Дарга нарын хүүхдүүд илүү ухаантай төрдөг юм шүү дээ. Тийм болохоор тэд амжилттай, амьдрал нь баян тансаг
байдаг юм. Төрд өндөр алба хаших, том том корпорацуудыг удирдах энэ тэр чадвар чинь тэдний бусдаас илүү ухаантай төрснийх нь илрэл байхгүй юу. Аав нь төсвийн цалинтай, түрээсийн байранд амьдраад ч болов дарга хийгээд, эх орныхоо бүтээн байгуулалтад морь нохой мэт зүтгээд явахад буян нь хүүд нь хүртдэг л юм. Ямар тэдэнд хүүхдэдээ өгөх хөрөнгө мөнгө, байр сав гэж байх биш. Гол нь дарга хүний ухааныг дуурайх, удамших чанарт л хамаг учир байх шиг байгаа юм. Тиймдээ ч хүүхдүүд нь ухаанаараа бусдаас ялгараад зарим хүмүүсийн амьдрал туршдаа мацаад дийлээгүй албыг алгасаад алгасаад явчихдаг сүрхий чадалтай. Харахгүй юу, эхнээсээ хүүхдүүдийнх нь ур ухаан нь задраад их хуралд өрсөлдөөд, элчин консулаар суугаад эхэллээ ш дээ. Адтай …
Адтай ч гэж, нөгөө ухаантай төрснийх. Ухаантай хүнийг чинь төрийн өндөр албанд тавихгүй гээд яахав. Цалин бага нь хамаагүй ээ. Тэнд нэг очоод авсан байхад л учиртай. Аавын ген байгаа цагт цогцлуулаад өгнө. Амьдрал өөрөө баян шүү дээ.
Хүүхдүүдээ ухаантай төрүүлэх гэдэг ямар хэрэгтэй зүйл болохыг одоо ойлгож байгаа биз?
За тэгэхээр залуучууд өнөөдрөөс эхлээд цаг алдалгүй хүн бүр дотроо бодолтой байж дарга болох замаа хөөх хэрэгтэй. Аав, ээжийгээ насных нь бөгсөнд ч болтугай жаргаа л даа. Хэр том дарга болохыг гагцхүү та бүхний сэтгэлийн чин зориг мэднэ. “Хүн бүр бага балчраасаа эхлэн …” гэдэг шиг аль болох эртнээс эхэлбэл сайн байх. Ер нь заавал залуучууд ч гэлтгүй. Эцэг, эхчүүд та нар ч гэсэн дарга болчихвол хүүхдүүдийн чинь оюуны потенциал шууд дээшлээд ирдэг гэсэн шүү. Дарга болохын тулд “Яаж?” гэдэг аргаа л мэдэх нь чухал. Нам дагавал ам тосдоно гэж сонссон уу? Сонсоогүй бол одоо сонс. А
жил мэргэжил, ёс зүй энэ тэр нэг их чухал биш ээ. Слесарь байна уу, бөх байна уу, дуучин байна уу, морь уядаг уу … хамаагүй. Гол нь намд нэг ороод авсан байхад эхнийхээ алхамыг хийлээ гэсэн үг. Болж өгвөл хамгийн чинээлэг МАН-аа дагавал түшигтэй байх. МАХН ч гэсэн хуучин бууны хугарахай одоо томорч магадгүй байна шүү. АН-ыг ч дагасан болно, МАН-аасаа нэг их ялгарахгүй байна. Жижиг намуудыг дагах эсэх нь чиний сонголт. Гэхдээ л түрүү ургасан чихнээс хойно ургасан эвэр гэдэг шиг цахиур хагалах ч юм билүү. Намынхаа жанжин шугамаас хазайж хэлтийчихэлгүй дэмжээд, хандивлаад явахад бусад нь аяндаа шил шилээ дараад л бүх зүйл чинь жигдрээд ирнэ. Гишүүнээр сонгогдоно, агентлаг толгойлно, гадаадад томилогдоно, шийдвэр гаргана, банк зохуцуулна, тендер зарлана, ТУЗ-д сууна, хувьчлал хийнэ, аймаг сум төлөөлнө, төсөв зарцуулна … гээд зөндөө юманд хуруугаа дүрнэ. Нэг ийм болчихсон байхад ч удам дамжсан ухаантай хүүхдүүд увж цуваад эртний сайхан ерөөлөөр ээж аав, элэнц хуланц болох та нарыгаа баярлуулах цаг ирнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Заавал тооны багш, тогооч, малчин, уурхайчин, эмч, зохиолч, эрдэмтэн професор болох гээд яадаг юм. Өөр газар бол яадаг юмсанж мэдэхгүй. Лав л манайдаа дарга гэдэг мэргэжил хамгийн эрэлттэй нь, ирээдүйтэй нь. Цалингийнх нь тухай ярьж байгаа юм биш. Ген, үр хүүхдийн төлөвшил, эх орны ирээдүй болсон хойч үеийнхээ тухай нарийн сэдэв хөндөж байна.
Монголын минь ухаантай үрс олон болох болтугай!
http://ulaanbulan.blogspot.com/
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 07, 2012 6:43:13 am )
ene arhichin neeree ineedtei ch yumdaa
-
Anonymous (May 07, 2012 9:00:33 am )
ҮХСЭНИЙ УХААН МАНТАЙ ЛУЙВАРЧАН ХУЛГАЙЧ ХӨРӨНГ ШАВШАГЧ АЛУУРЧАН ХАХУУЛЧ НАР ТӨРӨН ГАРЛАА МОНГОЛЧУУДАА ЛУЙВАРЧАД МОНГОЛ ТӨРИЙГ ЦАМРАЖ ДУУСЛАА
ҮЙВАРЧАДААС АРД ТҮМНИЙ ҮРС ОЛОН ЛУЙВАРЧАДЫГ БҮХИЙЛ АРГААР ДАРАН СӨНӨӨЖ МОНГОЛОО АВАРИЙ АМЬ НАС НЭГ МӨНХ БУС МОНГОЛ УЛС МӨНХ ОРШНО ЭХ ОРОН
ЭХ НУТАГИЙХАА ТӨЛӨӨ ЛУЙВАРЧАН МАН ИЙН ЭСРЭГ ТЭМЦИЙ -
Anonymous (May 07, 2012 12:23:38 pm )
ямар өрөвдмөөр байна вэ? нээрээ л дарга УИХ-ын гишүүд, сайдууд, ерөнхийлөгч нарын хүүхдүүд хоосон толгой, их зан, тэрбум дээр холхилдсон шаарууд байгаа. гэхдээ ардчилсан нийгэмд дарга л болох хэрэгтэй юм байна. яая даа байз. банк ухаж баян болох уу, банзал болж баян болох уу
-
Anonymous (May 11, 2012 7:50:47 pm )
tiimee chi yag vnen hellee odoo ved bayan boloh tiim l 2zam b.nadaa.utga duur hvrmeer niigem mongolchuudiin belgiin nyd sohorchee yr udam minil zovoh b.hdaa.haramsaad haramsaad barahgvi ih nvgeliin ezend 76 gahai yhleech nvgel ni arilahgvi zavaan hog novshnuud
-
Anonymous (May 13, 2012 8:14:12 pm )
chi tgd uhaantai toetsiim uu?
-
Anonymous (May 15, 2012 3:42:34 pm )
harin tiimee estoi lyivarchid zovhon huvial bodoj bna yun yls oron jinhene tenegyyd yadaj kazakiin Nazarbaew shig ard tumnii yr sadaa 3ooo songood toriin zardlaar gadaadad sain syrgaad eh orniihoo toloo yu hiij chadna ter buhniig meduuleed ter huuli bish ediin zasagch bish mongoliin buteen baigyylaltand heregtei mergejleer surgaad eh ornoo hogjuuleldee bi uuniig ih hysch bna tamni nee zalyys mini temtseechee hodloochee iim ih bayalagtai biaj gadniihnaar tolgoigoi meduuleed darga nariin huuduud yuch medehgyi tenegyyd
-
Anonymous (May 16, 2012 3:21:32 pm )
chi olon ym yrihgui baij bgaad songuulid ylagdahaa l bod utasan huuheldei mini chini mongo l MAN HEREGTEI BAIH
7 Comments