“Хувьзаяаны шоглоом”-оо гэж
Оросуудын “Эрония судьба”-г ингэж орчуулдаг юм байна лээ. Манайхан болохоор “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” ч гэх юм уу, “булхай нүдээр нь бузар, биеэр нь”, “буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэхчилэн янз янзаар л цэцэлсэн нь ойролцоо л утга санаатай болов уу. Ерөнхийдөө бол нэгэн цагт хийсэн буруу үйлс хожим хойно ч гэсэн илэрч гардаг гэсэн үг буй заа.
Өнөөдрийн хувьд Энхбаяр, Нямдорж, Баттулгаас эхлээд цөөнгүй эрхмүүд “хувь заяаны шоглоом”-ыг баталж эхлээд байх шив дээ. Цаг хугацаа гэж хамгийн шударга шүүх, ард түмэн гэж хамгийн шударга шүүгч байдгаас хойш илүү дутууг хэлж өөрсдийгөө өмөөрөөд ч тусыг эс олох л болов уу. Иймэрхүү “шоглоом” ганц манайд ч гарч байгаа үзэгдэл биш аж. Бусад улс орны жишээг харсан ч Садам Хусейн, Каддафи гээд сүүлийн баримтуудаас авахуулаад эргүүлэн хөөвөл Сталин, Чойбалсан, Брежнев нар болон тэдний тойрон хүрээлэгчид, хуучин социалист системд багтаж байсан 14 орны төрийн тэргүүнүүд бараг бүгдээрээ бүтээн босгосон “махны машин”-даа ямар нэг хэмжээгээр нидрэгдсэн дээ.
Тэгэхээр “Буруу замаар будаа тээсэн” эрхмүүд хэн ч байлаа гэсэн хэзээ нэгэн өдөр “шороо тээх” юм байна гэдгийг хэн хүнгүй л тааварлаж байгаа гээд хэлчихэд хол зөрөхгүй л болов уу. Дараагийн ээлж хэзээ “хоолондоо орох”-ыг цагхугацаа гэхээсээ өмнө АТГ-ын эхлүүлсэн үйл ажиллагаа хэрхэн үргэлжлэхээс л хамаарч таарна. Ямар боловч төрийн томчуул “үүр нь хөндөгдсөн шоргоолж” аятай бужигнаж байгааг олон түмэн харж, анзаарч л байна.
Бараг хэн, хэн дараагийн ээлж болохыг ч дор бүртээ жагсаачихсан чагтлаад сууж байхаа ядахгүй. Уг нь ингээд нэг төр цэвэршдэг бол аштай юу. Ёстой нөгөө “хөл хөсөр гар газар жаргах” цаг ирж буй нь тэр болно. Хэдийгээр Энхбаярын хувьд “хувь заяаны шоглоом”-ын эхлэл болсон ч нөгөө талаас нь харвал харин ч улс орны эрх ашигт том гавьяа байгуулах боломжоо өвөртлөөд Төв аймгийн шоронд сууж байна биш үү. Түүнээс биш яль шальгүй хэрэг түвэгт орооцолдсон Энхбаяраас ингэтлээ айж сандралдах шалтгаан бий гэж үү.
Асуудлын гол нь мань хүний толгойд 2000 оноос хойш төрийн өндөр албанд суусан, одоо ч сууж байгаа бараг бүх хүний “баримт нотолгоо” хадгалагдаж байгаа болохоор л тэр. Түүнээс биш “төрийн нууц”-ыг мэдэж байсан нь юу ч биш. Тэгээд ч манайд чөлөөт хэвлэлүүдийн ачаар нууцлаад байх зүйл огг үлдээгүй. Эхний удаад “Долоон сарын нэгэн”-тэй холбогдуулж зарласан онц байдлын үеэр намын дарга нарын хэлсэн үг олон нийтэд ил боллоо.
Энэ протоколоос их олон зүйлийг ард түмэн мэдэж авч байна. Бас тэдэнд үнэлэлт дүгнэлтээ өгөх боломж нээгдлээ. Энхбаярын гавьяа гэдэггүй юм гэхэд хүчин зүтгэл яах аргагүй мөн. Дараа нь онц байдал зарласан тухай зарлиг, түүний дагуу явагдсан үйл ажиллагааны хөтөлбөр чиглэл ил болоод, “Долоон сарын нэгэн”-ий шүүх хурал нээлттэй болчихвол илүү олон зүйл ойлгомжтой болох нь гарцаагүй.
Тэгж байгаад Фрийдландад хэн давуу эрх олгосон, газар шороогоо сэндийчих боломжийг хэн хуульчилсан, хэн засвар хийсэн, ямар ямар том тендерүүдэд хэн ямар замаар ялсан, банк, ХЗХ-ыг хэний оролцоотой хэрхэн дампууруулж, алдагдлыг нь төрд даалгаад цаад талд нь хэн хэн завшиж үлдсэн гэхчилэн тоолж барахааргүй олон булхайн эздийг нэрлээд унавал ч хэрэг бишиднэ дээ. Ганц АТГ хаанаа ч хүрэхээ болих байлгүй. Ийм байдал үүсэхээс л олон эрхэм айж байгаа нь нууц биш.
Тэдгээр айгсдын нэг нь ХЗДХ-ийн сайд гэж харагдаад болдоггүй. Эсвэл эсрэгээр мань сайдыг огцруулаад “хэн ч биш” болгож чадвал дээр дурдсан ноцтой байдал түр зуур \ юуны өмнө сонгууль өнгөртөл\ намжих боломжтой гэж үзсэн болов уу даа. “Сүх далайтал үхэр амар” гэдэг биз дээ, иймэрхүү байдлыг. Энэ үнэн бол Нямдорж гишүүн, сайдын суудалтайгаа чаргууцалдаад байгааг буруутгах аргагүй.
Харин мань сайд Төв аймгийн шоронд биечлэн очиж, Энхбаярын үзэг, цаасыг хураасан ч гэх шиг үнэн худал нь мэдэгдэхгүй “бор шувуу” \хэвлэлүүдээр гарсан байхыг бодвол оргүй ч биш байх\ нисээд байгаа нь зөвтгөлийг буруутгах тал руу хазайлгаж мэдэх л юм. Худпаа ч байж мэднэ л дээ. Гэхдээ сайд цагдаагийн удирдлагуудтай уулзсан, шорон хариуцсан дарга нарыг халж сэлгэсэн, бас сайдын зүгээс цагдаа нарын ажиллах боломж, нөхцөл, цалин хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллана гэдгээ амласан зэрэг нь үнэн юм билээ.
Төв аймгийн шоронг очиж “шалгасан” нь ч үнэн аж. Ямар бодол зорилго өвөртлөн хийгдсэн алхам болохыг бүү мэд. Хийх ажлаа олж ядаад ч юм уу, сонгуульд дахин ялахын төлөө үйлдээгүй нь лав. “Михайлд нэг бодол байгаа” биз ээ. Гаднаас нь харвал мань сайд Энхбаяраас тун ч жийрхэж байгаа бололтой юм. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг дээ.
Нямдоржийг огцруулж чадахгүй
Тиймэрхүү дүр зураг цухалзаад байна. Засгийн Газрын гишүүнийг огцруулах асуудлыг эрх бүхий субъектээс тавьсан тохиолдолд УИХ арван дөрөв хоногийн дотор авч хэлэлцэх хуулийн заалттай. Энэ хугацаа уржигдар дууссан. Чадсангүй. Том том дуугараад байсан гишүүд \огцруулах саналаа улс орон даяар чанга чанга дуугаар хэлсэн гишүүд ч, дэмжихээ илэрхийлээд байсан сөрөг хүчин буюу АН ч\-ийн хэлэх ярих нь зөөлөрч, эргэлзэж тээнэгэлзсэн өнгө аястай болоод ирлээ, эрч нь суларсан олс шиг.
Ингээд ирэхээрээ л манай түшээд бөөрөнхий шийдвэр гаргадаг зуршилтай. Тэдэнд улс орны, ард түмний эрх ашиг гэхээсээ урьтаад өөрсдийн, дараа нь харьяалагдан буй намынх нь эрх ашиг илүү чухал. Нямдоржийг огцруулчихвал Энхбаярын өдөөсөн асуудлууд хүчээ аван тэлж “дараагийн ээлж хоолондоо орох” хугацааг наашлуулах нь гарцаагүй. Нямдоржийн зүгээс үү, эсвэл Энхбаярын талаас уу гэдэг нь тодорхргүи ч “хариу барьсан” эхний мэдээллүүд цацагдаад эхэлчихлээ.
Жишээ нь, Гаалийн Баатарын хэргийг дахин сөхөж Улаан нарын холбогдож байгаад “түр хаагдсан” хавтас сөхөгдөх тухай, хил даван оргосон Чейлмерсийг интерполтой хамжин барьж авчраад Чулуунбатыг улайлгах Загджав Засаг ноён байхдаа хутгалдсан казиногийн урьдчилгаа гэхчилэн хуучин “эмгэг”-үүд сэдэрч магадгүй нь.
Өөрөөр хэлбэл, сэдрэх эсэх нь Нямдоржийг огцруулах эсэхтэй шууд хамааралтай учраас асуудлыг шийдэх эрхтэй УИХ-ын гишүүдийн зүрхийг мохоож, дүлэгнэхэд хүргэсэн нь үнэн болоод явчхлаа. Одоохондоо хоёр сонгуулийг хэрхэн ялуулах нь Нямдоржоос чухал гэх үгээр сэтгүүлчдийн амыг хаан торгоож байх шив дээ. Тэгж байтал энэ долоо хоногт багтааж УИХ ээлжит сонгууль зарлана. Сонгууль болохоос 60 хоногийн өмнө зарлах хуулыай.
Уг нь хууль бол хууль. Сайдыг огцруулахаар тавьсан асуудал ч гэсэн ялгаагүй 14 хоногийн дотор гэсэн хугацаатай. Энэ мэтээр тоочоод байвал асуудал зөндөө. Наад зах нь “Долоон сарын нэгэн”-ий хэрэгт холбогдоод буй цагдаагийн дөрвөн даргын гурвыг суллах үндэслэл байгаа гэж учир мэдэх хуульчид хэлэх юм билээ. Яагаад гэхээр тэд “Бид дээрээ даргатай. Тушаал биелүүлдэг цэрэг” гэсэн санаагаа аль эрт хэлчихсэн.
Тэр дарга нь Амарболд генерал гэдгийг тааж ядах юмгүй. Амарболдод ч гэсэн дээд дарга гэж бий. Түүнийгээ хэлэх эсэх нь Амарболдын асуудал. Хэлэхгүй гэвэл өөрөө шийтгэлээ хүлээнэ л биз. Нэг ч гэсэн асуудлын учгийг зах зухаас нь тайлж байвал дараа дараагийн шийдэлд дөхөм болмоор л юм даа. Харин “Долоон сарын нэгэн”-тэй Нямдорж холбоотой эсэхийг мэдэхгүй. Яагаад сандраад “юун үхрийн гуя” царайлаад байгаа юм бол доо, зайлуул. Онц байдлын штабын даргад зөвлөгөе өгсөн юм болов уу.
Олхонууд Шаабар
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 27, 2012 3:05:20 pm )
НЯМДОРЖОД УЧАР ИХ БИ 7 САРЫН 1 НИЙ НУУЦ ЭЗЭН НЯМДОРЖ Ч БАЙЖ МЭДНЭ УЧАР НЬ ТЭР НӨХДИЙХӨӨ ДЭЭЛЭЭН НӨМРӨНӨ ШҮҮ СОНГУУЛД ЯЛАХГҮЙ БОЛ ГЭЖ ИХ ХУРАЛ ДЭЭРЭЭН НЭЛЭЖ БАЙСАН ХҮН ХИЙСЭН ХЭРЭГИЙГ НЬ ЭХБАЯР САН МЭДЭЖ БАЙГАА БОЛХООР ТҮҮНЭЭС ИХ АЙЖ БАЙГАА ЮМ МӨН ИХ ХУРАЛД БАГАА МАНАН ГУУДИЙН ХИЙСЭН ХУЛГАЙ ЛУЙВАРИЙГ НАМДОРЖ МЭДЭЖ БҮРТГЭЖ БАЙДАГ ХҮН ӨӨРИЙН ЭСРЭГ ЮМ ГАРГАВАЛ ТҮҮНИЙЯГ НЬ ГАРГАДАГ ҮҮНЭЭС АЙХДААН НЯМДОРЖИЙГ ОГЦОРУУЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ МОГОЛ ТӨР ЛУЙВАРЧАДЫН
ҮҮР БОЛСОНИЙ ТОД БАТАЛГАА НЬ ЭНЭ НЯМДОРЖИЙГ ОГЦОРУУЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГААН НЬ БОЛЛОО НЯМДОРЖ АЛАСЫН ИХ МУУ САНААТАЙ ХҮН УЧАР ХУУЛИЙН БАЙГУУЛАГАД ӨӨРИЙН ХҮМҮҮСЭЭН АМЖАН ТАВИЖ ШОРОНГИЙН АМЬДАРАЛЫН ЗАМАА САЙХАН БАЙЛГАХ БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА ЧИ ШОРОНД ОЧХООСООН ӨМНӨ ҮХЭНЭ МЭНГЭТ ЧӨТГӨР МИНЬ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ХАРААЛ ИДНЭ -
Anonymous (April 27, 2012 3:16:11 pm )
НЯМДОРЖОД УЧАР ИХ БИ 7 САРЫН 1 НИЙ НУУЦ ЭЗЭН НЯМДОРЖ Ч БАЙЖ МЭДНЭ УЧАР НЬ ТЭР НӨХДИЙХӨӨ ДЭЭЛЭЭН НӨМРӨНӨ ШҮҮ СОНГУУЛД ЯЛАХГҮЙ БОЛ ГЭЖ ИХ ХУРАЛ ДЭЭРЭЭН ХЭЛЭЖ БАЙСАН ХҮН ХИЙСЭН ХЭРЭГИЙГ НЬ ЭХБАЯР САЙН МЭДЭЖ БАЙГАА БОЛХООР ТҮҮНЭЭС ИХ АЙЖ БАЙГАА ЮМ МӨН ИХ ХУРАЛД БАЙГАА МАНАН ГУУДИЙН ХИЙСЭН ХУЛГАЙ ЛУЙВАРИЙГ НАМДОРЖ МЭДЭЖ БҮРТГЭЖ БАЙДАГ ХҮН ӨӨРИЙН ЭСРЭГ ЮМ ГАРГАВАЛ ТҮҮНИЙГ НЬ ГАРГАДАГ ҮҮНЭЭС АЙХДААН НЯМДОРЖИЙГ ОГЦОРУУЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ МОНГОЛ ТӨР ЛУЙВАРЧАДЫН
ҮҮР БОЛСОНИЙ ТОД БАТАЛГАА НЬ ЭНЭ НЯМДОРЖИЙГ ОГЦОРУУЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГААН НЬ БОЛЛОО НЯМДОРЖ АЛАСЫН ИХ МУУ САНААТАЙ ХҮН УЧАР ХУУЛИЙН БАЙГУУЛАГАД ӨӨРИЙН ХҮМҮҮСЭЭН АМЬЖАН ТАВИЖ ШОРОНГИЙН АМЬДАРАЛЫН ЗАМАА САЙХАН БАЙЛГАХ БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА ЧИ ШОРОНД ОЧХООСООН ӨМНӨ ҮХЭНЭ МЭНГЭТ ЧӨТГӨР МИНЬ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ҮҮРД ОЛОНИЙ ХАРААЛ ИДНЭ МУУ ҮҮЛ ХОЖМОО ХЭЦҮҮ ЭНЭ ОРОН ЧИНЬ МОНГОЛ ШҮҮ
МОНГОЛ НУТАГТ МОНГОЛЫН БАЙГАЛЫН ХУУЛЬ ХҮССЭН Ч ЭС ХҮССЭН Ч ҮҮЛЧЭЛДЭГ ЮМ -
Anonymous (April 27, 2012 3:55:16 pm )
ЭНЭ АЖАЛЫГ ЭХЭЛҮҮЛСЭН НЬ МАШ ЗӨВ ХАРИН ЭХЛЭХДЭЭН ХУУЛЬ ЖӨРЧӨГДСӨНҮҮ ГЭВЭЛ ЖӨРЧӨГДСӨН НЬ ҮНЭН ГЭХДЭЭН ИХ ХЭРЭГИЙН ТӨЛӨӨ БОЛ БАГА ЮМ ОДОО
ЛУЙВАРЧАД АЙДАСТАЙ БОЛСОН ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХУУЛИЙН ДАГУУ ЛУЙВАРЧАДЫГ ШАЛГАӨХ НЬ МАШ ЗӨВ НЭГ ТАЛДААН ЭНХБАЯР ЛУЙВАРЧАДЫГ ШАЛГАХ АЖАЛД МАШ ИХ ТУС ХҮРЭГЛЭЭ
ОДОО ӨӨРИЙН МЭДДЭГЭЭН ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЯВ ШИНЭ ХҮН БОЛ
ТЭГЭЖ БАЙН АРД ТҮМӨНИЙ ЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭНЭ
3 Comments