antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2012 13 comments

Хүүхэд дайрсан согтуу жолооч эрхи зүүсэн байжээ

нийтлэсэн Admin

Өнгөрсөн даваа гаригийн өглөө 11 цаг 57 минутад 25 дугаар эмийн сангийн урд замд дунд сургуулийн хүүхэд автын осолд орсон талаар мэдээлсэн билээ. Ослыг үйлдсэн залуу 1.70 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон. Албан бус эх сурвалжийн мэдээгээр согтуугаар автомашин жолоодсон Алтанхуяг гэгч нь арваннэгдүгээр хорооллын хавьд орон сууцны хорооллын дунд автомашины угаалга ажиллуулдаг сурагтай байна. Уг осолд орсон хүүхэд маань Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад хэлний сургалттай 23 дугаар сургуулийн 4Г ангид сурдаг байсан гэх мэдээллийн дагуу тус сургуулийг зорилоо.

Биднийг сургуулийн хашаагаар ороход үүдэнд нь хэдэн хүмүүс бөөгнөрөлдөн ярилцаж байсан юм. Ярианд орон сонирхоход осолд орсон хүүгийн ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд анги удирдсан багштай нь уулзчихаад буцаж яваа аж. Тэд хоорондоо хүүрнэлдэж байсан ярианаас хүргэе. “Согтуу жолооч машинаа барин замын хөдөлгөөнд оролцоно гэдэг чинь санаатайгаар аллага буюу хүн амины хэрэг үйлдэж байгаа хэрэг. Манай хууль гэж арай дэндүү юм. Согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодсон хэнийг ч болов насан туршид нь жолоо барих эрхийг нь хасах хэрэгтэй. Амьтны нялх үрийг дайрчихаад ямар ч гэмшсэн царай байхгүй ичих ч үгүй хэвлэлийнхэнд ярилцлага өгөөд зогсож байгаа энэ хүнд амийг амиар нь сольсон ч багадна. Хуулийн цоорхой гэж далимдуулан болох болохгүй олон зүйл болж байна. Амьтны нялх үрийн амийг нь аваад одсон тэр хүний гэр бүл одоо юу бодож байгаа бол. Хүүхдээ алдсан эцэг эх битгий хэл нэг ангийн хүүхдүүдийнх ээж аав бидний сэтгэл эмзэглэж одоо болтол нүдэнд харагдаад байх юм. Хэвлэлээр худал үнэн олон зүйл бичсэн харагдсан. Батжаргал багшийн хувьд хүүхдүүдэд байнга замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хэлж сургадаг юм. Тиймдээ ч манай хүүхдүүд цагаан шугамаар гараад сурчихсан. Хөөрхий талийгаач гарцаар гарч яваад л дайруулчихсан байна лээ. Анги удирдаж байсан багш нь их өрөвдөлтэй харагдаж байна. Бид сая уулзчихаад гарч ирлээ. Маргааш талийгаачийн гэрт очиж эмгэнэл илэрхийлнэ” гэцгээгээд тарцгаасан юм.

Анги удирдсан багш С.Батжаргалтай уулзаж талийгаач хүүг болон ар гэрийнх нь талаар тодрууллаа.

-Уучлаарай багш аа, танаас хүүгийн талаар хэдэн зүйл тодруулах гэсэн юм?

-Би энэ ангийг зургаан настайгаас нь авсан. Одоо болтол ширээн дээрээ суугаад хичээлээ хийж байгаа юм шиг л харагдаад байна. Манай анги 49 хүүхэдтэй. Талийгаач айлын бага хүү. Нэг ах хоёр эгчтэй. Хичээлдээ ирэх гэж яваад л ийм юм болчихлоо.

-Хичээл нь хэдэн цагт ордог юм бэ. Хүүгийн ар гэрийн талаар та ярихгүй юу?

-Хичээл 13 цагт эхэлдэг. Энэ хүүгийн маань гэр 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг юм. Гарцаараа гарч яваа хүүхдийг согтуу жолооч ирээд дайрчихлаа шүү дээ. Үнэхээр харамсаад барахгүй. Ээж нь ослын газар очоод нөгөө залууг татаж чангаахад тэр залуу хүзүүгээрээ нэг эрхи зүүчихсэн тэр нь огт тасрахгүй байсан гэсэн. Ангийнх нь хүүхдүүд их гунигтай нэрийг нь дуудаад л сэтгэл эмзэглүүлээд байх юм. Аавыг нь Батцэнгэл гэдэг. Ээж аав хоёр “Өгөөмөр” зах дээр хувиараа бизнес эрхэлдэг. Уг нь гэрийнх нь ойр зөндөө л сургууль бий. Гэхдээ манайх чинь солонгос хэлний сургалттай анги. Хүний л эцэг эх юм хойно эрдэм номтой сайн хүн болгоё л гэж хичээж энэ хол зөөдөг байх. Нэгээс гуравдугаар анги хүртэл нь ар гэрийнхэн нь байнга зөөдөг байсан. Хүний алаг үрийг дайрчихаад би биш гээд зугтаах гээд байсныг нь хүмүүс барьсан гэж дуулдсан. Сая би гэрээр нь очиж ээжтэй нь уулзчихаад ирлээ. Тийм сайхан хүүгээ алдчихсан эх хүн надтай юугаа ч ярих билээ дээ хөөрхий. Хайран ч сайхан хүүхдийг минь дайраад алчихлаа гээд л уйлаад байна лээ. Тэр гэр бүлд үг дуугарах тэнхэлтэй хүн нэг ч алга. Арга ч үгүй биз. Хүүхдүүдээ дагуулаад ирэхгүй яасан юм гээд л байсан. Энэ их хэцүү үед нь би тэднийг дагуулж очиж сэтгэлийг нь эмтрүүлээд яахав. Гэхдээ эцэг эхчүүдийн төлөөлөлтэй хэдэн хүүхдээ дагуулаад өнөөдөр очно доо. Талийгаачийг тав дахь өдөр хөдөөлүүлнэ гэсэн. Таван шараас явдаг найзтайгаа уулзаж цугтаа хичээлдээ ирдэг байсан юм. Хамгийн сүүлд 8 гэсэн тоог 11 цаг 20 минутын өмнө залгаад цааш үргэлжүүлж дугаараа залгаагүй байсан гэж ээж нь ярьж байсан.

-Ямар зан чанартай хүүхэд байсан бэ?

-Зөөлөн дөлгөөхөн хүүхэд байсан. Анги хамт олонтойгоо их нийцтэй. Хүүхэд л юм хойно дүрсгүйтнэ. Загнах гэхээр л өхөөрдөөд аашилж чаддаггүй тийм л хүний хайрыг татсан хүү байсан даа. Нэрийг нь Бархас гэдэг. Мартын 8-наар ээжийгээ баярлуулах гээд сургууль дээрээ юмаа мартчихсан байна гээд ахыгаа цуг сургууль явъя гэж гуйсаар байгаад энд ирээд “Цэцэг” төвөөс гурван сарнай худалдаж аваад ээж, хоёр эгчдээ өгсөн гэсэн. Хөөрхий цэцэг зардаг нэг л дэлгүүр энд байдаг юм шиг санадаг байсан юм болов уу даа. Түүнийг нь яриад ээж нь уйлаад их л хэцүү байсан. Өнөөдөр хүүхдүүдээ дагуулаад очно гэхээр халширч байна даа. Сүүлд гарсан хэнз хүүхэд болоод ч тэр үү ах эгчээс нь илүү хайрладаг байсан юм гээд ээж нь дахин дахин яриад уйлаад л суусан.

Тус сургуулийн нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэгтэй уулзлаа.

-Танай сургуулийн сурагч автын осолд орж амиа алдсан таагүй зүйл боллоо. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ерөнхий боловсролын сургууль сурагчдад мэдлэг огт өгөхгүй байна гэдэг. Танай сургууль энэ талаар ажил зохион байгуулдаг уу?

-Манай 23 дугаар сургууль Нийслэлийн “А” зэрэглэлийн бүст оршдог. Эргэн тойрон авто замтай. Тиймдээ ч бид байнгын сануулгыг сурагчиддаа хүргэдэг. Ойр ойрхон сургалт зохион байгуулдаг. Өнгөрсөн даваа, пүрэв, баасан гаригт дүүргийн хүүхдийн байцаагч н.Ариунжаргал ирж замын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар эцэг эхчүүд сурагчдын дунд сургалт зохион байгуулсан. Тэр тусмаа нэгээс тавдугаар ангийн сурагчдыг ар гэрийнхэн нь тарах үед нь байнга ирж авдаг юм. Анги удирдсан багш нар нь хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулж авдаг. Ингэсээр байхад ийм осолд өртөнө гэдэг ээж аавын хариуцлагагүйнх л гэж бодож байна. Та гараад манай сургуулийн эргэн тойрныг хараарай. Энд тэндгүй анхааруулах самбар байрлуулсан байгаа. Сургуулийн зүгээс сануулга зөвлөмжийг байнга хүргэдэг. Саяхан манай сургуулийн нэг хүүхэд өвчнөөр нас барчихлаа. Удаа ч үгүй байхад дахиад ийм зүйл болчихлоо. Бие тавгүйтээд хэцүү л байна даа.

Энэ осол гарах үеийг харж, ар гэрт нь хэл хүргэсэн сурагч н.Энхсайханаас цөөн асуултад хариулт авлаа.

-Осол болох үед тэнд явж байсан гэсэн. Чухам яг юу болсон бэ?

-Манай гэр 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг юм. Өглөө би гэрээсээ 11 цаг өнгөрөөгөөд гарч, найз нартайгаа уулзаад тэмцээнд оролцохоор явж байсан юм. Гэтэл нэг их чимээ гарсан чинь зам дээр нэг хүүхэд хэвтэж байсан. Бид дөрөв очоод харсан чинь манай найз Төртулгын таньдаг хүнийх нь хүүхэд байсан. Тэгээд бид дөрөв гэр лүү нь очиж хэлээд эгч нь ирсэн. Энэ ослыг харчихсан болоод ч тэр үү шөнө “энэ хүүхдийг авраач ааваа” гээд зүүдлээд байсан гэж аав ярьсан.

-Жолооч нь согтуу байсан гэсэн. Машинд өөр хүн байсан уу?

-Жолооч ганцаараа байх шиг байсан.

Уг хэргийг Алтанхуяг гэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа үйлдсэн бөгөөд Замын цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн хошууч С.Баярбаатар хэргийг шалгаж байгаа юм байна.

Л.БОЛОРЦЭЦЭГ

logo-ubtimes


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (April 27, 2012 2:47:52 pm )

    хөгийн согтуу пизда үхэж далд ороосой хайран хүүхэд бурхны оронд очих болтугай

  • Anonymous (April 27, 2012 7:13:16 pm )

    zewvvn gahai be bvr durgvi hurchihleeeeeeeee pizda yumaaa

  • Anonymous (April 27, 2012 8:03:11 pm )

    Ter novshiig uuriig ni mashinaar dairaad .. Hairan saihan huuhed. ger buld ni gun emegnel ilerhiilie.um maani badmi hum

  • Anonymous (April 28, 2012 11:21:24 am )

    MAN d xandib ogson bol jolooghiig

    jax gh ugui bizdee

  • Anonymous (April 30, 2012 4:26:27 pm )

    hun dairch alchihaad 3hngiin draa sogtuu yawj bdg boh zurhtei arhichn bn lee…. arga hemjeeg boditoigoor awaasai…

  • Anonymous (May 02, 2012 12:28:35 pm )

    xumuusee sogtuuruulax undaa uusan yedee buu joloonii ard suu

  • Anonymous (May 02, 2012 12:37:11 pm )

    Энэ чинь гаж донтой алуурчин гэсэн 3 хүний аминд хүрсэн гэр гэсэн,одоо цаазаар авах хэрэгтэй новшнууд

  • Anonymous (May 02, 2012 12:39:25 pm )

    Хишигтэн нүүдэлчин компани захирал гэсэн юм. Ах Лхамсүрэн нь нүүдэлчин группын захирал гэсэн,бүгд хүний үнэргүй алуурчингууд байдаг гэсэн,Өөрёдөө ингэж үхээсэй

  • Anonymous (May 02, 2012 12:41:20 pm )

    Энэ Айлийн хүмүүс юу бодож байнаа үнэхээр аймшигтай монгол хүнээс гарамгүй үйлдэл хийсэн нүн байна,одоохон цаазаар авах хэрэгтэй алуурчингуудыг

  • Anonymous (May 05, 2012 6:03:55 pm )

    hunii unergui muuu pizda bodhooor durgui hureeed bhiiin altanhuyg gsn uuu chmg olj ochoooood alchmaaar sanagdaaad bhiiin yooooooooo!!!!!!!!!!!

  • Anonymous (May 09, 2012 10:23:06 am )

    Sogtuu hulgaichiin hereg bas tegj baigaad l heregsehgui bolood l huurhii ohinii etseg eh l uruvdultei baidald orj uldeh n oilgomjtoi doo. Manai huuliin baiguullaga, Shuuh, Tsagdaagiinhan ter sogtuugaas hahuuli avaad l buh yum haagddag bolood baigaa bolohoor huuhrhii ohin dairsan hulgaich l zavshdag bolood baina daa manai ulsad

  • Anonymous (May 09, 2012 10:25:41 am )

    ug n hairan hun dairsan hund hatuu l yal onoodog baih heregtei neg bol amiig amiar, neg bol nasaar n horih. ene hun dairaagui bol ter ohin amid seruun baih estoi bizdee. Manaihaan huuli durmee bieluulj shudraga shiideerei ter hoshuuch S.Bayarbaatar. Odoo ch barag hahuulaa avaad ehelj baigaa baihooo manaihan iim l baigaa

  • Anonymous (May 13, 2012 3:47:10 pm )

    arxinii uildveriig xaax xeregtei xaaxgui bol daxiad arxi uusan xun xun dairc meden mongold arxi zarxaa bolcixvol ix ym oorclogdon shd

antalya rent a car