antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2012 1 comment

Дуучин Л.Болдбаатар олны өмнө уйлж, эхнэрээсээ эргэж нийлэхийг гуйжээ

нийтлэсэн Admin

“Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Хүрээ байшин” зэрэг дуугаараа олны сэтгэлд хүрч, жин дарах хоолойтой дуучин болохоо харуулсан Л.Болдбааатарын амьдрал сүүлийн үед тогтворгүй байгаа. Тэрбээр дөрвөн жилийн өмнөөс “UBS” телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн хөтлөгч О.Мөнхгэрэл гэх бүсгүйтэй хайрын романс үүсгэж, хаа ч явсан хамт байх болсон. Хэдийгээр О.Мөнхгэрэл түүнээс найман насаар эгч ч хайр сэтгэлд нас хамаагүй гэдгийг харуулж тоонот гэрт толгой холбосон хосууд төдөлгүй хөөрхөн охинтой болсон. Гэсэн ч өнгөрсөн жилээс дуучин залуу эхнэр хүүхдээсээ нүүр буруулж, МУГЖ С.Эрдэнэцэцэгтэй учир ургуулсан гэх яриа амнаас ам дамжиж яригдсан. МУГЖ С.Эрдэнэцэцэгийн хувьд дээрх яриаг эрс үгүйсгэж байсан ч Л.Болдбаатар түүнээс болж эхнэр хүүхдээсээ тусдаа амьдрах болсон гэдэг. Харин саяхны нэгэн өдөр дуучин залуу гэмээ ухаарч, ойр дотныхоо хамаатан садан хамаг хүмүүсийг цуглуулж, Баянгол ресторанд багахан хэмжээний найр хийгээд авсан бөгөөд энэ үеэрээ эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрэлийн “гэрээнд” гарын үсэг зуржээ. Энэ сэтгэл хөдөлгөм үйл явдлын үеэр дуучин залуу бүгдийн нүдэн дээр нулимс дуслуулсан байж эхнэртэй эргэж нийлэх санал тавин олон хүнийг огшоогоод авчээ.
А.Ариунхур .uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 28, 2012 5:41:06 pm )

    enheriig chini sayhan shaasan sh dee boldoo muu gulguu

antalya rent a car