Саяхан Нийслэлийн прокурорын газрын орлогч Е.Сагсай МАХН-ын дарга Н.Энхбаярыг долоон сар шалгаж, шүүхэд
шилжүүлсэн хэмээн ил тод ярьсан юм. Үүн шиг олны танил нэгэн эрхэмийг АТГ-ынхан араас нь мөрдөн мөшгөж байгаа тухай мэдээлэл тарлаа. Энэ эрхэм бол Санжаагийн Баяр юм. Түүнд сануулга өгсөн эхний алхам нь АМГ-ын дарга асан Д.Батхуягийг “аавынд” аваачиж хорьсон явдал юм. Д.Батхуяг бол С.Баярыг ерөнхий сайд байх үед томилогдсон, түүний хамгийн итгэлтэй хүн юм. Бас алтан нутаг. Тиймээс л зарим нэгэн С.Баярт сануулга өгч эхэллээ хэмээх таамаглалыг дэвшүүлсэн байж болох юм. МАН-ын хамгийн нөлөө бүхий эрхэм С.Баярын хүнийг яагаад ажлаас нь чөлөөлсөн бэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Манай улсын “хамгийн ашигтай” гэгдэх агентлагийн даргын суудал олон хүний анхаарлыг татаж байжээ.
Д.Батхуяг даргыг хууль бусаар лиценз олгосон тухай хэл ам гарах болсон тул ерөнхий сайд С.Батболд чөлөөлөх гэж нэг бус удаа завдсан байна. С.Баяр энэ асуудалд тээг тавьсан учраас тэрбээр чөлөөлөх гэж яараагүй аж. Тэгэсхийгээд өнгөрчээ. Харин Д.Батхуягийг ажлаас нь заавал ч үгүй чөлөөлөх ёстой гэж улайран зүтгээд хэлсэндээ хүрсэн нэг хүн бий. Тэр бол ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар юм. Ч.Хүрэлбаатар сайдын хэвлэлийн хуудсанд үлдсэн нэгэн ярилцлагадаа “ЗГХЭГ-ын даргын хувьд нэг агентлагийн даргыг ажлаа тааруухан хийгээд байгаа учир хариуцлага тооцохоо мэдэгдэж, ажлаа өгөх өргөдлөө өг гэж хэлсэн. Түүний дараагаас өдөр алгасахгүй миний тухай сөрөг мэдээллийг төлбөртэйгөөр хэвлэлүүдээр цацаж байна. Тэр нөхөр яасан ч их мөнгөтэй юм. Би тэр агентлагийн даргаас өргөдлийг нь заавал авна гэдгийг танай сониноор дамжуулаад шулуухан хэлчихье” хэмээн дурдсан юм. Энэ бол Д.Батхуягт хаягласан үг гэж тухайн үед уншигдаж байсан. Уг үйл явдлаас болон С.Баяр, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар хоёрын хоорондын харилцаа хөндийрчээ.
Д.Батхуяг нэгэнт ажлаас чөлөөлөгдсөн учир дараагийн албаа боджээ. Түүнийг С.Баяр Хөвсгөл аймагтаа нэр дэвшүүлэхээр бэлтгэж эхэлсэн байна. Нэр дэвшихэд ямар нэгэн албан тушаал хэрэгтэй байсан тул ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болгожээ. Ингээд сонгуульд ялна гэсэн итгэл төгс ажиллаж байтал “аавынд” хийчихлээ. Түүнийг “Саус гоби сэндс” компанид хууль бусаар лиценз олгосон гэж шалгаж эхэлсэн юм. Уг лицензийг С.Баярын зааврын дагуу өгсөн гэсэн мэдээллүүд ч сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа үзэгдэх болсон нь нэгийг өгүүлж, нөгөөг сануулаад байгаа бололтой. Бас АТГ-ынхан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний ханган нийлүүлэгч “Моннис” группыг ч анхаарлынхаа төвд байлгаж, баримт бүрдүүлж эхэлсэн сурагтай. Энэ бүхний учиг С.Баярыг чиглэж мэдэх юм.
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол С.Баярыг сонгуулийн өмнө авлигалын хэргээр шалгаад эхэлбэл МАН-ын нэр хүнд унана, АН-д шинэ боломж гарч ирнэ. Ийм зорилгоор С.Баярыг сонирхож байгаа гэж асуудлын учгийг тайлах аж. Сүүлийн үед МАН-ын нэр бүхий улс төрчдийг АТГ-аас шалгаж, зарим аймгийн дарга нарыг яллаж эхэлснийг олон янзаар тайлбарлаж байгаа. Юутай ч гэсэн ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-ынхан сонирхож эхэлсэн бололтой. Харин үнэн, худал болоод ямар сонирхол зорилгоор гэдэг нь цаг хугацааны эрхээр тодорхой болох биз.
24tsag.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 14, 2012 10:38:21 am )
Санжийн Баярыг шалгах хэрэгтэй дэмжиж байна энэ нь хамгийн гол нь шоу биш байгаасаа
-
Anonymous (May 14, 2012 10:58:52 am )
hurdan shalgaad enhbayariin araas yvuul,,,,luvirchin bayar uhej dald or
-
Anonymous (May 14, 2012 11:21:48 am )
Ene yanzaaraa bol MAN -iin buh oloigarhuud Gadaad ruu zutgaad Sonbguulid oroh hungui bolood harin amar yum boloh yum bishuu …. Tegvel asudal uuru shidegdeed Ard tumen amar taivan boloh n ee..Bolj bnaa. Ugaasaa Mongold haorgui humuus Noglod amidraad yah be .. Ted zugeer l hamag bayalgiig luivardaj ideed Gadaad ruu tend bgad ger buk ur huuhed ruugee l zuuj bna shu de … Zailtsagaa bugdeeree…
-
Anonymous (May 14, 2012 11:37:40 am )
Баяр 2 үзүүртэй зүү Энхбаярын энэ хэргийн гол эзэн С.БАяр шүүдээ өрх гэрээ төвхөнүүлж чадаагүй хүн төр усыг яаж төлөв төвшин авч яавах вэ дээ Элбэгдоржийн дотны хүн.
-
Anonymous (May 14, 2012 11:47:08 am )
bayar guilgachingiin mongonii menejer baisan l daa. oortoo het bardchihsan nusan taglaa bailaa gej.
-
Anonymous (May 14, 2012 12:03:03 pm )
хурдан бариаачээ зугтвал яаанааа
-
Anonymous (May 14, 2012 12:04:11 pm )
bayar engiin hun bish ee. tagnuul davhar shalgaj bgan boluu.
-
Anonymous (May 14, 2012 12:05:28 pm )
Наадах чинь ноотой этгээд дээ. Шалгаад байх ёстой газар луу явуулаа.
-
Anonymous (May 14, 2012 12:48:50 pm )
Монгол улсын төрийн шагналт, яруу найрагч, МУНН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Дашбалбар агсан хэдийгээр таалал төгссөн ч түүний язгуур эх оронч үзэл санаа, хүн чанар нэвт шингэсэн гайхамшигт бүтээлүүдийг Монголчууд одоо ч мартаагүй яваа. Зарим шашины зүтгэлтнүүд түүнийг хувилгаан байсан гэх нь ч бий. Түүний амьд ахуйдаа УИХ-ын чуулганд хамгийн сүүлд хэлсэн үгний хэсгээс дахин нийтэлж байна. 1999 оны 9 сарын 1-ны УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн О.Дашбалбар : “Намайг уучлаарай, бие жаахан муу байна. Цовоо цолгин нас, амьд явах хугацаа маань хэмжээтэй болж байх шиг байна. Эвслийнхэн бол гэмт хэрэгтнүүд гэдийг хэлье. Надад одоо айх юм байхгүй. Ц.Элбэгдорж Зоригийн хэргийг илрүүлэх үйл ажиллагааг таслан зогсоосон буруутан гэдгийг шууд нэрлэж байна. Элбэгдорж бол Монголын ард түмний өмнө хамгийн том, муухай юм хийсэн хүн гэдгийг би шууд хэлье” хэмээж байжээ.
-
Anonymous (May 14, 2012 1:00:04 pm )
S.Bayriig shalgaad yum oldoh boluudaa teren dorvol Elbegeeg shalgaach Enhbayr shig
-
Anonymous (May 14, 2012 1:05:31 pm )
tegvel taarna daa.Bayar Mongoliin ard tumnii itgel setgel haluun eleg ruu tiirchi haychihaad niseed yvsan oodgui luivarchin shuu dee.Terend ard tumen yaj itgej bailaa.Yavahdaa zugeer yvaagui zasag toriig oligarah hulgaic Su.batboldod ondor uneer zarj haychihaad.Oyutolgoih bulhaitai gereeg baiguulj ogchi heden uereeree idej barahgui ih avilgal gadnaas avaad yvsniig mongoliin ard tumen martahgui ee.bayriig tuunii gar hol bologchi buhniig uls toroos hol bailga.Bas deer ni Huzuuguidutuu dorjiig huuramchi songuuliar yluulj hoyor songuuliig budilantuulaad yvsan huvalz
-
Anonymous (May 14, 2012 5:08:56 pm )
СОНИРХ САЙН СОНИРХ
-
Anonymous (May 15, 2012 12:16:45 pm )
тов цэгээ олж байх шиг бна сайн шалгах хэрэгтэй
-
Anonymous (May 15, 2012 8:34:43 pm )
MIEGOMBIIN ENKHBOLD BADAMJUNAI 2 UAMAR IH TESEJ BNAA.ENE 2 IIG SHALGAACH.
14 Comments