Саус гоби сэндс” ХХК манай улсад эзэмшдэг ашигт малтмалын лнцензээ Хятадын төрийн өмчит “Чалко” группт
худалдахаар болсон тухан мэдээлэл дуулиан тарьсан. Эл дуулиантай зэрэгцэн хятадууд Монголын баялагт эзэн суух нь гэсэн эмзэглэл нийгэмд бий болсон. Өөрөөр хэлбэл, хятадууд Монголд нуүрс олборлож, түүнийгээ өөрсдөө худалдан авах болсон гэсэн үг. Ингэснээр монголчууд нүүрсээ хятадуудын тогтоосон үнээс доогуур борлуулна гэж онлгож болно. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг нар “Юун сонгууль, цаана чинь Монголоо тавиад туучихлаа” гэж бачимдацгаасан биз. Тиймдээ ч дээрх нэр бүхий эрхмуүд “Эх газар” нэртэй хөдөлгеөн байгуулж байгаагаа мэдэгдсэн биз. Алдагдсан газар нутгаа аврах нь бидний зорилго гэж мэдэгдсэн эрхэм гишүүн Г.Баярсайхан, “Саус гоби сэндс” компанийг Хятадын Засгнйн газрын компанид зарах болсон нь Монголын уул, уурхайн салбар, үндэсннй эрх ашигт ноцтой хохирол учруулж мэдэхээр боллоо.
Монголчуудыг өөр хоорондоо улстөржиж байх хойгуур Монголын баялгийг хулгайлж байна. 500 гаруй сая тоннын нөөцтэй нүүрсний ордын 57.6 хувийг Хятадын Засгийн газрын *Чалко” компанн эзэмшихээр боллоо. Монголын нүүрсний нийлүүлэгч, худалдан авагч нь хятадууд болж байна. Монголын Засгийн газар үүнийг мэдээгүй байна гэж мэдэгдсэн. Харин Ц.Сэдванчиг гишүүн, “Саус гоби сэндс”-ыг зарсан этгээд чинь Фрийдланд шүү дээ. Энэ луйварчин дэндүү даварч, монголчуудыг, төр засгийг нь дэндуү дорд үзэж байна. УИХ-ын 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар 37 ордыг стратегнйн ордод хамруулах асуудлыг судалж узээд УИХ-д танилцуулахыг тухайн уенйн Ерөнхий сайд М.Энхболдод танилцуулсан боловч биелүүлээгүй. Энд сонирхлын асар том зөрчил бий. Тухайн үед улс төрийн шалтгаан бнй учраас болохгүй байна гэсэн тайлбар хийж байсан нь хардлага төрүүлэх шалтгаан боллоо. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегнйн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөренге оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг нэн яаралтай батлах ёстой. Монголын ард түмний өмч одоо Хятадын төрийн өмч болох дээрээ туллаа гэж өгуүлсэн.
Ямартай ч Монгол Улсын стратегийн орд газруудыг гадаад орны төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд худалдан авахад тавих нөхдөл, хязгаарлалтыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд ямар байгууллага хэрэгжүүлэх талаар хууль эрх зүйн орчинг яаралтай бий болгох асуудал нэн чухаг тулгамдсан асуудал болчихоод буй бөгөөд энэ чиглэлээр тал талаасаа үзэл бодлоо нэгтгэн хууль эрх зүйн зохицуулалттай болох шаардлагатай болжээ. Үнэндээ бидэнд мэдэгдэж буй нь “Саус гоби Сэндс” ХХК-ийг эзэмшдэг Канад улсад бүртгэлтэй “Саус гобн ресурсес” компани боловч цаана нь өөр хэдэн компани хаана хнчнээн хувьцаагаа зарж буйг бнд мэдэх боломжгүй байгаа нь нууц биш. Гэтэл дэлхийн олонх оронд энэхүү харилцааг хянан зохицуулж байдаг Засгийн газрын тусгай агентлаг ажилладаг гэх.
Тухайлбал, 2009 онд Хятадын 100 хувийн төрнйн өмчит “Чайналко” (“Саус гоби ресурсес” компанийн 60 хувийг худалдан авах гэж буй “Чалко” комнанийн толгой компани) “Рио Тинто” компаннйн хувьцааны тодорхрй хэсгийг 19 тэрбум ам.доллараар худалдан авахыг Австралийн Гадаад хөрөнгө оруулалтыг хянах хорооны шийдвэрийн дагуу зөвшөөрөөгүй тул байгуулсан гэрээний дагуу байсан учраас Сахилт гэдэг айган ыагъг иалладаг “РиоТинто” компани “Чайналко” компанид 195 сая ам.долларын торгуул төлсөн жишээ бнй. Тиймээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанвйг худалдах, эсвэл уг компаннйн хувьцааг худалдах замаар тусган зөвшөөрлийг худалдан борлуулж буй үйл ажвллагааг төринн хяналтанд оруулж, энэхүү арилжаанаас төр татвар хурааж чаддаг болох хэрэгтэй байна. Үндсэн хуульд газрын доорх баялаг ард түмний өмч гэж заасан боловч түунээс урган гарсан хуулиар газар доорх баялгийг лицензээр дамжуулан дамлан худалдаалах болсонд дүгнэлт хийж холбогдох хуулиудад яаралтай өөрчлөлт оруулах нь зүйтэй биш гэж үү, гишүүд ээ. Хятадууд Монголд бүртгэлтэй “Саус гоби сэндс” компанийг бус түүнээс хэдэн шат дээр байх Каяадад бүртгэлтэй компанийн хувьцааг авах болсон нь нэг талаар манай апшгт малтмалын хуулиар заасан тодорхой нөхцөл хангасан тохиолдолд лиценз шилжүүлэх зохицуулалттаи холбоотой. Өөрөөр хэлбэл лнценз шилжүүлэхнйн оронд уг компанийн хувьцааг худалдан авах замаар орд газрыг эзэмпгах эрх олж авахыг эрмэлзэх балсон нь маргашгүй үнэн гэдгнйг салбарынхан нуугаагүй. Угаасаа сүүлнйн жилүүдэд Монголд хангуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын хувьцааны зах зээлийн үнэлгээ эрс өсч буйг даган тухайн компанийн хувьцааг худалдан авах замаар хувь эзэмшлээ өсгөх сонирхолтой компаниуд нэмэгдсээр байгаа нь нууц биш. Энэ төрлийн ажил гүйлгээ олон сая ам.доллараар хэмжигддэг. Тэр ч утгаараа энэ төрлийн олзоос хэрхэн татвар авах вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэн билээ. Юун цагаан cap юун наадам гэдэг шиг юун сонгууль… Манийг сонгууль гэж манаргаж байх зуурт хятадууд манай орд газарт эзэн суух алхмаа хурдасгаж өдөр өдрөөр дөтөлсөөр байна, цаана чинь…
Х.Хүслэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 17, 2012 9:46:09 pm )
tuund unench zutgej baigaa s bayr nyamdorj hurelsuh zorigt bayrtsogt nariig zailuulah heregtei
-
Anonymous (April 17, 2012 10:20:11 pm )
Ene hort Fridlandiin horond geree bayguulsan manay nuhdyyd hordchihloo. Ene nuhruus Steve Jobs hyrtel haritahgyi zaygaa baridag baysan tuhaygaa durdatgal nomondoo bichsen bayna lee.
-
Anonymous (April 17, 2012 10:24:59 pm )
HURELSUH BISHEE.BAYARCOGT,BAYAR,NYAMKA,BAGABANDI,ALTANHUYAG NAR BAIGAA SHUU,EH ORNOOSOO URVASAN ZUIL ANGI UGUUD TOV AIMGIIN MURDUND HORIJ BAITSAA.GADNIIHAN ODOO OLIGARHUUDIIN MAANI HURGEN BOLDOG MODA GARAAD BAINA SHUU DEE
-
Anonymous (April 17, 2012 10:48:52 pm )
Nyamdorjiin duhan deer tavisan duguy dyrsiig avch deerh Friedland-n duhan deer tavimaar bayna. Freidlandiin haraaliig Mongochuud bid tuschih shig bolloo. Steve Jobs-g hyrtel horduulchih shahsan gesen aguulgatay zyiliig SJ nomondoo bichsen ba lee
-
Anonymous (April 18, 2012 3:00:08 am )
friedlandiig altsgaay mongolchuud
5 Comments