antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2012 5 comments

Айлын танхил хүүг хөнөөчихөөд байхад үхсэн нохой адил өшиглөх эмэгтэйг юу гэх вэ дээ

нийтлэсэн Admin

-ГУЙВЖ ИРЭЭД ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ХЭД ХЭД ӨШИГЛӨХ СОГТУУ БҮСГҮЙГ ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДИЙГ ДАЙРСАН ХЯТАДУУДААС ЯЛГАХ АРГАГҮЙ-

Баянгол дүүргийн VI хо­рооны нутаг, 25 дугаар эмийн сангийн урд замд “Ланд круй­зер” маркийн машины жо­лооч арван настай хүүг дайрч амийг нь хөнөөсөн. Өөрийгөө хянах чадваргүй жолоо­чид дайруулсан хүүгийн гутал тээр хол шидэгд­сэнийг хара­хад ямар хурд­тай ирж, хөөр­хий хүүг яаж хөнөөс­нийг төсөөлөхөд бэрх. Хүүг дайрсан газраасаа лав 15 орчим метр чирсэн нь тодорхой болсон. Тэр бүү хэл машинд сууж явсан хүүхэн хээвнэг бууж ирээд гуйвж дайван очоод хүүгийн халуун цогцсыг өшиглөж байгаа нь дүрс бичлэгт үлджээ. Цагаан цувтай, шилбээ гялал­зуул­сан хүүхэн яг л дайруулж үхсэн нохой сонирхож байгаа мэт хүүг хэд хэд өшиглөж байх­даа унах гээд урдах хүнээ түшиж бай­гаа нь шал согтуу байсныг илчилнэ. Дүрс бич­лэгээс харахад хүү­хэд гаргаж байгаагүй байх гэмээр залуу бүсгүй бололтой юм. Эх хүний нин­жин сэтгэл гарга­даг­гүй юм гэхэд тийм айм­шигтай ослыг харсан эмэг­­тэй хүн цочролд ор­моор. Тэг­тэл амьд эсэ­хийг нь шалгаж байгаа мэт цогцсыг нь хөлөө­рөө эргүүлэх нь ээ.

Монголчууд золбин нохой дайрчихаад нүгэл хийлээ гэж лам хар бол­дог ард түмэн. Гэтэл айлын танхил хүүхэд хө­нөөчихөөд, золбин но­хой­­ноос дор үзэж байгааг юу гэх вэ дээ.

Хятадад өнгөрсөн жил бяцхан охиныг микроав­то­бусны жолооч дайрчихаад зугтахад ойролцоо нь явж байсан хятадууд хүн байна гэж тоогоогүй. Зам дээр сар­валзах хөөрхий охиныг дараа­гийн машин дайрч, бүр хэсэг газар чирчихээд дав­хиад явчихсан. Хятадууд охи­ныг замын хурд сааруулагч­тай адил л ээлжлэн дайрч байсан нь бичлэгт үлдсэн. Бяцхан охиныг хүн гэж үзээгүй хятадуудыг дэлхий даяараа зүхсэн.

Хөөрхий охиныг хэр­хэн дайрч байгаа, хята­дууд ямар тоомжиргүй болохыг бичлэгээс харсан монголчууд ч үзэн ядахаараа нэг болсон. Тэгвэл архи уун зугаацаж яваад буцахдаа гарцаар гарч явсан хүүг дайрч хөнөөгөөд, өшигчиж доог хийсэн монгол­чууд тэднээс ямар ялгаатай гэж. Харин ч Хятадад ядарсан эмэгтэй охиныг замын голоос холдуулсан. Гэтэл монгол эмэгтэй өшиглөөд зогсч байна.

Тухайн үед согтуу жолоо­чийн машинд гурван согтуу хүүхэн сууж явжээ. Тэд хүүг аврахын тулд түргэн дууда­хын оронд өшиглөж үзчихээд зугтчихсан байна. Ослын газарт анх очсон хэв журмын хоёр цагдаа тэднийг зуг­таал­гачихсан байх юм. Уг нь ноцтой хэргийн гол гэрчүү­дийг тавиад туучихаж болох­гүй баймаар. Гурван согтуу эмэгтэй үймсэн олны дундуур сэм алга болж дөнгөсөн байх юм. Замын цагдааг хэр­гийн газарт очиход согтуу жолооч ганцаараа машин­даа сууж байжээ.

Уг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч өнөөг хүр­тэл гэрчүүдийг олоогүй гэнэ. Хэрхэн аяглаж байсан нь дүрс бичлэгт тодорхой үлдсэн ч хуулийнхан бүсгүйг олж чадахгүй байгаа юм байх.

“НҮҮДЭЛЧИН” ГРУППЫН ОХИН КОМПАНИЙН ЗАХИРАЛ ХҮҮГ ХӨНӨӨЖЭЭ

Өөрийгөө хянаж чада­хааргүй согтуу (70 хувийн согтолттой) Ш.Алтанхуяг ма­шинаа жолоодож давхиж яваад 10 настай хүүг дайрч амийг нь хөнөөсөн. Талий­гаач айлын бага, хэнз хүү. Ах, эгчээсээ олон дүү учраас аав ээжийн бурхан болсон тан­хил нэгэн байж, хөөрхий. Тэр хүү замын хөдөлгөөний дү­рэм зөрчөөгүй, ангийнхаа найзтайгаа уулзаж, хичээл­дээ явах гэж зам гарч явсан юм.

09-66 УНИ улсын дугаар­тай “Ланд круйзер” маркийн машиныг согтуугаар жолоо­дож яваад, хөөрхий хүүгийн амийг хөнөөсөн этгээдийг Ш.Алтанхуяг гэдэг. Төв аймагт төрсөн тэрбээр “Мон дулаан трейд” компанийн охин ком­пани болох “Хишигтэн нүү­дэлчин” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм билээ.

“Мон дулаан трейд” ком­панийг 1998 онд түүний аав Б.Шүхэрт байгуулж байсан түүхтэй. Аав нь хоёр хүүтэйгээ хамтран компаниа өргөжүүлж “Нүүдэлчин” групп болгожээ. Тус групп нь уул уурхайн салбарт “Мондулаан трейд”, хүнс, хөдөө аж ахуйн салбарт “Хишигтэн нүүдэлчин”, ба­рилгын үйлдвэрлэлийн сал­барт “Арга билиг”, хүнсний худалдааны салбарт “Эхо хангал” зэрэг охин компа­ниуд­тай юм байна. Ш.Алтан­хуяг “Хишигтэн нүүдэлчин” компаниа өнгөрсөн оны зургадугаар сард байгуулж байжээ. Улмаар хөдөө аж ахуйн ферм, сүү боловс­руулах үйлдвэрийн цөөнгүй төсөл хэрэгжүүлсэн байна.

Ш.Алтанхуягийн аав Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Шүхэрт “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, Алтангадас одон, санхүү банкны тэргүүний ажилтан, тэргүүний барилгачин, тэр­гүүний мате­риал үйлдвэрлэгч зэрэг гавь­яа шагнал авч бай­сан юм билээ. Ах нь ч “Ал­тангадас”, “Алтан гурвалжин хөрөнгө оруулагч” зэрэг цөөн­гүй шаг­нал авч байсан олны танил эрхэм юм.

Ш.Алтанхуягийн тухайд харьцангуй залуу бизнесмен. Осол гарсны дараа тэрбээр компанийнхаа сайт дээрээс өөрийнхөө танилцуулгыг авахуулсан байх юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (April 30, 2012 4:03:17 am )

    aimar ymaa tomchuudad buruu bdgui tsagt blson bnaa

  • Anonymous (May 01, 2012 4:56:42 pm )

    ýíý çàëóóãèéí ñ¿ð ñ¿ëä íü äîðîéòñîí ýòãýýä áàéíà ë äàà. õàð óñàíä òîëãîéãîî ìýä¿¿ëñýí

  • Anonymous (May 01, 2012 6:40:38 pm )

    haraal idsen gichii we ter er ni mongotoi hvmvvs aldag bolj dee der bodul owriin dulaatsuulj mongo oldog yanhan biz

  • Anonymous (May 01, 2012 7:56:27 pm )

    muu gichiig uuriiguu haraasai chi uhliin muugaar uhnee

  • Anonymous (May 02, 2012 11:11:46 am )

    Бузар эмстэй бөгс бөөрөөрөө их орооцолдвол ийм л байдаг юм даа Тэр муу согтуу гичийг гишгэх газаргүй болгох хэрэгтэй тэр хүн мөнүү ,Монголчуудаа бөгс толгой хоёроо ялгахаа байсан янхан архичин эмсээс эх орноо цэвэрлэе

antalya rent a car