УИХ-ын гишүүн Х.Баттулга, Эм Си Эс холдингийн эзэн Ж.Оджаргал хоёрын ээлжит маргаан дахин өрнөх нь.
Өмнө нь энэ хоёр эрхэм нэг бус удаа бие биеийнхээ эсрэг давшилт хийж байсан. Ихэнхдээ л Х.Баттулга “өддөг”. Харин Ж.Оджаргал гэхээсээ илүү Эм Си Эс-ийнхэн хариуг нь өгдөг.
Энэ удаа ч гэсэн Х.Баттулга асуудал үүсгэлээ. Харин Эм Си Эс чимээгүй болов. Х.Баттулгын өгсөн ярилцлага ортой болоод л дуугай байж мэдэх юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга саяхан нэг телевизийн ярилцлагад орохдоо “2000 оноос хойш төрөөс зарлагдсан 2334 тендерийн 1882-ийг Эм Си Эс компани ямар нэгэн аргаар авсан байдаг” хэмээн судалгаагаа танилцууллаа. Энэ нь 2000 оноос хойш улаас зарлагдсан тендерийн хэдэн хувь болохыг эргэцүүлж бодоод, дүгнэлт хийнэ биз. Үнэхээр үнэн бол эвгүй л хариултыг нэхэж байгаа хэрэг л дээ.
Уг үйл явдлаас өмнө Х.Баттулга Засгийн газрын сайд нарыг Эм Си Эс-ийн байранд амьдардаг учраас авлигал авсан байж магадгүй гэж АТГ-д хандсан. Харин түүнийг нь шүүхээс хаачихсан. Мэдээж Х.Баттулга Нийслэлийн прокурорт давж заалдсан. Удахгүй энэ талаар эцсийн шийдвэрийг гаргах биз.
Ер нь сүүлийн үед Х.Баттулга гишүүн авлигатай тэмцэгчийн идэвхитэй дүрийг бүтээж байна. Эм Си Эс-ийг монголын төрийн хамаг тендерийг хуу хамдаг тухай ярихдаа өөр нэгэн анхаарал татсан жишээ ярьсан. Х.Баттулга “Энэнтэй холбоотой нэг юм байдаг. Тухайн үед эрчим хүчний сайд хийдэг байсан, насаараа коммунист явсан нэг хүний болсон явдал байдаг. Нэг өдөр эрчим хүчний тендер зарлагдаад компанийх нь хүн орж ирээд хоёр сая болох уу гэтэл яасан ч их мөнгө вэ дээ гэж бодсон гэдэг. Хоёр сая төгрөг гэж бодохгүй юу Гэтэл хоёр сая доллар авчираад өгчихсөн гэдэг байхгүй юу. Үнэн байхгүй юу. Болсон явдал. Хөөрхий минь тэр сайдын амьдрал нь тэр чигээрээ эргэсэн байхгүй юу.
Насаараа хөдөлмөрлөөд тийм мөнгө олоогүй. Өглөө 6.30 цагаас босч ажилдаа явах ямар хэрэг байнаа. Би мөн хоцрогдсон хүн юмаа ингэж мөнгө олдог юм байна гэж ойлгосон гэдэг” хэмээн АТГ-ын судалгаа шинжилгээний хэлтэсийн дарга Батзоригийн дэргэд палхийтэл хэлээд авав. Олон түмний нүдэн дээр хэлсэн энэ яриаг АТГ-ынхан шалгах биз. Хэрэг хуучирдаггүй гэдэг шүү дээ.
Х.Баттулга гишүүн авлигалтай тэмцэхийн зэрэгцээ авлигалын хэргүүдийг ч судалж байгаа бололтой. Түүнийхээ бол АТГ түүхэндээ байгаагүй маш сайн, амжилттай ажиллаж байгаа бололтой. АТГ түүнд итгэл төрүүлж байгаа гэдэгийг ч нуусангүй. Итгэл төрүүлж байгаа энэ газрынханы ажиллагааны үр дүнд маш олон хүн дээлээ нөмөрөх болно гэдгийг ил тод сануулав. Мөн сүүлийн үеийн авлигалын хамгийн том сүлжээ Тавантолгойг тойрч байгааг ч анхааруулахаа мартсангүй. Тэрээр Тавантолгойгоор IPO хийгээд хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгоно гэдэгийг худлаа хэмээн шүүмжлэв. Энэ мэтээр Тавантолгой, Эм Си Эс, Х.Баттулга нарын тэмцэл улам л хүрээгээ тэлж өргөжиж байна.
/24tsag.mn/
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 11, 2012 10:20:42 am )
энэ чЯАХ АРГАГҮЙ ҮНЭЭН ҮНЭН ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН БҮХ ТЕНДЭРИЙГ АВЧ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДЫГ ТӨРҮҮЛСЭН ШҮҮДЭЭ ҮҮНИЙГ Л ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ЭНХБАЯР ҮНЭНДЭЭ ЮУЧ БИШ ЭНЭ ЗАСГИХАН ИХ ХУРЛЫХАН БҮГД ДЭЭЛЭЭ НӨМРӨХ БИЗ
-
Anonymous (May 11, 2012 2:22:30 pm )
YU YNEN BOL ENE , TANII XELEED BAIGAA YUM BOL YNEN SHYY, MCS -1882 TENDERIIG AVSAN AN YNEN SHYY DEE,
-
Anonymous (May 11, 2012 3:47:44 pm )
medej bgaa huniihee neriig helehgui yasiin be?ish undeslelegui yum yaariaad bhiin,nergui medeeleleer yadag bnaa.odoo ene heled bgaa buhnii ard AN baiga ayum bn,AN bas balarsaan
-
Anonymous (May 11, 2012 3:52:32 pm )
battylga vnen yldag um bitgii aigaarai chamaig demjij bna aibal bvv xii xiibel bvv ai amjilt
-
Anonymous (May 11, 2012 4:00:09 pm )
ОНИГООГ Ч ОЙЛГОХ ЧАДВАРГҮЙ СЭТГҮҮЛЧИД БАЙХ ЮМАА.СОЦИАЛИЗМЫН ҮЕД ХҮМҮҮС АЙЖ ИЧИХ БУЛЧИРХАЙТАЙ БАЙСАН ГЭСЭН ҮГ. ТЭГВЭЛ ӨНӨӨГИЙН НЭГ САЙД ДЭЭР 2 САЯ ГЭЖ ХЭЛЖ ОРСОН ЧИНЬ ГАР ТЭНЭГ ЮМУУ, 2 ТЭРБУМ БОЛ БАС ЯАХАВ ГЭЖ ХЭЛСЭН ГЭНЭЭ ГЭВЭЛ ЯАХАВ…
-
Anonymous (May 11, 2012 8:09:02 pm )
Баттулгыг тэгвэл Авилгалтай тэмцэх газрын дарга болговол яасан юм вэ. Тэгээд л тэнэгтээд л өөрөөсөө бусад бүх хүн болгоныг хардаад л шалгаад л байж байг. Өөр хийх ажил энэ Баттулгад байхгүй юм болов уу, Муухай хэрүүлч, зальтай, харахаас муухай хүн
-
Anonymous (May 11, 2012 9:16:05 pm )
Эм Си Эс tendert orood yalaal biz xuuli ni tiim yum chini.chadaj baigaad argagui battulga tenderiin xuuliig eerchilex bolomj baisan Battulgiin uxaan Эм Си Эс-xnii xaana ch xvrexgui battulga teriin alband mongol ulsiin telee baij chadax xvn bish yum bilee.
-
Anonymous (May 14, 2012 7:32:45 am )
Battulga odoo yoronhii said bolood ene ediin zasgaaa hol deer n bosgood ene mongolian corruption system-iig neg tiish n bolgoh bailgui dee tegehgui bol ene mongol uls hyatadad ochloo ochloo
8 Comments