antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2012 21 comments

Тусгайгийн 15 албан хаагчийг шалгаж эхэллээ

нийтлэсэн Admin

МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө цагдаагийнхан албадан баривчилсан. Энэ ажиллагаанд Эргүүл хамгаалалтын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн 300 албан хаагч, мөн ЦЕГ-ын тусгай албаны 15 ажилтан үүрэг гүйцэтгэсэн билээ.

Тэднийг эрх мэдлээ хэтрүүлсэн, үүрэг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн хэмээн буруутгаж Н.Энхбаярын бие хамгаалагч С, өмгөөлөгч О.Баасанхүү нар УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан бол “Хүний эрхийн үндэсний комисс”-ч баривчлах явцад хүний эрхийг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлтээ тус газарт ирүүлж, зохих арга хэмжээг авч, эргэн мэдэгдэхийг хүссэн байна.

Эдгээр гомдлын дагуу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан тусгай ажиллагаа явуулсан 15 албан хаагчийг шалгаж эхэлсэн бөгөөд тэднийг сэжигтнээр татах үндэслэлтэйг албаны эх сурвалж хэлж байна. Мөн тухайн газарт хэв журам сахиулсан Эргүүл хамгаалалтын газар болоод Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдах ажилтнуудаас тайлбар авчээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүгийн гомдлоор АТГ-ын ажилтнуудыг ч “хууль бус шийдвэрээр баривчлах гэж оролдсон, галт зэвсэг гаргаж танхайрсан” гэсэн үндэслэлээр шалгана гэдгийг ч албаны эх сурвалж хэллээ.

Тухайлбал, Дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 19-21 цагийн хооронд АТГ-ын мөрдөн байцаагчид гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс ямар ч зөвшөөрлийн бичиггүйгээр Н.Энхбаярыг баривчлахыг оролдсон, энэ үеэрээ буу гарган танхайрсан,

-тухайн өдрийн 22 цагаас хойш Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн баривчлах захирамжийг албан ёсоор танилцуулсан. Энэ нь өмнө шүүхийн захирамжгүйгээр Н.Энхбаярыг хууль бусаар баривчлахыг завдсаныг гэрчилж байна.

-тусгай ажилтнуудыг терроризм буюу онц ноцтой гэмт хэргийг таслан зогсооход зохион байгуулалттайгаар оролцуулдаг. Харин шүүхийн захирамжаар баривчлах тохиолдолд тусгай ажилтнуудыг оролцуулах шаардлага байгаагүй.

-энэ удаагийн баривчилгаа хойшлуулшгүй ажиллагаа байсан эсэх, Н.Энхбаярын гэрт түрэмгийлэн орох үйл ажиллагаа мэргэжлийн удирдлагын хяналт дор явсан эсэх,

-Н.Энхбаярын сууж явсан автомашин хамгаалалтын объектод орно. Гэтэл шүүхийн захирамжгүйгээр бусдын эд хөрөнгөд халдаж, машиных нь цонхыг хагалж хохирол учруулсан. Эдгээр үйлдэл нь хууль зөрчсөн эсэх, цагдаа, тусгай албад, АТГ-ынхан эрх мэдлээ хэтрүүлсэн үү гэдгийг шалгаж тогтоох юм байна.
Н.Дагдан now.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (April 28, 2012 6:00:01 pm )

    ГЭМ ЗЭМГҮЙ ИРГЭНИЙ ГЭРИЙН ХААЛАГИЙГ ЗЭВСЭГЭЭР ЭВДЭЖ СҮХЭЭР ХЭМЭХ ЦОХИН
    ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ БАГАЛЗУУРДАН ЧИРЭЖ ГАРАГСАН БА ГЭРИЙГ НЬ НЭГЖЭЖ БУСНУУЛСАН НЬ
    ХУУЛЬ БУС БАЛМАД ТАНХАЙ ҮҮЛДЭЛ МӨН ИРГЭНИЙ ГЭРТ ХАЛДАЖ ЭРХ ЧӨДӨӨНД НЬ ХҮРЭЖ ТАНХАЙЧ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮН ХУУЛИЙН ДАГУУ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТАНХАЙН ЗҮҮЛ АНИААР ЯЛ АВАХ ЁСТОЙ ҮҮНИЙГ ЗОХОН БАЙГУУЛАЖ УДИРДСАН ДАРГА БАС ХАРИУЦЛАХ ХҮЛЭЭХ УЧАРТАЙ ЗҮГЭЭР
    УУЧЛАЛТ ГУЙНА ГЭДЭГ ДОРОМЖОЛОЛ ТӨР ИРГЭНЭЭН ДОРОД ҮЗЭН ДОРОМЖОЛОЖ БАСАМЖАЛАЖ БАЙГААН ТОД ЖЭШЭЭ

  • Anonymous (April 28, 2012 6:02:31 pm )

    zov zov barij hori.

  • Anonymous (April 28, 2012 6:08:27 pm )

    БУУ ГАРГАН ТАНХАЙРСАН БИШЭЭ БУУ ГАРГАН БУУДАХИЙГ ЗАМДАЖ АМЬ НАСАНД НЬ ЗАНАЛХИЙСЭН
    ГЭВЭЛ БОДИТ БАЙДАЛД ТОХИРНО МАШИНИЙ ХААЛАГА ЦОНХИЙГ ЗОРУУДААР ЯМАРЧ ШАЛТГААНГҮЙ БАЙХАД БАЛМАДААР ЭВДСЭН НЬ АМЬ НАСИЙГ НЬ БУСНУУЛАХ ЗОРЛОГТОЙ ҮҮЛДЭЛИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БАЙСАН ҮҮМЭЭН ҮҮСГЭЖ САНСАНДАА ХҮРЭХ ГЭСЭН ОРОЛДЛОГ БИШ ГЭЖ ҮҮНИЙН НЯМЛОРЖИЙН БИ МЭДЭЭГҮЙ ҮҮ ГЭСЭН ТАЙЛБАР ГЭРЧЛЭЭД БАЙГАА ЮМ
    БИШ ҮҮ НЯМДОРЖ БОЛ ШОРОН САНААТАЙ ХҮН

  • Anonymous (April 29, 2012 9:45:16 pm )

    zuragtaar uzehed nud halirmaar baisan, uneheer tusgaigiinhan gej iim archaagui humuus baidag yumuu l gej bodogdson. suudlaasa neg ch hudluugui humuusiig garaa shilendee av gej orilood oorsdiigoo kinond togloj baina gej bodson uu yasan.

  • Anonymous (April 29, 2012 11:16:10 pm )

    EH ECEG, AH DVV N GEJ YAMAR YUMNUUD BAIDAG BOLDOO. HELEH VG CH ALGA. INGEJ AJIL HIIJ, TUSHAAL BIELVVLSEN NER ZVVJ YAWAHIIN OROND UHAMSRAARAA AJILAASAA GARAH HEREGTEI.

  • Anonymous (April 30, 2012 12:38:05 am )

    huuliinhan ard tumniig nuamdorj shig gertee zuragtgyi baih gej bodood bainadaa bid buhii l yil uabdliig harsan aimshigtai uamar arabiin neg ulsad baigaa bishdee gej bodogdson shuu..getel candagochir tsoodolsengee 2-n tenegtej baigaag archaagyi huuhduudiin heldegeer tom tenegtej bainalee oorsdiigoo buruugyigeed l

  • Anonymous (April 30, 2012 12:47:20 am )

    Etsect ni huuliin tomchuud bid tushaal zob ogson ed buruu bieluulsen gej tenegtej zailj medeh lyum baina nuamdorj chig( bi medeegyi gedeg)

  • Anonymous (April 30, 2012 4:25:06 pm )

    Eupore-d гэрт халдан орж ирсэн этгээдийн өөдөөс аргагүй хамгаалалт хийх эрх нь хуулиар баталгаажсан байдаг. Хувь хүний халдашгүй ариун голомт гэрт яаж хуулийн шийдвэр гүйцэтгэгч хүмүүс түрэмгийлэл үйлдэж байна. ямар терорист байгаа биш. Иргэн хүний хувьд Н.Энхбаярыг баривчлах ажиллагааны арга, хэлбэр маш бүдүүлэг, хүний эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Тэр ажиллагааг зохион байгуулсан ажилтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байна.

  • Anonymous (April 30, 2012 4:26:57 pm )

    Eupore-d гэрт халдан орж ирсэн этгээдийн өөдөөс аргагүй хамгаалалт хийх эрх нь хуулиар баталгаажсан байдаг. Хувь хүний халдашгүй ариун голомт гэрт яаж хуулийн шийдвэр гүйцэтгэгч хүмүүс түрэмгийлэл үйлдэж байна. ямар терорист байгаа биш. Иргэн хүний хувьд Н.Энхбаярыг баривчлах ажиллагааны арга, хэлбэрийн хувьд маш бүдүүлэг, хүний эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Тэр ажиллагааг зохион байгуулсан ажилтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байна.

  • Anonymous (April 30, 2012 8:57:41 pm )

    3-rtysgai tasgiin tsgiin neriig baastasan / odoo irwes bvleg/ naad myy xoorvv golognvvdee zailyyl MONGLIIN TYSGAI DYTAXGUYI AXMAD AJILTAN

  • Anonymous (May 01, 2012 1:18:25 am )

    xamgiin odoon turxirsan amarbatiig ni xorij shalgaachee xuuxen xuchindedeg xogiin pizdy gesen

  • Anonymous (May 01, 2012 3:37:30 am )

    tusgai geh shig nusgaigiin hvvhdvvd yum bishvv. Yamarch medleggvi bolovsrolgvi amitad sh dee. Zoriud teneg malnuudiig avdag sh dee.

  • Anonymous (May 01, 2012 7:15:24 am )

    Amarbat gedeg nohriig ehelj horih heregtei.Ailiin ger oron ebdej orno tegeed yamarch uildel hiigeegui suuj baigaa humuusiig garaa shilendee ab gedeg ni mash zerleg bogood hargis uil yabdal.Muusain jumnuudiig Oros oron toloh ur zeeliig chini Enkhbayar gedeg hun baragduulsan gedgiig medeh uu.Ta nariig buruu uildel hiigeed shorond suuhad tanai ter Amarbat bolon Hurts Elbegee nar yag hamgaalj haragdaach .Ardchilal gedgiig Elbegee buruu ashiglaj olon ulsad ner hundiig ni unagaj guizlee.

  • Anonymous (May 04, 2012 11:35:24 am )

    muusain yumnuudiig tegj barihgui tegeed yaah bsan yum be

  • Anonymous (May 04, 2012 10:11:05 pm )

    ted bariig tusgai gevl onigoo onigoo icheesei naadahiig chin neg ikh tusgaisaad baikh um baikhgui sain duriin heden zaluu ch hiichikheer bsan hervee mongoliin tusgai iim ni unen um bol yostoi shivshig ,bolhi zavaan haragdaj bsan heden jujigchid hamaagui deer uzuulber uzuulne deee

  • Anonymous (May 08, 2012 4:56:39 pm )

    Tushaal bielvvlsen TAH-iig yahaaraa shalgadag uym Bitgii hutsatsgaa gej helii

  • Anonymous (May 08, 2012 10:17:30 pm )

    ard tvmniihee uuduus bitgii muu vil hii ta narig daraa ni ter darga nar chini hamgaalahgvi gej ter vyed mun ch ih helsendee

  • Anonymous (May 08, 2012 10:18:21 pm )

    mal shig ergvv tsarai gargatsgaagaad dairaad baisan uls odoo yaaya gehev

  • Anonymous (May 10, 2012 11:00:57 am )

    zuv hori hunii gar hul boloh sohroor dagah yamar bdgiig uzeg.er ni ene darga nar ni dood humuusee ingej l alhiim doo.

  • Anonymous (May 12, 2012 9:29:53 am )

    Enkhbyayr odoo sonin bish bna. Bur zalxchixlaa

  • Anonymous (May 13, 2012 8:04:38 pm )

    Хурц өөрөө гадаадын шоронд яахаа мэдэхгүй л бсан даг. Хөөрхий тэр үүрэг гүйцэтгэсэн хэд ч 1 өдөр өөрсдөө шийтгүүлнэ л дээ. Та нар байтугай цагдаагийн дарга нар золиосонд шоронд ороод байхад.тушаал биелүүлж байна гээд улайраад байвал өөртөө л лай болно доо нөхдөө.

antalya rent a car