antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2012 45 comments

Ерөнхийлөгч МАХН-ын зарим гишүүдтэй уулзав. Энэхүү уулзалтын тэмдэглэлээс товчлон хүргэе.

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ өнөөдөр УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан нарыг хүлээн авч уулзаж ярилцлаа. Энэхүү уулзалтын тэмдэглэлээс товчлон хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Монгол Улсын Ерөнхийлөгч таныг УИХ-ын  гишүүдийг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга  Н.Энхбаярын эрүүл мэнд, амь насны асуудал онц ноцтой, хүнд байдалд байгаа тул Ерөнхийлөгч тантай уулзаж, тодорхой хүсэлт тавьж байна. Өчигдөр 17 цагийн байдлаар монгол улсын тэргүүлэх эмч нарын гаргасан дүгнэлтийг үзэхэд Н.Энхбаярын бие организмын нэлээн хэсэг нь үхлийн байдалд шилжиж байна. Энэ дүгнэлт гарснаас хойш дахиад 24 цаг болж байна. Монгол Улсын төрийн тэргүүн таныг МУ-ын Ерөнхийлөгч байсан, ҮАБЗ-ийн дарга байсан энэ хүний бие эрүүл мэндийн байдал секунд минутаар хэмжигдэж байгаа энэ үед та тодорхой байгууллага хууль хүчний байгууллагатай ярьж хөөрч, ҮАБЗ дээр ярьж арга хэмжээ авч өгөөсэй гэж хүсч байна. Бид хууль хүчний байгууллагын хүмүүстэй уулзах гээд чадахгүй байна. Бид ч уулзах шаардлагагүй байх. Өмгөөлөгч нараар нь дамжуулаад харьцаж байгаа. Өнөөдөр бол Н.Энхбаяр даргын өлсгөлөнгийн талаар бид ямар нэг байдлаар нөлөөлөх гэж олон талаас нь оролдож байна. Гэр бүл, өмгөөлөгчтэйгээ уулзаж байгаа. Харамсалтай нь АТГ, прокурор, шүүх бидэнд зөвшөөрөл өгөхгүй байна. ЭМЯ-ны зөвлөх эмч нарын багийн хувьд, өлсгөлөнгөө зогсоо гэсэн хатуу байр суурьтай байгаа. Н.Энхбаяр өөрөө бол, улстөрийн өлсгөлөн зарлахдаа 5 шаардлага тавьсан, харамсалтай нь ямар нэг байдлаар энэ таван шаардлагыг авч үзэж ярилцах хандлага байхгүй байна. Тийм учраас энэ өлсгөлөнгөө зогсоох боломжгүй гэсан хатуу байр суурьтай байгаа. Амь насных нь асуудал ийм байхад хүлээн авч уулзсанд талархаж байна. Таныг дэмжлэг үзүүлнэ байх аа гэж найдаж байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Өнөөдөр энэ хүний амь нас эгзэгтэй  байна. Бид эмч нарын гаргасан дүгнэлтийг үндэслэж ярьж байгаа. Амь насыг нь аварч үлдэх асуудал л чухал байна. Цаг хугацаа минут  мөчөөр хэмжигдэж байгаа энэ үед бид уулзаж болох хүмүүстэй уулзахыг хичээж байна. Амралтын өдөр ч таарчлаа, хүмүүс нь ч олдож өгөхгүй байна.  Цаг хугацаа их алдаж байна. Урьд нь би гурван хүний амь авраад Танаас шагнал аваад их баярлаж байсан. Өнөөдөр монголын төрийн тэргүүн байсан хүнийхээ амийг аврахад хамтарч хүчин чармайлт гаргаач ээ гэж хүсч ирж байгаа юм аа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

“Хүний амь насны асуудал чухал байгаа. Гадаа тодорхой иргэд бас өлсгөлөн зарлаж байгаа, үүнд бас санаа зовж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. Ер нь бол амь насаараа дэнчин тавьсан ийм тэмцлийн хэлбэр сонгохгүй байх талаар, эрүүл мэнддээ хохиролтой ийм арга замыг битгий сонгоорой, энэ талаар бодох ёстой гэдгийг би өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хэлсэн. Нөлөөлж болох арга зам байгаа бол та бүхний зүгээс энэ өлсгөлөнг зогсоох тал дээр тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа юм.  Өлсгөлөн гэдэг бол өлсч байгаа хүн өөрөө эхэлж санаачилж өлсгөлөнгөө зарладаг, өөрийнх нь л зогсоох асуудал шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүн бол өөрөө өлсч байгаа. Тэр хүнийг аль нэгэн төрийн байгууллага юм уу, хүмүүс өлсөхийг шаардаагүй. Амь насанд нь нэгэнт эрсдэл учирч байгаа үед эмчилгээ хийлгэх ёстой. Үүнийг нэгдүгээрт хэлэх ёстой гэж бодож байна.

Хоёрдугаарт хэлэх зүйл бол,  хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Саяын энэ тавигдаж байгаа асуудал, батлан даалттай холбоотой асуудлыг авч үзэхээр, энд Н.Энхбаяр гэдэг хүн хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа учраас энэ асуудлыг тусад нь авч үзээч гэдэг асуудал байх ёсгүй. “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, Энхбаяр гэдэг хүн илүү эрхтэй” гэдэг зүйл заалт байхгүй. Монголд шударга ёс тогтооё л гэж байгаа бол хуулийн шударга хэрэгжилтээс зугатах хэрэггүй. Хуулийн тэгш хэрэгжилтийг л шударга ёс гэж нэрлэж байгаа. Өлсгөлөнтэй холбоотой асуудлыг өөрөө зогсоож болно, батлан даалтын асуудлыг хуулийн байгууллага шийдэж болно. Энэ бол Ерөнхийлөгчийн шийддэг асуудал биш. Ерөнхийлөгч аль нэг нам, эмнэлэг, дарга, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй. Харин төрийн зүгээс хуулийн байгууллагын  үйл ажиллагааг дэмжиж ажиллах ёстой. Ийм л бодолтой байгаа. Бид өмнө нь эрүүл мэнддээ халтай алхам битгий хийгээч ээ гэдэг энэ асуудлыг өөрт нь хандаж тавьж байсан. Та бүхэн өөрт нь  өлсгөлөнгөө зогсоох талаар ярьж хэлж, арга хэмжээ авах нь зөв байх. Амь насанд нь халтай болсон бол эмчилгээ хийлгэх ёстой гэсэн ийм байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат:

-Хүссэн ч хүсээгүй ч улстөрийн энэ байдал нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байна. Нийгмийг ингэж бухимдуулж, хүмүүсийг хооронд нь зөрчилд оруулмааргүй л санагдах юм. Та бол Ерөнхийлөгч, эв нэгдлийн билэгдэл. Та бол олон энэрэнгүй алхам хийж байгаа, бид мэднэ. Цаазаар авах ялаас татгалзсан, бид энэ чиглэлд явж байна, монгол даяараа мэдэж байна. Гэхдээ нийгэм бухимдаж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ч бай, жирийн иргэн ч бай бид адилхан л хандах ёстой шүү дээ. Хуулийн дагуу хүний эрхийг хангана гэдэг үнэхээр чухал зүйл. Үүнийг л ардчилал гэж байгаа юм. Хууль зөрчсөн хүмүүстэй хуулийн дагуу хариуцлага тооцоход бид нөлөөлж болохгүй. Үүнийг дахиад л ардчилал гэж байгаа юм. Бид эвтэй байх ёстой, асуудлаа ойлголцдог байх ёстой, түүнийг ойлгож байна. Гэхдээ энэ бүхэн хууль, шударга ёсны үндсэн дээр л явж байх ёстой. Тэгэхээр миний хэлэх зүйл бол, эрүүл мэнд амь насандаа халтай ийм зүйлийг битгий цааш нь үргэлжлүүлээч ээ, ийм зүйл гаргах хэрэггүй ээ, хууль хяналтын хийж байгаа ажилд ямар нэг хүндрэл учруулсан, хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлсөн зүйл гаргаж хэрэггүй ээ гэж байгаа юм. Мэдээж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд буруу зөрүү зүйл байгаа бол шийддэг газар нь нэг л байгаа. Шүүх дээр очоод л шийднэ. Тэгэхээр Н.Энхбаяр ерөнхийлөгчийн хувьд бас энэ гаргаж байгаа байр суурийг харж байхад, өмнө нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан, дуудаад ирдэггүй байсан, асуух гэхээр болдоггүй байсан. Батлан даалтад гарна гэдэг бол  хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй ээ гэж тодорхой хүмүүс батлан даадаг, тэр батлан даалтыг хүсч байгаа иргэн өөрөө энэ амлалтаа бичгээр өгдөг байгаа шүү дээ. Тэгэхээр батлан даалтад гаргая гэж байгаа бол шууд хуулийн байгууллагад журмынх нь дагуу хандах ёстой гэж үзэж байна. Тэгээд дахиад хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр монголд хууль гэдэг юм тэгш хэрэгждэг ийм л нөхцөл байвал асуудал хүндрэхгүй гэсэн байр суурьтай байгаа.

Д.Тэрбишдагва:

-Хууль хяналтын байгууллагад хандсан. Батлан даалтад гаргах асуудлаар өмгөөлөгчөөр нь дамжуулаад, шүүх прокурор, АТГ-т хандсан. Хоёрдугаарт та нөлөөлөх асуудал ярьлаа. Журмын нөхөд нь, олон жил хамт ажилласан нөхөд нь өмгөөлөгчөөр нь дамжуулаад уулзах хүсэлтээ тавьж байгаа. Бид хүсэлт тавиад одоо болтол уулзуулахгүй байна. Одоо бол өлсгөлөн зарлаад 10 хонолоо. Нөлөөлөх, ярих боломж олгоогүй учраас хууль хяналтын байгууллагад итгэх итгэл суларч байна. Амь нас нь эрсэдсэний дараа шүүхийн байгууллага буруу ажиллалаа гээд маргаан үүсгэж болно л доо. 10 хоног хэлэн дээрээ нэг ч ус тавиагүй энэ хүнийг одоо ятгана гэхэд хүндрэлтэй юм байна лээ. Эмч нартай ярьж байхад, эхний 3-4 хоногт л ятгахгүй бол, олон хоночихоор өөрийнх нь тархи ой санамжинд “би өлсөх ёстой” гэсэн санамж үлдчихээд, бусад эд эрхтэн үхлийн байдалд орж эхэлдэг гэж байна.  Дараагийн нэг зүйл бол, бид ямар нэг байдлаар шүүхийн өмнө ижил тэгшээр хариуцлага хүлээх ёстой гэдгийг бид сайн ойлгож байгаа. Би Улаанбаатар хотын иргэдтэй хийсэн уулзалт дээр очсон, тэнд таны хэлснийг сонссон. Гэхдээ өчигдөр ОУ-ын “Эмнести Интернэйшнл” байгууллага албан ёсоор мэдэгдэж, олон улсын хүний эрхийн хуульч ирээд, мөрдөн байцаалтын үед зугатаж магадгүй тул хорих шаардлагатай гэдэг шийдвэр гарсан байна,  харин одоо мөрдөн байцаалт дууссан, хорих хууль эрхзүйн шаардлагагүй үед хориод байна гээд байгаа. Энэ нь өөрөө хууль зөрчөөд байна. Тэгэхээр бид одоо хууль зөрчсөн, зөрчихгүй гэж маргахаас илүү хүний амь настай холбогдуулаад тодорхой хэмжээнд хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол, амь нас дууссаны дараа бид шүүх, хуулийн байгууллагын буруу зөвийн талаар ярих нь утгагүй болчих гээд байна л даа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагын хүмүүст би сануулж хэлж байсан. “Та бүхний үйл ажиллагаа нээлттэй ил тод байх ёстой. Хүний эрхийг дээд зэргээр хангах ёстой. Мөн олон улсын байгууллагууд, гадна дотны хуульчид манай нөхцөл байдалд санаа зовоод ирж байгаа бол хүлээж аваад уулзах хэрэгтэй. Байгаа нөхцөл байдлаа танилцуулаад, хуулиа танилцуулаад уулзах хэрэгтэй. Шалгуулж байгаа иргэний хувьд  ар гэрийнхнийх нь хүсэлтэд хүнлэг энэрэнгүй хандах ёстой” гэдгийг би хэлж байгаа” гэлээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

45 Comments

  • Anonymous (May 13, 2012 6:27:16 pm )

    ene lebegdorj estoi bish yum bnaa.yasanih hatyy ush honzon be?unuudr uruu erunhloigch bolson bizdee?yagad 7 sariin 1niia syydliig hyyliin dagyy songyyliin bydilaaniig shalgaj togtoohgii syygaad bgaan be?yagad ouytolgoiin gereg oorchlohiin tuluu tmtsehgi syygad bn be?yagad haytadryy tumuur zam tabaij bgaag eserguutsehgui zubhun enhbayariig alah ,shuuh gee dylaraid bgaan?ard ni olon huniig helmegduuleh gej bga agej sonsogdoj bn.mongoliin ard tumniig hoorond ni ebdreltsyuulehe zogsoo!erunhilogch hun iim baidagii

  • Anonymous (May 13, 2012 6:30:22 pm )

    Erunhiilugch zuw yrisan baina.

  • Anonymous (May 13, 2012 6:33:38 pm )

    7 ñàðûí 1 íä 375 ñîíãîõ ýðõýý õàìãààëñàí èðãýäèèã òýð õ¿íèè ýðõèèí áàèãóóëëàãà óëààí òýð áèø í ýíõ áàÿð ãàíö ¿ã õýëæ ãàâ ãýýã¿è áèçäýý

  • Anonymous (May 13, 2012 6:35:14 pm )

    ELBEGDORH BATVVL BATBOLD NAR ÖDÖRT 200,000 HUJAA ORUULDAG BSAN NOL ODOO ÖDÖRT 600,000 HUJAA ORJ IRJ BNA BINDNII MONGOL 2,7 SAE TERNEE HED NI GADAADAD BAS HED NI HVVHED BILEE ,INGEED MONGOL IRGEDEES HUJAANUUD HOL DAWAAD YWCHILAA ,EH ORNOO EHEL HUDALDAAD ODOO ENHBYARIIG ALAAD DEER NI BAAHAN HUJAA ORUULJ IRJ SONGUULI AWAAD MONGOL ORON HYATDIIN HARIYA BOLOH NEE , NOWSCHNUUDAA YM

  • Anonymous (May 13, 2012 6:37:31 pm )

    хаана байна аа шударга ёс,хүнлэг энэрэнгүй нийгэм,нэг л их ёс зүйтэй ярьсан худалчууд,ард түмнээ уландаа гишгэсэн ,20,30 нүүртэй жирийн ардаас дор ухамсартай ,алуурчид ,ардчилал гэж тунхаглал зарласан новш өөрөө үх Элбэгээ

  • Anonymous (May 13, 2012 6:38:48 pm )

    TA 3aar ARD TVME BAHARHAJ BNA , YANADAA BIDNII MONGOLCHUUD IIM ELBEGDORJ GEDEG
    ERÖHIILÖGCHTEI , IIM BATBOLD , NYAMDORJ GESEN SAIDTAI , BATVVL GEDEG BAATARTAI IREEDVI HARANHUI BNAA , AFRIK TIISCHEE YWAAD BNA , EH ORONDOO OCHOOD YAH CH BILEE DEE , ARDCHILAL NERTEI BVGD HUURAMCH ,

  • Anonymous (May 13, 2012 6:40:57 pm )

    chi anduuraad bna eniig shudraga yos gedeg yum zaa medej av

  • Anonymous (May 13, 2012 6:46:51 pm )

    Элбэгдорж хүн аалзаа.Энхбаяр дарга бол Монгол улсад чамайг бодоход маш их зүйл хийж бүтээсэн хүн. Чи бол Монголын ард түмэнд гай түүтгэр, үймээн самуунд өдөөн турхирч олон хүний амийг сүйтгэсэн хар мөртэй тарвага ш дээ. Чамд энэнээс илүү үүрэх ял бас байгаа шүү гэдгийг санаарай.

  • Anonymous (May 13, 2012 6:48:38 pm )

    arai l bish yumaa hvn muutai hogiin howdiin nowsh heleh ch vg alga tarwaga bol muu hvn

  • Anonymous (May 13, 2012 6:50:01 pm )

    tarwaga hezee neg udur uuruu achigdah tsag irneee. iim ulsiin irgen bolj tursunduu gutaj bna

  • Anonymous (May 13, 2012 6:57:12 pm )

    chi uuruu bish za

  • Anonymous (May 13, 2012 7:01:49 pm )

    Элбэгдорж яаг л ерөнхийлөгч хүний байр суурийг илэрхийлжээ. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Тэгэхгүй бол шалгагдаж байгаа, хоригдож байгаа хүн бүр өлсгөлөн зарлаад л үхэхийн даваан дээр суллагдаад байвал юу болох вэ. Энхбаяр л асуудлыг хурцатгаад байгаа юм бишүү. Хэрэг хийгээгүй юм бол өлсгөлөн зарлах шаардлага байхгүй ш дээ.

  • Anonymous (May 13, 2012 7:11:18 pm )

    enhbayriin sain ym hiisen ni muugaasaa baga

  • Anonymous (May 13, 2012 7:13:34 pm )

    хэрвээ шударгаар шүүх гээд байгаа юм бол амьд байлгаад юу хэлэхийг нь сонсооч.Ойлгомжтой Энхбаяр үхээсэй гэж л бүхнийг эхлүүлсэн.Тэрэндээ хүрэх юм байна л даа.Энхбаяр муу юм хийсэн байлаач олон улсын алан хядагч биш ингэж гарцаагүйд нь хийж байгаа нь өөрсдөө бас илчлэгдэхгүй гэсэн л санаа.Наад төрд байгаа олигархууд чинь монгол улсыг өвөр монгол шиг хятадад барьцаанд өгчөөд өөрсдөө луйвраар олж авсан мөнгөтэйгээ гэр бүлээ аваад гадаадад очиж амьдрах зорилготой байгаа ш тээ.Монголын ард түмэн тэмцлийн хэлбэрээс өөр замаар үүнийг өөрчлөхөөс өнгөрсөн байхаа.Сонгууль өгөх гэж тэр жүжгийн байр руу очоод ч яахийн. угаасаа дээгүүрээ бүгдээрээ зөвшилдчихсөн юм чинь.Ард түмэн очиж сонгууль өгөхгүй бол тэр жүжиг нь яаж өрнөхийг харах юмсан.Улс төрчид шуналд автна гэдэг улс үндэстэнээ мөхөөх юм бна.10,20 жилийн дараах монголоо бодьё гэхээр ямар ч дүр буухгүй болчлоо өнөөдрийн байдлаар.

  • Anonymous (May 13, 2012 7:25:56 pm )

    Bitii hudlaa bag ums muu TARVAGAA! Tenger nirgeesei chamaig. Nirgeh ch baih. Bi Enhbayariin demjigch bish shuu!

  • Anonymous (May 13, 2012 7:30:50 pm )

    enhbayar alan hyadagch bish shuu de adilhan awilgach toriin ondorloguud zondoo baigaa toroos buuhaaraa mon ene zowlong ene hun shig uurne tegeed l uhetlee alban tushaalaas tas zuuraad baigaag ard tumen medne ard tumnee yu ch medehgui gej buu bod ondroos unah hetsuu shuu ardchilsan eronhiilogchoo

  • Anonymous (May 13, 2012 7:38:53 pm )

    tord ondor alban tushaald baigaa busad awilgach naraa hezee shuuh yum be gants enhbayar bish mon ih olon hun baigaa shu de adilhan handaach ardchilsan eronhiilogchoo

  • Anonymous (May 13, 2012 7:54:20 pm )

    chuluu shig setgeltei novsh

  • Anonymous (May 13, 2012 7:56:18 pm )

    elbegdorj bol nadad xamaagui l gesen bn sh de.barag uxvel taarna gej bga ym bn l da.xervee enxbayr uxvel elbegdorjoos xun alsan xeregt tulgax xeregtei.

  • Anonymous (May 13, 2012 8:44:18 pm )

    huzuunii nuglam n dutuu muu hytadiin tsees

  • Anonymous (May 13, 2012 8:48:14 pm )

    Hujaadorj, gvzvvgee tarvaga,

  • Anonymous (May 13, 2012 9:20:44 pm )

    ÕÓÓËÜ ÖÀÀÇÃ¯É ÎÐÎÍ ÃÝÆ ÕÎØÃÎÐÓÓËÀÀÄ ªªÐªª ÄÎÒÎÐ ÑÀÍÀÀÃÀÀÐ ÃÀÐÛÍ ÕÝÝ ¯ËÄÝÝÕÃ¯É ªªÐÈÉà ÍÜ ªªÐªª ÍÜ ÀËÓÓËÆ ÁÀÉÃÀÀ ÕÓÆÀÀÃÈÉÍ ÒÀÃÍÓÓË

  • Anonymous (May 13, 2012 9:24:47 pm )

    ×ÈÍÈÉ ÕÓÓËÜ ÁÓÑÀÀÐ ÅЪÍÕÈÉ˪Ã× ÁÎËÑÎÍÛà ÒÀÃÍÓÓË ÍßÌÄÎÐÆ ÌÝÄÝÆ ÁÀÉÃÀÀ. 2 ÈÕÝÐ ÒÀÃÍÓÓË×

  • Anonymous (May 13, 2012 9:39:33 pm )

    argagui l dotor hun baina. ardchilliin ner barisan manj zantai huzuugyi bor

  • Anonymous (May 13, 2012 9:40:06 pm )

    Elbegee chi shudarga yosiig togtooh geed baigaan bol amid mend bailgaad OORIIGOO BAS BUSDIIGAA ILCHLUULEECH

  • Anonymous (May 13, 2012 10:20:10 pm )

    enhbayar bid 2 ijilhen hvn shdee. namaig ulsgulun zarlahad ene 2 nuhur minii amiig guij erunhiilugch deer law orohgvi ee. elebegee bol mongoliin tvvhend garch irsen hamgiin shudraga vnen, zuw erunhiilegch. daraagiinh ni harin bi. kk.

  • Anonymous (May 13, 2012 11:34:07 pm )

    Enhbayaraas zalhaj bna

  • Anonymous (May 14, 2012 12:14:08 am )

    Ерөнхийлөгч аль нэг нам, эмнэлэг, дарга, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй
    “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй,

  • Anonymous (May 14, 2012 1:52:58 am )

    Bid mongol xvmvvs Arabin yls bish gedgig sana

  • Anonymous (May 14, 2012 2:09:39 am )

    mun yribaa ene er….

  • Anonymous (May 14, 2012 2:45:00 am )

    erunhiilugch zub huuli heregjikh estoi

  • Anonymous (May 14, 2012 3:42:12 am )

    Elbegdorjoo chi ene ulsiin erunhiilugchiin suudlaas naad umhii bugsuu avaad nyamdorj, bayrtaigaa hamt zaildaa, ynar muuhai ush honzontou hun be.udruus udurt chi,hen ch bish,bolj bna gedgee medej bnauu

  • Anonymous (May 14, 2012 6:00:01 am )

    Argagyu sh dee,Enkhbayariig alchihbal ene umhiigiin omno Freedom neegdeh geed bgaa yum chin!!! Ard tumend yuch geed hutsaj bolno,yagaad gevel buh bulhaig ni medeh hunee alchihaj bgaa yum chin!!!Hyatadtai denduu dotno bodlogo yavuulaad bgaag ni eserguutslee gej ene huniig alah gej bna!!!

  • Anonymous (May 14, 2012 7:13:05 am )

    huniig shuuj bolnoo, harin shuune gedeg nereer alj bolohgui shdee. Elbegdorj ih muu hun bna shuu, ene buhnii ard uuruu baigaa ni oilgomjtoi shdee, Elbegdorj chiglel ugch,zaaj hudulguj baigaa bolohoor ATG-iinhan tiim zorigtoi duugarch baigaa shdee, mgld shudarga yos gej bhgui shdee. MGL ardchilsan oron mun uu, Enkhbayar alan hyadagch bish shuu dee, arai ch dee.

  • Anonymous (May 14, 2012 8:21:14 am )

    Авилгалтай хүчтэй тэмцэж байгаа Элбэгдоржийгоо ард олон хамгаалнаа. Түүнээс өөр Монголд сайн засаглал шударга ёсыг авчрах хүн байхгүй байхаа.

  • Anonymous (May 14, 2012 8:26:22 am )

    Ерөнхийлөгч Элбэгээг минь доромжлож байх шив. Тэгж яривал харин ч Элбэгдорж шиг авилгалтай зоригтой шийдэмгий тэмцэж байгаа хүн өөр алга л байна ш дээ. Түүнд алдаа байгаа л байх, гэхдээ түүн шиг сайн ажиллаж байгаа хүн алга даа.

  • Anonymous (May 14, 2012 8:56:41 am )

    enhbayar idej uusan ni oilgomjtoishde enhbayariig horij chaduul mongol maani ovoo doo chadku bol huurhii duu

  • Anonymous (May 14, 2012 8:57:19 am )

    ЭЛБЭГДОРЖ ЯАГААД ЭНХБАЯРЫГ АЛАХ ГЭЭД БАЙГААГ ОЛОН ТҮМЭН МИНЬ ТУНГААН ҮЗЭЭРЭЙ. АРДЧИЛАЛЫГ МАНЛАЙЛАГЧ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХҮҮ ЗОРИГИЙГ ҮХЭХЭД ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН ИНЭЭЖ БАЙСАН ХҮН БОЛ ЭЛБЭГДОРЖ. ЗОРИГ БАЙСАН ЦАГТ ЭЛБЭГДОРЖ БАТ-ҮҮЛ 2 ХЭЗЭЭ Ч ДЭЭШЭЭ ЯВАХГҮЙ. УИХ-ЫН ЧУУЛГАН ДЭЭР БАТ-ҮҮЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ЯАЖ ДОРОМЖИЛЖ БАЙВ АА. ЭНХБАЯР БАЙГАА ЦАГТ ЭЛБЭГДОРЖ ДАХИН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХГҮЙ. ЭЛБЭГДОРЖ СОНГУУЛИЙН ЛУЙВАР ХИЙЖ ГАРЧ ИРСЭНГ АРД ТҮМЭН ЭНХБАЯР МЭДНЭ. ТЭГЭХЭЭР ЭНХБАЯР ҮХЭХ ЁСТОЙ. ИНГЭЭД БОДОХООР ЭЛБЭГДРЖ ЗОРИГИЙН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ, БАТ ҮҮЛ ГҮЙЦЭТГЭГЧ БАЙХ МАГАДЛАЛТАЙ. ҮҮНИЙГ ЭНХБАЯР МЭДЭЖ БАЙСАН БАЙЖ МАГАДГҮЙ. МОНГОЛЧУУДАА СЭРЦГЭЭ. МАНАН ХЭМЭЭХ БҮЛЭГЛЭЛЭЭС ЭХ ОРНОО АВАРЦГААЯ. ЭЛБЭГДОРЖИЙГ ХУГАЦААНААС ӨМНӨ ОГЦРУУЛЬЯ. ЭЛБЭГДОРЖ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЕРӨНХИ ЙЛӨГЧ БАЙХ ЭРХГҮЙ.

  • Anonymous (May 14, 2012 9:06:03 am )

    Elbegdorj eronhiilogchoo!
    Ta chine ger buleer ni huis temtersen hund hurtel tsaazaar awah yal onogduulahgui, hunleg enerengui yosoo gargaad baisan biz de. Odoo ter hunleg enerengui yos ene ter chine haana bnaa?
    Naad hun chine uhlee sh de. Tsoohon mongolchuud neg negnee barij idehnee yanaa. Bid hoorondoo ewdreltswel busdiin zoolon hool bolno shu de!
    Ta aluurchind gargasan hunleg enerengui setgelee odoo l gargah heregtei bna, ta uls eh ornii etseg hun shu de!

  • Anonymous (May 14, 2012 9:11:01 am )

    Elvegdorjoo,
    Ta nar ch gesen suult, olsoglon zarlaj baisniig sanaj bna.
    Ter toolond chine saaral ordnoos uls torchid ochij suult olsoglong chine zogsooj baisan shu de.

  • Anonymous (May 14, 2012 9:54:09 am )

    О ДАШБАЛБАР БОЛ ЖЭНХЭН ШУДРАГ ЭХ ОРОНЧ ХҮН БАЙСАН ТЭР ХУЛГАЙ ХИЙЖ ХУДЛАА ХЭЛЭЭГҮЙ ХҮН ХЭЛЭХЧ ҮГҮЙ ХҮН ТЭР ХҮН ЭЛБЭГДОРОЖ БОЛ ХАМГИЙН МУУХАЙ ЗҮҮЛ ХИЙСЭН ХҮН ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МӨРДӨХ АЖИЛГААГ ЗОГСООСОН ХҮН ГЭЖ ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ
    О ДАШБАЛБАР ИГЭЛ НЭГЭН БИШ БАЙСАН ГЭДГИЙГ ДАЛАЙ ЛАМ ХҮРТЭЛ ХҮЛЭЭН ЖӨВЖӨӨРЧ БАЙСАН ЮМ ШҮҮ ТЭР БОЛ НОЁН ХУТГАТ ДАНЗАНАРИВЖААГИЙН ХОЙД ДҮР БАСАН
    МОГОЛДООН ДАХИН ТӨРӨХ БОЛТУГАЙ

  • Anonymous (May 14, 2012 10:28:32 am )

    elbegdorjoo zailaachee hogiin yum yariad bh yumaa chinii shudraga chin haana bna luibarchin minee

  • Anonymous (May 14, 2012 10:34:57 am )

    нутгийн нэр хөөдсөн ардчилсан ерөнхийлөгчөө адилхан авилгачидаа бариач луйвардаж гарч ирсэн чинь үнэн юм байна монгол улсыг минь хятадуудад зараад дууслаа чи цадаж ханах болоогүй юу чи энэ хар лайгаа өөрөө мах цусаараа ах дүүгээрэй мэдрэх болно ард түмний хүү Зоригийн хэргийн захиалагч чамайг удахгүй дүүжилнэ.

  • Anonymous (May 14, 2012 8:53:58 pm )

    ENE MONGOLCHUUDIIN IHENH NI MEDREL MUUTAI YUMUU HAASHAA YUM TENEG TENEG YUM YARIAD BH YUM, AVRLAIIN ODOOR ELBEGEE GARCH IRJ AVRAH GEED BHAD UURSDIIG NI DOROMJILSON, SUIRUULSEN HUNIIG UMUURUU DBH YUM HUURHIISDUU DUNDAD ZUUNII UYEIIN YU CH UNSHDAGGUI, YAMARCH BOLOSROLGUI, UHAMSARGUI HUMUUS SHIG BH YUMAA YANA DAA IIM BAIVAL ZUUHUN HUNTEI MONGOL SHIG ORON AMARHAN MUHNU DUU, ZA TER DASHBALBAR-G MAGTAAD BGA HUN BOL BUR HC URUVDULTEI YUMAA, DASHBALBAR CHI N BAS ZUGEER DUR ESGESEN TENEG NUHUR BAISAN SH DEE MNAID HICHEEL ZAADAG BSAN, SONIN SONIN YUM YARIDAG GAJIGTAI HUN BSAN SH DEE

  • Anonymous (May 15, 2012 8:49:19 am )

    Элбэгээг дэмжиж байна.

antalya rent a car