Манай сонин даваа гаргийн дугаар бүртээ нийслэлд өнгө нэмж буй бусдын харааг булаам, шинэ содон шийдэлтэй чамин тансаг амины хаус, орон сууцны талаарх мэдээллийг уншигч олондоо хүргэхийг зорьдог билээ. Энэ удаагийн дугаарт өнгө үзэмж, үнэ ханш, болоод чанар чансаагаараа олны анхаарал татаж буй “Грийн хаус” хотхоныг танилцуулахаар зорилоо.
Энэ хотхон Зайсангийн гүүрний баруун хойт зүгт байрладаг бөгөөд 2005 онд бүрэн ашиглалтад орж байсан юм байна. Ногоон байгууламж бүхий нэгдсэн том хашаанд нийт 25 айлын амины хаус байх бөгөөд зүүн урд зүгтээ нийтийн орон сууц барьсан харагдав. “Грийн хаус” сити компани болон “Хаус” констракшны хамтран барьсан гэх энэхүү хотхоны харуул хамгаалалт сайтай нь харагдаж байлаа.
Зүүн урд буюу баруун хойно гээд хоёр ч цэлгэр том цонхтой харуулын постонд хоёр харуул зэрэг 24 цагаар ажилладаг гэнэ. Тэд хаалгаар хэн орж гарч буйг тасралтгүй бүртгэдэг учраас аль айл эзэнтэй, аль нь эзэнгүй байгааг сайн мэддэг бололтой. Хашааны хаалганд дөхөж очиход хэнтэй ямар ажлаар уулзах гэж байна гээд шалгаав. Хувиараа сонирхох гэсэн юм гэж учирлан хэлээд дотогш орж хэн хэний хаус вэ гэдгийг нь сонирхлоо.
Ийн олны танил эрхмүүдийн амьдардаг хаусыг гаднаас нь сонирхов. Хаус тус бүр 260-350 кв метр талбайтай бөгөөд домофон системтэй бөгөөд тус бүр автомашины гарааштай байх юм. Оршин суугчдынхаа тохь тухыг бүрэн хангахуйц эдгээр хаусыг зарим нэг нь сарын дөрвөн мянган ам.доллараар түрээслэдэг гэх юм. 2-3 давхар баригдсан энэ хаус дотроо 5-8 өрөөтэй бөгөөд сард тооцогдох ахуйн зардал нь дунджаар 200 ам.доллар гардаг гэнэ.
Багцаагаар нэг амины хаус нь 280-450 орчим сая төгрөгийн үнэ ханштай гэх юм. “Грийн хаус” хотхоны эдгээр хаусыг УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр Японд барилдаж байх үедээ захиалгаар бариулж байсан аж. Өнгө будгаар ялгаатай ч хийц загварын хувьд нэг их ялгагдаад байхааргүй эдгээр амины хаусын гол дунд байрлах улбар шар өнгийн бусдаасаа онцлог, чамин тансаг загвараар баригдсан нь УИХ-ын гишүүн Д. Батбаярынх байв.
Гаднаа усан оргилуур, сүүдрэвч, цэцэрлэгтэйн дээр байгалийн болоод хиймэл янз бүрийн мод тарьсан нь улам тансаг харагдаж байлаа. Энэ хотхонд олны танил хүмүүс нэлээдгүй амьдардаг юм байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Бадамжунай, Д.Батбаяр, Э.Мөнх-Очир мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, дуучин Б.Болд, А.Сүхбат аваргыг дурдаж болно.
Энэ дашрамд хэлэхэд нийслэлд өвөрмөц содон шийдэлтэй амины хаус, орон сууцны талаарх сонирхолтой мэдээ материалыг уншигч олон түмэнд хүргэхийг хүссэн хувь хүн болоод албан байгууллага манай сонины редакцид хандаж болно.
Х.Баяр-Угтах
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 16, 2012 11:00:34 pm )
УИХ-ын гишүүн Д. Батбаярынх байв.IIM YAMAR GISHUUN BDAG BILEE?SETGUULCHEE?
-
Anonymous (April 17, 2012 9:26:58 am )
nyamdorj ter shunu ali dolgoriinhoo uvurt untaj baisan bol
2 Comments