antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2012 4 comments

М.Энхсайхан: Би АН-ын дарга байхдаа Н.Энхбаярт “Авлигачин” гэдэг нэрийг өгсөн

нийтлэсэн Admin

Сүүлийн үед авлигачид ба түүнтэй тэмцэгчид гэдэг хоёр хэсэгт улс төрчид хуваагдаж эхэллээ. Сонгууль дөхөхөөр энэ ангал улам том болно. Авлигачдыгаа тэмцэгчид нь “аавынд” барьж хийгээд л байна. Магадгүй хожим нь “аавынхаасаа” гарч ирэхээрээ тэмцэгчдийгээ ч гэсэн авлигачид байсныг нотлон адилхан “аавынд” хийх гэж зүтгэх биз. Ингээд л тамын тогооны үлгэр үргэлжилж мэдэхээр боллоо.
Авлигалын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаярыг “аавынд” хийгээд эмнэлэгт шилжүүллээ. Тэр үнэхээр авлгачин байсан уу? Авлигалын загалмайлсан эцэг хэмээх нэрийг хэн түүнд өгсөн бэ? Саяхан л үндэсний баатар явсан Н.Энхбаярыг одоо авлигачин гэдгийг нь нотлох гэсэн ажиллагаа үргэлжилж байна. Анх түүнд авлигачин хэмээх алдарыг М.Энхсайхан өгсөн юм. Энэ тухайгаа “Шулуухан хэлэхэд М.Энхсайханд “хужаа” гэдэг цолыг Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа өгсөн юм. Н.Энхбаярт “авлигач” гэдэг цолыг М.Энхсайхан АН-ын дарга байхдаа өгсөн” хэмээн хожим тайлбарласан билээ. Ийнхүү М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр Монголын хамгийн том намын удирдлагад байхдаа бие биеэ гүтгэн доромжлох ажиллагааг эрчимтэй өрнүүлж байлаа. Одоо харин нэг нь “авлигачин” хэмээх алдараа нэг мөсөн хүртэх эсвэл бүр хуу татаж хаях эгзэгтэй мөчид тулж ирлээ.

Гэвч хувь заяаны тохиолоор хэн хэн нь тэргүүлж байсан хоёр том намынхаа удирдлагад үлдсэнгүй. Бүр жирийн гишүүн нь биш болов. Тэдний толгойлж байсан намууд хоёулаа нэрээ сольж, үзэл баримтлалдаа томоохон өөрчлөлтийн салхийг оруулав. МҮАН, АН болсон. МАХН, МАН болсон. Харин Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр намынхаа олонд танигдсан МҮАН, МАХН хэмээх брэнд нэрийг сэргээж авсан. Гэвч тэд хуучин нэрээ авсан ч гэсэн хуучин нөхдөөсөө өрх тусгаарлав. Нэгэн цагт эвлэршгүй мэт дайснууд болж, бие биедээ нэр хоч өгч явсан хоёр цаг хугацааны эрхээр андууд болсоноо олон түмэнд ил тод зарлаж байлаа. Гэвч Н.Энхбаярыгаа хоригдоход М.Энхсайхан өмгөөлж хамгаалаагүй нь олонд сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй байна. Тэр ч бүү хэл М.Энхсайхан Н.Энхбаяраасаа нүүр буруулж эхэлсэн тухай яриа намын нөхдийнх нь хүрээнд тархаж эхэлжээ.

М.Энхсайхан өдий олон жил улс төр хийхдээ олон найз нөхөдтэй байсан гэхээсээ илүү олон дайсантай байж ирэв. Түүний “дайснууд” Р.Гончигдоржоос эхлээд Ц.Нямдорж хүртэл үргэлжилнэ. Ардчилсан намынхаа нөхдүүдэд шаралхаж нэг хэсэгтээ үндэсний хувьсгал хийх тухай ярьж явсан. Түүний үндэсний хувьсгалын үзэл санаа нь Үндсэн хуулийг өөрчлөхөд чиглэгдсэн юм. Харин одоо М.Энхсайхан даргын романтик “Үндэсний хувьсгал” түүх болон үлдсэн. Мөрөөдөл болоод үзэл санаа, онол баримтлал нь биелээгүй учир “Амлалт нэхэх ард түмний холбоо” гэгчийг санаачлан өөрийн удирдлагад байсан залуусыг турхирсан ч бас л үр дүнгээ өгөөгүй юм. Ийм нэгэн эрхэмийн санаачилсан үйл хэрэг болгон бүтэлгүйтэж байна. Харин ганцхан Н.Энхбаярт өгсөн “авлигачин” хэмээх алдар нь өнөөг хүртэл дуулиан тарьсаар байна. Уг нь тэрээр цагтаа Монголын толгой эдийн засагчаар тодорч, ерөнхий сайд болон мандаж байсан сайхан намтартай сан.

24tsag.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (May 10, 2012 12:20:04 pm )

    “АМЛАЛТ НЭХЭН АРД ТҮМНИЙ ХОЛБОО” ХАРИН АМЖИЛТТАЙ АЖИЛЛАН ОЛИГАРХУУДЫН ГАНЦ АЙЖ БАЙГАА ХҮЧИН НЬ БОЛСОН ШҮҮ ДЭЭ.

  • Anonymous (May 10, 2012 12:21:21 pm )

    Энхсайханыг доош нь хийх гэж арга ядсан зүйл бичиж дээ. Ингэж бичсэн бичээгүй сонгогчид хэнийг сонгохоо мэдэх болсон шүү

  • Anonymous (May 10, 2012 3:02:35 pm )

    Үнэн чанартай одоогийн эрх баригчид 2 ЭНХЭЭС ҮХТЭЛЭЭ АЙЖ БААС НЬ ГАРЧ БАРИВЧИЛГАА ЯВУУЛЖ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙГААШДЭЭ ЭХБАЯР, ЭНХСАЙХАН ХОЕР БОЛ МОНГОЛЫН ЛИДЕРҮҮД МӨНӨӨСӨӨ МӨН ШҮҮ ҮЕ УДАМ ДАМЖСАН ЭЛИТ СЭХЭЭТНҮҮД ШҮҮ ТА НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ ДНМЖИНЭ ТА НАР ЯЛАН ДИЙЛНЭЭ

  • Anonymous (May 11, 2012 2:06:09 am )

    ene muu ehnsaihan buur harvaas hujaa shuu,sain har daa ta nar

antalya rent a car