antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2012 Comments are off

Хоёр нүүртэй Mонголбанк

нийтлэсэн Admin

Монголбанк өнгөрсөн нэг жилийн хугацаанд бодлогын хүүгээ дөрвөнтээ өөрчилж 13.5 хувь болтол өсгөөд байгаа.

Төсөв тэлж, бэлэн мөнгө тараан, инфляцийн дарамт буурахгүй байгаа тул үүнээс өөр зам алга гэж удирдлагууд нь өрөвдөм царайгаар тайлбар хийж суусансан. Засгийн газар тэрбумтан шиг аашилж бэлэн мөнгө тараагаад байгаа, тиймээс тэрхүү зах зээлийн “савлагаа”-нд тэд тохируулга хийж байна гэж зөвтгөж үзэв. Гэтэл тийм биш аж. Сонгуулийн өмнөх мөнгөний машины үүргийг Монголбанк тун ч сайн гүйцэтгэж байгаа бололтой.

Наанаа эдийн засгаа хамгаалж буй дүр эсгэсэн Монголбанк цаагуураа 240 тэрбум төгрөг хэвлэж, эрх баригчдын амлалтыг санх үүжүүлэх аянд морджээ. Төвбанкны дэд ерөнхийл өгч Н.Зол жар гал Эдийн засгийн форумын үеэр “Монгол банк 80 сая ам.доллар тай тэнцэх хэмжээний зээлийг (100 тэрбум гаруй төгрөг) Засгийн газарт өгсөн” гэж ярьж бай сан нь үүний баталгаа юм. Гу равдугаар сард саатаад байсан

Хүний хөгжил сангаас иргэдэд сар бүр өгөх 21000 төгрөг илбийн юм шиг л гэнэт бэлэн болчихсоны учир энэ аж. Бас болоогүй ээ, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэсэглэн тараах сая төгрөг ч Төвбанкны хэвлэсэн мөнгөөр удах гүй таны гарт очих нь. Засгийн газрынхаа өмнөөс зах зээлээ хам гаалан үг хэлэх чадваргүй, өөрийн дархлааг үй, эзнийхээ юу хэлснийг нь биелүүлэхэд бэлэн боол мэт Монголбанк эрх баригчдын дарамтаар мөнгө хэвлэж байгааг яах вэ. Байшин барилга барьж, зам харилцаагаа өргөтгөх гэсэн бүтээн байгуулалтын зээл өгч бие биедээ найр тавьсан бол тэднийг буруутгахгүй. Эдийн засгийг хорлож буй бэлэн мөнгийг дэмжин инфляц “үйлдвэрлээд” байгааг нь зөвтгөх арга алга.

Монголбанк Засгийн газарт зээл өгч болно, Засгийн газар Монголбанкнаас зээл авах эрхтэй гэж өөрсдийгөө өмгөөлж болох л юм, тэд. Төвбанкны тухай хуулийн 18-р зүйлийн нэгд “Монголбанк төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг нөхөхөд зориулж тухайн санхүүгийн жил дуусахаас өмнө төлөгдсөн байх түр хугацааны зээлийг Засгийн газарт гэрээний үндсэн дээр олгож болно” гэсэн заалт бий. Энэхүү зээлийн хэмжээ нь сүүлийн гурван жилд дотоодын төсөвт төвлөрсөн орлогын дунджийн арван хувиас хэтрэхгүй байхыг хуульчилсан байгаа. Гэхдээ Монголбанк Засгийн газартай бай – гуулсан гэрээ, хэлцлээ олон нийтэд тухай бүр мэдээлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй.

Ямар нэгэн нууцад хамаарах зүйл биш учраас Засгийн газар хэдэн хувийн хүүтэй, хэдий хэмжээний зээл авч, хэдийд барагдуулах вэ гэдгийг олон нийтэд мэдээлэх л учиртай. Төвбанк цахим хуудсандаа энэ зээлийнхээ тухай мэдээлсэн үү? 2010 онд Төрийн албан хааг чийн 4000 орон сууцны санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэхээр байгуулсан 30 тэр бумын зээлийн гэрээнээс хойших мэдээлэл алга. Ганц хан жишээ дурдахад, Английн Төвбанк нь өөрсдийн үйл ажиллагаа болоод үүсээд буй нөх цөлийн тухай Сангийн яам руугаа илгээсэн захидлаа хүртэл олон нийтэд даруй ил болгодог жишигтэй юм билээ. Харин манайд өөрт ашигтай хуулийн заалтыг хэрэгжүүлээд, халтайг нь орхигдуулдаг жишиг тогтож мэдэхээр байна.

Тэдний их хэмжээний зээлээс болж инфляцийн ирээдүй бүрхэг харагдаж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн хямрал ма най эдийн засагт шууд нөлөөлж, инфляцийн түвшин 34 хувьд хүрсэн түүх биднээс холдоогүй л байна. Мөнгө хэвлэхээс өмнөх Төвбанкны таа маглалаар энэ оны эцэст инфляц 20 хувьд хүрэх юм гэсэн. Дэлхийн банк, ОУВС-гийн инфляцийн таамаглал ч 25 орчим хувьтай дүйж байгаа. Сая саяар нь тараагаад байвал инфляцийн график үүнээс ч дээш өгсөж болзош гүй.

Уг нь инфляцын хөөрөгдлийг буу руулах, мөнгө, зээлийн өсөлтийг зохистой түвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас зайлс хийх гэж л Монголбанк бодлогын хүүгээ өс гө сөн байлтай. Гадаад зах зээлээс улам хамааралтай болж буй Монголын эдийн засаг дотооддоо ингэж халж болохгүйг улстөрчид нь ухаардаггүй юм аа гэхэд Төвбанкны удирдлагууд нь сэхээрмээр юм. Бэлэн мөнгө тарааснаа их зүйл хийсэн мэт төсөөлж, ард иргэдийн ядуурал буурсан гэх мөрөөдлөө тоогоор илэрхийлж суугаа чинь том эндүүрэл шүү.

Бизнесийг дэмжсэн бол хэд дахин үржчихээр их мөнгийг инфляцтай хамт иргэдэд өгчихөөд ингэж ярьж суугаа нь өрөв дөлтэй. Жирийн иргэд бараа үйлчил гээгээ одоо 15.3 хувийн инфляцтайгаар худал дан авч буйг тэд ойлгодог эсэхийг мэдэхгүй. Эрх мэдэлтнүүд тэтгэвэр, цалин зэрэг санхүүгийн механизм хэрэглэн шууд бусаар буюу удирдлагын нөөцөө ашиглан сонгогч дыг татдаг хэлбэр түгээмэл болоод байгаа.

Ирэх сонгуулийн дүн бүдгэрэн харагдах тусам тэдний амласан мөнгөний үнэ цэнэ улам өснө. Тиймээс сонгуулийн өмнө яагаад ийм шийд вэр гаргав, яагаад олон нийтээс нууцалж бай гаа, Төвбанк улстөрчдийн сонгуулийн ам лалтыг гүйцэтгэгч болох уу гэдэгт бол гоомжлох шалтгаан хангалттай бий.

Төвбанкны Засгийн газарт зээл олгох хууль чилсан эрхийг өөрчлөхгүй бол тэд цаашид сонгуулийн өмнө мөнгөний машины үү рэг гүйцэтгэсээр байж мэдэх юм. Сонгууль болтол хоёр сар орчмын зай байна. Энэ байтугайг хийж амжуулчих цаг ху гацаа хангалттай. Өндөр настан, хөгжлийн бэрх шээлтэй иргэдээс бусдынх нь сая төг рө- гийг сонгуулиас урьтаж өгнө, дахин мөнгө хэвлэ гэсэн “тушаал”-ыг Засгийн газар өгч чадна.

Харин Төвбанкны эрхэм ерөнхийлөгч Л.Пүрэвдорж та үгүй гэж хэлж чадах уу. Улст өрчдийн өнөө маргаашийн ажилд оноо нэмэх үүрэг хүлээж, “Алтан загасны үлгэр”- ийн эм гэний хязгааргүй хүслийг биелүүлэх гэж улай рал гүй эдийн засгаа аврах “вакцин” хийж ажил лахыг танаас аминчлан гуйж байна.

Г.ӨЛЗИЙСАЙХАН

mongolnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car