antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2012 10 comments

Ослоос үлдэж, бурханд мөргөх бяцхан хүүд өглөгийн гараа сунгая

нийтлэсэн Admin

Ахынхаа зурагны ард байх бурханд мөргөх хүү амандаа бувтнах аж. Түүнээс “Бурхантай юу гэж ярьсан бэ”гэхэд “Юм гуйсийм. Алим, бас мөнгө” гэв. “Мөнгөөр яах гэж байгаа юм бэ” гэхэд аав хэмээн хэлэх гэж жаахан ээрснээ “Аав бид хоёр мөнгөтэй болоод Солонгос явж надад гар хийлгэх гэж байгаа”. Тэр ёстой гоё гар. Яг миний энэ гар шиг” гээд эрүүл, зүүн гараа харуулснаа ” Бас биллиард тоглодог мэдрэгчтэй гар байдаг гэсэн” гээд мухар гар руугаа хялам хийн харахад нүдэнд нь айдас хургасан байв.

Тэгээд “Миний гарыг вагон дайрцан ш дээ. Би ингээд ахтайгаа явж байсан байхгүй юу. Тэгсэн чинь ах бид хоёрыг вагон түлхэж унагаад ахыг дайраад, миний энэ гарыг бас дайрцан ш дээ. Тэр вагон таг гээд гэнэт явсан” гэснээ эд эрхтнийг нь ахтай нь авч одсон вагоныг энд тэндээс гараад ирэх вий гэх шиг харснаа “Ёстой аймаар” гэв. Тэгснээ бяцхан цээжээ түхэлзтэл санаа алдаад “Эгчээ та манай ахыг таньдаг уу. Тэгвэл намайг сайн байгаа, таныг жаахан л санаж байна гээрэй. Манай ах холоо ууланд дээр байгаа” гээд бас л санаа алдав. Дөрөвхөн настай хэрнээ яг л том хүн шиг ярих энэ хүү 2010 оны тавдугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан өртөөнд төмөр замын осолд орсоныг манай сонин сурвалжлан хүргэж байсан билээ. Тухай үед ах нь газар дээрээ амьсгал хурааж Э.Энхмөнх хүүгийн баруун гар нь тохойноосоо дээш дайрагдан тасарсан юм.

Гэтэл энэ хэргийг хэрэгсэхгүй болгож “Төмөр замын даргын тушаалд заасан журмын дагуу ажилласан…” гэх үндэслэлээр гэмтэн этгээдүүд хэргээс мултарч оонын эвэр шиг хоёр хүүтэй айлыг энэлэн шаналанд унагаж бараг л голомтыг нь самарч орхисон гэхэд болно.

Ингэж хэлэхийн учир нь 14-хөн настай хүүгээ алдаж, хөлд ч бүрэн орж амжаагүй хүү нь өрөөсөн гартай болсонд өр нь өмрөх эх сэтгэлийн шаналалаасаа болоод хүнд мэс хүргэж өдгөө ял эдлэхээр болоод байгаа юм.

Хүүгээ алдсанаас хойш Г.Энхжаргал талийгаачтайгаа ойролцоо насны хүүхэд харахаараа өөрийнх эрхгуй уйлчихдаг. Төстэй нэгнийг нь дагаад алхчихдаг болсоны зэрэгцээ хүүхдээ уйлуулж, ямар нэгэн байдлаар эрхийг нь зөрчиж байгаа эцэг, эхэд уур цухал нь хүрдэг болсон байсан. Түүний хэрэгтэн болж ял эдлэх гэж байгаа нь ч үүнтэй нь холбоотой.

…Бэр дүүгээ хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхгүи хичээлииг нь таслуулаад, дандаа архи уулаа гэж загнахад согтуу бэр нь түүнийг “Чи ямар олигтойдоо нэгийг нь булшилж нөгөөг нь өрөөл татанхай болгочихоод ингэж шаналж яваа юм” гэж агсарсан байна. Нэг л мэдэхэд түүнийг мах огтолж байсан хутгаараа чиччихсэн байсан аж. Ингэж л энэ айл хэдэн тийшээ салж одохдоо хүрчээ. “Хорвоод тэнцвэрээ олох гэж ядаж байгаа хүүгийнхээ өрөөсөн гарыг нь орлож буй эхэд шүүх хэтэрхий хатуу хандлаа” хэмээн түүний нөхөр Б.Энхтөр ярьсан. “Нэгэнт ийм хэрэг хийчихсэн болохоор тодорхой хэмжээний шийтгэл бий байх л даа” гэхэд тэрбээр “Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ цаад хохирогч нь ямар ч гомдолгүй, төлбөр энэ тэр нэхэмжлээгүй, харин ч би согтуудаа хүний зовлонгоор даажигнасан тул намайг уучлаарай гэсэн шүү дээ. Тэр хүн одоо эрүүл саруул байгаа. Гэтэл одоо хүүг маань хэн асрах вэ, бид хоёр яаж амьдрах вэ гээд хоолой нь зангирч байсан юм.Тэрбээр “Одоо яахав дээ, бидний хувь тавилан л ийм юм байгаа биз” гээд хүүгийнхээ зовиур шаналал, хүүд нь юу хэрэгцээтэй байгаа талаар ийн ярилаа.

-Одоо та нарт яг юу хэрэгтэй байна вэ. Хүү чинь түрүүн мөнгөтэй бол гар хийлгэнэ гэсэн?

-Бид хоёр Төмөр замын эмнэлэгт хэвтэж байгаад өнөөдөр гараад явж байгаа нь энэ. Хүүгийн гарынх нь яс ургаад наашаа түрж гарч ирээд байгаа. Бас эм тарианы хордлого гээд биеэр нь байнга юм туураад, ер нь л хүндхэн байна.

-Ургаад байгаа ясыг нь яах ёстой юм бэ?

-Солонгос явж төгс эмчилгээ хийлгэнгээ тэнд хиймэл гар хийлгэх гэж байгаа юм. Осолд ороод хоёр жил болоход хүү маань одоо ч тэнцвэрээ олж чадахгүй, шургаад ойчлоо гэхэд нөгее гаргүй талаараа уначих жишээтэй. Тэр гарыг хийлгэчихвэл ямар ч байсан. 3-5 жилдээ найдвартай юм билээ. Бид судалж үзсэн.

-Хэр хэмжээний мөнгө шаардагдаж байгаа вэ?

-Монгол мөнгөөр бол 15 сая төгрөг болж байна лээ. Ээж нь ингээд яваад өгөхөөр би л хүүгээ авч явах нь байна. Уг нь ээж нь авч яваад би ажпаа хийж байсан бол аятай юу.

 
-Уучлаарай танай хүүхдүүдийн дараа бас тэр зам дээр 8, 9 дүгээр сард осол гарсан байсан. Тэр хэргүүд яаж шийдэгдсэн бол?

-Төмөр замынхны л зөв болоод өнгөрсөн деө.

-Та нар туслалцаа үзүүлээч гэж Төмөр замынханд хандсан уу?

-Хандаж үзсэн. Туслах боломжгүй гэсэн,

-Таны энэ шүүхийн тогтоол дээр тусламж үзүүлэх  хэрэгтэй эм тариагаар хангах тухай тусгасан байна шүү дээ?

-Төмөр зам ер нь том газар юм аа. Нэг хүүгийн минь амийг авч, нэгийг нь эрэмдэг болгочихоод түүнийгээ юман чинээ бодохгүй байгаа. Бидэнд Дарханд хоёр өреө байр өгсөн. Түүгээрээ л бүхнийг шийдчихсэн гэж ойлгодог, бидэнд ч гэсэн тийм байдлаар ханддаг. Тэр хоёр өрөө байр хүүгийн минь амыай дүйцэх юм уу. Өсч өндийж дэгэж дэрвэж яваа хүүгийн минь аз жаргалын хажууд юу юм, Шүүхийн тогтоолыг ч хөсөр гишгэж байна шүү дээ, үнэндээ.

-Та бухимдаад яахав дээ. Монголчууд чинь ядарсан нэгэндээ өглөгийн гараа харамгүй сунгадаг, сайхан сэтгэлтэй түмэн. Та хоёрт туслах хүн олон байгаа. 15 сая төгрег гэдэг бидэн шиг амьдралтай хүмүүст хол сонсогдож байгаа ч олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ?

-Харин тийм ээ. Бидний тухай чин үнэнийг нийтэлсэн танай сонин “UBS”, “NTV”  телевизэд баярлаж байгаагаа энэ дашрамд дайя. Монгол түмнийхээ сүү шиг цагаан сэтгэлээр хүү бид хоёр болох байх аа.

-Та нар данс нээсэн үү. Туслахыг хүссэн хүмүүс ямар хаягаар та нартай холбоо барих вэ?

ХААН банкинд 5045612755 гэсэн данс нээсэн байгаа. Мөн 99344320, 96344320 гэсэн утсаар харилцаж болно.

 

Биднийг ийн ярилцсаны дараа Энхмөнх хүү “Би том болоод тракторын жолооч болно. Тэгээд элс хайрга буулгаад хүүхдүүдийн тоглодог тоглоомын талбай хийнэ. Тэхээр хүүхдүүд дайруулахгүй тийм ээ, ааваа. Бас би компанийн захирал болно. Тэгээд вагоны дээгүүр гарц хийнэ. Тэгээд хэн ч айхгүй. Тэгээд л гартай болоод л машинаа жолоодоод л, гоё тийм ээ ааваа” гэсээр нөгөө  гараараа аавынхаа хүзүүгээр тэврэн улаан алим, жимс, ундаа, уралдааны машин гэж шулганасаар явсан юм.

Ослоос үлдэж, бурханд мөргөж эд эрхтэн, идэх алим гуйх бяцхан хүүг хараад өөрийн эрхгүй нулимс дуслуусан. Хоёр жилийн өмнө тэрбээр аягатай таргаа өрөөсөн гараараа бариад уух гэж ядаж байгаа нь “Би амьдармаар байна” хэмээн тэмцэх мэт санагдаж байсан юм.Тэр үед түүний нүүрний баруун тал нь нэлдээ хөхөрсөн байсан. Учир нь шургаж ойчих бүрдээ баруун талаараа унасаар байгаад тэр.

Нэгэн өрхийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн тэрхүү “Төмөр замын даргын тушаал”-ын тухай эргэн сурвалжлах болно.

Эх сурвалж: ” Нийгмийн толь”

С.Туул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (May 15, 2012 10:16:18 am )

    yasan ch hetsuu yumb deee.

  • Anonymous (May 15, 2012 11:53:41 am )

    eo uilah gej bn. yamar hetsuu yum be. jaahan ch gesen hamaagui setgeleesee ter dansruu mungu hiigeerei humuusee bi ch bas hiine. eejiig ni bitgii horiosoi

  • Anonymous (May 15, 2012 2:06:58 pm )

    ard tumni mongo idsen hulgaachuudaa horij chadahgui bj ydarsan zovson huni zovlongoor jargal hihe blmoor ym ter eejig n sullaachde teneg huulintsruudaa

  • Anonymous (May 15, 2012 2:18:30 pm )

    huurhii ter eej ni cetgeliin xyamraltai arai yadaj tecej yadaj baihad ni ter neg angalzcan uym heleh helehgui ug helj angalzaj baij huurhii eejiig ni shorond yavyylcan uym bn shuu dee.ter avgai eejiig ni huutsuldoj baigaad cyllyylah heregtei sh dee.

  • Anonymous (May 15, 2012 4:44:01 pm )

    tuhain ued ene osliin tuhai unshij bhad uneheer setgel uvduj baisan yum, ene huud tuslahsan humuusee, geriinhend ni helehed bolj ugvul gar utsaar msg bichdeg dugaar baival iluu olon hun tusalj chadah bolno shuu

  • Anonymous (May 15, 2012 5:23:13 pm )

    энэ баячуудад нэг цүнхний мөнгө ч хүрэхгүй л мөнгө байна даа . баячууд минь ядарсан хүүд буяны гараа сунгаач.

  • Anonymous (May 15, 2012 6:54:24 pm )

    Ezeg ehiin haraa hynalt muugaas l huuhduud muu yumand ih urtuj bn,

  • Anonymous (May 16, 2012 12:50:18 am )

    humuusee handiv egye tegeh uuu zaluusaa

  • Anonymous (May 16, 2012 1:28:36 pm )

    Msg-r xandiv avax tusgai dugaar gargaj uguuch.

  • Anonymous (May 17, 2012 4:56:48 pm )

    Heden terbumaar ni idsen hunii hergiig hergesehgui bolgodog ym Baij ydarsan ene avgaig shorond horij yahnab dee eh Hun ur huuhdee aldsan Hun ymar l oligtoi baiv gj setgel Sanaa buh ym l hetsuu bgaasht ter neg Arhichin har gichii amidraliin but tam bolgoj bna shte. Eejiig ni hurdan sullaasai Aav huu 2 t amjilt husey hurdan idgeerei

antalya rent a car