antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2012 6 comments

АТГ Н.Энхбаярыг суллаад оронд нь УИХ-ын хоёр гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэснээ удахгүй зарлана

нийтлэсэн Admin

Сүр дуулиантайгаар өлсгөлөнгөө зогсоосон Н.Энхбаярын араас УИХ-ын хоёр ч гишүүн АТГ-ын атганд багтаад эхлэв.

Хорь хүрэхгүй цагийн өмнө АТГ УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Х.Наранхүү нарыг яллагдагчаар татаж, шалгаж эхлэх тухайгаа мэдэгдлээ. Тэднийг хоёуланг нь Н.Энхбаярын хэрэгтэй холбоотойгоор яллагдагчаар татжээ.
бат  УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг мөн л Н.Энхбаярын шалгуулж байгаа “Өргөө” “Дүнжингарав” зочид буудлын хэргээр АТГ онилсон байна. Түүнийг өмнө нь нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа Н.Энхбаярыг “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлыг  өмчилж авахад гар бие оролцсон гэж үзсэн байна. Дээрх зочид буудлуудыг хувьд шилжүүлэхдээ хотын дарга асан ямар ч тендерийн сонгон шалгаруулалт явуулаагүй гэдгийг АТГ-ынхан тогтоожээ.  Ц.Батбаяр гишүүн 2007 онд хотын дарга байхдаа “Өргөө” зочид буудлыг татан буулгаж шинэхэн байгуулагдсан “Хар дун” компанид өгсөн аж. “Хар дун” компани нь 2007 оны 10-р сарын есөнд байгуулагдсан бол “Өргөө”-г энэ компанид өгөх шийдвэрийг наймхан хоногийн дараа гаргажээ. Тиймээс Ц.Батбаяр гишүүнийг  дээрх зочид буудлыг Н.Энхбаярт “авч өгсөн” гэж “агнаж” эхлээд байна.
батАТГ-ынхны хэлснээр Х.Наранхүү гишүүнийг мөн л Н.Энхбаяртай холбоотойгоор шалгаж эхэлжээ. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар ажиллаж байхдаа Н.Энхбаярын үүрэг өгсний дагуу Хонконгод бүртгэлтэй “Хэнланд”, “Грийн глобал интернэшнл” гэдэг компаний захирал Мягмаржаргал гэдэг хүнтэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ хийсэн гэв.  Мягмаржаргал гэгч гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан ч Н.Энхбаяр дээрх компаниудтай дахин гэрээ хийх үүрэг өгсөн гэж АТГ мэдээлсэн юм.  Тиймээс УИХ-ын гишүүн Х.Наранхүү ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “ачаар” том акулуудын тоонд оржээ.
Одоогоор Ц.Батбаяр, Х.Наранхүү нар УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байгаа тул хэргийг нь Н.Энхбаярынхаас тусгаарлан шалгахаар болсон байна. Тун удахгүй, хэдхэн цагийн дараа АТГ тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгээ зарлана гэж эх сурвалж бидэнд мэдээлэв. Хэрэв эрүүгийн хэрэг үүсвэл Ц.Батбаяр, Х.Наранхүү нар сонгуульд нэр дэвших эрхгүй болох  юм. Энэ өнцгөөс харж хүмүүс олон янзын тайлбар хийж байна.
Зарим нь “АТГ Н.Энхбаярыг батлан даалтанд гаргасанд эгдүүцэж, бусдыг нь чангалахаар шийдсэн” гэж байна. Тэгвэл зарим эх сурвалжууд “МАН-ын гишүүдийг онилж байгаа дараагийн “ан”” гэж тайлбарлаж байна. Учир нь хэдхэн сарын хугацаанд АТГ МАН-аас сонгогдсон арав гаруй аймгийн засаг даргыг шалгаж, эхнээс нь ял оноож эхлээд байгаа билээ.

Н.Энхбаярын хувьд МАХН-ын гишүүд, хуучин нэр нүүрээрээ батлан даалтанд гарч чадлаа. Харин Ц.Батбаяр, Х.Наранүү нарыг “араандаа зуусан” хойно тэднийг хэн өмгөөлөх бол гэсэн эгзэгтэй хэрнээ сонирхолтой асуулт гарч ирж байна.

 

yanaa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (May 15, 2012 11:06:51 am )

    ЗӨВӨӨ ЗӨВ . . . ОДОО Л НЭГ БОХИР ГАРААС ТӨРИЙН БОЛОН АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН. ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЦГЭЭ

  • Anonymous (May 15, 2012 3:47:38 pm )

    yun tenegiin ebee hoorhon shuu unsie .gambuush ni

  • Anonymous (May 15, 2012 5:56:08 pm )

    ÑÀÉÕÀÍ ÑÀÉÕÀÍ ÈÍÃÝÝä ÀÃÍÀÀä ÝÕËÝÕÃ¯É ÁÎË × ÌÎÍÃÎË ÎÐÎÍ ÌÀÀÍü ÑªÍªÕ äÝÝÐÝÝ ÒÓËÀÀä ÁÀÉÍÀ Ø ¯¯ äÝÝ

  • Anonymous (May 15, 2012 6:19:51 pm )

    Îíèëæ áàéãààä àãíàõ íü ñàéõàí ë áàéíà.Ãýâ÷ Ýíõáàÿðûí æèøèãýýð ºëñãºëºí çàðëààä ë á¿õ ëóéâàð áóëõàéãàà õýðýãñýõã¿é áîëãîõ áàéõ ë äàà

  • Anonymous (May 15, 2012 7:40:31 pm )

    Avulgaltai uneheer baatarlagaar temtsie gej baigaa bol uuriinhuu yumiig hair nairgui zarlah heregtei. bi tegj idsen ter ter ingesen geel tegvel bugd barigdana. iim baidlaar bol chiher hulgailsan huuhed ch barigdahgui. humuusiig hii demii helmegduulne

  • Anonymous (May 16, 2012 8:31:40 am )

    Энэ Ц.Батбаярыг БЗД-ынхан сонгуулиар хайрцаг сольж байж УИХ-д орсон гэж үздэг. Энхбаярт бялдуучилж төрийн өмчийг өгсөн балай хүн байна

antalya rent a car