antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2012 3 comments

“Алуурчид” ажлаа шуурхайллаа

нийтлэсэн Admin

Эдийн засгийн алуурчдын гарыг мухарлах зорилгоор УИХ-аас 2010 оны зургадугаар сард Монгол Улсын төмөр замын бодлогыг баталж, Монголын нүүрс, бусад баялгийг нэг худалдан авагчийн гарт орохоос сэргийлэх боломжийг тавьсан юм. Төмөр замын шугам зөвхөн БНХАУ-тай холбогдох биш гуравдагч зах зээлд хүрэх ёстой, олон худалдан авагч руу чиглэх учиртай гэсэн үзэл баримтлалыг Төр батласан. Төмөр замын бодлогоор бол нэгдүгээр үе шатанд Даланзадгад-Чойбалсан хүртэл 1100 км зам тавина. Хоёрдахь ээлжинд Нарийн Сухайт-Шивээхүрэн, Ухаахудаг-Гашуунсухайт , Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт чиглэлд нийт 900 км зам тавихаар шийдвэр нь гарсан байдаг. Гэтэл Ардчилсан намыг хамтарсан засгийн газраас гарангууд эдийн засгийн алуурчид идэвхжин төрийн шийдвэрт мэс ажилбар хийж, нэгдүгээр үе шатны чиглэлийг хойш тавьж хятадыг чиглэсэн мухар төмөр зам барихаар адгаж эхэллээ.
Сү.Батболд Засгийн газрын 5 сарын 2-ны ээлжит хуралдаанаар “Тавантолгой-Ухаахудаг” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх концессын гэрээ болон “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийджээ. Үүний өмнөхөн 3 сарын 27-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани байгуулахад 518 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, “Шинэ төмөр зам” төслийг санхүүжүүлэхэд 399 тэрбум төгрөгийг олгосон юм.
Сү.Батболдын яаран гаргасан тогтоолд “2012 оны эхний хагас жилд багтаан Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажилтай  зэрэг эхлүүлэх” гэжээ. Улсынхаа эдийн засгийг гадны эрхшээлд оруулахгүй байхыг эн тэргүүнд эрмэлзэх учиртай Ерөнхий сайд яагаад өмнө хилийн орчимд байгаа ордуудыг хятадын мэдэлд яаран оруулахыг шавдна вэ? Овооттолгойн ордыг хятадын төрийн өмчийн Чалко компанид худалдах гэж байгаагаа Айвенхоу Майнз компани Ерөнхий сайдад урьдчилан мэдэгдэхэд огт татгалзаагүй гэсэн мэдээ гадаадын хэвлэлээр гарч ертөнц дахинаар гайхаж байсныг уншгчид санаж байгаа байх.

Улсынхаа эдийн засгийн гадны бүрэн эрхшээлд оруулахаар улам шамдаж байгааг нь дэлхий дахин гайхаж байна.  “Ийм сэтгэлгүй хүн байдгаа” хэмээн дуу алдахад хүргэж байгаа шийдвэрийн үр дүнд монголын нүүрсний үнэ удахгүй 30 доллараас доош унах прогнозыг хөрөнгийн биржийн шинжээчид хийж эхэллээ. Хямд нүүрсний сургаар нүүрсний гол хэрэглэгчид гурав, дөрөвдүгээр улирлын худалдан авалтын хэлцлүүдийг зогсоож, монголын хямд нүүрсний зам баригдахыг тэчъяадан хүлээж байна. Харин тэдний санаархалд хятадын Уйнсвэй, Чалко компаниуд саад болж байгаа юм. Учир нь монголын нүүрс хямдарсны үр шимийг энэ хоёр компани хүртэхээс бус хэрэглэгчдэд очих үнэ хэвээр байна гэж тэд мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл монголын төрд шургалуулсан эдийн засгийн алуурчидынхаа ачаар хэд нугалсан ашиг хийх боломж хятадуудад бүрдээд байгаа юм. Монголчууд хичнээн ихээр зөөлөө ч ашиг олохгүй. Яагаад гэвэл тэднээс хэдээр авахаа хятадууд л тогтооно. Хил дээр их хэмжээгээр зөөгөөд авчирчихсных нь дараа “авахгүй” гэж хашгирахад буцаагаад аваад явалтай биш хэдхэн юанаар ч болтугай өгөөд салах нь жам.
Сү.Батболд ард түмний мөнгөөр гадаадад сурч энэ зэргийг ойлгохтой, мэдэхтэйгээ болсон нэгэн. Гэвч түүнд улсаа гэх сэтгэл байхгүйгээс ийм увайгүй зүйлийг нүл анин хийж, монголчуудынхаа орлогыг алсаар байна. Эдийн засгаа хятад хутгаар хайр найргүй сийчиж, сэхэх аргагүй болох нөхцлийг бүрдүүлсээр сууна. Монголын нүүрс одоо ч хятадын импортын үнээс хамаагүй хямдаар зарагддаг. АНУ, Канад, Австралиас хятадууд тонн нүүрсийг 200 доллараар авч байхад Сү.Батболд 70 доллараар өгч байна. Удахгүй оросууд ийм үнээр хятадад нүүрсээ нийлүүлж эхлэх гэж байгаа. Дээр нь урагшаагаа мухар төмөр зам барьж нийлүүлэлтийг ихэсгэхээр монголын нүүрс 30 доллар хүрч унах нь тодорхой. Эрэлтээс давсан нийлүүлэлт, эрхшээлд орсон наймаа эдийн засгийг минь алж дуусах нь. Сү.Батболдоо ганц удаа ч болов улсаа бодож бай л даа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
newsworld.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 11, 2012 11:15:54 am )

    Ерөөсөө хилээ хаачихаад бүсээ чангалчихаад 3 жил болоход Монголчууд турж үхэх үү?? Хэдэн сая хужааг тэжээсээр бгаад монголын баялаг дууслаа даа. Дээр нь монголд байгаа хөлсний 700-гаад мянган хужааг хооллож бна шдээ. яах вээ Сү Батболдоо?? МАН-ын ОЛигархуудаа одоо эх орноо бодох болоогүй юу???????

  • Anonymous (May 11, 2012 2:20:08 pm )

    Батболд оо чиний түрүүвч зузаараад, ардуудын түрүүвч ялааны далавч шиг нимгэн боллоо. Кадафигийн хувь заяа шиг амьдрал сонгоод байна да чи. Энэ ард түмэн чинь тэсээд л байна шүү хэзээ алдрах бол тэсвэрт хязгаар байгаа… одоо чи түрүүвч зузаарсан байна ханах болоогүй юу, жоохон эх орноо бод доо

  • Anonymous (May 11, 2012 4:03:13 pm )

    eedee iim mongol hun bh ch gejdee,araichdee,estoi yu heleh be?ene huniig erthhen tataj byylgaagui hamtran hysaj baisan AN erthen uuniig ard olond zarlaj bhgyi yaaabdaa daanch

antalya rent a car