Английн Харт Нойрс мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон Улаанбаатар аудитаар хийлгэсэн Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдалд хийсэн аудитын шалгалтын материалаас цувралаар хүргэж байгаа билээ. Энэ асуудлаар Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд мөн уржигдар холбогдох хүмүүсийг дуудаж, хэлэлцүүлэг өрнүүлэн энэ салбарт гарч байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга зам болон цаашид олборлолтын ил тод байдалд ямар хяналт тавьж ажиллах талаар ярилцсан юм. Монгол улсын хууль, тогтоомжид захирагдахгүй дураараа аашилж байгаа компаниуд уул уурхайн салбарт маш олон байх агаад тэд санхүүгийн тайлангаа хугацаандаа гаргадаггүй нуун дарагдуулж, төсвийн мөнгө төвлөрүүлэхэд ихээхэн хор хохирол учруулдаг байна.
Хайгуулын болон олборлолтын лицензээ авчихсан л бол бол оо гэсэн үзэл гарган жил дараалан санхүүгийн тайлангаа гаргаж, ЗГ-т болон холбогдох албаныханд ирүүлээгүй компаниудыг нэрлэе. 2011 оны байдлаар 6 байгууллагын захиалгын дагуу хийсэн аудитын шалгалтаар нийт 150 уул уурхайн компанид шалгалт хийсэн бөгөөд эдгээрээс 31 компани буюу 20.6 хувь нь санхүүгийн тайлангаа гаргаагүй, мөн материалаа ирүүлээгүй аж. Тайлангаас гадна техникийн, шимт хөрсний, биологийн нөхөн сэргээлтэд ямар ч хөрөнгө гаргаагүй эдгээр компаниудад хэн хариуцлага тооцох вэ. Өнөөдөр ч үйл ажиллагаа явуулсаар байгаа эдгээр компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болговол таарна. Эдгээр компаниудыг нэгбүрчлэн нэрлэвэл:
№ | Компанийн нэрс | Үйл ажиллагааны чиглэл | Нөхөн сэргээлтийн гүйцэтгэл хийсэн хувь хэмжээ
|
1 | “Адамас майнинг”ХХК | Хайгуул
|
0 |
2 | “Адамас маунтинг” ХХК | Хайгуул
|
0 |
3 | “Андын тэмүүлэл” ХХК | Хайгуул
|
0 |
4 | “Бумбат ресорсес” ХХК | Хайгуул
|
0 |
5 | “Бэрх ресорсиз” ХХК | Хайгуул
|
0 |
6 | “Геосан” ХХК | Судалгааны эрхтэй
|
0 |
7 | “Гео эрэл” ХХК | Хайгуул
|
0 |
8 | “Говь Гео” ХХК | Хайгуул
|
0 |
9 | “Голден кросс” ХХК | Хайгуул
|
0 |
10 | “Ди Кю И интернэйшнл Монгол” ХХК | Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхээ больсон | 0 |
11 | “Зүрийн булан” ХХК | Сүүлийн 1 жил үйл ажиллагаа явуулаагүй | 0 |
12 | “И Эй Эм Хөх адар” ХХК | Үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй | 0 |
13 | “Кю Жи Экс Монгол” ХХК | Хайгуулын компани | 0 |
14 | МЕС ХХК | Үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн | 0 |
15 | “Монгол цамхаг” ХХК | Хайгуул, олборлолт | Нөхөн сэргээлт хийгээгүй |
16 | “Монголиа девелопмент ресорсес” ХХК | Үйл ажиллагаа тодорхойгүй | 0 |
17 | “Нордвинд” ХХК | тодорхойгүй | 0 |
18 | Нуклер энержи ХХК | Ураны ордтой сүүлд лицензээ цуцлуулсан | 0 |
19 | Одод ХХК | Уул уурхайн үйл ажиллагаа явуулаагүй | 0 |
20 | ОНТРЭ ХХК | Олборлолт, хайгуул | Нөхөн сэргээлт хийдэггүй |
21 | Очир төв ХХК | 0 | |
22 | Пибоди Вэнсвэй ресорсес ХХК | Хайгуулын | 0 |
23 | Тунсинь ХХК | Татан буулгасан | 0 |
24 | Урт хошуу ХХК | Хайгуулын компани | 0 |
25 | Хүдэр Эрдэнэ ХХК | 0 | |
26 | Хотын зам ХХК | 0 | |
27 | Хуади куонеэ ХХК | Бусдын талбай дээр гэрээгээр хайгуул хийдэг | 0 |
28 | Хунан Жинлэн ХХК | Тайлангаа удаа дараа гаргаагүй, бэлдээгүй | 0 |
29 | Хүннү ресорсиз ХХК | Хайгуул, олборлолт | Нөхөн сэргээлт хийгээгүй |
30 | Эрдэнэ жас ХХК | Хайгуул | 0 |
31 | Юниверсал коппер ХХК | Хайгуул | 0 |
Дээрх компаниудын тайлан гараагүй, уул уурхайн олборлолтын нөхөн сэргээлт хийгээгүй байдлаас үүдэн 9502 метр куб газар нутаг сүйдэж Монгол улсын төсөвт 7 тэрбум 427 сая 134 мянган төгрөгний хохирол учраад байгаа юм байна.
У.Сарнай (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 20, 2012 3:16:55 am )
2013оны 01сарын 01-нээс байгалийн баялгийн өмч хувьчлалаар бүх лиценз гэрээ цуцлагдаж, иргэдийн өмчлөлд тэгш хуваарилалтаар шилжиж ирнэ.2014оноос Монгол улс Европын холбооны гишүүн болно. дэлгэрэнгүйг facebook.com/HUTULBUR
-
Anonymous (May 21, 2012 5:35:46 pm )
Хуулийн дагуу нүүрс олборлох эрхтэй болсноос хойш 20 хоногийн дараа, 2008 оны 12-р сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн засаг даргын орон тооны бус зөвлөх, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Л.Батчулууны гарын үсгээр “Ажнайн” Д.Бат-Эрдэнийг “Таван толгой” ХХК-ийн орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон. Мөн хоёр сарын дараа Хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ын даргаар Д.Бат-Эрдэнийг сонгож баталсан байна. Д.Бат-Эрдэнэ бол Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, нэгэнтээ АН-аас УИХ-д сууж байсан хүн. Түүний хөрөнгө бэл, танил талаараа хөшүүргэ хийж өнөөдөр бага Тавантолгойн орон нутгийн өмчит 51, үлдсэн 49 хувийг ч гартаа атгах болсон зам ийм дардан юм.
Өмнөговь аймгийн иргэд захиран зарцуулж байх ёстой хувийг тэрбээр орон нутгийн ТУЗ-д өөрийгөө, өөрийн хүнийг суулгаснаар мэдэлдээ аван амар тайвандаа жаргаж байгаа юм. ТУЗ-ын гишүүд бүгд Д.Бат-Эрдэнэ, “Ажнай” корпорацийн холбоотон, Өмнөговь аймгийн удирдах тушаалтнууд байгааг доорх хүснэгт харуулна.
Дээрх хүмүүс Өмнөговь аймгийн иргэдийн эзэмшилд байх ёстой уурхайг хуваан эзэмшиж, нүүрсийг нь борлуулан ашиг олж байгаа нь цөөнгүй баримттай юм. Үүнд Засгийн газар анхааран 2009 онд ЗГХЭГ-аас Татварын ерөнхий газарт “Таван толгой” ХК-д шалгалт хийхийг үүрэг болгосноор ЗГХЭГ, ЭБЭХЯ, СЯ, Татварын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг гаргасан байна. Шалгалтаар албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, нүүрсийг хууль бусаар дамжуулан экспортлосон, татвар нуун дарагдуулсан гэх мэт олон зөрчил илэрчээ. Тухайлбал,
-”Таван толгой” ХК 2004-2008 онд нийт 80 тэрбум төгрөгийн татварыг төлөлгүй нуун дарагдуулсан.
-Тусгай зөвшөөрлөөр олборлодог, дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй, сайн чанарын коксжих нүүрсийг нэг тонныг 3.1-25.00 ам.доллар буюу дотоодын зах зээлээс 7.7-2.9 дахин хямд үнээр борлуулсан.
-“Таван толгой” ХК 2006-2008 онд 89.200-44.496 сая төгрөгийн орлого, ашигтай ажилласан байхад тус компаниас тээвэр зуучлалын эрх авсан “Таван толгой Транс” ХХК /Д.Бат-Эрдэнийн эзэмшилд байдаг/ түүнээс илүү орлоготой буюу 104.746.5-10.890.8 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
-“Таван толгой” ХК-аас нүүрс худалдан авч борлуулдаг болон үйл ажиллагааны холбоотой “Пүшинговь”, “Голдентрайнгле”, “Дээдийн говь”, “Говь урал”, “Пүшинмон”, “Энк”, “Таван толгой транс”, “Баян-Уул” ХХК-ууд болон ТУЗ-ын гишүүдийн сүүлийн 1-5 жилийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд хийсэн шалгалтаар 213,861,8 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 1,521,7 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.Гэсэн ч дээрх зөрчлийг арилгахын тулд өнөөг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа юм. Манай сурвалжлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс энэ асуудлыг тодруулах гэсэн боловч “Том Таван толгой, Оюутолгойн сүүдэрт жижиг Таван толгойн хувьцааг гадаадын болон хувийн компаниудад өгчихсөн асуудлууд яригдахгүй байна. Олон жил хувь хүний мэдэлд байгааг цөөнгүй хүн мэднэ. Ярих ёстой хүмүүс нь ярих байх” гэсэн бүдүүн хариулт өгсөн. Бага Таван толгойд гэрэл тусгахын тулд бид дараагийн удаа дээрх шалгалтын дүнг тоо баримт, тодорхой нэртэй нь хамт нийтлэх болно.
2 Comments