UBS телевизээс жил бүр зохион байгуулагддаг “Universe best songs” наадам өдгөө улам өргөжиж үзэгч, оролцогчдын тоо улам нэмэгдсээр байгаа.
Дөрөвдэх жилдээ болж буй уг наадамд оролцогч, шүүгчдээс гадна олны анхаарлыг татдаг бас нэгэн хүчин зүйл бол тус наадмын өнгө төрхийг тодорхойлогч болсон хоёр хөтлөгч юм. Оролцогчидтой илүү ойр байж тэдний баяр гунигыг хуваалцан, сандарсан нэгнийг нь тайвшруулж, баяралсан нэгэнд нь улам урам зориг нэмдэг уг хоёр хөтлөгчийн хувьд нэвтрүүлгийн дундуур хэтэрхий их ярьдагийг нь эс тооцвол ур чадвар өндөртэй гэгддэг. Хөтлөгч Э.Гантулгын хувьд нэлээд эртнээс телевизийн эфирээр гарч, охид бүсгүйчүүдийн анхаарлыг татаж явсан. Хэдийгээр түүнийг гэх бүсгүйчүүд олон байдаг ч одоог хүртэл амьдралын ханиа сонгоогүй явсан тэрээр саяханаас хайраа олж хаа сайгүй хамт явах болсон сурагтай. Түүний сэтгэлийг татсан бүсгүй бол өнгөрсөн жилийн “Universe best songs” наадмын шилдэг 25-ын нэг Урангоо гэх бүсгүй аж. Хосууд дотносоод нэлээд хэдэн сарыг үдээд байгаа өдгөө хаа сайгүй хамт явах болсон гэнэ. Тэгвэл тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Одгэрэлийн хувьд мөн л өнгөрсөн жилийн наадмаас хайраа олсон гэнэ.
Нэгэн үе монголын томоохон бизнесмэн залуутай нэр холбогдоод байсан тэрээр энэ удаад өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүү залуу сонгосон бөгөөд хайрын баланд умбан хачин жаргалтай яваа сурагтай. Түүний найз залуу мөн л өнгөрсөн жилийн шилдэг 25-ын нэг гэж байгаа. Ийнхүү нэг зэрэг хайраа олсон хөтлөгчид маань ийм нэвтрүүлэг санаачилсан Л.Балхаа захиралдаа баярлаж, талархаад барахгүй байгаа сурагтай.
Н.Хувьзаяа
www.secret.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 27, 2012 5:23:11 pm )
ОДГЭРЭЛ ХАА ОЧИЖ ГЭМГҮЙ ХҮҮХЭН БАЙНА ШҮҮ,ЖААХАН ХӨНГӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ,ХАМААГҮЙ ОРОЛДОЖ,ГАНЦ ХОЁР МӨНГӨӨР ТОГЛОЖ БОЛОХГҮЙ ӨӨ-*** ГАНТУЛГГАА ЖААХАН ХҮЛЭЭ,ХАШИР БАЙ?ИНЭЭЖ БАЙГААД АЛНА ШҮҮДЭЭ
-
Anonymous (April 27, 2012 5:52:49 pm )
энэ жил ямарч сонирхолгүй болж байна шүүгч нар нь болон хөтлөгчид дэндүү их чалчих юм шүүлт бол зүгээр хувь хүний PR болсон байна дэндүү нуршуу залхуутай болсон байсан
-
Anonymous (April 27, 2012 6:44:07 pm )
erguu hoyur yum
-
Anonymous (April 28, 2012 12:04:01 am )
ene 2 biye biyendee tohiroh l humus baigaa yum daanch toorch budilaad baih yum daa ai hoorhii gej……
-
Anonymous (April 28, 2012 12:21:06 am )
Anuus odgereliig shaasan chin yas nuhaad ontsgui bna gej bsan .KKKKK
-
Anonymous (April 28, 2012 4:10:26 am )
nadad anuush gedeg ner ni ogt taalagddaggui um ganbuush tursun duu um uu haashaa um
-
Anonymous (April 28, 2012 4:11:11 pm )
odgerel vnen medrel sda shde
-
Anonymous (April 28, 2012 4:20:06 pm )
Энэ 2 залуус сайн хөтлөгч гэвч хэд хэдэн алдаатай юм хийж харагддаг Оролцогчдыг орохын өмнө нь олон юм асууж уйлуулснаас айж тэнцэхгүй сэтгэл нь хямрах заримыг магтах зармыг доош хийх гэрэг тохиромжгүй санагддаг Одгэрэл хэтэрхий задгай ангалзуур санагдсан. Гэхдээ нэвтрүүлгийг сайн хөтөлдөг амжилт хүсье хувцаслалт тохиромжгүй саргар байгааг засах моод биш шоод болсон харагддаг.
8 Comments