antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2012 8 comments

Сайд Ц.Нямдоржийн хамар дороос тендерийн нэрээр олон тэрбум төгрөг зувчуулжээ

нийтлэсэн Admin

Үндэсний Аудитын газраас 2011 оны 4 сард гаргасан “Хяналтын систем суурилуулах зарим төслийн хэрэгжилт” тайлангаас харахад ХЗДХЯ-ны харъяа байгууллагуудад хэрэгжүүлсэн төслүүдээс албан тушаалтнууд асар их мөнгө завшжээ.

Монгол Улсын Сангийн яам, Өмнөд Солонгосын Экспорт-Импорт банкны хооронд 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээгээр “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ” төсөл 13 сая 500 мянган ам.долларын, “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем” төсөлд 12 сая 800 мянган ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 30 жилийн хугацаатай авчээ.

avlaga Зээлийн хөрөнгийн зарцуулалтыг хянахаар “Хяналтын систем суурилуулах зарим төслийн хэрэгжилттэй танилцах” ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс хүсэлт гаргасны дагуу Үндэсний аудитын газар аудит хийж, дүгнэлт гаргасан байна.

Аудитад “Холбоо хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ”, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах систем, Дархан-Уул аймгийн Дархан сумын замын хөдөлгөөнийг хянах, гэмт хэрэг зөрчлийг арилгах төслүүдийн техник хэрэгсэл нийлүүлэлт, ашиглалт, нягтлан бодох бүртгэлд тусгасан байдлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газар, 10 гаруй байгууллага, нэгжийг хамруулжээ.

avlagaХяналтын явцад төслийн дараахь ажил бүрэн хэрэгжээгүй байна. Үүнд:

•    “Улаанбаатар хотын Замын хөдөлгөөнийг хянах систем” төслөөр хэрэгжих ажлаас гэрэл дохионы 115 шонг солих ажил хийгдээгүй;
•    ХӨСҮТ-ийн уулзварт суурилагдах байсан гэрэл дохиог Спортын шинэ цогцолборын уулзварт шилжүүлэн угсрах ажил хийгдээгүй
•    Явган хүнд зориулагдсан 191 шон бүхий гэрлэн дохионы 140 гаруй нь бүрэн ажиллагаагүй;
•    “Улаанбаатар хотын Замын хөдөлгөөнийг хянах систем” төсөл дуусч, Улсын комисс хүлээж авсан байхад 2010 оны жилийн тайлан тэнцэлд 17 тэрбум 930 сая төгрөгийн хөрөнгийг тусгаагүй нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 7.4, 8.3 дахь заалтуудыг зөрчсөн;
•    Аудитын явцад техник хэрэгслийн үнэ, ажил, үйлчилгээний хөлс зах зээлийн үнийн судалгааг веб сайт болон төлбөрийн нэхэмжлэх баримтын жагсаалтаас авч харьцуулж үзэхэд 2-5 дахин өндөр үнэтэй байна.
•    Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хэрэгжсэн нийт 14 тэрбум 848 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлаас 2 тэрбум 331 сая төгрөгийн өртөгтэй барилгын ажлыг техникийн болон улсын комисс хүлээн авч акт гарсан боловч уг барилгын төсөвт өртгийн тооцоо, ажлын гүйцэтгэлтэй холбогдсон материалыг ХЗДХЯ болон МШУТ-өөс олж үзсэнгүй.
•    Цагдаагийн хэлтэст ашиглагдах автомашины GPS, GPRS системийн төхөөрөмж огт ашиглагдахгүй агуулахад байгаа;
•    Автомашины дугаар танин оруулах системийн програм хангамж латин үсгээр хийгдсэнээс кирил үсэг, улсын дугаарыг илрүүлж чадахгүй;

Иймэрхүү хариуцлагагүй зүйл олон байгаагаас хамгийн их анхаарал татаж байгаа нь нийлүүлсэн техник хэрэгслийн үнийг хэмжээгүй ихээр өсгөж, хөрөнгө завшсан асуудал юм. Тайлангийн Бүлэг 2-т дурдсныг анзааръя: “Төслөөр нийлүүлэгдсэн хөрөнгө зах зээлийн жишигтэй харьцуулахад өндөр үнэтэй байна”

2.5.    Дээрх 2 төслийн үйл ажиллагааны санхүүгийн баримт материалд аудит хийхэд хүндрэл бэрхшээлтэй байсан боловч төслөөр нийлүүлэгдсэн зарим техник, тоног төхөөрөмжийн үнэ өртгийг Интернет, үйлдвэрлэгч компанийн веб сайт дээрх үнэтэй харьцуулан үзэхэд нэг бүрийн үнэ зөрүүтэй, зах зээлийн дунджаас өндөр үнээр нийлүүлэгдсэн байна. Тухайлбал;

–    “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем’’ төслөөр суурилагдсан Main server HP rx 6600 маркийн төв сервер 176’848 ам.доллараар нийлүүлэгдсэн байхад Google products сайтад 35’835 ам.доллар, БНСУ-ын JINDOO I.S CO.LTD компаниас 2009.09.01-нд ирүүлсэн 119’850 ам.долларын нэхэмжлэх дээр 21’000 ам.доллар гэж бичигджээ.
–    HP rx 6600 маркийн Back-up server буюу нөөц сервер нь 176’848 ам.доллараар нийлүүлэгдсэн бол дээрх сайтад 35’835 ам.доллар байна.
–    Төсөлд 16’754 ам.доллараар MNS/SMS HPDL360G маркийн сервер нийлүүлэгдсэн бол HP худалдааны компанийн сайтат 2’289 ам.доллар, JINDOO I.S CO.LTD компаний нэхэмжлэх дээр 2’000 ам.доллар байна.
–    Төсөлд 15’823 ам.доллараар суурилуулсан HP Universal Rack 10642 G2 нь дээрх сайтад 1’249 ам.доллар байна.
–    Төсөлд 55’847 ам. доллараар суурилагдсан аудио болон видио бичлэг хийх DVR төхөөрөмж БНСУ-ын HI cctv.net сайтад 2’750 ам.доллар, SK C&CO.LTD компаний 2009.09.16 нэхэмжлэхээр 3’755 ам.доллар байна.
–    Төсөлд 41’885 ам.доллараар нийлүүлэгдсэн Fire wall аюулгүй ажиллагааны төхөөрөмж БНСУ-ын www.kwsys.net сайтад 21’836 ам.доллар байна
–    Төсөлд 75’393 ам.доллараар нийлүүлэгдсэн Sniper маркын IPS системийн хамгаалалтын төхөөрөмж БНСУ-ын www.kwsys.net сайтад 37’620’000 вон буюу 34’604 ам.доллар байна.
–    Төсөлд 16’754 ам.доллараар нийлүүлэгдсэн телехяналтын болон хөдөлгөөн мэдрэгч HPDL360G маркийн телекамерын серверүүд тус компанийн худалдааны сайтад нэг бүр нь 2’289 ам.доллар байна.
–    Дээрх төсөлд шилэн кабелийг 1 метр нь 45 ам.доллараар гүйцэтгэсэн байхад манай улсад зах зээлийн дундаж үнэ 1 метр нь 800-6000 төгрөгийн үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, кабел болон ажлын хөлс нийлээд 1 метр 1-6 ам.доллар байна
–    “Холбоо, хяналт, мэдээллийн сүлжээ” төслөөр нийлүүлэгдсэн Cisco catalist 4500 маркийн Backbone switch сүлжээний төхөөрөмж 52’071 ам.доллар байхад PLPPM сайтад 19’800 ам.доллар гэсэн үнэлгээтэй байна
–    Төслөөр IP Phone утасны аппарат 359 ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд Samsung Wiz070 сайтад 122 ам.доллар байна.

Тайлангийн 47, 66 -р хуудсуудад албан тушаалтнуудын үнэ нэмэх байдлаар унагасан мөнгөний зөрүүг хүснэгтээр харуулжээ. Үндэсний Аудитын газрын нотлогооноос өөр үнэн баримт гэж хууль хяналтын байгууллагад байх ёсгүй. АТГ энэ асуудлыг анхаарч шалгахаас өөр зам байхгүй. Энэ бол яалт ч үгүй хууль зөрчсөн, хөрөнгө шамшигдуулсан үйлдэл.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн доор ажиллаж байгаа албан тушаалтнууд сайддаа мэдэгдсэн, эс мэдэгдсэн алин боловч асар их хэмжээний мөнгийг нэхэмжлэхэд туссан үнэ дээр нэмэх, үйлдвэрлэгчийн үнэ дээр нэмэх зэргээр зувчуулсан нь тодорхой байна. Сайд Ц.Нямдорж үүнийг мэдсэн бол хөрөнгө шамшигдуулахад хамтран оролцсон хэрэгт унана. Мэдээгүй нь нотлогдвол албан тушаалдаа хайнга хандаж, доод ажилтнууддаа улсбн хөрөнгө завших бололцоог олгосон хэрэгт хариуцлага хүлээх болж таарлаа. С.Батболд одоо унадаггүй сайдаа хэрхэн аварч үлдэхийг нийтээрээ анхааран ажиглах үлдэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (May 09, 2012 10:41:23 am )

    Minii bodloor Elbegdorjtoi holbootoi ungursun oloon shan ih hurlin gishuudiig humuus yaridag.Narantsatsralt ,Dashbalbar geed l.Elbegdorjiin aldaa onoog helsen hun bur tsaash haraad bna gej yaridag.Zuvhun toiron hureelegchid ni l haralgan bas yumig ul suuriar oilgohig husehgui zuvhun mungu alban tushaall bval boldogg bh.Elbegdorj yaj anh uls turd garch irsen–ene buh zamaa sana.Chi sndaa chi mundag burdag aihtar jujig tavidagtai garaagui art tumnii negeehen heseg chamaig ard tumniig amid hog bolgohgui eh ornig hariihand ugch uuruu hagartlaa bayajij tsuunhuur hureeluulj olonhig doromjilno gej gargaagui bh.

  • Anonymous (May 09, 2012 10:49:24 am )

    NYAMDORJ TOM UUL UURHAIGAAS GADNA JIJIG GELTGUI MUNGU HUSAAD L YAVAH YUMDAA YASAN HANAJ TSADDAGGUI UMHII DURVUD VE

  • Anonymous (May 09, 2012 10:55:13 am )

    МОНГОЛ ТӨРИЙН ӨНӨӨГИЙН НҮҮР ЦАРАЙ ЭНЭ МАН ИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ШҮҮ
    ҮҮНД АН ИЙН ЗАРИМ НӨХӨД ТҮҮНИЙ ДАРГА АЛТАНХУЯГ ХАМААТАЙ

  • Anonymous (May 09, 2012 11:01:23 am )

    nyamdorj gj luibarchin ichehgui yumda

  • Anonymous (May 09, 2012 2:27:36 pm )

    ààààà ìóó ÏÈÇÄÀ ÍßÌÄÎÐÆ çà çà ººð÷ õýëýõ ¿ã îëäîõã¿é áàéíà.

  • Anonymous (May 09, 2012 3:30:21 pm )

    naymdorj ooroo hylgai bn.zailyylaachee..laban tyshalataiga auhen hatan zyyraldaad bga ani oor ashiga aladhgui gej bgatai holbootoi shde

  • Anonymous (May 09, 2012 3:43:25 pm )

    ZA ELBEGEEG BITGII BAS OROLZUULAAD BAI, ARD TUMNII ZUUHUN HESEG DEMJIJ BGA GENE SHUU HARIN CH OLONH NI DEMJIJ BGA, YAGAAD GEHEER ZAGATNASAN GAZAR NI MAAJAAD BGA BOLOHOOR 7 SARIIN 1-NII UYER BARIGDSAN ARD TUMNII HUUHDUUDIIG ELBEGEE L GARCH IRJ SULLASAN BIZDEE, ENE ZUGEER L NAAD ZAHIIN JISHEE UUR ZUNDUU L SAIN YUM HIIJ BGA MAN GEJ DEEREMCHDIIN BULEG OLIGTOI YUM HIILGEHGUI BNA,MUULAAD BGA HUMUUS BURUU GARIIN BUSSINES-EE ALDAH GEED AIJ BGA L DAA HUURHIIS

  • Anonymous (May 09, 2012 6:34:58 pm )

    Өө за за. Нөгөө монголын хууль цаазын барьдаг яам нь ингэж байхад бусад нь бол бүүр ялингаа алдах нь тодорхой юм байна доо.

antalya rent a car