Монголчууд бид өрх гэрийн ноён нуруу болох тулхтай, хэлсэн үгэндээ хүрдэг, шулуун шударга, олон таван үггүй, эмс охид шиг хов жив хөөцөлддөггүй эрчүүдийг “жинхэнэ эр хүн” гэж хүндэлж ирсэн уламжлалтай. Харамсалтай нь өдгөө ийм “жинхэнэ эр хүн” айл гэрт ч, төр засагт ч “өдрийн од” мэт ховордоо юу даа. Гэхдээ цөөн ч гэсэн байна. Тэдний нэгийг би ямарч эргэлзээгүйгээр Женко Х.Баттулга гэж нэрлэнэ.Яагаад түүнийг “жинхэнэ эр хүн” гэж хэнийг нэрлэх вэ гэдгийг баримт түшин доор өгүүлье.
Баримт 1: Тэрээр “төрөөс төрсөн тэрбумтан” биш, 1990-иэд оны эхэн, зах зээлийн хүнд үед Бээжин –Улаанбаатар-Москва чиглэлд “гахай” зөөн бизнесээ эхлүүлж, “нүцгэн гар”-аараа 0-ээс эхлэн бага багаар өргөтгөж өнөөдрийн өндөрлөгт хүргэжээ. Амжилтанд хүрэхэд боловсролоос дутуугүй зүтгэл чухал байдгийн жишээг тэрээр өөрийн биеэр үлгэрлэн үзүүлжээ.
Баримт 2: УИХ-ын гишүүн Х.Баттулга одоогоос зургаан жилийн өмнө буюу 2006 оны 11 сард нийгэмд нүүрлээд буй зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, контрбанд, биеэ үнэлэх асуудалд ихээхэн эмзэглэж, энэ талаар төр засаг тодорхой бодлого гарган, анхааралдаа авахгүй бол улам гүнзгийрнэ гэдгийг сануулж байсан нь үнэхээр төрийн хар хүний холын хараа байжээ гэдэг нь одоо нотлогдож байна.
Баримт 3: 2007 оноос хойш өөрийн үг, үзэл бодлоо нийтлэл хэлбэрээр бичиж илэрхийлэх болжээ. Энэ нь олон нийтэд таалагдах гэсэндээ биш эрх баригчдын сонсохгүй, мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүй байгаа асуудлуудыг нийтлэлээрээ дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсон эр хүний хэл ам, хов жив хөөцөлддөггүй хүн чанарын илрэл юм.
Баримт 4: 2007 оны 12-р сард УИХ-ын гишүүн Х.Баттулга: ““Энержи ресурс”-ийн бүрэлдэхүүнд багтдаг олигархиуд Засгийн газартай гэрээ хийхээсээ өмнө Хятадуудад өөрсдийнхөө хувийг амлачихсан л байсан. Тэгэхээр эх оронч, сайхан сэтгэлээр лиценз хадгалж байсан хэрэг биш. Харин хамгийн их үнэ хүрэх мөчийг тэсэн ядан хүлээж байсан гэвэл үнэнд нийцнэ. “Моннис”, “Петровис”, “MCS” компаниуд улстөртэй холбогдсоноосоо хойш томорсон. Авлига хээл хахуулийг үйл ажиллагааныхаа үндсэн менежментээ болгочихсон, Монголын төрийг бохирдуулж байгаа компаниуд” хэмээн хэвлэлд ярилцлага өгч, дээрх компаниудыг шударга бус өрсөлдөөнөөр бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг илчилсэн нь түүнийг шулуун шударга зангийн илэрхийлэл гэлтэй.
Баримт 5: 2008 оны 2-р сард УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга: “Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн үйл ажиллагааг МоАХ цаг ямагт шаардаж ирсэн. Цаашдаа ч ийм байх болно. Газар, түүний хэвлий дэх ашигт малтмал бол бүх ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэсэн заалттай. Тиймээс төр ард түмнийхээ энэ өмч хөрөнгийг хамгаалалтдаа авахыг л шаардсан. Ёсоор болсонд баяртай байгаа. Ардчиллын баталгаа бүрэн хангагдах хүртэл эхлүүлсэн үйл хэргийнхээ төлөө МоАХ оршино гэж” хэвлэлд ярилцлага өгсөн нь түүний төр, ард түмний үйл хэрэгт өөрийн хичээл зүтгээлээ зориулж явдгийн илэрхийлэл болжээ.
Баримт 6: 2011 оны 8-р сард ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Банкны зээлийн хүү зургаан хувиас дээш болчихвол ард түмний нуруун дээр хүнд ачаа ирж, хэцүүднэ” хэмээн төрийн хүний ард түмнээ гэсэн бодлоо илэрхийлсэн тулхтай ярилцлага хэвлэлд өгчээ.
Баримт 7: 2011 оны 12-р сард УИХ-ын гишүүн Х.Баттулга “Архи, согтууруулах ундаа болон архинаас дутуугүй хор нөлөөтэй тамхи үйлдвэрлэгч, түүнд хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшиж байгаа хүмүүсийг сонгуульд нэр дэвшихийг хязгаарлах тухай” хуулийн төслийг хоёр дахиа өргөн барьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэлгүй хойшлуулжээ. Тэрээр Монголчуудын амьдрал архи, архидалттай шууд ба шууд бусаар хамаатай байгааг удаа дараа хэлж, энэ аюулаас ард түмнийг хол байлгах, архины бизнесийн хязгаарлах үүднээс дээрх хуулийг санаачилснаа илэрхийлжээ.
Баримт 8: Засгийн газрын хуралдаан дээр ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар санал зөрөлдөн маргалдсан ба Х.Баттулга сайд “Хамтарч ажиллана гэж Засгийн газар байгуулчихаад хамаг том төслүүдийг нь хөдөлгөхгүй гацааж байна. Өөрсдөө хамгийн үнэтэй тансаг байшинд нь амьдарчихаад 100 мянган айлын орон сууцны асуудлыг зориуд гацаалаа” гэж бухимдлаа илэрхийлэхэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Хохь чинь, хэн та нарыг хамтар гэсэн юм” гэж тавласан нь хамтарсан Засгийн газрыг тараах эхлэл болсон гэж хэвлэлүүд мэдээлжээ. Тэрээр төрийн ажлыг явуулахад Засгийн газар зориудаар гацааж байгааг өөрөө Засгийн газрын гишүүн атлаа шулуунаар шууд хэлжээ.
Баримт 9: 2012 оны 2 сард болсон АН-ын ҮЗХ-ны хурал дээр Х.Баттулга АН, АН-ын дарга Н.Алтанхуяг болон Засгийн газрын бодлогийг хатуу үгээр эрс шүүмжилсэн нь улс төрчийн зангарагаа харуулсан үйл явдал бай.
Баримт 10: “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо Бавуугийн Лхагвасүрэн гуайн асуусан аавынх нь тухай асуултад Х.Баттулга гишүүн сэтгэл нь огшин нулимс унагахыг олон хүмүүс харсан. Тэр үнэндээ монгол эр хүний цөөн гардаг уяралын нулимс байсан. Хүн хичнээн өндөрлөгт хүрлээ ч, Цаст уулсын оргилд гарлаа ч эцэг эхийн л хүү байдаг. Эцэг эхээ санагалзсан хүүгийн сэтгэлийн илэрхийлэл энэ байсан. Хатуу юм шиг хирнээ уяхан сэтгэлтэй жинхэнэ эр хүний шинж. Өнгө мөнгөний энэ цагт хүнд сэтгэлийн орон зай илт үгүйлэгдэх болсон. Харин “Женко”-д ийм орон зай байна.
Баримт 11: 2012 оны 3-р сарын 20-ны орой МҮОНТВ-ээр Х.Баттулга сайд 40 минутын шууд ярилцлаганд орлоо. Тэрээр энэ ярилцлагынхаа үеэр “Тавантолгой бол хэзээ ч биелэхгүй үлгэр” гэдэг хатуу боловч үнэн үгийг хэлж, Монголын улс төрчид бизнесийн бүлэглэлүүдтэй хэрхэн холбогдсоныг задаллаа. Тэрээр “Манай сайд нарын тал нь MCS компанийн барьсан барилгад амьдардаг, энэ компанид хувьцаа эзэмшиж байна” хэмээсэн. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй төр гэрээ байгуулчихсан тул энэ талаар хаана ч ярьж чадахгүй байгаагаа илэрхийлсэн юм. Төрийн “машины” эсрэг тэрээр ийнхүү ганцаар, зоригтой, хурц мэдэгдэл хийж чадсан зоримог, шударга үнэний илэхийлэл байлаа.
Баримт 12: Цагтаа амжилттай барилдан, Жүдо бөхийн дэлхийн аварга болж байсан хүний хувьд Жүдо бөхийн спортыг байнга дэмжин, энэ чиглэлийн спортоор Монголчууд анх удаа олимпийн аваргатай болоход бодит хувь нэмэр оруулжээ. Тэрээр одоо ч жүдо бөхийн холбоог тэргүүлэн, тамирчдыг бэлтгэлээ хангах, дасгалжуулагчдыг ажлаа амжилттай явуулахад нь санхүүгийн хувьд харамгүй дэмжлэг үзүүлж байна. Монгол хүн жүдо бөхийн спортоор олимпийн аварга болох хүртэл аав шиг, багш шиг, ивээн тэтгэгч шиг л туслаж байгаа нь бахархалтай.
Баримт13: Дэлхийд хамгийн өндөр Чингис хааны морьт хөшөөг “Цонжин болдогт” барьсан нь улс орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгах үйл хэрэг болжээ. Бид бүгдээрээ эзэн Чингис хаанаараа бахархдаг. Харамсалтай нь бидний бахархал архи сархадаа, хоол хүнсээ, гудамж талбайгаа Чингис хаанаар нэрлэхээс хэтэрч чадаагүй байхад, Үндэсний гэх том компаниуд нь төрийн түшээдтэй хуйвалдан, “Оюу толгой”, “Таван толгой”-г хэрхэн хувааж идэх вэ гэж “ясаа булаалцалдах ноход” мэт хэмлэлдэж байхад, “Женко” Х.Баттулга их хааны дэлхийд ганц хөшөөг төрийн ямарч дэмжлэггүйгээр эх орондоо сүндэрлүүлжээ. Тэр хэлсэн үгэндээ хүрч дэлхийн хамгийн том Их хааны морьт хөшөөг барьж чадсан юм.
Баримт14: 2011 оны 7 сард Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхмийн эрхлэгч, профессор Д.Эрдэнэбаатарын ахласан судлаачид, багш оюутны баг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булшийг 30 дагуул булш, тахилын байгууламжийн хамт цогцоор нь малтан шинжилж, түүхийн шинжлэх ухаанд маш том нээлт хийжээ. Энэ газрыг 2001 онд илрүүлсэн боловч 2010 хүртэл төрөөс санхүүгийн дэмжлэг авахыг хүссэн боловч харамсалтай нь авч чадаагүй байжээ. Судалгааны багийнхан санхүүжилтгүйн улмаас эл судалгааны ажлаа орхиход хүрч байхад санамсаргүйгээр Женко Х.Баттулгатай уулзан төслөө танилцуулахад, тэрээр санхүүжилтыг шийджээ . Ингээд эл булшинд малтлага хийх 200 гаруй хүний хөлс, ажлын техник хэрэгсийн бүх зардлыг /150,0 орчим сая төгрөгийн/ Женко Х.Баттулга 100 хувь дэмжлэг үзүүлж, Монголын археологийн түүхэнд байгаагүй санхүүжилтийг гаргажээ. Эл судалгааны үр дүнд Хүннүчүүдийн түүхийг “шинээр” бичихүйц, үнэт олдворууд олджээ.
Археологийн малтлага эрсдэл ихтэй гэдэг. Асар их зардал гаргаж малтлага хийсний дараа ямар ч үр дүнгүй байх юмуу, тоногдсон булш бунханд хий дэмий зардал гаргах тохиолдол байдаг гэнэ. Үүнийг Х.Баттулга гишүүн сайн мэдэж байсан. Гэсэн ч түүх соёл уламжлалынхаа төлөө гэж “цээжээ дэлдэн” ярих төдий биш, хөрөнгө санхүүжилтээр бодитой дэмжлэг үзүүлэн, өвөг дээдсийн бодит түүхийг хойч үеийнхэнд уламжлан хүргэхийг зорьсон түүний энэ түүхэн гавъяаг бид мартах учиргүй.
Женко Баттулгад, эд хөрөнгийн шунал, эрх мэдлийн дон, ичих айхаа мэдэхгүй хийх луйвар, эх орноо ч зарахаас сийхгүй сэтгэл алга. Харин түүнд эр хүний жудаг, бөх хүний зориг, төрийн хүний зүтгэл байгаа нь бахархууштай. Монгол төрд ийм хүмүүс олон байвал… гэсэн бодол төрж байна.
Ц.Гомбосүрэн
Olloo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 27, 2012 1:11:07 pm )
demjij bna
jinhene er hyn shuluun shudraga mongoliig gants avrah hyn d ee -
Anonymous (April 27, 2012 1:27:38 pm )
Дэмжиж байна
-
Anonymous (April 27, 2012 2:59:57 pm )
mon hutsvaa. hitad ajilchid zoodgoo boliochee t1-ee
-
Anonymous (April 27, 2012 3:02:10 pm )
ard tumnii uildveruudiig yaj avsanaa shalguulbal yasan yum be er hunee
-
Anonymous (April 27, 2012 3:04:21 pm )
mongolchuudiig spirtend hen jivuulj uuj suragsan battula l baihgui yu doo
-
Anonymous (April 27, 2012 3:11:46 pm )
Х.Баттулгыг дэмжиж байна.Олон монголчууд чамд найдлага тавьж байгаа шүү.Миний монгол мөнх
-
Anonymous (April 27, 2012 3:34:21 pm )
batulageeg demjesegee Mongolchuudaa
-
Anonymous (April 27, 2012 3:53:28 pm )
17 chingeleg spirt oruulj irj ard tymniig horduulsan n bas l neg er hynd tootsogdoh uu? ene baliar um chamaas salahgyi ee. bitgii mungu ugch uuriiguu magtuulaad bai
-
Anonymous (April 27, 2012 3:57:33 pm )
Æåíêî áîë ãîí÷èãäîðæ,áàÿðöîãò,ýëáýãäîðæ,áàò¿¿ë ýä íàð øèã ãàíö ÷ áèçíåñ õèéæ ¿çýýã¿é áàéæ ëèãàðõè áîëñîí ýð¿¿ãèéí ýëåìåíò áèø. Òýãýõäýý ººðèéí îëñîí ýä õºðºíãºí人 äóëäóéäàæ áóñäûã ðåêåòýëæ àéëãàí ñ¿ðä¿¿ëæ àæëàà á¿òýýäýã ãýäãèéã ðåêåòë¿¿ëæ áàéñàí õ¿ì¿¿ñýýñ íü ñîíñ÷ áàéñàí. Õóäàëäàà÷èí õ¿í õóðóó õàçàéõàä ë õóëãàé÷ ø¿¿ äýý.
-
Anonymous (April 27, 2012 3:59:45 pm )
Энэ нэг дураак 17 чингэлэг спирт гээд хуцаад байх юм. Түүнийгээ Баттулга хэдийнэ зурагтаар өөрөө ярьчихсан шүү дээ. Зурагт сайн үзэж бодож тунгааж бай. Одоо Баттулга л Төрд хэрэгтэй байна. Харин MCS болон түүнийг баяжуулах гэж хөөцөлдөгчид авилгалчид биш. Энэ авилгалчид ядаж Баттулга шиг Чингисийн нэг хөшөө өөрсдийнхөө мөнгөөр байгуулчихаад дараа нь хүн рүү дайрч баймаар юм
-
Anonymous (April 27, 2012 4:05:41 pm )
17 чингэлэг спирт гээд дандаа энэ нэг юмаа бичих юмаа. Энэ тухай Баттулга өөрөө зурагтаар ярьчихсан ш дээ. Зурагт үзэж, бодож, тунгааж бай л даа. Алддаггүй хүн байдаггүй. Түүнийгээ засаж чадаж байвал болох нь тэр. Бөаттулгаас Морьтой Чингис монголчуудад үлдэж байхад MCS-ээс хэдэн авилгалчид л үлдэж байна. Тэгээд бодоорой.
-
Anonymous (April 27, 2012 4:14:21 pm )
Биттулга алдаа оноогоо хэнээс ч нуугаагүй. Жинхэнэ эр хүн. Харин ард түмний итгэлийг цаашдаа дааж яваарай гэж хүсье.
-
Anonymous (April 27, 2012 4:20:57 pm )
zaa conguuliin pr ni l bnshdee jenko uuruu zaxialgaar ingj bichvvlee bz
-
Anonymous (April 27, 2012 4:27:28 pm )
удаан хугацаагаар үйлчилдэг хор өгөх гэж
-
Anonymous (April 27, 2012 4:29:13 pm )
ta buhen yamarch utagatai yum bichsen bai,ene hun Mongoloo geh setgel zurhtei n unen. ene hun unaj bosson ch ta bid bugdiin toloo temtseh setgeliin tenheetei er hun.aldaa onoo hun bolgond l bj bdag shuudee. gol n MONGOL oo geh setgel zurhtei l bh yostoi.
-
Anonymous (April 27, 2012 4:33:08 pm )
er ni gunduugui er hun dee unasan ch ene muusain nusgainuudtai adilhan gonshignohgui er dee amjilt huseye
-
Anonymous (April 27, 2012 4:34:01 pm )
Manai company ni duudlagaar shar taillah uilchilgee yavuulj ehelj bn.ta buhen shar tailaha emchilgee husvel zuvhun zalga bid yavaad ochii. 93049191
-
Anonymous (April 27, 2012 4:35:59 pm )
зочин
Баттулга шиг хүн их хурал засгийн газарт ядаж гарын арван хуруунд багтахаар байвал энэ улс орон арай л өөр болно доо -
Anonymous (April 27, 2012 4:39:05 pm )
Demjij bga shu Battulgaa ,,,, Deerh demjihgui bga humuust ta nariin demjij bga humuus ekh orondoo ymar gaviya baiguulj ogoov de
Uul uurhaiga hudaldsan humsa nuusan muurnuud biz de -
Anonymous (April 27, 2012 4:44:11 pm )
demgdeg shuu tsaad hulgaichuudaas bolgoomjilj bas zorigtoi bgaarai amjilt
-
Anonymous (April 27, 2012 4:48:28 pm )
Demjij baina. Shudraga jinhene mongol er hun dee.
-
Anonymous (April 27, 2012 4:56:16 pm )
эцэг эх нь хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүлж хүү нь ухаантай сайн хүн болжээ таны сайхан чанарууд үргэлж харагдаж байдаг дэмжиж байгаа сайн ажиллаарай
-
Anonymous (April 27, 2012 5:04:48 pm )
ёооё аугаа хөдөлмөрч сийрэг ухаантай хүн юм аа. Хэлэх ч үг олдохгүй байна.Йжил хийж чадахгүй ажилд хөндөлсөөд байгаа новшнуудыг айлган сүрдүүлж болно яадаг юм. Энэ хүн шиг хоншоортой аавын хүү Монголд 5 байсан бол манай улс хурдан хөгжиж, бид сайн сайхан амьдрах бүрэн боломжтой юм шүү.
-
Anonymous (April 27, 2012 5:05:06 pm )
Demjij bna. Tani shig khumuus l ard tumend mini kheregtei bna. Tanii tuluu 2 garaa urgukhud ch belen bna. Khudalch khulgaichuudaas zalkhaj bna.
-
Anonymous (April 27, 2012 5:08:59 pm )
Х.Баттулгыг дэмжиж байна.Олон монголчууд чамд найдлага тавьж байгаа шүү. Миний монгол мөнх.Тань шиг олон жинхэнэ монгол хүн гарч ирээсэй гэж хүсч байна. Таньд амжилт хүсий.
-
Anonymous (April 27, 2012 5:09:15 pm )
Баттулга бол жинхэнэ улс төрч, жинхэнэ Монгол хүн. Энэ гадаадад сургууль төгссөн нэртэй, халтар хултар хэлтэй тэнэг, шуналтангуудын дэргэд бол жинхэнэ боловсролтой хүн. Боловсролыг сургуулиар олж авдаггүй юм аа, суурь хүмүүжил гэдэг аугаа юм байна аа. Болгоомжтой байгаарай, наадуул чинь яаж ч хорлож мэднэ шүү. Монгол улсал хэрэгтэй ийм хүмүүсийг л дээш нь гаргамаар байна, Монголын заяа хаяна гэж байхгүй л баймаар юм…
-
Anonymous (April 27, 2012 5:11:15 pm )
uhaan baidag l bol Battulga shig shudarga uneniig helj bgaa uls torch howor shuu Nyamdorj bol mergejilee buruu songoson hun jujigchin baiwal taarah nohor l doo yaj ch hamilon shig huwirch chadna mash chadwarlag jujigchin shudargiin duriig esgej ard tumnee doromjlono ternii hajuud jinhene tsewer er hun chini Battulga l daa
-
Anonymous (April 27, 2012 5:21:52 pm )
solongosoos . battulgiig drmjdeg mongolchuud olon baidag shyy . amjilt hysie . ansan hot heseg nohodoos .mongol ahan dyysdee sain saihniig hysie
-
Anonymous (April 27, 2012 5:35:31 pm )
solongosoos . battulgiig demjdeg mongolchuud olon baigaa gej bid boddog . ansan hot ㅑㅐ ㅗ ㅎ amjilt hysie. mongolchuud bidniig hoh monh tenger ibeeg
-
Anonymous (April 27, 2012 5:39:04 pm )
Баттулга гуайг байнга дэмжидэг.Монголын төр ийм 10 хөвгүүнтэй ч болоосой тэгвэл ч сэргэнэ дээ Сайхан нийтлэл бичсэн Ц,Гомбосүрэн гуайдаа баярлалаа
-
Anonymous (April 27, 2012 5:57:33 pm )
БАТТУЛГЫГ СПИРТИЙН ХЭРГЭЭР НЬ ШОРОНД ХАТААЯ.ТЭГВЭЛ АРД ТҮМЭН ШУДАРГА ШҮҮХИЙГ ОЙЛГОДОГ БОЛНО.
-
Anonymous (April 27, 2012 5:58:32 pm )
Таныг дэмжиж байна
-
Anonymous (April 27, 2012 6:19:34 pm )
turiin uildveriig luivraar avaa biz dee ene yg huch hudulmuruuruu avsan bj haragdaach hudlaa songuuli duhuhuur ami orj ard tumnii tuluu gej tseejee deldej bgaa bolohoos uuriinhuu tuluu uhen hatan suudal gorilj bgaa sh dee ene muu novshiig shalgaval ih yum garna daa END DEMJEED BGAA HUMUUS BATTULGIIN HAMAATAN SADANGUUD L BGAA BIZ ARD TUMNIIG ARHIND ORUULJ MONGOLIIG MUHLIIN ERMEGT AVCHIRSAN HOGIIN CHUTGUR DUU
-
Anonymous (April 27, 2012 6:22:11 pm )
Баттулга сайхан залуу, бүх агуулгаараа шүү, цаанаасаа ухаантай нүнжигтэй эр хүн, гол нь гоё сэтгэлгээтэй, түүнд бусад эрэгтэй улс төрчид атаархаж явдаг байх даа,
-
Anonymous (April 27, 2012 6:24:14 pm )
DEMJIJ BGAA SHUU. MUUSAIN AVILGACHIDIIG SURGAAD OGOOREI.
-
Anonymous (April 27, 2012 6:25:39 pm )
TER UED BUX L XUMUUS SPIRT ZOOJ ZARJ BAISAN ZA YU GANTS BATTULGA BISH TA NARIIN EEJ AAV CHI OOOROOO CH GSN YAVJ L BSN BX
-
Anonymous (April 27, 2012 6:28:20 pm )
ulaan suhbaatriih monnisiin chuka suhbaatriih uls tur businessiig yaj holidgiin ulger jishee neg nissan zuuguul nuguuh ni sangiin said zasgiin baazuudiin mashiniig nissanaar soliool nutgiin ah duu 2 alj ugch bgam daa erdeneted mangar unetei kran shahsan gejagan ter ni ugaasaa yamarch hereggui ed ternees monnis ingej tomrono gej hezeech bhgui dangaaraa business hiigeed yum zaraad mgl-d iim hurdan ingej tomrono gej bhgui zaaval uls tur l orj irehgui bol
-
Anonymous (April 27, 2012 6:33:32 pm )
БАТТУЛГЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ӨӨР ШИГЭЭ ҮЗЭЛ БОДОЛТОЙ, САНАА НИЙЛДЭГ ЗАЛУУСЫГ ХӨГЖҮҮЛЭН ДЭМЖИЖ, ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ, УЛС ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ УЛАМ ОЙРТУУЛААРАЙ. МАШ ОЛОН МОНГОЛЧУУД ИТГЭЖ, НАЙДАЖ, ХҮЛЭЭЖ БАЙГАА.ИХ ХУРАЛД СОНГОГДОХ ҮГҮЙ НЬ ОГТ ХАМААГҮЙ, МОНГОЛ САЙХАН ОРНЫХОО ТӨЛӨӨ ИХИЙГ ХИЙЖ, БҮТЭЭЖ, САЙН МАНЛАЙЛАГЧ БАЙГААРАЙ.
-
Anonymous (April 27, 2012 6:50:49 pm )
battulgiig dandaa demjine,
-
Anonymous (April 27, 2012 6:54:30 pm )
ENE OVOO HUU DE
-
Anonymous (April 27, 2012 6:56:24 pm )
hen ta narig spirt uu gesen yum ih yum hiihed baga ch gesen aldaa bdag yum jinhen er hvn hiij bgaa zyil ni nyden deer bdag
-
Anonymous (April 27, 2012 6:58:47 pm )
demjij bna sain xun er xun
-
Anonymous (April 27, 2012 7:44:13 pm )
17 chingeleg spirt oruulj irj ard tymniig horduulsan n bas l neg er hynd tootsogdoh uu? ene baliar um chamaas salahgyi ee. bitgii mungu ugch uuriiguu magtuulaad bai mon hutsvaa. hitad ajilchid zoodgoo boliochee t1-ee
-
Anonymous (April 27, 2012 7:53:35 pm )
Battulgaa chi shuu
-
Anonymous (April 27, 2012 8:12:57 pm )
Uuriiguu gantsaar gej bodoj bolohgui. Ekh ornoo gesen olon zaluus tanii tald baigaa shuu. Sain zutgeeree! Amjilt
-
Anonymous (April 27, 2012 8:20:03 pm )
zas luivardaj baij bayangol bolon busad uildveriig avchaad odoo neeh sudarga hun boloh geed yadchikh yumaa bas l aimaar luivarchin shuu
-
Anonymous (April 27, 2012 8:22:01 pm )
асуудалгүй дэмжих хүн шуу дээ. атаач, бусдын гар хөл болсон маанагуудаа
-
Anonymous (April 27, 2012 9:17:01 pm )
30/70 umaa,er i sain tal ni dabamgaidaaa! medeej aldaj ondogui horboo bish bolohoor aldaj onoj yabsan bizgehdee mash ih bolobsroh gej orolddog ,ynshdag gej sonson .unen bhaa.daanch heregtei hyyliig nugudul ni dmejihgui aragi ldee ard ni uursduu bugd arhinii biznestei um chin.uul ni arhinii biznestei huniig turd osngohgui bh um bol hamgiin zub duu! demjdeg shuuuuuuuuuuu
-
Anonymous (April 27, 2012 9:43:57 pm )
battulgiig demjine.mongold heregtei hun amjdral meddeg,nymdorj muu gulugiin derged jinhene mongol hun.chi numdorj nobshiig nuhaachee helgui bolgoochee zailuulaachee baihgui bolgoochee chi chadna.ard tumen chini chamd itgej bna.
-
Anonymous (April 27, 2012 9:49:07 pm )
Bttulga eronhii said, Ebe Eronhiilogchuur hamtarch chadval mongol uls avragdah bolomjtoi…
-
Anonymous (April 27, 2012 10:26:34 pm )
ene zahialgaar bichdeg humuus boliochee gemeer bn. Battulgiig Mongoliin ard tumen demjij bn. 17 chingeleg spirt gej yarihaa bolioch. ene hun teriigee hezee ch nuuj yavaagui. odoogiin ene uls turchid 17 chingeleg spirt baitugai yum hiij bgaag bugdeeree harsan medej bgaa murtluu battulgiig muulj bgaa bol ta mongol hun bish.hyatdiin tagnuul.horlon suitgegch biz. ugaasaa tiim horlon suitgegchid mongoloor duuren bn.ali mongoloo gesen hun bolgoniig hyatduud alj ustgaj hor ogch bgaag ta bid harj sereh tsag odoo bolson. Hedii boltol busdiin hyasan ysand huurtaj hoorondoo hemleldeh yum be. Mongoliig burhan iveeg. Battulgiig ch gesen ezen chingisiin suns, Mongoliiin mini huh tenger iveeldee avag!!!
-
Anonymous (April 27, 2012 10:56:59 pm )
эхнэрээ сольсон гээ биз дээ ха ха
-
Anonymous (April 27, 2012 11:50:25 pm )
ÌÀÍ-òàéãàà òýðñýëäýõ ãýæ áàòòóëãà,”Àëòàí òàðèà”-íû öýíãýëòýé íèéëæ ìàõ,òàëõíû ¿íèéã çîõèîìëîîð íýìæ àðä ò¿ìíýý “õàéðëàæ” áàéñíûã ìàðòñàí óó,àðä ò¿ìýýí. Àðä ò¿ìíýý èíãýæ “õàéðëàäàã” õ¿íýýñ áè àéæ áàéíà.
-
Anonymous (April 28, 2012 12:02:19 am )
demjij baina
-
Anonymous (April 28, 2012 1:17:33 am )
yum baga unshdag hvmvvs ene unshsan gants yumandaa itgenedee chaawaas!!!!!!!
-
Anonymous (April 28, 2012 2:07:44 am )
demjij bnaa
-
Anonymous (April 28, 2012 3:00:32 am )
Би энэ хүнийг дэмждэг ч гэсэн. Энэ нийтлэл арай л доль үсэрчээ, энэ бичсэн сэтгүүлч нь ямар зусарч новш вэ…Сэтгүүлчийн нэр төр гэж чамд ингэдэх байдаг юм уу?
-
Anonymous (April 28, 2012 5:17:31 am )
ene huniig sain mededgui bsan unend tulguurlasan barimt delgen bichsend talarhaj bnaa.iim l hun olon baival mongol uls hogchino.hen tuun shig toron shuljeend orson humuustei temtsej bgaa uam be?,HELEED OGOH HUN BNA UU?,battulgaa taniig manai ger bul demjij itgej bgaa shuu.zorigtoi duu hooloigoo hurgej temtselee urgeljluuleerei,unen ug,unen nuur tsarai l ard tumend dudagdaj bna.elveldorj eronhiilogchiig /hoshgoruulaad/ gej helehiig boditoor harsan mortoo songuuld neriig n devshuuldeg bid ch bas sonin humuus shuu,ard tumen min songuulia uhamsartai bodoj ogtsgoogooroi,eh oron,ur ydam min shunaltai hedhen humuusees bolj hoosorhono bna su
-
Anonymous (April 28, 2012 6:31:15 am )
17 chingeleg spirt chine “Naran” trade-n Boldhetiih biz dee. Uls eh ornoo gesen hedhen huniihee negiig ingeed demii humuusee! Aldaa dutagdalgui hun bdaggui sh dee, bid bugdiin amnii hishig l medej dee. Gariin heden huruund bagtah eh oronchdoo “hun-novsh”- nuudaas hamgaalna shuu. Eh oronoos uur erhem zulu ugui!!!!
H.Battulgad amjilt husie. Buuj uguh erhgui shuu!! Zuv zuitei buh zuiliig hamtdaa deminee!!! -
Anonymous (April 28, 2012 10:08:31 am )
songuuli dohood l pr yum bgaa biz gehdee barimt-7 g bol demjij bnaa. ene talaar dahiad asuudal dewshyyleesei.Battulgaa uragshaa!!!!
-
Anonymous (April 28, 2012 12:03:17 pm )
eoe uuriiguu yasan aimar magtaa ve Er ni bol hen ch garaad ymarch nemergui ter hun uuriiguul bodohoos busdiig hezeech bodohguig haraad amidral ni ilt doroitood bgaagaa yu geh yum boldoo ene saimshraad bgaa erhmuud br br br br
-
Anonymous (April 28, 2012 3:13:17 pm )
Ийм хүн олон төрөөсөй гэж бурхан тэнгэрээс гуйя, хурай хурай Баттулгадаа эрүүл байж ихийг хийхийг хүсье
-
Anonymous (April 28, 2012 3:18:51 pm )
мужик
-
Anonymous (April 28, 2012 5:06:35 pm )
Юм болохоор өнгөрсөн баларсан 17 чингэлэгээ яриад унах юм. Түүнийг нэг аварга бөх, цагдаагийн дарга хоёрын бизнес байсан нь нотлогдоод Баттулгыг зайлуулах оролдлого бүтэлгүй болсон ш дээ. Энэ хэрэгтэй нэр холбогдсоноо Баттулга бусадтай адил нуугаагүй, өөрөө ч ярьж л байсан. Үндэснийхээ үйлдвэрүүдийг гадаадынханд өгөөгүй авч үлдсэн гээд түүний сайн үйлийг бид мэднээ. Баттулга бол жинхэнэ Төрийн хүн. Монголын урагш ахиулах хүний нэг яавч мөн.
-
Anonymous (April 30, 2012 2:21:02 pm )
Ингэж өөрийгөө зусардуулж байгаа нь хэр өчүүхэн этгээд вэ гэдгийг шууд харуулж байна
-
Anonymous (May 02, 2012 1:28:21 pm )
saihan shaaj bnaa mungund hudaldagdsan setguulch nar bolioroi.Battulga bol hudlaa yrisan luiwarchin.Mongoliin baylagiig dangaaraa tsulmuj bgaa oligarhuudiin neg
-
domuz kovucu (September 09, 2013 6:58:02 am )
943617 132926Some genuinely good and utilitarian information on this internet site, as effectively I believe the style has got wonderful attributes. 186557
67 Comments