antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2012 25 comments

Авлига өгсөн нь авсныгаа илчиллээ

нийтлэсэн Admin

-ОЮУТНУУД ДҮНГЭЭ ЗАСУУЛАХ ГЭЖ СУРГАЛТЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭНД ТУС БҮРДЭЭ 400-700 МЯНГАН ТӨГРӨГИЙН АВЛИГА ӨГЧЭЭ-

МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутнууд дүнгээ засуулахын тулд сургалтын албаныхаа мэргэжилтэнд авлига өгдөг байжээ. Авлига өгсөн оюутнууд сургуулиа төгсөх гэтэл засуулсан гэх дүн нь хэвээрээ байж, улмаар төгсөлтийн щалгалтаа өгч чадахгүйд хүрчээ. Тиймээс сургалтын албаныхаа мэргэжилтнүүдийн оюутнуудаас мөнгө авдаг гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлав. Үүнийгээ оюутнууд “Шударга ёсны төлөө” гэж тайлбарлаж байна.

Уг нь хангалтгүй дүн авсан оюутнууд кредит цагийнхаа мөнгийг төлөөд тухайн хичээлээ дахин судлах ёстой. Нэг кредит цаг нь 33 мянган төгрөгийн төлбөртэй юм байна. Гэтэл оюутнууд хялбар аргыг сонгож сургалтын албаны мэргэжилтэнд мөнгө атгуулдаг байжээ. Мөн авсан мэргэжилтэн дүнг нь компьютерт шивэхдээ өөрчилдөг байж. Тэр нь оюутнуудыг төгсөх үед ил болж асуудал үүсчээ.

Оюутнуудын яриагаар Худалдааны сургуулийн сургалтын албаны мэргэжилтэн Г.Алтанцэцэг, Б.Жавхлантөгс нар ийм аргаар оюутнуудаас мөнгө салгадаг байсан гэнэ. Ийм боломж байдаг гэдгийг Мөнхбадрах, Доржоо гэдэг оюутнуудаар бусдад нь хэлүүлсэн гэнэ. Энэ тухай оюутнууд “Манай сургуулийн сургалтын албаны мэргэжилтэн Г.Алтанцэцэг, Б.Жавхлантөгс нар оюутнуудаасаа энэ маягаар мөнгө авдаг байсан юм билээ. Зуучлагч оюутнуудаараа дамжуулж сургалтын алба дүн засна гэж нэг оюутнаас 400-700 мянган төгрөг авдаг байсан. Одоогоор 80 гаруй оюутан мөнгөө өгчихөөд, төгсч ч чадахгүй болчихоод байна. Тэд нар хүнээс мөнгө авчихаад дүн засаагүй. Одоо Б.Жавхлантөгс Мэргэжил сургалтыи төвд ажиллаж байгаа. Гомдол гаргавал биднийг сургуулиас хөөнө гэсэн. Тэгсэн атлаа сургалтын албаныханд хариуцлага тооцохгүй байна” гэж ярьсан юм. Сургалтын албаныхан жил бүрийн төгсөлтийнхний дүнг засаад болоод байдаг учраас оюутнууд мөнгө өгсөн гэж өөрсдийгөө зөвтгөж байв. Тэд дүнгээ засуулаад сургуулиа төгсөх хүсэлтэй байгаагаа уламжилсан. Үүнийгээ “Бид ингээд чимээгүй өнгөрчихвөл дараа жил ч ийм үйл явдал давтагдана” гэж зөөлрүүлэх янзтай. Нэг үгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сургуулийнхаа удирдлагуудыг сүрдүүлж байгаа бололтой юм. Тэдний сургуулиа төгсөх хүслийг нь биелүүлэхгүй бол Авлигатай тэмцэх газарт хандах талаар ч бодож байгаа гэнэ. Авлигатай тэмцэх хуульд авлига өгсөн, авсан хоёулаа хариуцлага хүлээдэг гэдгийг оюутнууд мэддэггүй бололтой юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

medee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (May 04, 2012 10:19:51 am )

    Ene G.Altantsetseg gej heden jiliin umnu MUIS-GGFakulitetiin Surgaltiin albanii mergejilten baisan mon uu?

  • Anonymous (May 04, 2012 10:57:52 am )

    ali ali ni bvtehgvi umnuud bna doo uursduu ugch zasuulchaad araas ni ingeh shaardlag absan umuu , esvel uguhuusuu umnu zarlahgvi

  • Anonymous (May 04, 2012 12:29:38 pm )

    Ouytanyyd n syrch chadaagui bj etsestn xamag byryygaa busdryy khiigeedel ene 2 khun tegeed 80n khunees mungu abdag l yum baikhdaa 80+2=82 laa ATG ochij dee khuurkhii Ene 2 khun ajilguil bolno 80n 4jiliin amdiral,mungu ,tsag bugd bkhguil bolokh bkh daa khuurkhii……………

  • Anonymous (May 04, 2012 12:49:40 pm )

    авсан байна өгсөн байна

  • Anonymous (May 04, 2012 1:53:08 pm )

    Ene Altanceceg gedeg awgai ugiin mongonii shunaltai hundee.Olon oytnuudaas mongo awdag baisan.Ilruuleh heregtei.Ichij amidraasai.ooriinhoo huuhed shig iumnaas

  • Anonymous (May 04, 2012 1:53:32 pm )

    bi ene suriin oyutan unen hudlig ni medehgu huuhdud tegj yridagiin hund surtalt aash muutai yumnud baidin

  • Anonymous (May 04, 2012 1:55:59 pm )

    Аваагүй ээ гээд суужий ямар дүн зассан биш хохь чинь ээ гээд суужий айх юм байхгүй за

  • Anonymous (May 04, 2012 2:37:25 pm )

    mangar pazaanuudiig goe gol gargasan bainashd haha, ugch avsaniig n hen harsanyum, batalgaa baihgyi yum chin gyriigeed bai

  • Anonymous (May 04, 2012 3:18:17 pm )

    Энэ яаааг үнэн мэдээлэл байна.Авилгатай тэмцэх газрынхан энэ мэдээллийн мөрөөр энэ хоёр хүнийг,бас дээрээс Октябрь-тай нь цуг , анх ажилд орсон өдрөөс нь авахуулаад өнөөдрийг хүртэлх ажлыг нь шалгах хэрэгтэй.Алтанцэцэг,Ж авхлантөгс хоёр бол жил жилийн хавар ийм аргаар өчнөөн оюутнаас мөнгө авч дүн зассан дөө.Худалдааг төгссөн оюутнууд бүгд л мэдэж байгаа.Бараг 75% нь тэр хоёроор дүнгээ засуулж төгссөн юм чинь.Манай ангийн 34 хүүхдийн 15 нь лав засуулж байсан юмдаг.Хоёр нь яг ийм шалтгаанаар сургуулиа төгсч чадаагүй

  • Anonymous (May 04, 2012 3:35:47 pm )

    Za MUIS-t mungu avch dun zasdag chin MOOD bolood olon jil bolj baigaa sh dee, odoo l medej baigaa yumuu, MUIS-iin buh surgaltiin albaniihan chin udur ireh bur bayajaad, gyalalzaad, ungu orood baigaa sh dee gej… AVLIGALIIN ACHAAR

  • Anonymous (May 04, 2012 3:50:27 pm )

    Dungee zasuulah gj mungu ugdug oyutnuud huurhii.tsag tuhaid n hicheelee hiiged yabsan bol 4n jiliin hudulmur budaa bolohgui l bsan bhgui yu. Daanch archaagui l bna da

  • Anonymous (May 04, 2012 5:05:22 pm )

    SHUTIS-d bol tanidag bagsh baihad l boloo. Tuugeeree damjuulaad hneer ch dungee surgaltiin alband ochihoos ni umnu zasuuldag. Buur nariin boloo biz odoo.

  • Anonymous (May 04, 2012 5:07:30 pm )

    iimerhuu baidlaar mergejilten beldeed baihaar yaj uls oron zaash hogjij be dee
    haana haana ni hariuzlaga toozood dabarsan oyutnuudiig surguulias ni hoo.

  • Anonymous (May 04, 2012 5:09:17 pm )

    mongo ogson oyutnuudiig hoo.iimerhuu mergejilten mongold heregdui ,shalaa ugagaad l yabah heregtei shdee

  • Anonymous (May 04, 2012 5:13:10 pm )

    bugdiig ni hoo

  • Anonymous (May 04, 2012 5:54:28 pm )

    Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль МУИС-тай нэгдсэн биш худалдаагийн хамаг НО нь илэрч байх шив дээ.

  • Anonymous (May 04, 2012 6:18:28 pm )

    Худалдаа бие даасан сургууль байхад сургалтын алба нь дүн засдаг үйлчилгээ үзүүлдэг байж л дээ. МУИС-д дүн шалгалтын хуудас дээр тавигдахаас гадна багш хугацаандаа багтаад дүнгээ сүлжээнд оруулах ёстой. Нэгэнт сүлжээнд дүнгээ оруулаад цаашаа явуулчихсан бол багш өөрөө ч, сургалтын алба ч засаж чадахгүй. Сургалтын албаныхан өөрсдийн компьютер дээр дүнг яаж ч өөрчилсөн цаана байгаа нэгдсэн дүн хэвээрээ л байна. Гэнэн гарууд юм даа. Хаха

  • Anonymous (May 04, 2012 7:27:35 pm )

    Showdaad bai, daraa ni shalgaltandaa unaad dungee zasuulaad bai, mulguu huuhduud…

  • Anonymous (May 05, 2012 9:34:29 am )

    Oyutnii dotuur bairni kamendat TUYA gedeg abgaig shalgaach ee namar mash ih hahuul mungu abj bid nariig oruulsan sh dee hediig ugj baij orsonoo helmeer bna

  • Anonymous (May 05, 2012 1:04:31 pm )

    absan ogson gej gariin useg zuraagyi bol yaamr undeslel bhgyi sh dee surcvh chadahgyi bj bas avilgal ogchood udirdlaguudaa daramtlaad suujiidag surch chdahgyin bol yugaa hiij orsiin

  • Anonymous (May 05, 2012 4:35:28 pm )

    ene huuhduuded yadaj ichih nuur bdaggui um bhdaa. esvel iim teneg boltson umuu?
    Сургалтын албаныхан жил бүрийн төгсөлтийнхний дүнг засаад болоод байдаг учраас оюутнууд мөнгө өгсөн гэж өөрсдийгөө зөвтгөж байв. Тэд дүнгээ засуулаад сургуулиа төгсөх хүсэлтэй байгаагаа уламжилсан. Үүнийгээ “Бид ингээд чимээгүй өнгөрчихвөл дараа жил ч ийм үйл явдал давтагдана” гэж зөөлрүүлэх янзтай. iimerhuu zaluusd ulsiin ireedui ochno geheer yas havtalzaj bna shuu.

  • Anonymous (May 06, 2012 11:26:07 am )

    oodoo shidsen chuluu ooriin tolgoi deer gegch ym boljee hahahah, ene bolowson huchnuud ireeduin mongold hereg baihkue , naad heden ymaa ahiad surga,…mongiig ni erguulj ogoh shaardlaga baihkue , ene delhii deer chin unegui udriin hool baidaggui ym, togsmoor baiwal hicheej sain surdag baigadaa

  • Anonymous (May 06, 2012 8:07:04 pm )

    манай хууль муухай юмаа авилгал өгсөн хүнийг шийтгээд байдаг сайн дураар илчилсэн хүнийг өршөөхгүй болохоор нуугдмал байгаа байхгүй юү даа авснаа шийтгээд өгснийг ялгаж салгадаг бол монгол урагшаа

  • Anonymous (May 07, 2012 12:55:48 pm )

    Ìàíàé Ìîíãîë÷óóä ÷ øóíàëûí òóëàì áîëöãîîæýý. Òýð îþóòíóóä òýíýã þì áîë ìºðººðºº 캺캺 óíæóóëààä ë õîíèî õàðèóëààä ÿâæ áàéõã¿é, ýñâýë îðöíû æèæ¿¿ð õèéñýí ÷ àæèë ø¿¿ äýý.

  • Anonymous (May 11, 2012 7:00:10 pm )

    Shalguulakh kheregtei
    90 jiliin tuukhtei surguuli.
    Tugsugch, bagsh, uye uyeiin urirdlaguud, suraltsagchid, tsaashdaa suraltsakh khuukhduud geed zunduu olon khunii ner khund, ajil amidrald nuluulukh asuudal yarigdaj baigaa uchir kholbogdokh gazaruud ankhaaraldaa avch shalgaj unen muniig togtookh kheregtei… Ene mash chukhal.

antalya rent a car