МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал өнгөрөгч амралтын өдрүүдэд эрс муудсаны улмаас тус нам болон бусад төриин бус байгууллаауудаас бараг цаг тутам шахуу мэдээлэл хийж байв. Эдгээр хэвлэлийн хурал болон үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Бямба гариг. Үдийн 15:30 цаг.
ЭМЧ НАР Н.ЭНХБАЯРЫН БИЕ МУУ БАЙГААГ МЭДЭЭЛЛЭЭ
Клиникийн нэгдсэн II эмнэлгийн удирдлага болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Н.Энхбаярын биеийн байдал муудаж, амь насанд нь аюул учирсан учраас Эрүүл мэндийн яамнаас эмч нарын гурав дахь баг гаргаснаа бас мэдэгдсэн юм. Мөн II эмнэлгийн дарга Г.Баясгалан “Н.Энхбаяр гуай манай эмнэлэгт ирэхдээ биеийн байдал нь хүндэвтэр байсан. Одоо бол биеийн байдал нэлээд хүнд байна. Шөнөдөө нойр муутай, дотор муухайрдаг, хэл хуурай, ярихад хүндрэлтэй, арьсны уян хатан чанар алдагдсан, салс шар ногоон, зүрхний авиа бүдгэрсэн, уруул хагарсан, биеийн температур бага талдаа.
Өлсгөлөн зарласнаасаа хойш арав гаруй кг турсан. Биеийн эд эсээ идээд эхэлчихсэний шинж тэмдэг гарч байна. Эрдэс тэжээлийн дутагдалд орсон.
Хуурай өлсгөлөн энэ маягаар үргэлжилбэл өвчтөний амь насанд онцгой аюултай боллоо. Бид өлсгөлөнгөө зогсоогооч гэж өөрт нь байнга хэлж байгаа ч “зогсоохгүй” гэсэн хатуу байр суурьтай байгаа.
Мөн эмчилгээнээс эрс татгалзаж байгаа. Хүмүүс түүнийг “II эмнэлэгт эмчлүүлээд хэвтэж байна” гэж ойлюж байгаа ч тийм зүйл байхгүй. Эмчилгээнээс татгалзсан учраас тийм чухал эрхтнүүдийг нь дөнгөж барьж байна. Өөрөө 400 мл-ээс илүү шингэн хийж болохгүй гэсэн шаардлага тавьж байгаа. Манай эмч нар энэ хүний эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй ажиллаж байна. Бага ч гэсэн эмчилгээ хийлгээгүй бол өнөөдөр амь насны тухай асуудал яригдахгүй байх байсан. Харин одоо бид цаашаа амь насыг нь торгооход үнэхээр хүндрэлтэй байна.
Цагдаагийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас Н.Энхбаярт албадан эмчилгээ хийх шийдвэр гаргасан. Тушаалтай нь танилцаад эмчилгээ эхлэх гэтэл Н.Энхбаяр эрс эсэргүүцэж, гомдол гаргасан учраас гацаанд орчихоод байна. Эмч нар хүчирхийлж эмчилгээ хийх нөхцөл үүсч байгаад маш их эмзэглэж байна. Эмч нарт ингэх зарчим, ёс зүй байхгүй. Ар гэрээс нь “Хэрэв албадан эмчилгээ хийж байх үед зүрх зогсох, цус харвах мэт эрсдэлтэй асуудал гарвал та нар хариуцлага хүлээнэ шүү” гэж мэдэгдэж байгаа. Өлсгөлөн зарласан шийдвэр гаргах хүмүүс хоорондоо ойлголцохгүй байгаагаас эмч нар эрүүл мэндийг нь хамгаалж чадаагүй гэх асуудал яригдах нөхцөл үүсээд байна.
Тиймээс эмч хүний хувьд хэлэхэд албадан хорьж байгааг нь эргэж хараач, эмч нараар хүчирхийлэл битгий хийлгээч. Бидэнд энгийн журмаар эмчилгээ хийх боломжийг олгож өгөөч. Энэ бол эмч хүний хувьд ярьж байгаа зүйл болохоос улс төр биш. Бид үнэндээ юу хийхээ мэдэхгүй байна” гэсэн юм.
Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл “Өчигдөр эмчлэгч эмчтэй нь уулзаад эмч нарын зөвлөгөөнөөр асуудлыг хэлэлцсэн эрүүл мэндийн сайдын тушаалаар Зөвлөх үйлчилгээний баг томиллоо. Эрүүл мэндийн салбарын томоохон зүтгэлтнүүд багт багтсан” гэлээ.
Бямба гариг. Оройн 18:00 цаг
Н.ЭНХБАЯРЫН АМЬ НАС ЭРСЭДВЭЛ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ ГЭВ
МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар тус намын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Энхбаярын хүү Э.Батшугар, О.Дашбалбар агсны дүү, Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга О.Балжинням, гавьяат эмч Л.Жамбалжав нар хэвлэлийн хурал хийв.
Тэдний өгсөн гол мэдээлэл нь Н.Энхбаярын биеийн байдлыг танилцуулах байлаа. Түүнчлэн намынх нь нөхдийн хүсэлтийг холбогдох хүмүүст хүргүүлж байгаагаа ч энэ үеэр дурдсан. Ингэхдээ тэд МАХН-ын дарга Н.Энхбаярын бичсэн захидлыг уншиж танилцуулан түүнийг батлан даалтад гаргах эсвэл суллуулах тухай намын нөхдийнх нь хүсэлтийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдад тус тус өргөн барих гэж буйгаа мэдэгдсэн юм. Энэ хүсэлтийг төрийн өндөрлөгүүдэд хүргэсэн ч ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар Н.Энхбаярын амь нас эрсэдвэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Ерөнхий шүүгч Ц.Зориг нарт хариуцлага хүлээлгэх болно” гэдгийг дуулгалаа. Тэд ийн хэвлэлийн хурал хийлгээд дээр дурдсан хүсэлтийг нэр бүхий хүмүүст өгөхөөр явсан юм.
Бямба гариг. Үдшийн 21:00 цаг
ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГААС ЗАСГИЙН ГАЗАРТ МЭДЭГДЭЛ ИРҮҮЛЭВ
МАХН-ын гишүүд, удирдлагуудыг мэдэгдэл хийсний дараа шөнийн 21.00 цагийн үед мөн л Н.Энхбаярын асуудлаар хэвлэлийн хурал хийнэ гэсэн зар тарав. Энэ удаа “Эмнест интернэшнл” олон улсын байгууллагаас Монголын Засгийн газарт хандан ирүүлсэн мэдэгдлийг танилцуулсан юм. Хэвлэлийн хуралд Монгол дахь “Эмнести интернэшл” байгууллагын ТУЗ-ийн дарга Р.Янжмаа, тус байгууллагын тэргүүн Алтантуяа, хүний эрхийн хуульч Ц.Монгол, Ц.Оюунбаатар нар ирсэн байв.
Тэд хэвлэлийн хурлын үеэр “Н.Энхбаярыг ийн шүүж, цагдан хорьж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал болж байна” гэдгийг онцолж байлаа. Харин Олон улсын хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллагын албан ёсны мэдэгдэлд “Эмнести интернэшнл” Монголын Засгийн газраас дөрөвдүгээр сарын 13-наас хойш авлигын хэргээр цагдан хоригдож байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай олон улсын хүний эрхийн хуулийн дагуу харилцахыг шаардаж байна. Шаардлагад, өмгөөлөгч нартайгаа уулзах эрхийг олгох, гэр бүлтэй нь уулзуулах, шаардлагатай эмчилгээгээр хангах, эрх чөлөөнд нь халдахгүй байх зэрэг багтана” гэж дурджээ.
Бямба гариг. Үдшийн 22:00 цаг
МАН-ЫН БҮЛЭГ Н.ЭНХБАЯРЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭР ШӨНӨ ДӨЛӨӨР ХУРАЛДАВ
Шөнийд 22.00 цаг болоход МАН-ын бүлгийн гишүүд Төрийн ордонд цугларцгаалаа. Ингэхдээ бүлгээ хуралдуулж Н.Энхбаярын биеийн байдал, энэ хүнийг цаашид хэрхэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр шөнө дөлөөр цугласан байв. Төвийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага бүлгийн хурлаас мэдээлэл бэлтгэхээр очсон ч “Манай нам догоод асуудлаа хэлэлцэнэ. Гадагш мэдээлэл гаргахгүй” хэмээн буцаасан юм.
Хэдийгээр хэвлэл мэдээллийнхнийг оруулаагүй ч МАН-ын бүлэг Н.Энхбаярын асуудлыг хэлэлцсэн байна. Асуудлыг хэлэлцэх явцад намын ерөнхий нарийн бичгийн дарга нэлээд эерэг байр суурьтай байжээ. Учир нь тус бүлгийн гишүүд “Н.Энхбаярыг суллая. Гадуур гэрийн хорионд эмчилж, өлсгөлөнг нь зогсооё” гэсэн байр суурийг илэрхийлжээ. “Тэгэхэд нь У.Хүрэлсүх генсек багагүй бухимдаад авсан бололтой. Гадуур гаргаж болохгүй гэж намынхаа гишүүдийг нэлээд загнасан гэнэ.
Байдал хэдий ийм байсан ч МАН-ынхан Н.Энхбаярын өлсгөлөнг зогсоохын тулд гэрийн хорионд оруулж, яаралтай эмчилгээ хийх шаардлагатай гэж үзсэн байна. Энэ тухай бүлгийн дарга Ө.Энхтүвшин бүлгийн хурал дууссаны дараа мэдээлэл өгсөн юм. Тэрээр хэлэхдээ “Батлан даалтад гаргаж эмчилгээ хийх нь зөв гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Ер нь хүний амь эрсдэхэд их ойрхон ирсэн байна” хэмээж байсан юм.
Ням гариг. Үдийн 15:00 цаг
ХУУЛИЙН ШУДАРГА ХЭРЭГЖИЛТЭЭС ЗУГТАХ ХЭРЭГГҮЙ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өчигдөр15:00 цагт МАХН-ын дэд дарга УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, тус намын нарийн бичгийн дарга Ч.Улаан, О.Чулуунбат нар уулзаж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтэйгээ илэрхийлж, холбогдох байгууллагад чиглэл өгөх боломжтой эсэх талаар хөндсөн юм.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтад гаргах шаардлага байгааг хэлж, түүний эрүүл мэндийн талаар Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн дарга Г.Баясгалан болон эмч нарын багаас бүрдсэн ажлын хэсгээс гаргасан дүгнэгт. Н.Энхбаярын ар гэр, намын гишүүд дэмжигчдийн хүсэл эрмэлзэл гэх мэт олон зүйлтэй холбоотойгоор эл саналыг тавьж буйгаа уламжилсан юм.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх тайлбарыг сонссоны дараа байр сууриа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Амь насаараа дэнчин тавьсан тэмцлийн хэлбэрийг сонгохгүй байх талаар бодох ёстой гэдгийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярт өөрт нь хэлсэн, бас сануулсан. Эрүүл мэндэд хохиролтой ийм арга замыг битгий сонгоорой гэж. Өлсгөлөнг зогсоох талаас энд нөлөөлж болох арга зам байгаа бол та бүхэн тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм. Өлсгөлөнг өлсч байгаа хүн эхэлж санаачилж зарладаг, өөрөө л зогсоох шаардлагатай. Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө л өлсч байгаа. Түүнийг аль нэг төрийн байгууллага юм уу, иргэд өлсөхийг шаардаагүй. Тэгэхээр амь насанд нь эрсдэл учирч байгаа үед эмчилгээ хийлгэх ёстой гэж бодож байгаа.
Хоёрдугаарт, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Батлан даалттай холбоотой асуудлыг авч хэлэлцэхэд Н.Энхбаяр гэдэг хүн хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа учраас үүнийг тусад нь авч үзээч гэсэн зүйл байх ёсгүй. “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, Н.Энхбаяр гэдэг хүн илүү эрхтэй гэсэн зүйл заалт хуульд байхгүй. Монголд шударга ёс тогтооё л гэж байгаа бол миний боддогоор хуулийн шударга хэрэгжилтээс зугтах хэрэггүй. Хуулийн тэгш хэрэгжилтийг л шударга ёс гэж нэрлэж байгаа. Өлсгөлөнтэй холбоотой асуудлыг өөрөө зогсоож болно. Батлан даалтын асуудал тавиад байгаа. Үүнийг хуулийн дагуу шийддэг. Ерөнхийлөгч аль нэг нам, аль эсвэл нэг дарга хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй нөлөөлөх ч ёсгүй. Харин хууль хяналтын байгууллагын зүгээс тэдний хуулийн дагуу хийж байгаа ажлыг төрийн зүгээс дэмжиж ажиллах ёстой. Ийм л байр суурьтай байгаа. Өлсгөлөнг зогсоох арга хэмжээг авах хэрэгтэй байх. Эрүүл мэндэд нь хортой нөхцөл үүсч байгаа бол эмчилгээ хийх хэрэгтэй гэсэн ийм л байр суурьтай байна” гэсэн юм.
Дээрх тайлбарыг сонссоны дараа УИХ-ын гишүүн О.Чулуунбат “Монгол Улсын Ерөнхийлөгч байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүний амь нас эрсдэлтэй байдалд ирээд байна” гээд батлан даалтад гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Түүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнд ч, жирийн иргэнд ч бид адил хандах ёстой. Хуулийн дагуу хүний эрхийг хангана гэдэг чухал зүйл. Үүнийг л ардчилал гэж байгаа. Хуулийн дагуу хууль зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцох энэ ажилд бид нөлөөлж болохгүй. Үүнийг дахиад ардчилал гэж байгаа. Тэгэхээр би энэ хүнд энэрэнгүй хандах ёстой. Энэ хүнд энэрэнгүй бус хандах ёстой гэдгээр төр харах ёсгүй. Бид эвтэй байх ёстой, асуудлаа ойлголцдог байх ёстой. Түүнийг ойлгож байна, энэ бүхэн бол хуулийн үндсэн дээр шударга ёсон дээр тогтож байгаа. Миний тавьж байгаа асуудал бол эрүүл мэндэд халтай ийм үйл ажиллагааг цаашид битгий үргэлжлүүл. Ийм зүйл гаргах хэрэггүй. Хууль хяналтын байгууллагын хийж байгаа ажилд ямар нэгэн хүндрэл учруулсан, хүмүүсийн санааг тогтворгүйжүүлсэн ийм зүйл гаргаж болохгүй. Асуудал байгаа бол мэдээж түүнийг шийддэг нэг л газар бий, тэр нь шүүх дээр шийдэгдэнэ.
Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн хувьд хууль хяналтын байгууллагынхны зүгээс гаргаж байгаа байр суурийг харахаар өмнө нь хууль шүүхийн байгууллагынхны үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан. Тухайлбал, дуудахаар ирдэггүй. Тэгээд шалгах, асуух гэхээр болдоггүй. Одоо батлан даалтад гаргана гэдэг нь хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй гэж тодорхой хүмүүс батлан даадаг. Тэр батлан даалтыг хүсч байгаа иргэн өөрөө бас тэр амлалтаа бичгээр хуулийн байгууллагад өгдөг. Өмнө нь хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан хүнийг батлан даалтад гаргая гэж байгаа бол шууд хуулийн байгууллагад нь хандах ёстой гэж би хувьдаа бодож байна. Гол нь хууль журмын нь дагуу, дахиад энэ хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр Монголд хууль гэдэг юм тэгш хэрэгждэг нөхцөл байх юм бол би үүн дээр асуудал хүндрэл учрахгүй гэсэн байр суурьтай байна” гэсэн юм.
Л.ТӨР Ц.ӨРНӨХ Т.ГЭРЭЛ
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 14, 2012 10:20:18 am )
fucking Elbegee
-
Anonymous (May 14, 2012 10:40:35 am )
Хэдэн намаас намын хооронд гүйгсэд нь ерөнхийлөгчөө ирэв үү үгүй юу хүн чанар ярьж энхбаярыгаа гаргачих санаатай тоглолт хийж байх гив дээ. Хэдийгээр хүн болгон хууль шүүхийн өмнө эрх тэгш эрхтэйч гэсэн Энхбаярын хувьд энэ эрхийг эдлэхэд дэндүү ахдана. Тиймээс Мөрөөрөө албадан эмчилгээгээ хийлгээд хорих ангидаа хэвтэж бай.
-
Anonymous (May 14, 2012 5:47:54 pm )
deer bgaa zoxchind heleh n bitii huitsooo hujaagiin sheeseee chi muruuduud ch enhbayriin daind hureh amitan ylaa ch bish chi zugeer l uuruu uuriiguu yllaad hebtej bai za muu hurliiz mini
-
Anonymous (May 14, 2012 7:52:02 pm )
zevuun elbegdorj
-
Anonymous (May 14, 2012 8:08:34 pm )
neg l ih ardchilsan hun. ooriigoo l hicheej yav erguu huzuugui novsh.
-
Anonymous (May 14, 2012 9:22:58 pm )
ta nar yamar sonin yum be.enhbayar.elbegdorj nam geedl muudaltsaad b.h yum.zvgeer bolj bui vil yavdaliig oor deereel bod …herev namaig huuliin baiguulaga shalgah heregtei bol bi duudsan tsagtni ochoj ,medvvleg ogoh estoi ted shalgaadal shiideh estoi.getel yagaad …enel sonin b.na
6 Comments