Сонгуулийн бэлтгэл ажил тойрсон дуулиан гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тойрсон дуулиан шуугиан нийгэмд илүүтэй сонирхолтой болж байна.Түүний талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй “бор шувуу” нийгэмд их тарж байгаагаас гадна түүнд тавьж буй хяналт нь олны анхаарлыг татаад байгаа. Тухайлбал, түүнийг хоригдсны нь дараа үүднийх нь өрөөнд тусгай камер байруулсан бөгөөд үүнийгээ Н.Энхбаярын аюулгүй байдлыг хангахын тулд байрлуулсан гэх тайлбарыг өгч байгаа.
Үүнээс гадна Н.Энхбаярын гэр бүл, ойр тойрных нь хүмүүсийн мэдээллийг АТГ-ынхан Бүртгэлийн газраас авсан гэж байгаа. Хоёр гурван шавар байшин авсных нь төлөө улсын нууц задруулсан, тагнуул хийсэн, хүн алсан хүнээс илүүд үзэж байгааг гайхах хүн цөөнгүй.
Тэр ч бүү хэл гадаадын хэвлэлүүд экс ерөнхийлөгчийн баривчилгаа хийгээд хоригдож байгаа үеийн үйл явцыг анхааралтай ажиглаж Монгол улс авлигын эсрэг тууштай арга хэмжээ авч байна хэмээн дүгнэж буй. Харин зарим нь экс ерөнхийлөгчөө хэмлэгдүүлж, улстөрийн захиалгаар хорьж байгааг онцолсон нь өдгөө Монголын хэвлэл мэдээллүүдийн “бор шувуу”-г өлгөж авсан бололтой.
Мөн өчигдөрхөн Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг “аавтайгаа уулзах хүсэлт тавьсных нь төлөө түүнээс байцаалт авахыг оролдсон” гэх мэдээлэл бий. Түүнчлэн экс Ерөнхийлөгчийн биеийн байдал дордож, амь насаа алдаж ч магадгүй байгаа талаар намынх нь нөхдүүд байн байн мэдээлж байгаа, экс Ерөнхийлөгчийн гэргий О.Цолмон нөхөртэйгээ уулзсаныхаа дараа “Биеийн байдал нь хүнд” байгаа талаарх мэдээлэл иргэдийн чихийг соотойлгов.
Үүнээс гадна экс төрийн тэргүүнийг баривчлагдахаас нь эхлээд өдийг хүртэл ганц үг амнаасаа унагаж, ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бие төлөөлөгчөө Н.Энхбаярт илгээсэн асуудал маш их анхаарал татаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга зүгээр ч нэг Н.Энхбаярыг эргэж тойроогүй нь лавтай.
АН-аас угшилтай нөхдүүд Н.Энхбаярыг сайхан сэтгэл өвөрлөж, эргэж тойрно гэхээсээ илүүтэй улстөрийн хатуухан тоглоомын шоглоомыг тээж очих нь мэдээж. Гэсэн ч Д.Баттулга ямар мэдээлэл дамжуулж, юу тохиролцохоор очсон нь бүрхэг хэвээр байна.
Энэ мэтчилэнгээр Н.Энхбаярыг тойрсон сонин хачин дууссангүй. Тэр ч бүү хэл шог зохиолчид хүртэл Н.Энхбаярын талаар хөөрхөн гэгчийн элэглэл бичээд амжжээ. Хүн алж, хүрээ талаагүй, улсынхаа экс Ерөнхийлөгчийг чанга хатуу хяналтан дор хорьж, гар утас оруулсан өмгөөлөгчийг нь буруутгаж байгааг шог зохиолчид альхэдий уран бүтээлийн хуудсан дээрээ буулгажээ. Тэдний нэг нь шог зохиолч Да.Жаргалсайхан. Түүнийг Тоншуул сэтгүүлийнх гэдгээр нь хүмүүс андахгүй. Н.Энхбаярын талаарх түүний бүтээлээс сонирхуулъя.
Н.ЭНХБАЯР МӨРДӨНГӨӨС В.ПУТИНТЭЙ УТСААР ЯРЬЖЭЭ
Төв аймгийн мөрдөнд байцаагдаж байгаа экс ерөнхийлөгч Н.Энхбаяр өмгөөлөгчөөрөө гар утас авахуулж хэн нэгэнтээ ярьжээ. Чухам тэр нь хэн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Гэр орныхон нь буюу намынхан нь байнга уулзаж байгаа тул ярих шаардлага байхгүй. Д.Чойжамц хамба руу ярьж сан тавиач гэж хэлэхгүй нь мэдээж.
Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, Су.Батболдтой ч ярихгүй байх. Хэрэг хамуудтайгаа ч ярихгүй. Яагаад гэхээр Ерөнхийлөгчөөс буунгуутаа л шалгагдаж эхэлсэн болохоор одоо хэлэх үг, алхах алхаа бүх юмаа ёстой “ян тан” болгосон байгаа. Коммунист шахуу үзэл баримтлалтай хүн учир Барак Обаматай яриагүй нь тодорхой. Авилгын хэргээр баригдчихлаа гэж НҮБ рүү ярилтай биш. Ху Жинтаотай ярих боломж тийм ч амар биш. Япон, Солонгос руу ярилаа ч гэсэн тийм ч ашиг тустай биш. Бусад орон луу ярих шаардлага бараг л байхгүй.
Ингээд хөөгөөд ирэхээр яалт ч үгүй В.Путинтэй ярьжээ гэж дүгнэхээс өөр гарц алга. Харин Путинтэй чухам юу гэж ярьсан нь тодорхойгүй байна. Ер нь бол Н.Энхбаяр Орос ах нартайгаа ойр дотно хүмүүсийн нэг. Бүр хуучин ЗСБНХУ-БНМАУ хоорондын найрамдлын гэрээгээр Зөвлөлт социалист улсад бэлтгэгдсэн боловсон хүчин. Оросууд ч Н.Энхбаярт элгэмсэг ханддаг тал бий. Тэр дундаа В.Путин Н.Энхбаярыг залгахад утсаа таслах хэмжээний новшийн эр биш. Чухам ярьсан яриан юуны тухай, амжилттай эсэх нь бүү мэд.
mass.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 08, 2012 10:26:55 pm )
呵呵 yasan t1 ch yum bichdiimbedee ene setguulch shig yumnuud n
-
Anonymous (May 08, 2012 10:39:12 pm )
SETGUULCHID BISH LUIVARCHID BAIKHAA IIM TENEG ym bichikhee boli khun ami nasaaraa denchin tavij ed khoromgiin toloo ingekhuu dee boddoo kherev tegj baigaa bol medekh ym alga daa
-
Anonymous (May 09, 2012 1:24:15 am )
Утасгүй байж ярина гэж юу худлаа юм бичээд байнаа? Хүн доромжилж ханадаггүй тэнэгүүд.
-
Anonymous (May 09, 2012 1:26:29 am )
medee ch gej medee 2 tal bolson mungu l bodson malnuud uls oron, hoid urdhiinhaa ner turiig bodno gej bhgui hudalch hulgaich yumnuud
-
Anonymous (May 09, 2012 1:39:48 am )
er ni ingeed bodhoor jinhene lyibarchid ni deer uldeed uneniig ni ilchilseniigee shorond hiicheed bga um bishuuu???
-
Anonymous (May 09, 2012 3:41:05 am )
haha neeeree saihan hudlaa ym bichih ymaa. Huntei uulzahad hetsuu bgaa hun utsaar buur orsiin yronhiilogchtei yrij l bdag. Mass.mn bag hun doromjloroi. Iim medeelel taraaj bgaagasai icheech
-
Anonymous (May 09, 2012 7:13:06 am )
tsaichihsan hoshnogo yu ch bicheed baigaa umhii lalar ve.nugel chin ur huuhdiin chin nudeer garna shuu
-
Anonymous (May 09, 2012 7:26:35 am )
ene setguulchid medrelteh iumaa
-
Anonymous (May 09, 2012 8:21:25 am )
Нээрээ ярьсан байгаасай. Үнэн бол ашгүй дээ
-
Anonymous (May 09, 2012 10:10:37 am )
яаж наад хүн чинь утсаар ярьж чадах билээ,толгойгоо даагүй хүн шүү дээ,энэ гүтгэ бичсэн этгээд шудрага байгаач
-
Anonymous (May 09, 2012 10:11:57 am )
TENEG SETGUULCH YUMAA,ATG-D AJILD ORVOL YASIIN
-
Anonymous (May 09, 2012 10:24:27 am )
ene khumuus unshsan yumaa ch oilgokhgui, yana daa!!! Een zugeer l khoshignoson uguulleg gej baina, unshsan yumaa zuv oilgoj suraachee!!!!
-
Anonymous (May 09, 2012 12:20:00 pm )
harin tiin hoshignol oilgodoggui nom unshdaggui l humuus bna l daa. uran zohioliin nom unshij naad oyun uhaanaa joohon hogjuuleech. unshsan yumnii tsaad utga hoshignol oilgodoggui teneguud we.
-
Anonymous (May 09, 2012 12:26:14 pm )
6 ТЭРБУМ ХҮНТЭЙ ШҮҮ ДЭЭ ДЭЛХИЙ. ХЭДЭН ХҮНИЙ НЭР ТООЧСОНОО ЭД НАРТАЙ ЯРИАГҮЙ ЮМ ЧИНЬ ПУТИНТЭЙ ЯРЬСАН ГЭНЭ ҮҮ. ЭРГҮҮ НОВШ ЮМДАА. ЭРГҮҮ ТЭНЭГ ГАХАЙ
-
Anonymous (May 09, 2012 1:14:22 pm )
tagnuuliin gazar suljeeg ni dor ni taslana sh tee manai elbegee chini amerikiin tagnuuliin surguulid erunhii saidaas buunguutaa sursan gesen daanch hugiin er l dee
-
Anonymous (May 09, 2012 2:03:36 pm )
eleglel oilgohgui erguu durakuud, buunii nohoinuud ih bhiimaa
16 Comments