antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2012 Comments are off

АТГ-т шалгагдаж буй Засаг дарга нарыг МАН-ынхан дотроосоо л матсан

нийтлэсэн Admin

Аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллаж буй МАН-ын гишүүн 12 нө­хөр­тэй уншигч та бүхэн та­нилц. Тэдгээрээс өнөөд­­­рийн байдлаар Ор­хоны Засаг дарга Д.Оюун­бат, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нар шорон руу ачигдаад бай­на. Энд нэг зүйлийг то­дорхой хэлэх ёстой. АТГ-аас санаачилгаараа дав­хиж очоод шалгаад бай­гаа асуудал нэг ч байхгүй юм. Ерөөсөө МАН гэдэг энэхүү улс төрийн бай­гуул­лага дотроо маш их хагарал­даж, нэгнийхээ бөгсийг ухаж, нэгнийгээ АТГ-т зогсоо зайгүй мат­саар байгаа нь ийнхүү намынх нь гишүүн айм­гийн Засаг дарга нарын талаас илүү хувь нь буюу 12 Засаг даргыг шоронд ачуула­хад хүргээд бай­гаа явдал билээ. Манай сонины “Задарсан Засаг дарга нар” цуврал нийт­лэлүүдэд энэ тухай то­дор­хой дурдсан байгаа. Уг нь бол МАН-ын ги­шүүн эдгээр Засаг дарга нар дарааллынхаа дагуу шорон руу ачигдах ёстой гэж иргэд ярьж бай­гаа юм. Хэрэг нь олонд дэлгэгдэж “Ганц худаг”-т анх очсоноороо Говь­сүм­бэрийн Засаг дарга Ж.Баянмөнх хамгийн эхлээд “аав”-ынд очих гэмт үйлдэлтэй гэнэ. Гэвч түүний холбоотнууд нь МАН-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга У.Хү­рэлсүх, нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар байгаа болохоор тэр тэссээр байна. “Ганц”-д 14 хоног хонуулаад гар­гаад авчихжээ. Удаад нь Сонгинохайрхан дүүр­гийн Засаг дарга Ц.Болд ачигдах ёстой гэнэ. Мөн л 100 хувь М.Энхболдын хүн учраас бас тэсч бай­гаа аж. Харин хэн нэг томын татаас бага, хуваалцахгүйгээр хувиа бодон улсын хөрөнгөөс хусч байснаараа Орхоны Д.Оюунбат, Увсын Э.Цас­чихэр нар эхлээд явчих­жээ. Саяхан даа, АТГ-ын дарга нар гэж тоглоомын хэдэн хүн байлаа. Тоглоо­мын байгууллага болчих шахсан. Харин одоо шинэ удирдлагатай болс­ноор энэ байгуулла­гаар дайжигнаж байсан МАН-ын Засаг дарга нарын хэргийг эргэн сө­хөж, элдүүрийг нь хангаж эхэллээ. Энэ бол сон­гуультай огтхон ч хамаа­гүй, сонгуулийн дараа ч эдгээр нөхдийн хэрэг явд­лыг АТГ шүүн хэлэлцэнэ. Тоо нь улам нэмэгдэх байх. Шулуухан хэлэхэд МАН-аас аймгийн Засаг дарга хийж буй бүх хүн АТГ-т шалгагдах нь тодор­хой биз ээ.

ОРХОНЫ ЗАСАГ ДАРГА Д.ОЮУНБАТ 2.6 ЖИЛИЙН ЯЛ АВЛАА

Одоогийн байдлаар Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат Баянзүрх дүүргийн шүү­хээс 2.6 жилийн хорих ял сонсоод байна. Түүний тухайд төсвийн хөрөн­гөөр таван тэрбум төгрө­гийн өртөгтэй цэнгэлдэх хүрээлэн бариулсан. Хоёр тэрбумаар босох барилгыг таван тэрбум төгрөгт хүргэж дундаас нь чамгүй ашиг унагасан байна. Гэвч шүүхээс түү­нийг өмч хөрөнгө шам­шигдуулсан бус ажилдаа хайнга хандсан хэмээн буруутгасан билээ. Шүүх яагаад ч юм төсвийн гурван тэрбум төгрөг хэний халаас руу орсныг тогтоосонгүй.

Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат албан тушаалаа өгөхгүй хэмээн улайрахдаа “Эр­дэ­нэт” үйлдвэрийн захирал Ч.Ган­зориг, Ерөнхий сайд Сү.Батболд нар руу дайрч, өөрийг нь өмгөөлөх нэг ч хамгаалалтгүй болж баларсан юм.Албан тушаалаа аятайхан өгөөд дараагийн алхмаа бо­до­хын оронд “Олигархиуд, луй­вар­чид” гэж мань хоёр руу дайрсан нь “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав” гэгч болж аль дээр үеийн цэнгэлдэх хүрээлэнгийн асуудлаа сөхүүлснээр замаа шулуутгаж ял сонсов.

УВСЫН ЗАСАГ ДАРГА Э.ЦАСЧИХЭР ГУРВАН ЖИЛИЙН ЯЛ АВЛАА

Хоёр өдрийн өмнө МАН-ын гишүүн, Увсын Засаг дарга Э.Цас­чихэрт гурван жил жирийн дэглэм­тэй хорих ангид хорих ялын дүг­нэлт гарч тэр дор нь ачив. Түүнийг ялласан шалтгаан нь Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр бари­хаар болсон Нарийны голын 325 км, Тээлийн голын 75.3 км зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэт­гүү­лэхээр 710 сая, төрийн албан хаагчдын таван давхар орон сууц барихаар төсөвдсөн ч дөрвөн давхрыг барьж нэг давхрынх нь хөрөнгийг хувьдаа завшсан, тө­рийн албан хаагчдын цалинг барь­цаалсан зээл авсан гэх үндэслэлээр АТГ шалгаж тогтоон ийнхүү ял оноолоо. Түүнтэй хамт ИТХ-ын дарга мөн МАН-ын гишүүн Д.Бат­сайхан ял сонсож хоёр жилийн ял оноосон юм. Үнэндээ Э.Цасчихэр ил цагаандаа гарсан. Нарийны голын гүүрэнд нийт таван удаа санхүүжилт авч 5.6 тэрбум төг­рөгөөр ердөө 14-хөн бетонон шон босгосон байдаг билээ.

НАЛАЙХЫН ЗАСАГ ДАРГА Б.БАЯНДЭЛГЭР 50 МЯНГАН ДОЛЛАРЫН ХЭРГЭЭР ШАЛГАГДАВ

Налайх дүүрэг нь малын зүй бус хорогдлоор биш хүний зүй бус хорогд­лоор улсад тэргүүлдэг. Эр­дэнэт хүний амь нас үрэгдэх бол Засаг дарга Б.Баяндэлгэрт падлий ч байхгүй. “Танай дүүргийн нүүрс­ний уурхайд осол гарчээ” гэхэд “Өө тэгээ юу. Ирж л байдаг, буцаж л байдаг хорвоо” гэсэн зүйлийг яриад сууж байдгаараа алдартай Засаг дарга билээ. МАН-ын гишүүн мань даргад хүний амь наснаас илүү өөр сонирхолтой ажил олон байдаг гэж дүүргийнх нь иргэд ярих.

Тэрбээр  өнгөрөгч нэгдүгээр сард БНСУ-ын “Жэхуан” группд 320 га газар эзэмших эрх олгоно хэ­мээн 50 мянган ам.долларын ав­ли­га авсан хэрэгт холбогдсон юм. Улмаар газар авахаар Засаг дар­гад мөнгө өгсөн солонгосчууд АТГ-т гомдол гаргаснаар энэ хэрэг манджээ. Гомдлын дагуу АТГ-аас На­лайх дүүргийн Засаг дарга Б.Баян­­дэлгэр, ИТХ-ын дарга С.Батдорж нарыг газар олгох нэ­рээр авлига авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

ГОВЬСҮМБЭРИЙН ЗАСАГ ДАРГА Ж.БАЯНМӨНХИЙГ НАМЫНХАН НЬ ХАМГААЛСААР

Говьсүмбэр аймгийн Засаг дар­га Ж.Баянмөнх авлигын хэргээр урьдчилан хорих төвд хорьсон ч бие нь муудсан нэрээр эмнэлэгт хүргүүлэн гаргаад авсан. Гаргаад авснаар барахгүй одоо бүр Засаг дар­гынх нь ажлыг хийлгүүлээд “Сон­гуулиар л наанаа намаа ялуул, тэгэх юм бол чиний асуудалд цэг тавина” гэсэн МАН-ын болзлыг биелүүлж ялаа цайруулахаар  Говьсүмбэрт үзэж тарж байна. Хэрэвзээ тэр ямар ч луйвраар хамаагүй намаа тэр аймагт ялуул­чихвал ялгүй үлдэх гээд байна л даа. Үүний төлөө тэр юу ч хийхээс сийхгүй явна гэж тус аймгийн иргэд ярьж байгаа юм. Ж.Баянмөнх өөрийнх нь хүслээр хууль зөрч­сөнгүй хэмээн Ц.Сарантуяа гэдэг эмэгтэйг нөхрийнх нь хамтаар сандлаар цохиж унагасан байдаг. Цаадах эмэгтэй нь хэл ам хийгээд эхлэнгүүт хилс хэрэгт гүтгэн зур­гаан сар шоронд хориулсан удаа­тай. Засаг дарга Ж.Баянмөнх урьд­чилан хо­рих төвд хоригдохгүй хэмээн ха­шаанаасаа зуурчихаад тавихгүй байхыг харсан ард иргэд нь өрөв­дөх нь бүү хэл “Араасаа энэ олон луйварчдыг нь чирээд яваа­сай” хэмээн хашгирч байсан гэдэг.  Ж.Баянмөнхийн нөмөр нөөлөгт ИТХ болон тойрон хүрээлэгчид нь их хөлжжээ. Сүүлийн жилүүдэд хууль хяналтын байгууллага айм­гийн Засаг дарга нарыг шалгах гэхээр эмнэлэгт хэвтчихдэг. Ихэнх аймгийн Засаг дарга нарт бэлэн үзүүлдэг эмчийн акт бий болжээ.

ДОРНОДЫН ЗАСАГ ДАРГА Ц.ЖАНЛАВ ХӨРӨНГӨ НУУСАН

Тэдгээр нөхдийн тод жишээ бол Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга Ц.Жан­лав. Тэрбээр сүүлийн гурван жил эмчийн акттай яваа аж. Түүний талаар 20-30 хуудас баримт, хууль бус захирамжууд нь хэв­лэлийн­хэнд байдаг бөгөөд “өвчтэй зов­лонтой хүнийг бичээд яахав” хэ­мээн ханддаг юм билээ. Тэрбээр 2008 онд хөрөнгө орлогын мэ­дүүлгээ нуун дарагдуулсан хэргээр АТГ-т шалгагдаж эхэлсэн. Дээр нь түүнийг дагаж байдаг хэл ам бол Халхгол нутгийн үржил шимт хөрс бүхий 40 мянган га газрыг со­лонгос­чуудад хуйвалдаанаар  эзэмшүүлэх болсон гэсэн нутгийн иргэдийн яриа юм. Хотод гэхэд томоохон хэмжээний дөрвөн ч орон сууцтай байсан нь илэрч түүнийгээ АТГ-ынханд ойлгуулах гэж нэлээн асуудал болсон түүнийг МАН өнөөдөр хаацайлаад л байж байна.

СОНГИНОХАЙРХАНЫ ЗАСАГ ДАРГА Ц.БОЛД ТӨСВӨӨС 300 САЯЫГ ЗАВШСАН ХЭРГЭЭР

Аймгуудын Засаг даргыг бод­вол дүүргийнх арай гайгүй. Гэхдээ улстөрчийн шахааны нөх­дүүд дүүргийн Засаг дарга болдог. Шадар сайдын шахааны хүн болох Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд АТГ-т шалгагдаж бай­гаа билээ. Ц.Болдыг цас хайлуулах бодист төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөг хувьдаа завшсан үйлдлээр нь УМБГ-т шалгаж бай­сан ч албан тушаалтай холбоотой учир АТГ-т шилжүүлсэн юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард уг хэрэгт холбогдуулан нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менеж­ментийн хэлтсийн дарга Б.Дэл­гэрбаярыг шалгаж, цагдан хорьсон юм. Уг нь бол юмны эзэн сумны занги Ц.Болдыг цагдан хорих ёстой байлаа. Харамсалтай нь даргын­хаа төлөө үхэхээс буцахгүй “мат­расов”-ууд урдуур нь гүйж яваа сурагтай.

ГОВЬ-АЛТАЙН ЗАСАГ ДАРГА Ш.АМГАЛАНБАЯР ТЕНДЕРГҮЙГЭЭР ХУДАЛДАН АВАХ ЭРХ ОЛГОСОН ХЭРГЭЭР

Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт холбогдох  албан тушаалын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлсэн би­лээ. Нутгийн иргэд түүнийг “ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэм­­жих зорилгоор 200 сая төг­рөгөөр трактор, комбайн худалдан авах эрхийг орон нутагт  олгосныг албан тушаалаа ашиглан  “Агсу-Алтай” гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөгийн комбайн худал­дан авах эрх өгсөн” гэдэг асууд­лаар АТГ, Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргасан юм. Гомд­лын дагуу тус газраас  Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заас­наар буюу албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэж үзэн сэжигт­нээр тооцон шалгаж эхлээд байгаа юм.

ХӨВСГӨЛИЙН ЗАСАГ ДАРГА Л.ЦЭРЭНЖАВ ТЭРБУМААС ХЭДЭН САЯЫГ НЬ ЗАВШСАН БОЛ

Хөвсгөл аймгийн цагдаа, эм­нэл­гээс бусад нь Засаг даргынх болсон хэмээн иргэд нь сүүлийн хэдэн жил ярьж байна. Томоохон баяр наадмын сүр дуулианаар хандиваас нь ихээхэн хэмжээний мөнгө унагадаг арга барил бол аймгийн Засаг дарга нарынх. Хөвс­гөл аймгийн Засаг дарга, мөн МАН-ын хорооны дарга Л.Цэрэнжавыг аймгийнхаа 80 жилийн ойг тэмдэг­лэхэд Засгийн газрын тогтоож өгсөн 10 сая төгрөгийг хэтрүүлэн нэг тэрбум төгрөгөөр наадам тэм­дэг­лэсэн нэрээр хэдэн зуун сая төгрөг хувьдаа завшсан хэргээр түүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн  юм.

ГАЗРЫН НАЙМААНЫ ХЭРГЭЭР БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ОЮУНБАТ ШАЛГАГДАЖ БАЙНА

Булган аймгийн Засаг дарга М.Оюунбатыг тус аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга Г.Ган­хуягийн хамт АТГ-т шалгаж байгаа. Тэднийг “UFС” групп болон зарим нэр бүхий компанид их хэмжээний газар олгосон гэх хэрэгт сэжигтнээр татаад байгаа юм.

АР­ХАНГАЙН ЗАСАГ ДАРГА Ё.БАА­ТАР­­БИЛЭГ ШИГ ИХ ОРЛОГОТОЙ ХҮН БАЙГААГҮЙ УЧРААС

Авлига өгөхдөө гаршсан баян тар­ган компанийн захирлууд Ар­хан­гайн нутгаас алт олборлоод дүү­рэн байдаг байна. Улсын мөр­дөн байцаах газрын Байгаль орч­ны хэв журмын эсрэг гэмт хэргийн тас­гийн тогтоосноор Архангай аймгийн Засаг дарга бөгөөд МАН-ын хорооны дарга Ё.Баатарбилэг ха­хууль авсан нь тогтоогдсон ажээ. Хэдэн настай, ямар боловсролтой, хэний үр болох нь тодорхойгүй энэ эрхэм хувьдаа компанигүй атал хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурд­санаар хувьдаа 30 саяар үнэлэгдэх Ланд круйзер унаатай, хад­га­ламжиндаа 19 сая төгрөгтэй аж. Зөвхөн өнгөрсөн жилийн ашиг орлого нь 37 сая төгрөг шүргэжээ. Аймгийн  дарга нарын дотор түүн шиг ийм их орлого, ашиг олдог Засаг дарга алга гэнэ. Хувьдаа олон компанитай Хөвсгөлийн Цэ­рэн­­жав, Дорнодын Жанлав нарыг Баатарбилэгээс бага ор­лого­тойг үзээд зарим хүмүүс дуу алдсан гэдэг.

ӨВӨРХАНГАЙН ЗАСАГ ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАСАН ХЭРГЭЭР

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ умартан Өвөрхангай аймгийн “Баянтээг” төрийн өмчит ХК-ийн захирал Н.Ган­­­болдын хууль бус үйлдэлтэй хамт­­рагч эсэх, аймгийн төвийн “А” зэ­рэг­лэлийн бүсийн газрыг ав­лигын шинжтэйгээр танил талдаа олгосон, уул уурхайд ашигт малт­малын үйл ажиллагаа явуулж бай­гаа компаниудаас их хэмжээний хөрөнгө барьцаалж авдаг тухайд, түүнчлэн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын даргыг хууль бусаар албан тушаа­лаа хэтрүүлэн томилсон, Өндөр Гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий хөшөө, цэцэрлэгт хүрээлэн цогцолборт ажлыг гүйцэтгэхэд төсвийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсан, албаны эрх мэд­лээ урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор АТГ-т өгсөн билээ.

Б.НЯМАА

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car