг түүх харууллаа.
Өнгөрсөн оны наймдугаар сард тэд бодлогын хүүгээ 11,75 хувьд хүргэж өсгөсөн. Харин өнгөрсөн гуравдугаар сард хүүгахиннэмж 12,75 хувьд хүргэсэн билээ. Тэдний шийдвэрээр бол эдийн засгийн нөхцөл байдал жилийн өмнөхөөсөө огтөөр болсон байх учиргай. Бодит байдалд үнийн өсөлт орон сууц, хүнс, хувцас хэрэглэл гээд бидний өдөр тутмын хэрэглээгээр дамжин “өгссөөр” байна. Үйлдвэрлэгчдэд очих зээл ховордсоноос тэд алдагдалгүй ажиллах гарцаа үнэ өсгөх хэмээн харж байна. Талхны үнэ 100, махны үнэ 3000 төгрөгөөс өссөнөөс өөр өөрчлөлт болсонгүй. Харин үнийн өсөлтийг Монгол банк ахиад л шатахууны үнэ өссөн гэх шалтгаанаар “булж” орхив. Инфляц өссөний буруутан нь хэзээд Монголбанк биш харин бусад гэсэн тодотголтой үлддэг энгийн тохиолдлын л нэг. Эдийн засгийн алуурчид гэж гадаадынхныг хэлдэг бол энэ удаад Төвбанк ийнхүү тэнций өмнөөс ажиллаж байна.
Ж.Цогзолмаа
duulian
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 15, 2012 8:14:55 pm )
Ediin zasgiin aluurchid chin Tub bank bish shuu. HArin zasgiin gazar.
-
Anonymous (May 16, 2012 8:50:42 am )
төв банк муу ажиллаж байгаа
2 Comments