antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 1, 2012 3 comments

Гурван охин ээж боллоо

нийтлэсэн Admin

Охидын цөөхөн хамтлагийн нэг “Гурван охин” хамтлаг байгуулагдаад нэлээд олон жилийг ардаа үдэж байгаа бөгөөд энэ хугацаанд үзэгч, сонсогчдын таашаалд нийцсэн багагүй уран бүтээл туурвиж, урлагийн тогоонд өөрсдийн гэсэн байр суурийг эзэгнээд авсан. Гэвч сүүлийн үед шинэ уран бүтээл гарахгүй байгаа нь “Гурван охин” хамтлагийн гишүүд хувийн амьдралаа хөөж байгаатай холбоотой аж. Хамтлагтаа хайрын романсаараа хамгийн “онц” дүгнэлтийг авдаг Анхмаагийн хувьд оюутан ахуй цагаасаа жүжигчин Билэгжаргал гэх залуутай үерхдэг байсан бегөөд хосууд анхны үрийнхээ зулайг үнэрлзж охинтой болсон.

Тэгвэл тус хамтлаг дахин бүл нэмэх гэж байгаа аж. Учир нь тус хамтлагийн дуучин Ану хөл хүнд болсон гэнэ. Тэрээр жил гаруйн өмнөөс Н.Энх-Амгалан гэх өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгэж, хаа ч байсан хамт явах болсон. Гэсэн ч “Одоогоор гэр бүл болох талаар бодоогүй байна” хэмээн саяхны ярилцлагадаа дурьдаж байсан Анугийн хувьд хөл хүнд болсон нь тус хамтлагийн завсарлагын хугацааг дахин сунгахад хүргээд байгаа сурагтай.

Харин хамтлагийн ахлагч Соло УИХ-ын гишүүн Батхуүгийн бэр болохоор шийдсэн гэнэ. Эрхэм гишүүний хайртай хүү Ганбат одоогоор АНУ-д сурч байгаа бөгөөд Соло ч амралтынхаа хугацаанд АНУ-д амарч зугаалж яваа гэнэ лээ. Магадгүй залуус тун удахгүй үрийн зулай үнэрлэхийг үгүйсгэх аргагүй юм.

Эх сурвалж: ХҮМҮҮС СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 01, 2012 11:24:58 pm )

    tegeed 3 eej hamtlag gehiimuu

  • Anonymous (May 07, 2012 8:59:23 am )

    sarnai chi uuriiguu tejeelgeh gee yu mataraa.Govi altaihanaa tejeenee uu heniigee tejeej bordono ted tsom arduud shuu.Enhbayr saidiigaa demjij bna.

  • Anonymous (May 10, 2012 4:47:56 pm )

    hahah 3EEJ hamtlag muuaahhahahahaha

antalya rent a car