antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2012 Comments are off

“Синчи Ойл” ШТС-ыг цагдаагийн албан хаагч дээрэмджээ

нийтлэсэн Admin

Төв аймгийн Батсүмбэр суманд байх “Цагаан далай” ШТС-ыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө дөрвөн залуу дээрэмдэн, түгээгч Д-г буудан хөнөөгөөд нөхөр Л-ийг нь хутгалан зугтсан хэрэг гарсан билээ.

Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ, Төв аймгийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид хэрэг дээр ажиллаж байгаа боловч одоогоор хэргийг илрүүлж чадаагүй байна. Энэ хэргийн талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэг илрэхгүй байгаа шалтгаан нь Төв аймгийн цагдаагийн хэлтсийн цагдаа хэрэг үйлдсэнтэй холбоотой гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Батсүмбэр суманд гарсан хэрэг одоо болтол илрээгүй. Хэрэг мөрдөн байцаах шатандаа л явж байна. Уг хэрэгт цагдаагийн албан хаагч холбогдсон зүйл байхгүй. Харин   өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд Биокомбинат-Шувуун фабрикийн замд байдаг “Синчи Ойл” компанийн ШТС-д буугаар зэвсэглэсэн хоёр этгээд халдан дээрэмдсэн хэрэг гарсан. Хэрэг шалгагдаад дуусч байгаа. Хэрэгт сэжиглэн дөрвөн залууг саатуулан шалгаж байна. Тэдгээр залуусын нэг нь Төв аймгийн цагдаагийн хэлтсийн ажилтан нь үнэн. Тэд хэргээ хүлээгээд байгаа. Тэдэнд холбогдох хэргийг удахгүй прокурорт шилжүүлнэ” гэв.

Э.Хүрэлбаатар


ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car