Цуврал № 1
Д. Батбаяр гэж хэн бэ?
1974 оны гуравдугаар сарын 8-нд Ховд аймгийн Мянгад суманд бөхийн удамтай айлд мэндэлж ясли, цэцэрлэг, нэгдүгээр ангиа Увс аймагт дүүргэжээ. Японы мэргэжлийн сумо бөхөд хүүхэд шалгаруулж авах тэмцээн болж түүнд Батбаяр түрүүлснээр арлын Японыг зорих алтан боломж нээгджээ.
Сумогийн дэвжээ түүнд ээлтэй байлаа
“Мэхний их дэлгүүр” хэмээх нэр ч авлаа. Гэвч түүнд амжилт бус мөнгө чухал байсан бололтой. Учир нь удалгүй “Лифтчин” хэмээх хочтой болсон байна. Дээд зиндаанд барилддаг Д.Батбаяр зиндааны бөхчүүдээс мөнгө авч хариуд нь унаж өгдөг болжээ. Энэ үеэс л “Кёкүшю цамхаг” болон Кёкүшюзаны орон сууцны том барилгын ажлууд ар араасаа хийгдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Батбаяр башёд унаж л байвал Монголд эхлүүлсэн барилга улам л дээшээ сүндэрлэнэ гэсэн үг.
Харин даваад эхэлбэл хөрөнгө оруулалт нь зогсдог байжээ.
Анхны хайр, нижгэр хурим
Энэ үед Д.Батбаярын дүү охин Д.Баттуяагийн сайн найз, Монголын нэртэй дипломатчийн охин Пүрэвсүрэнгийн Буянбилэг гэгч боловсролтой, царайлаг бүсгүй Японд сурахын хажуугаар ажиллахаар Батбаярын ресторанд очсоноор сумочийн хайрын түүх эхэлжээ. Удалгүй Батбаярын анхны охин мэндэлж тэрбээр сэтгүүлчдэд “Аав болох энэ хорвоогийн хамгийн тансаг жаргал юм” хэмээн уулга алдаж яриа өгсөн байдаг. Төд удалгүй бас нэг хүү төрлөө. Эцэст нь анхны хайр, анхны эхнэр Буянбилэгийгээ Батбаяр төвөггүйхэн хаялаа.
Мэргэжлийн сумогоос зодог тайлан Монголын улс төр рүү:
Японы мэргэжлийн сумогийн холбооноос “Та нэг бол барилд, эс бол бизнесээ хий” гэж шахсан учир аргагүй зодог тайлсан гэдэг.
Сумоч Д.Батбаяр улс төрч болохдоо нэрийнхээ өмнө Кёкшюүзан овог авч албан ёсны нэрээ Кёкшюүзан Д.Батбаяр болгосон. Одоо УИХ-ын танхимд ч ийм албан ёсны нэртэй яваа. Энэ нэрийг анхандаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялалт байгуулахын тулд Япон PR-чдынхаа зөвлөгөөгөөр авчээ.
2008 оны УИХ-ын сонгуульд тэрээр “Сонгинохайрхан дүүргээс 20000 хүртэл хүнийг япон улсад ажиллах төсөлд хамруулна”, “Дүүргийн 4 өрх тутмын нэг нь сард 1500-2500 ам.долларын орлоготой болно” амлалт өгч сонгогдсон нэгэн.
УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажилгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байна+ нь ч нөлөөлсөн үү тэрээр 2008-2012 онуудад УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бие даан хууль санаачлан батлуулж байгаагүйгээс үзэхэд улс төр түүнд хатуу самар байж болох.
Тэрбээр Дүүргийн 4 өрх тутмын нэг нь сард 1500-2500 ам.долларын орлоготой болно гэж байсан юм. Харин Өнөөдөр 2 төгрөгний ч орлогүй иргэд СХД-д мянга мянгаараа байгаа нь бодит үнэн.
Япон улс руу 20000 ажилтанаа яг явуулах гэсэн чинь Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрч цацраг идэвх цацагдсаны улмаас монголчуудынхаа эрүүл мэндийг бодоод больчихсон, муусайн хятадууд хүртэл хятадуудаа хайрлаад тэнд ажиллуулахгүй байхад манай монголчууд очвол хордоод эрүүл мэндээ алдаж нөхөн төлбөр нэхэгдэж болзошгүй гэлээ. Ингээд Кёкүшюзаны сонгуулийн амлалт “Японд 20000 хүн явуулна” хэмээх энэ тоглоом төгссөн.
Харин УИХ-ын гишүүн болсноос хойш ахуй амьдрал өөрчилж, бизнесээ өөд татсаар л байна.
Д.Кёкүшюзан Батбаяр гишүүн шиг олон компанитай төрийн түшээ УИХ-д ердөө дөрөвхөн. Тэр нь Д.Зоригт, Б.Чойжилсүрэн, Х.Баттулга нар юм. Сүмоч гишүүн Д.Кёкүшюүзан Батбаяр “Шинайжи” , “Кёкүшюү Монгол Холдинг” , “Кёкүшюү дайрект” , “Шү Голд”, “Кёкүшюү бэрс”, “Кёкүшюү Женерал” , Юнайтед Ойлшелл” , “Монгорүшёшя”, “Ворлд майнинг” , Голденвейл” , “Кёкүшюү бродкастинг” , “Эф Эф Си” зэрэг 12 компанийн хувьцааг эзэмшдэг байна. Гэхдээ Д.Батбаяр гишүүний хувьд дээрхи 12 компаний хувьцааны 50 гаруй хувийг гартаа атгаж суудагаараа онцлогтой.
Бас тэрбээр мянга хол гарсан олон малтай “мянгат малчин” агаад жилд 312 саяас доошгүй орлоготой.
Тэрээр барилддаг биеэ төрийн хар хүн болгож, Буянбилэгээ Т.Баясгалан болгосон шигээ сангийнх нь ажлыг хийж , чанар муутай байрнаас нь болж , сайн муу үгийг нь сонсдог байсан “Кекүшюзан хөгжил сан”-гийн захирал Батзоригыгоо Нийслэлийн иргэдийн хуралд сойж БЗД-ийн Засаг даргын зөөлөн сэнтийд залруулаад амжсан.
Харин “Кекүшюзан хөгжил сан”-гийнхаа аж ахуйн албаны дарга байсан Лхагваа гэх залууг нийслэлийн тохижилт үйлчилгээний газарт томоохон албан тушаалд томилуулж, төрсөн дүү Д.Батсайханаа Засгийн газрын Тохируулагч агентлагийн харъяа Хэрэглэгчдийн төлөө газрын даргаар ажиллуулах болжээ.
Кёкүшюзан Хөгжил сан” хэмээх ТББ-ын нэрээр олон жилийн турш татваргүй бизнес эрхэлж байсан сүмоч эр покерт толгой эргэм их мөнгө алддаг тухай мөрийтэй тоглоомчид сайрхан ярилцах юм билээ. Саяхан л гэхэд Кёкүшю гишүүн 1.5 тэрбум гаргаад алджээ.
Салсан эхнэр хүүхэддээ өгөх мөнгөгүй хэмээн гүрийж байгаа эрхэм гишүүн одоо Зайсан дахь “Green house” хотхонд дөрвөн давхар тансаг хаустаа амьдарч байна. Мөн хажуу талынх нь хауст аав Даваагийнх нь,түүний дүү Д.Батсайхан нарынх айлсан амьдардаг бол Хаммер-Эйч-2”, “Айди Кью-7”, “Бенз Эс-550”, “Тоёота Приус” гэсэн дөрвөн машин сэлгэн унаж байна. Тэр машиныхаа улсын дугаар, гар утасныхаа дугаар зэргийг солих зэрэгтээ гарамгай бөгөөд энэ нь иргэд сонгогчдоосоо зугтах, бултах сурмаг арга бизээ.
2010 онд 25 дугаар суваг телевизээр “УИХ-ын 76-гийн Хэн нь хэн бэ” гэсэн санал асуулгыг үзэгчдийн дунд явуулсан. Тэгэхэд үзэгчдийн 99 хувь нь Д.Батбаяр УИХ-д мөнгөөр лоббидож орсон, мэдлэг боловсролгүй, ашиг сонирхлын зөрчилтэй хүн хэмээн тодорхойлжээ. Олны үг ортойн жишээ энэ.
Түүнийг ”Рашаантын 18” киноны нээлтэн дээр 100 ам.доллараар амаа арчиж баярхсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсныг хэн хүнгүй санаж байгаа байх.
Иймэрхүү намтар түүх ч гэх юм уу? паянтай эр энэ 4 жил Монголын парламентэд тухалжээ.
Н.Сээбэр
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 09, 2012 3:45:32 pm )
haysan ur huuheddee yum uguuchee gahain havdaraa
1 Comment